Зохиол - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2017-01-19
Main » Зохиол


Үхэл
Төрөх үхэх Энэ бол хүний амьдралын туйлын хоёр үнэн билээ Ертөнцөд азгүй явдлууд дүүрэн байдаг Амьдарч байх хугацаандаа золгүй явдлаар дэлхийг орхин одогсод тун харамсалтай Биднийг яг одоо цай уугаад хоорондоо ярилцаад сууж байх зуур дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн нь үхэж байгаа тэгвэл энэхүү зохиолд маань 10 өөр хүний үхэл 10 хэсэг болон та бүхэнд хүрэх болно
Ангилал: Зохиол | Үзсэн: 2108 | Нэмсэн: Izanagi | Огноо: 2014-05-01 |(1) сэтгэгдэл|Үргэлжлэл »



Энэ бол сэрафинагийн түүх юм Тогтсон ажилтай , байр , машин гээд түүнд дутах зүйл нэг их байсангүй Сэрафина багийн найз болох Эдмондэд маш их хайртай байв Түүнийг нь эдмонд хараахан ойлгодоггүй байлаа Зуны нартай өдөр сэрафинагийн хувьд маш хүнд өдөр болсон учир нь түүний дундрашгүй хайр эдмонд өөрийн хоёр жил үерхсэн бүсгүйтэйгээ гэрлэж хурим найр болон тэрнийг тэвэрч үнсэж байхыг харсан болохоор Эдмондийг тийм эмэгтэйтэй гэдгийг сэрафина гадарладаг ч үгүй байв
Ангилал: Зохиол | Үзсэн: 8992 | Нэмсэн: Izanagi | Огноо: 2014-03-19 |(0) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Модчин шүүхийн түшмэлийн байцаалтанд өчсөн ину
Тийм ээ би цогцсыг олсон. Өнөө өглөө би аанай л түлээ түүхээр ууланд гарсан. Гэтэл уулын бэлийн төгөл дотор хүүр хэвтэж байх юм. Яг хаана гэж үү? Ямасина хүрдэг замаас дөрөв таван тё /Японы уртын хэмжээ 109 метртэй тэнцэнэ/ хэртэй зайд байх. Тэр бол залуу шилмүүст модод, хулстай холилдон ургасан зэлүүд газар л даа.
Тэр хүүрэн дээр гандсан цэнхэр суйкан /гадуур хүрэм маягийн богино, хормойгүй кимоно/, нийслэлийнхний өмсдөг хуучирсан эбоси /японы язгууртнуудын өмсдөг байсан шовгор зөөлөн малгай/ малгай хэвтэж байлаа. Хүүр дээш хараад хэвтэж байсан л даа. Юу л даа, Яг цээжин дээр нь ганцхан шарх байсан.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1389 | Нэмсэн: Danzii | Огноо: 2011-02-06 |(9) сэтгэгдэл|Үргэлжлэл »


Хаднаас зууран өвдөгөө чичрэхийг намдааж, бат чанга гишгэхийг чармайсаар Ичикүро дэвсэгээр гарав. Дараа нь цавчим цохиог дахин анхааралтай хармагц л сэтгэл дотор нь агуу том хүсэл эрмэлзэлээр булхаад ирэв. Үйлдсэн өдий төдий нүглээ аар саар буянаар ариглаж барахгүй байсан Ичикүро бүхнийг умартан амьдралаа аугаа их үйлст зориулах шийдвэр гаргах болоод ирлээ.
Ангилал: Зохиол | Үзсэн: 1200 | Нэмсэн: Danzii | Огноо: 2011-01-27 |(9) сэтгэгдэл|Үргэлжлэл »


Албат самүрай Ичикүро эзэн ноёныхоо урт илдэнд өртөн зүүн хацартаа бас эрүүндээ ялигүй шарх авах нь тэр. Уг нь өөрийг нь өдөөд ирсэн гэх эзнийхээ татвар эмтэй дурлалын харьцаанд орсон хэмээх амь дүйсэн гэмт үйлдлийнхээ төлөө Ичикүро эзнийхээ залаан цээрлүүлэх мэснээс зайлахыг оролдсон хэдий ч мултарч бултах зүрх сэтгэл өчүүхэн төдий ч байсангүй. Тэглээ гээд энэ явдлаас болж амь насаа алдах нь тун харамсалтай тул болж өгвөл бултаад гарчих санаална.
Ангилал: Зохиол | Үзсэн: 1258 | Нэмсэн: Danzii | Огноо: 2011-01-27 |(7) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Нэгэн эмнэлгийн өрөө. Ахимаг насны хүн хэвтэж байна. Ганц хүний тохилог өрөө байх агаад сувилагч үргэлж цуг байхыг бодоход тэр өвчтөн нэлээн чинээлэг хүн бололтой. Бүр тодруулан хэлбэл, тэрбээр эмийн томоохон үйлдвэрийн захирал хүн бөгөөд өдийг хүртэл эрүүл энх аж төрж, сэтгэл хангалуун амьдарч, сайхан ажил хийж алдар хүндийн оргилд хүрсэн нэгэн ажээ. Тиймдээ ч өөрийн амьдралын сүүлчийн мөч ойртож буйг мэдэж байгаа хэрнээ эргэн харамсах зүйлгүйгээр тайван амгалан байх аж.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1151 | Нэмсэн: Danzii | Огноо: 2011-01-26 |(11) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Жоомон биет Николас энергин илдээ нүд ирмэхийн зуур Солонгоогийн цээжинд гүн дүрэв. Солонгоогийн цээжийг даган бүлээн цус урсах бөгөөд Солонго ийм зүйл болно гэж огт бодоогүй байсан нь илт байв. Солонго өөрт маш их хайртай, байнга эрхлүүлэн өөгшүүлж байдаг хаан аав нь үнэхэээр өөрийг нь ч гэсэн ал гэж тушаал өгсөнтэй эвлэрч чадахгүй байх ажээ. Солонгоогийн нүдэнд гомдолын нулимс мэлтэлзэж байв. Жоомон биет Николас: Солонго гүнж минь дээ. Би танд хэлсэн шүү дээ. Та ууг нь энэ хөх толбот хүнийг хамгаалах хэрэггүй л байсан юм даа. Мутантууд бидний хувьд хүн гэдэг бол мөнхийн дайсан шүү дээ.
Ангилал: Зохиол | Үзсэн: 1120 | Нэмсэн: 003 | Огноо: 2010-04-13 |(1) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Хүнээс 3 дахин том биетэй уг роботуудын цээжин дээр парламентын тэмдэг байх бөгөөд түүний доод тал нь “Хишигтэн 03”, “Хишигтэн 04”, “Хишигтэн 06”, “Хишигтэн 10”, “Баатар 05” гэсэн уйгаржин монгол бичгээр бичсэн бичээс байх нь харагдана. Роботууд бүгд хоёр хөл дөрвөн гартай байх бөгөөд тэдний гар хөл нь сэлэм мэт хэлбэртэй хэсгүүдээс бүрджээ. Мөн тэдний толгой хэсэгээс нь маш хурц энерги ялгаран гарах ба толгойд нь найман зүг рүү харсан найман нүд мэт зүйл байрлах ажээ. Хамгаалагчид болон Мутантууд бүгд л тэднийг харан зогсоно. Роботууд сансраас бууж ирсэн биетээсээ гараад огт хөдөлгөөн хийхгүй зогсож байв.
Ангилал: Зохиол | Үзсэн: 1156 | Нэмсэн: 003 | Огноо: 2010-02-24 |(5) сэтгэгдэл|Үргэлжлэл »



5009 онд буцаж ирсэн нь

3009 оны саран дээр тэд хүрэлцэн ирлээ. Тэдний өмнө цаг хугацааы онгорхой хаалга харагдана. Бүгд л дотроо чухамхүү 5009 онд тэднийг юу хүлээж байгаа бол гэж бодно. Оюунаа: Цаг хугацаагаар аялаад түүхийг өөрчлөж болдог байсан бол ямар гоё вэ? Тэгвэл бид 3009 онд энэ муу Secret хакерыг л устгачихвал 5009 онд манай дэлхий шал өөр болно байх даа.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1115 | Нэмсэн: Danzii | Огноо: 2010-01-04 |(3) сэтгэгдэл|Үргэлжлэл »


Тулгаа: Шинэ ертөнц гэнээ?

“Secret” хакер: Би миний хийсэн бүтээснийг үл тоомсорлодог, юу ч чадахгүй байж их зан гаргадаг, арчаагүй дорой хүмүүсээс залхсан. Тийм болохоор би хүн төрөлхтөнийг устгахаар шийдсэн юм. Яг л бурхан шиг.

Ангилал: Зохиол | Үзсэн: 1161 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-12-02 |(3) сэтгэгдэл|Үргэлжлэл »

1 2 »
Хамгийн их уншсан 10 манга