Анимэгийн түүх - 7 March 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 3-р сар » 7 » Анимэгийн түүх
5:26 PM
Анимэгийн түүх

Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе.
Анимэг хэзээ үүсэж хэрхэн өнөөдрийн өндөрлөгт хүрсэн тухайд нь би товчхон мэдээлэл хүргэхээр шийдлээ.
Хамгийн гол нь их товчхон шүү хэхэ
20-р зууны эхэн үеэс Барууны орнуудад нэвтэрч байсан хөдөлгөөнт зураглалын техникийг Японы кино бүтээгч уран бүтээлчид ашиглах болсноос улбаатай гэж үздэг. Түүнчлэн Японы гар зургийн уран бүтээлчид Барууны маш хүчирхэг шинэ нээлт болох сонин дээр гарах комик болон хөдөлгөөнт зураглалын нөлөөг мэдэрч эхэлсэн. Тэдгээр комик хэсгүүдийн үгсийг тойрогт илэрхийлж нэгэн түүхийг өгүүлж байгаа нь зөвхөн түүх өгүүлдэг байсан Японы зохиолчдод олон нийтэд ихээхэн тохиромжтой болохыг мэдрүүлсэн байна.
Удалгүй алдарт хүүхэлдэйн кино бүтээгч Ракитен Китазава /Rakiten Kitazawa/ болоод Иппей Окамото /Ippei Okamoto/ нар өөрсдийн сонины сериалуудыг хэвлүүлэх болсон. Энэ нь орчин үеийн зурагт ном буюу манга хөгжүүлэхэд том хувь нэмэр болсон ажээ. 1914 оны үеийн хүүхэлдэй кино бүтээгчид бол хөдөлгөөнт зурагт хүүхэлдэйн киног бүтээгч анхны уран бүтээлчид байсан.
Японы хамгийн анхны дэлхий дахины амжилт бол 1918 онд хийгдсэн Момотаро /Momotaro= Peach boy/ богино хэмжээний кино байв.

Гэсэн ч анимэ болон мангаг шүтэн бишрэгчид нэгэн хүнд маш ихээр талархдаг.

Энэ бол Осаму Тэзука /Osamu Tezuka/.

Тэрээр манга болон анимэд хувьсгал хийсэн. Нэгэн хэвийн шулуухан илэрхийлэл дүрслэлтэй байсныг илүү сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй болгон өөрчилсөн. Түүний бүтээлүүд маш олон хуудастай агаад идэвхитэй зурган дүрслэл үгсээр илэрхийлэгддэг байсан. Түүний дүрүүдийн дүрслэлд Диснэй ихээхэн нөлөөлсөн байдаг ч том нүдний дүрслэл нь хамгийн анхаарал татам хэлбэр юм. Түүний хар цагаан манга болох Тэцүван атом буюу Астро хүү /1958/ анимэ нь хамгийн анхны олон дүрүүдийн дүрслэлтэй анимэ байсан. Энэ нь хамгийн анхны телевизүүдийн сериал байсан ба маш их алдарт хүрсэн

1980-д оноос Анимэ нь бие даасан урсгал чиглэл хэмээгдэн Японд хүлээн зөвшөөрөгдөж энэ чиглэлийн бүтээлийг маш ихээр хийх болсон. Dragon ballz, Pokemon, Sailor moon зэрэг анимэ серүүд хийгдэн дэлхий дахинд амжилт олох болсон. Мөн Анимэ нь барууныхны анхаарлыг ихээр татаж Канын кино наадам, Академийн шагнал гардуулах ёслол зэргээс шагнал авах болж дэлхий дахинд тархан түгж өөрийн гэсэн маш том байр суурийг эзлэх болсон ажээ.

Category: Мэдээ | Views: 1561 | Added by: altaka | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 3
3 Nova   (2011-11-28 1:44 PM)
үнэхээр гое анимег бүтээгээкү байсан бол яаах байсан болоо аниме чамдаа хайртай шүү

2 Vampy   (2009-06-07 10:01 PM)
thh Osamu Tezuka aguu hun yma biggrin

1 Diess   (2009-03-18 9:51 PM)
Goy medee bna

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга