Аояма Гошо - Aoyama Gosho - 18 March 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2009 » 3-р сар » 18 » Аояма Гошо - Aoyama Gosho
8:22 PM
Аояма Гошо - Aoyama Gosho


1963 оны 6 сарын 21-нд Аояма Ёшимасагийн гэр бүлд төржээ. Түүнийг Мөрдөгч Конан (Америк, Канад, Англид Хэрэг хаагдсан "Case Closed" ) мангагаар сайн мэдэх болсон. Мөн Хамтаро хүүхдийн анимэ цувралын хүний дүрүүдийг зохиож байсан.Тэр Икүэи ахлах сургуулийн төгссөн. Тэгээд Японы Урлагийн их сургуульд элсэн оржээ. 1986 оны өвөл Аояма нэгдүгээр курсынхны комикын уралдаанд оролцон түрүүлсэн нь түүнийг манга зураач, зохиолч болох эхний алхам болсон байна.

Аояма " Түр хүлээгээрэй " гэсэн нэртэй анхны мангагаа Shonen Sunday сэтгүүлд 1987 оны өвөл хэвлүүлжээ. Үүний дараахан нь "Шидэт Кайто" мангагаа мөн тус сэтгүүлд хэвлүүлэв. 1990 оны эхэнд "Яайба" хэмээх 24 volume-тэй мангагаа хийж дууссан. Дараа нь Third Baseman №4, Аояма Гошогийн Богино түүхийн цугуулга, Мөрдөгч Конан зэрэг бусад манга цувралуудаа бүтээжээ.

Аояма манга зургийнхаа ажлаар хоёр шагнал хүртсэн. 1992 онд тэрээр Shogakukan Manga Award -ын shonen төрөлд "Яайба" мангагаараа, 2000 онд Мөрдөгч Конан мангагаараа тус тус ялагч болж байжээ. 2005 оны 5 сарын 5-нд Аояма дуучин, дуу оруулагч /Мөрдөгч Конаны япон хувилбирын Конанд дуу оруулсан/ Такаяма Минамитай гэрлэсэн боловч 2007 оны 12 сарын 10-нд салжээ.

- Түр хүлээгээрэй (1987)- Аоямагийн анхны манга. Такай Ютака гэдэг гоц ухаантай хүүгийн талаар гардаг.

- Яайба (1988-1993) -залуу самүрай Күроганэ Яайбагийн адал явдлын талаар гардаг. Энэ манга дараа нь 51 ангитай анимэ цуврал болсон.

- 3rd Base 4th (1993)- 1 volume-тэй манга. Ахлах сургуулийнхаа бейсболын багт тоглодог Нагашима Шигэо хүүгийн тухай манга. Нэг өдөр тэр шидэлт бүрийн цохидог шидэт цохиур худалдана авна. Гэвч алдалгүй цохисон цохилт бүрийнхээ хариуг нууцлаг дэлгүүрт төлөх ёстой.

- Шидэт Кайто (1988-2007)- 4 volume манга. Кид Кайто гэдэг жентлемэн хулгайч дээрэм хийх болгондоо ид шидээ ажигладаг тухай гардаг инээдмийн манга. Эхний 3 volume нь 1988-1994 онд гарсан, харин 4 дэх volume нь 2007 онд гарсан. Кид Кайто нь Мөрдөгч Конан манга дээр бас гарч ирдэг.

- Аояма Гошогийн Богино Түүхийн Цуглуулга: Дахиад тоглоё, Экскалибур, Зуны Санта Клаус, Мөрдөгч Жоржийн ажил, Түр хүлээгээрэй, Shonen Sunday 19 (talk) show "The wandering red butterfly"

- Мөрдөгч Конан / Хэрэг хаагдсан (1994-одоо үе) Энэ манга цуврла одоог хүртэл үргэжилж байгаа.

- Надад худлаа хэл (2007) - Хүмүүсийн нүд рүү хараад тэдний бодлыг нь уншиж чаддаг Араи Тэрүми гэдэг охины талаар гардаг богино хэмжээний манга.
Category: Mangaka | Views: 1011 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 1
1 Anaash   (2009-03-18 9:17 PM)
uuuuu nice nice... hod hod thx goy medeelel orulje. aldaa ntr ggui l bh shig bna. oilgogdohoor l bvl boloo thumb

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга