Дораэмоныг хамтран бүтээгчийн бүх бүтээл хэвлэгдэн гарна - 10 March 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2009 » 3-р сар » 10 » Дораэмоныг хамтран бүтээгчийн бүх бүтээл хэвлэгдэн гарна
5:45 PM
Дораэмоныг хамтран бүтээгчийн бүх бүтээл хэвлэгдэн гарна



Та нар Дораэмон гэдэг хөөрхөн анимэг санаж байна уу. Монголд анх ТV5-аар Дин Тан гэдэг нэртэйгээр гарч байсан юмдаг. Тэр үед нь үздэг л байлаа. Хөөрхөн анимэ шүү. Тэгвэл Японы Шогакүкан хэвлэлийн компани Дораэмоныг хамтран бүтээгч Фүжико Ф.Фүжиогийн бүтээлүүдийг ирэх долоон сарын сүүлчээр хэвлэх үйл ажиллагаагаа эхэлнэ гэж мэдэгдлээ. Ном бүр нь А5 -ын хэмжээтэй , 300- гаас 600 хуудастай байх юм байна. Сар бүр хоёроос гурван ном хэвлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бүх бүтээлүүдийг хэвлэж дуусахад нилээн хэдэн жил шаардлагатай. 2009 оны долоон сараас 2010 оны зургаан сарын хооронд Шогакүкан 33 ном хэвлэхээр төлөвлөжээ. Эхний удаад хэвлэгдэх номнуудад Doraemon, Obake no Q-Taro, Paaman, Esper Mami, Kiteretsu Daihyakka, Bakeru-kun, Umi no Ooji зэрэг бүтээлүүд багтах юм байна.

Фүжио буюу Хироши Фүжимото 1933 оны 12 сарын 1-нд төрөөд 1996 онд нас баржээ. Тэрээр Мотоо Абико хамтарч Фүжико Фүжио гэсэн нэрээр робот муур Doraemon-г бүтээжээ. Энэ нь тэдний хамтран хийсэн хамгийн алдартай бүтээл байсан бөгөөд анх 1970 онд хүүхдүүдийн сэтгүүлд хэвлэгдэн гарч байжээ. Удалгүй Нобита гэдэг сул дорой, бүтэлгүй, залхуу дөрөвдүгээр ангийн сурагч хүүд 22-р зуунаас ирсэн робот муур Дораэмон тусалж байгаа түүхийг япон даяараа мэдэх болжээ. Дораэмоны 45 ном 12 гаруй орны хэл дээр хэл дээр хэвлэгдсэн бөгөөд Дораэмоны кино дээрээс сэдэвлэсэн 19 ном байдаг. Мөн энэ манга 100 гаруй сая хувь борлогдсон Японы бүх цаг үеийн бест селлерүүдийн нэг юм. Үүний дараа тэрээр нэрээ "Фүжико Фүжио Ф", "Фүжико Ф.Фүжио" зэрэг болгон өөрчилжээ. Харин Абико "Фүжико Фүжио А" гэсэн нэрээр уран бүтээлээ хийх болсон байна. Фүжико Ф.Фүжиогийн төрөлх хот түүний дурсгалд зориулж 2011 онд музей нээхээр төлөвлөөд байгаад юм байна.
Category: Мэдээ | Views: 974 | Added by: Danzii | Rating: 5.0/1
comments powered by Disqus
Total comments: 2
2 Vampy   (2009-06-07 10:00 PM)
joohon baihdaa doraimon ih uzjela

1 Diess   (2009-03-10 7:43 PM)
A5 hemjeetei iiiii surprised

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга