Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Лхагва, 2017-09-20
Main » Зохиол

Тулгаа: Хөх толбоны нууц гэнээ? Тэр чинь юу юм бэ?

“Secret” хакер: Хөх толбо болон Хөх толбот хүний тухай ойлголт бол хүн анх үүсэхээс эхэлсэн юм. Дэлхий бол амьд биет бөгөөд маш олон сувгаар гадаргуу дээрхи амьд биетийг тэтгэдэг энергийг өөрөөсөө гаргадаг. Харин хөх толбот хүмүүс бол тэр энергийг хамгаалагч хамгаалагчид юм.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1080 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-11-30 |(1) сэтгэгдэл|Үргэлжлэл »


“Secret” хакерыг тушаал өгмөгч энергин робот Ганбат руу үсрэн хүрч ирлээ. Түүний бүх л бие нь энергиэр бүрхэгдсэн байх бөгөөд маш хүчтэй энерги түүний илдэнд хуримтлагдсан байв. Цагаан чоно Ганбат өөрийн хурдны тусламжтайгаар энергин роботын хүчтэй цохилтуудаас бултаж амжиж байлаа. Энергин робот үнэхээр хүчтэй хурдтай дайралтуудыг хийх ажээ. Амараа бодно: Хэрэв энэ янзаараа бид удвал ялагдах нь тодорхой боллоо. Жасмина бидэнд хүчээ ашиглаж болно гэж тодотгосон нь ийм учиртай байжээ. Тэгвэл бид өөр арга хэмжээ авах хэрэгтэй болох нь дээ.
Ангилал: Зохиол | Үзсэн: 1003 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-11-27 |(4) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Солонгоогийн үүсгэсэн энергин ханан хамгаалалтыг роботууд зад зохин хурдлан хүрч ирлээ. Жасмина Солонго хоёр маш их гайхлаа. Тэд үнэхээр 3009 оны технологоор энергин ханыг устгаж чадахгүй гэж гүн итгэж байжээ. Солонго: За яахав, та нар үнэхээр тулалдмаар байгаа бол тулалдая л даа. Цагаан хун чи Тулгааг хамгаалж байгаарай.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1049 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-11-16 |(5) сэтгэгдэл|Үргэлжлэл »


29-р хэсэг – Жинхэнэ дайсан

Тулгаа, Саруул, Жасмина, Солонго нар доошлон явсаар хамгийн доод давхарт хүрч ирэв. Уг барилга нь доошоогоо 38 давхар байх ажээ. Гэвч хамгийн доод давхарт нь ямар ч хиймэл тархи байхгүй жирийн л нэг сантехникийн өрөөнүүд байлаа. Жасмина: Саруулаа чи энэ барилгын доод давхарт нь хиймэл тархиуд байдаг гэдэгт итгэлтэй байна уу? Энэ давхараас доошоо явсан шат байхгүй байна шүү дээ.

Ангилал: Зохиол | Үзсэн: 992 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-11-05 |(5) сэтгэгдэл|Үргэлжлэл »

28-р хэсэг– Нууц мэдээлэл рүү нэвтэрсэн нь
Тэд явсаар нэгэн сүрлэг өндөр байшингийн хажууд хүрч ирлээ. Тэр байшингийн орой нь үүлнээс дээш гарсан байсан тул хир өндөр нь мэдэгдэхгүй байв. Байшингийн хаалганы ойролцоо харуул хамгаалалт маш өндөр байх ажээ. Жасмина: Саруулаа, энэ нөгөө засгийн газрын удирдлагын байр мөн үү?

Ангилал: Зохиол | Үзсэн: 1141 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-10-27 |(6) сэтгэгдэл|Үргэлжлэл »


25-р хэсэг - 3009 оны дэлхий
Жасмина гайхширан дэлхийн зүг харан зогсоно. Тун удалгүй түүний араас Хар баавгай Амараа гарч ирлээ. Тэр мөн л юу болоод байгааг ойлгоогүй нь илт байв. Амараа: Бид хаана ирчихсэн юм болоо?

Жасмина: Мэдэх юм алгаа. Яадаг ч байсан бид 5009 ондоо очоогүй бололтой.

Амараа: Тэгэхээр бид цаг хугацааны гажуудалд орсон байх нь ээ.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1066 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-10-23 |(5) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Зохиолын ерөнхий агуулга

Хөх толбо зөгнөлт зохиол нь ирээдүйд 5009 онд дэлхий сүйрч байгаа талаар өгүүлэх бөгөөд устан үгүй болж байгаа байгалийг дахин сэргээхийн тулд өнгөрсөн үеэс буюу одоо манай энэ үеэс Тулга нэртэй хөх толботой монгол хүүг ирээдүй рүү авч явж байгаа талаар өгүүлнэ.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1187 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-10-23 |(6) сэтгэгдэл|Үргэлжлэл »

- 18-р хэсэг - Дайралт

Оюунаа газар доор байсаар цаг орчмын дараа мутантуудаас холхон зайнд газар дээр гарч ирлээ. Түүний хамаг хүч нь суларсан байв. Газар доогуур явах техник нь өөрөөсөө багагүй энергийг зарцуулдаг бөгөөд маш ховорт тооцогддог ажээ. Оюунаа хамаг хүчээ шавхан байж өөрсдийн онгоц дээрээ хүрч ирэв. Түүнийг тэнд үлдсэн бүх хамгаалагчид хүлээж байв. Ядарч туйлдсан Оюунааг тэд хараад байдал биш болсныг ойлголоо. Амараа Оюунаа руу хурдлан очиж түшиж авлаа. Амараа: Юу болов? Яагаад хөх толботыг авчраагүй юм бэ? Бусад чинь хаана байа?

Ангилал: Зохиол | Үзсэн: 1096 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-10-23 |(3) сэтгэгдэл|Үргэлжлэл »


11-р хэсэг - Аюул

Үл мэдэгдэх нисдэг биетийн хаалга аажмаар онгойж өндөр биетэй нэгэн залуу 2 хар хувцас, хар нөмрөг, хар масктай дагуулын хамт гарч ирэв. Түүнийг харахад хүнээс өөр харагдах зүйл үгүй боловч нүднийх нь хүүхэн хараа нь ногоон байх ажээ. Тэнд цугларсан бүх хүмүүс мэл гайхан түүнрүү гөлрөнө. Хүмүүс үнэндээ энэ үл мэдэгдэх нисдэг биетээс хүнээс шал өөр биетэй харийн амьтан гарч ирнэ гэж бүгд бодож байжээ. Харийн онгоцноос гарч ирсэн үл мэдэгдэх залуу тэнд цугларсан хүмүүсийг хэсэг ажин харснаа монгол хэлээр: Арчаагүй дорой хүмүүс та нарыг олноор нь нэг дор алж зугаагаа гаргах боловч олдож байх шив дээ. Хахаха, ойрд хүн алаагүй уйдаж байлаа. Та нар ч их амттай харагдаж байна шүү.

Ангилал: Зохиол | Үзсэн: 998 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-10-23 |(3) сэтгэгдэл|Үргэлжлэл »

1-р хэсэг - Эхлэл

МЭ 5009 он

Дэлхийн цаг уурын өөрчлөлт нэмэгдсэнээр байгаль экологийн тэнцвэр алдагдан ихэнхи ургамал, амьдат устан үгүй болж, хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр иржээ.

Хүмүүсийн зарим нь амьд үлдэхийн тулд өөрсдийн ДНК-д хамгийн дасан зохицох чадвартай шавжнуудын ДНК-г хольсноор шинэ Мутант хүмүүс бий болжээ. Эдгээр мутантууд нь сүйрэн буй байгальд дасан зохицож амьдрах чадвар өндөр боловч мутацид орсон шавжныхаа зан чанарыг өвлөснөөр маш харгис хэрцгий араатанууд болон хувирав. Тэд жирийн хүмүүсийг болон өөрсдийгөө барьж идэх ба газар доор нүхэнд амьдарна. Хэдийгээр тэд шавжтай төстэй зан авир гаргадаг ч гэсэн хүнээс үүсэн гарсан тул сэтгэн бодох чадвар өндөр бөгөөд цаашид өөрсдийн хаанчлалыг дэлхийд тогтоохын тулд нэгдмэл нэг засаглалыг байгуулжээ.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1568 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-10-23 |(11) сэтгэгдэл|Үргэлжлэл »

« 1 2
Хамгийн их уншсан 10 манга