1963 оны 6 сарын 21-нд Аояма Ёшимасагийн гэр бүлд төржээ. Түүнийг Мөрдөгч Конан (Америк, Канад, Англид Хэрэг хаагдсан "Case Closed" ) мангагаар сайн мэдэх болсон. Мөн Хамтаро хүүхдийн анимэ цувралын хүний дүрүүдийг зохиож байсан.Тэр Икүэи ахлах сургуулийн төгссөн. Тэгээд Японы Урлагийн их сургуульд элсэн оржээ. 1986 оны өвөл Аояма нэгдүгээр курсынхны комикын уралдаанд оролцон түрүүлсэн нь түүнийг манга зураач, зохиолч болох эхний алхам болсон байна.
Аояма " Түр хүлээгээрэй "гэсэн нэртэй анхны мангагаа Shonen Sunday сэтгүүлд 1987 оны өвөл хэвлүүлжээ. Үүний дараахан нь "Шидэт Кайто" мангагаа мөн тус сэтгүүлд хэвлүүлэв. 1990 оны эхэнд "Яайба" хэмээх 24 volume-тэй мангагаа хийж дууссан. Дараа нь Third Baseman №4, Аояма Гошогийн Богино түүхийн цугуулга, Мөрдөгч Конан зэрэг бусад манга цувралуудаа бүтээжээ.