4Kids - н алдагдал 30%-д хүрчээ. - 18 March 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 3-р сар » 18 » 4Kids - н алдагдал 30%-д хүрчээ.
12:42 PM
4Kids - н алдагдал 30%-д хүрчээ.


Yu-Gi-Oh!, Dinosaur King, Sonic X гэх мэт анимэнуудыг дамжуулах эрхтэй 4Kids ентертайнмент компани өнгөрсөн даваа гаригт 2008 оны сүүлийн гурван сард 19,6 сая америк долларын алдагдалтай ажилласнаа зарлажээ. 2007 жилийн энэ үеийн 16,8 сая доллартай харьцуулахад 2,6 сая доллараар алдагдал нь нэмэгдсэн байна. Алдагдлаас болж нийт орлого нь 14,3 сая америк доллароор багассан бөгөөд жилийн нийт алдагдлын хэмжээнд шууд нөлөөлжээ. 2007 онд 23,3 сая америк долларын алдалдагтай ажиллаж байсан бол 2008 онд 36,8 сая америк доллар болтлоо өсжээ.

4Kids-н захирал, Альфред Р. Канн, энэ алдагдлын "хэтэрхий их сэтгэлээр уналт" гэж нэрлээд 2008 оны 9 сараас хэрэглэгчдийн тоо буурсан болон эдийн засгийн хямрал үүнд нөлөөлсөн гэж үзжээ. Мөн 4Kids-аас шинээр гаргасан Chaotic кардын тоглоомын цуглуулга тэдний тооцоолсноос илүү ашиг олсныг онцлон дурдсан байна. 2008 оны 4-р хагаст Chaotic кардын худалданаас 500,000 америк долларын ашиг олжээ. Канн-н 11 сарын тооцоогоор бол компани жилийн эцэс гэхэд боловруулалт болон лицензийн орлогийг нэмэгдүүлсний үндсэн дээр ашигтай ажиллах боломжтой. Энэ жилийн 4Kids компани төвөлгөөнүүдийн нэгнээс нь дурьдвал Америк болон Европт Chaotic-н зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгох юм байна
Category: Мэдээ | Views: 968 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга