МАШИМА ХИРО - 9 February 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2009 » 2-р сар » 9 » МАШИМА ХИРО
11:09 AM
МАШИМА ХИРО

Машима Хиро 1977 оны 5 сарын 3-нд төрсөн. 1999 оноос 2005 оны хооронд Коданшагийн WEEKLY SHONEN сэтгүүлд хэвлүүлсэн Groove Adventure Rave (Америкт гарахдаа Rave Master нэртэйгээр гарсан) мангагаараа хүмүүст танил болсон. Түүний хамгийн анхны томоохон бүтээл юм. Хамгийн анхны Groove Adverture Rave vol 1 нь 1999 оны 11 сарын 17-нд японд худалдаанд гарч байжээ. Энэ манганд юу гардаг вэ гэвэл...(за за та нар өөрсдөө уншиад мэдэж авбал илүү сонирхолтой байна гэж бодож байна.) Энэ манга нь сүүлд анимэ цуврал болон дэлгэцийн бүтээл болсон боловч дуусгалгүй цуцлагдсанаар анимэ цуврал цаашид үргэлжлэх боломжгүй болжээ.
2003 оны Mashima-en Vol.1 & 2, 2006 оны түүний одоогийн алдартай цуврал болох Fairy Tail Коданшагийн WEEKLY SHONEN сэтгүүлд хэвлэгдэж эхлэсэн байна. Мөн онд Monster Soul гэдэг богино хэмжээний манга хэвлүүлжээ. Түүний бүтээлүүдээс:
- Groove Adventure Rave (1999 - 2005)
- Plue's Dog Diaries (2002 - 2007)
- Mashima-en Vol.1 & 2 ( 2003)
- Monster Soul (2006 - 2007)
- Fair Tail (2006 - үргэлжлэл байгаа)
- Monster Hunter Orage (2008 - үргэлжлэл байгаа)


Сонирхуулан хэлэхэд түүний манга цувралуудын гол баатрууд нь 4 улирлаар нэрлэгдсэн байдаг юм байна.

RAVE= Haru /Харү/= Хавар
Faily tail = Natsu /Нацү/ = Зун
Monster Soul = Aki /Аки/= Намар
Monster Hunter Orage = Shiki /Шики/ = Дөрвөн Улирал

Category: Mangaka | Views: 1722 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 4
4 Hitsugaya   (2010-04-15 10:13 PM)
Энэ Plue нохой нээрээ дандаа гар ч байна шүү энэ чинь харин гол баатар нь юм биш үү хэхэ

3 anuka   (2010-04-12 0:17 AM)
fairy tail ni hamgiin shildeg ni bolson te dry gehdee ta nar yagaad fairy tail tavihgui bgaa yum?[color=red] [color=purple]

2 Acid   (2009-09-15 11:06 PM)
ene style nadad uneheer taalagddag.
jijig sajig zuiliig tod zursan, harahad amar bas uramtai.

1 mish_eru   (2009-02-13 8:58 PM)
oooo laitai ingej zurdag bolchuuuul ch cool

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга