Z's diary. - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Баасан, 2016-12-09
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 1 of 11
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » Z's diary. (/Starting July 10th/)
Z's diary.
ZistolОгноо: Даваа, 2014-07-28, 1:40 AM | Дугаар # 1
Vasto Lorde
Бүлэг: 3-р салаа
Бичлэг: 116
Урам: 23
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Тун удахгүй.

Added (2014-07-08, 2:33 AM)
---------------------------------------------
Ажилгүй, дадлагад гараагүй, хийх юмаа олж ядсан хүний өдрийн тэмдэглэл. Ойлгоно гэж найдъя.

Added (2014-07-08, 2:44 AM)
---------------------------------------------
Өнөөдөр бусад өдөр шиг сайхан байна өө. Өглөө 1 ээс босоод . . . өдрийн хоолоо идээд . . . цагийг нөхцөөж байгаад оройн хоолоо идсэнийхээ дараа нэг зураг зурахыг оролдоно . . . Уул нь бол би нэг хүүхдэд зураг зурж өгнө гээд амлачихсан юм л даа. Гэсэн чинь би зургынхаа эскиз-ийг нь гаргах гээд баахан юм бичээд байсан чинь ёстой болж өгдөггүй ээ. Ахиад хэдэн ширхэгийг зурж байгаад аргыг нь олох байлгүй дээ гэж найдах юм. Одоо миний унтах цаг болчих шиг боллоо. Унтаад өглөө сэрэхэд ямар нэг санаа ороод ирсэн байгаасай.

Added (2014-07-27, 11:40 PM)
---------------------------------------------
Өнөөдөр зургаа зураад дуусчихсан шүү !!      Өдөржин нухсаараан байгаад сая л дууслаа. Ингээд л миний хийж байсан юм бүтчихлээ. Амьдрал ийм гоё гэж үү ? 

Одоо эзэнд нь зургийг нь өгчихөд л болно. Маргааш 12 юм уу 1 ээс гараад дэлгүүр орж жааз аваад зургаа дотор нь хийгээд эзэнд нь өгнө дөө.  Бүр догдлочихлоо байна.

Хүмүүстэй хамт гадуур зураг зурж явах чинь ямар гоё юм бэ. Эхлээд зурах газрыгаа дараа нь бие биенээ зураад хөгжилтэй юм байна лээ. 

Стивен Кинг-ийн Гялбаа гээд номыг уншсан уу ? Ёоо бүр хүнийг айлгаж чадаж байна. Ном уншаад анх удаагаа айсан минь тэр байх.  Тэрүүн нэг эмэгтэй дүрсэлсэн нь  . . . бүр дурсахаар шар үс минь босчихлоо байна больё. Дүрслэсэнийг нь бодохлээр л бүр нуруугаар хүйт оргиод явчих чинь. Яг араас нэг хүн хүйтэн амьсгалж байгаа мэт. Гэхдээ ард юу ч . . .  алга даа .  Өө цонх онгорхой байна шдээ !!!


Gintama . . . 5 хан анги үзээд донтох шахна
 
KokoroОгноо: Лхагва, 2014-07-30, 3:14 PM | Дугаар # 2
Vice Captian
Бүлэг: 5-р салаа
Бичлэг: 211
Урам: 35
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
чинийх яагаад Аддэд гэж ороод Табонишийх яагаад тус тусдаа ороод байгаам бэ?

 
TabonishОгноо: Даваа, 2014-08-04, 3:18 PM | Дугаар # 3
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
uchir n bi moderator bolhoor
 
TabonishОгноо: Даваа, 2014-08-04, 3:34 PM | Дугаар # 4
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
тэгсэн З ч гэсэн мод юм байна шд...... мэдлийн хүрээ дуусав. КоНец
 
ZistolОгноо: Лхагва, 2014-09-17, 11:24 PM | Дугаар # 5
Vasto Lorde
Бүлэг: 3-р салаа
Бичлэг: 116
Урам: 23
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Шөнө 12:28. 8 сарын 7. 

Нөгөө зурсан зургаа хүүхдэд нь өгнө гээд өгнө гээд нөгөө хүүхэд ажилтай гээд өдөр хоног өнгөрөөд хэд хоног өнгөрчихөв өө ? бүү мэд энд орж ирсэнийх нэг хардаг хэрэг ээ. 

15 хоног өнгөрчээ. Нөгөө хүүхэд маань 15 хоног ажилтай байсан ч биш л дээ.

Түрүүний хагас бүтэнсайнд завтай байсан мөртлөө би өгж чадаагүй. Бүтэнсайнд нь тэр хэдэн хүүхэдтэй зураг зураад явж байна гэхлээр нь 2 цагийн үед гараад, автобуснаасаа 4 буудлын өмнө буух байтал ШУТИС-ийн ард талын зам хаалдтайг мартаад автобуснаасаа буугаагүй тойрж явсаараан байгаад 2:50-ийн үед туннель дээр ирээд утсаараа залгаад хаана байна гэсэн чинь Талбай дээр гэдгийм даа. ҮНЭХЭЭРИЙН ГАЙХАЛТАЙ !!! Би бэлдэж бэлдэж байж очсон чинь тэнд хэн ч байхгүй, буцаж автобусдах мөнгө байхгүй, Нөгөө хүүхдүүд дээр очъё оо яг хаана явж байна гэхлээр хэлэхгүй, ганцаараа халуун нарнаар буцаад харив аа гэж ! 

 Нэг андын минь төрсөн өдөр болоод 1 дэх 2 доход нь хамт нийлж тэнэсээрээн байгаад юун зургаа зурсан хүндээ өгөх бүүр мартчихсан байна лээ. 

Түүнээс хойш өглөө нь өгье гэхэд ажилтай, орой нь өгье гэхэд тэр ирсэн эсэхээ мэдүүлж залгахгүй, ажил дээр нь аваачаад өгье гэхэд яах юм бэ, тэгвэл ер нь хэзээ завтай болох юм бэ гэхлээр Ер нь хичээл орчихлоор өгчих дөө гэдэг юм даа. T_T

За тэр ч яах вэ. Тэр хүүхдэд зургийг нь өгсөнийх нь дараа энд нэг link тавинамз. 

Амьдрал ч гэж гоё юм дөө. Амьдралыг туулаад гарах гоё ч, ганц ч болтугай хором ямар ч хамаагүй юманд төвлөрч суугаад ямар өөр/төгс/ болохыг нь харах бүүр гоё. Болж өгвөл 5-ын ард тал дахь талбайд өглөө болгон очиж нар ширтэн хэвтэхсэн. Бүр болж өгвөл орой болгон очиж амьдралынхаа 30 минутыг зориулж бодолд автан алхахсан. Бүүр болж өгвөл тэнд очоод ийш тийш хараад өдөржин зураг зурж суухсан. Бүүүр болж өгвөл тэнд таньдаг хүүхдүүдээ авж очоод хөлбөмбөг 5дах болгоны өглөө эрт тоглохсон. Бүүүүр болж өгвөл бодолд автаад хажууд байгаа сүнстэйгээ ярихса     . 

Цонх онгорхой салхи салхилна. Цонх гэрэлтэнэ бүдэг бүдгээр. Цоохор цох гадаа нь унтана .

Added (2014-08-09, 2:32 AM)
---------------------------------------------
Миний бодлууд жингүйдээд галзуу гэхэд арай биш, ертөнцөөс тасарчихсан юм шиг байгаад байгаа болохоор үүнийг газарт буулгахын тулд хэд хоног сувилалд явахаар болов. Бодлууд нь жингүйдээд байхаар сэтгээгүй юмаа сэтгэж байгаа ч сэтгэх ёстой юмнууд нь "жингүйдсэн өрөөн доторх бүх юм замбараагүй байдалд ордог" шиг л энд тэндгүй сонин хачин байршилд очоод, бодож сэтгэж байгаа нь доголдоод байна гэж байна. Үгүй ядахнаа унтах гээд хэвтэхлээр толгойн доторх бодлоод ар араасаа холилдон нүдэнд үзэгдээд байна.

~~~ Ингээд (Энэ мэдээллийг бичсэн хүний зүгээс :  ametap буруу наслуурах) 7 хоног алга болохоор болов оо~~~

Жич :  Буруу юу эсвэл уруу юу ?

Added (2014-08-16, 2:36 AM)
---------------------------------------------
~ Тэгээд (Буруу харахаа больчихсоон, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, үнэн юм байна лээ) 7 хоног алга болоод ирэв ээ ~

Гэрэлтэй цонх гэрэлгүй болоод 7 хонов.

Гэгээтэй болсон өдөр нь өнөөдөр бил ээ.

Гэрэлгүй байх хойгуур

Гэрийн тэр өрөөнд хэн ч байгаагүй нь

Гэгээ тасарсантай ижил илт байлаа

Гэнэн бодолдоо автан

Гэрийг минь хаана байгааг 

Гэгээн ухаандаа тунгаах таны

Гэрийн чинь цонх

Гэнэт санамсаргүй онгойх шиг боллоо . . .    (Нээрэнгээсээ цонхоо шалгаарай)

    Тэнэсээр, тэнэсээр ирлээ. Их өлсөж ирсэн болохоор өндөг шарж идээд, FB notification - уудыгаа үзчихээд, загасанд явчихаад, ирээд энийг бичиж байна.

Жич : Нөгөө зургаа хүүхдэд нь өгч чадаагүй өдий хүрчихлээ      

Added (2014-08-17, 12:36 PM)
---------------------------------------------

Quote Tabonish ()
тэгсэн З ч гэсэн мод юм байна шд...... мэдлийн хүрээ дуусав. КоНец
Яг үнэндээ би 3-р салааны 3 байна аа.

Яарах хэрэггүй тэр мод-дээр нь моузаа аваач

Тэгээд нэгэн нууцлаг зүйлийг 

Тэндээс олж харах болно.

Гэхдээ би нууцыг бичээсэн дундаа мэдэгдүүлчихлээ

Гэнэт миний толгойд

Гэнэн бодол орж ирлээ

Гэрэл чийдэн толгой дээр асч

Салаа бүр яагаад лого-той байж болохгүй гэж ? 

Сандаг л санаа юм шиг 

Санагдаад явчихлаа таминь ээ

Санал бодлоо хуваалцаарай хүмүүсээ !

Added (2014-08-19, 4:52 AM)
---------------------------------------------
Facebook гэдэг зүйл байгаагүй бол энэ дэлхий хир зэрэг амар тайван байх байсан бол  ?
Гэж бодогдож байна шүү. Хүнийг тагнах гэж ашигладаг хэрэгсэл гэсэн үнэн бололтой. Саяхан бодсоноо хэлвэл би өөртөө хамаатай хүмүүсийг хэт их тагнаж байгаагаа анзаарч байна. Сайн охин, сонирхдог байсан охин, охин найз гээд хүмүүсийг би яаж байгаа бол гэсэн бодолтойгоор "тагнадаг" байж. 

Үүнийг мэдээд бодоод үзэхэд би ямар муухай хүн болохоо ойлгох шиг болох юм. Хүний бусдад харуулъя гэж бодоогүй зүйлийг нь би гэдэг хүн ухаж түнхэж байдаг. Энэ арай дэндэнэ ээ. 

Устгачихъя гэхэд арай л дэндүү санагдаад байх юм. Устгалаа гэхэд байнга буцааж сэргээгээд байх юм. 

Өнөөдрөөс эхэлж хүнийг тагнах гэж фейсбүүк ашигладагаа больсон нь дээр юм байна. Шамдан хичээнэ ээ !

Added (2014-08-22, 11:01 PM)
---------------------------------------------
Амьдрал үргэлжилсээр л . . . хэлсэн үгэндээ хүрээгүй хэдэн хоног болчихов оо ? 1 сар уу ? Энэ зургийг өгнө гэж ихэд хүсч байсан, дотор минь гал дүрэлзүүлж байсан ч тэр галны цог нь л үлдсэн бололтой. Зөв үед нь салхи салхилахгүй бол цог нь унтрах бололтой. Тэгэхлээр салхийг зөв үед нь салхилуулахын тулд салхийг хянах хэрэгтэй болж байна. Мхмм физик-ийн хичээлдээ мууг минь хүн болгон мэднэ. Өөрөөр хэлбэл энэ хэзээ ч бүтэхгүй гэсэн үг. За яах вэ салхи хянаж чадахгүй юм байж. Өөр юу хийвэл тохиромжтой бол ? дээрээс нь тос нэмвэл яах бол ? асах болов уу ? гэхдээ л тэр тос нь хамаг цог-н дээр минь үерлээд хуй хамаад явах биз. Физик-эээ сайн судалдаг байж. За  ямартай ч шинэ гал асаагаад үзвэл ямар бол ?? Дээр нь цаас овоолоод, түүний дээр нь түлээ овоолоод доороос нь эхлүүлээд шүдэнзээр асаагаад үзэж болох юм. Тэгээд сайн галлаад өгвөл . . . вхахах энэ нээрэнгээсээ бүтэж болох юм ҮГҮЙ ЭЭ энэ бүтэх болно!! тэгээд дараа нь л дээрээс нь бензин асгадаг хэрэг ээ ВРААХХАААХХАХАА

Added (2014-08-29, 2:07 AM)
---------------------------------------------
Эцэст нь   нэг сайхан амьсгаа авч болох нь  ~~аааа  фхүүүүүүүү~~

Зургаа өгчихлөө. Амжилттай л юм шиг байна. Төрсөн өдөр нь болоод давхардуулаад л өгчихлөө. Тэр баярласан ч гэлээ дараа нь элдэв янзын зүйл ярихдаа илүү баярлаж байх шиг харагдсан. (~~Эмэгтэй хүмүүс хачин юм аа~~)
Нэг хийх гэсэн зүйлээ дуусгасан . . . 3 хоногт хийгээд 1 сар өгсөн гэж бодохлээр л  . . . би ёстой агуу том эсвэл асар олон хэсэг хуваагаад өгчихсөн юм шиг л санагдчихлаа . . . Өгсөн л бол болоо.

Бензин асгасан чинь гал асахгүй галаа унтраачихсөөн. Юун дөл юу ч үлдээгүй. Бүгд үерт автчихсан. Ийм гэнэтийн санаандгүй болчихдог юм бас байдаг л юм байна. Сүүлийн хэдэн хоног амьдралаа үрэн таран хийгээд хаячихлаа . . . За яахав хэдэн өдөр үрэгдээд хаа холдох билээ дээ.

Нэг эмэгтэйг хотоор аялуулаад . . . guide хийсэн гэдэг юм уу даа. 4 цаг алхсан . . . ((((((((халдвартаас сүхбаатарын талбай) -гаас Жүр үр) - ээс Төв шуудан) -аас Талбайн төвийн цэг) -ээс Монголын үндэсний музей) - ээс Гандан) -аас МУИС) -аас ШУТИС )-аас буцаагаад Жүр үр лүү хүргээд бүр эцэж туйлдаж байна лээ. Эцсийн цэг гээд л гэр лүүгээ алхсан. Алхаад л алхаад л алхаад л  . . . зогсолтгүй алхаад л . . . 
Гандан үзүүлж байхад нөгөө эмэгтэй чинь баахан тагтаа гөлрөөд л . . . гөлрөөд л . . . зургийг нь аваад л . . .  тагтаа харах гэж Гандан орсон юм байх даа . . . " I haven't seen this many birds before " гээд л ёстой хачин эмэгтэй.

Хачин гэдэг нь сонин л гэсэн үг шүү. Сонины газарт хачин юм харах гэж ирсэн сонин эмэгэтэй шиг л . . . Хачин газарт оччихоод сонин хайгаад байдаг хачин эмэгтэй шиг л  . . . МАРТ МАРТ !!!

Added (2014-09-01, 11:41 PM)
---------------------------------------------
LOL гээд тоглоом мэддэг хүн байна уу ? Энэ тоглоом нь DOTA 2 шиг ижил олонхыг хамарсан бөгөөд хүмүүс ихээр донтдог тоглоом байна. Донтолт нь зүгээр л энгийн бус бүр хэтэрхий гоё зураглал, ухааныг харамгүй шаарддаг бөгөөд хэн овсгой самбаатай байна тэр нь бусдаас цойлон гардаг бололтой. Гэхдээ энэ тоглоомын донтолтонд олон хүн орж байгаа бөгөөд тэдний нэг нь би билээ.  Өдөр болгон нэг удаа тоглох бөгөөд нэг тоглохдоо 1:30 тоглодог болчихсон байна. 
Гэхдээ хичээл эхэлвэл бүх зүйл өөрчлөгдөх нь тодорхой. Ямартай ч манга аниме-г сонирхдог шигээ их сонирхохоо больчихсон байгаа минь их л хачирхалтай. Өөрийгөө манга уншиж, аниме үзэж, тоглоом тоглож, телевизор үзэхгүйгээр миний амьдрал бараг хэдэн жилээр залуужих биз. Одоо бол би otaku гэдэг нь биш тоглоомын донтон гэдэг нь болчихоод байна. 
Би бусадтай ижил тоглож нааддаг хэдий ч ямар нэгэн зүйлд хурдан донтдог зуршилтай. 

Хэрвээ надад цаг хугацаагаар аялах боломж олдох юм бол өөрийнхөө 5 наснаас өмнөх ой санамжыг эргүүлж авахаар аялалд гарах биз. Өөрийгөө дор хаяж 400 метрийн цаанаас юу хийхийгээ ажиглаж, эцэг эхийнхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсч байна. Үнэ цэнийг нь толгойн дотроо мэддэг ч үүнийг үнэхээрийн сэтгэл зүрхнээсээ мэдэрч ухаарахыг хүсч байна. Үүний дараах амьдрал сайжирсан байх болно гээд мөрөөдөөд л байна.

Added (2014-09-17, 9:13 PM)
---------------------------------------------
Компьютерийн ард нэг эр сууна. Кока-кола уух дургүй хүн сууна.
Коридорт нэг хүн чимээгүй алхана. Компьютер-ээ бариад алхана.
Хажуугаар нь нэг муужгай өнгөрнө. Хамаг үс нь босчихсон өнгөрнө.
Хаа нэгтээ хөгжим сонсогдоно. Хаана ч хамаагүй сонсогдоно.
Бодол санаанд нь найз нь ирнэ. З... найз аа З... найз аа
Зүгээр л миний хэлснийг хий найз аа. Зүг чигийн хэрэг гарахгүй найз аа.
Зүүн тийш эргээд чигээрээ яв найз аа. Тээр тэнд харагдах газарт бид очно.
Тээртэй юм шиг хөл чинь чирэгдэнэ. Тэнд очоод намайг хүлээ найз аа.
Тэргэл саран гарахыг харж бай найз аа.
Тэгээд л чи бид хоёр нэгдэнэ найз аа.
Нийлж нэгдэхгүй нэг нэгдэнэ найз аа.
Чи бид хоёр л харанхуй өрөөнд
Чийглэг цонхноос саран гийнэ
Чи энд анхныхаа удаа ирээгүй
Чи "тэр өдөр" надтай хамт ирсэн
Чи л намайг дагуулж энд ирсэн
Чи л энэ бүхний учир шалтгаан 
Чи байхгүй бол би энд байхгүй 
Чи алга болвол би ч гэсэн эндээс алга болно 
Тийм учраас надтай хамт алх
Тийшээ алхаад тагтан дээр нь гар
Тэндээс бид хоёр хамтдаа 
Тээглэн хоёул у*ах болно
Тэр үед бид хоёрын нэг нь нөгөөдхөөн
Тэнгэрийн элч гэдгийг мэдэх болно
Тэндээс доош у*аж байхдаа чи
Тэнгэрийн элч рүү хараад хэлэх болно

Чи намайг ахиж ашиглах болно 
Хэзээ нэгтээ чамтай тааралдах болно
Чи намайг ашиглах болно
Хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй ч ашиглах л болно

Added (2014-09-17, 9:24 PM)
---------------------------------------------
Бодоод байсан чинь би сүүлд бичсэн юмаа устгаж чадахгүй юм байна . -_-'  Delete гэдэг товчлуур нь бүтэн бичсэн бүх зүйлийг минь устгах юм байна   <<<________>>>


Gintama . . . 5 хан анги үзээд донтох шахна
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-09-25, 5:18 PM | Дугаар # 6
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
эдит хийж болно ш д
 
ZistolОгноо: Ням, 2015-11-29, 2:59 AM | Дугаар # 7
Vasto Lorde
Бүлэг: 3-р салаа
Бичлэг: 116
Урам: 23
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Quote Tabonish ()
эдит хийж болно ш д

Added (2014-09-27, 7:17 PM)
---------------------------------------------
Мм хамгийн сүүлийн бичсэн юмаа Edit хийж болох юм байна аа. Анзаараагүй байж л дээ. Гэхдээ өөр хүн нэмээд post бичсэн болохоорч юм уу эсвэл бичсэн юмныхаа араас юм бичсэн болохоор ч юм уу  Edit гэдэг жижиг юм нь алга болчихлоо -_-'

Added (2014-09-27, 7:20 PM)
---------------------------------------------
Энэ постыг бичэхээс өмнө Edit гэдэг товчлуурыг нь анзаараагүй байсан шүү !! XD

Added (2014-10-09, 1:34 AM)
---------------------------------------------
За шинэ пост эхэлсээн. Шөнө сууж хичээл хийх үнэхээрийн зугаатай. Нойр хүрээд ч байдаг, хичээл хийж л байдаг, нойртойгоо тэмцэн байж хичээл хийнэ. Гэхдээ өдрийн цагийг хэрэггүй зүйл хийж өнгөрөөхөө больчихвол энэ амьдрал минь утга учир шалтгаанаар дүүрэх биз. Утгатай зүйл хийх нь өдөр тутмын боловч, Утгагүй зүйл хийх их сонирхолтой. Утгагүй зураас зураад үргэлжлүүлээд нэг хачин зурагтай болчихно. Тэр зургаа харж байгаад янзлаад өнгө нэмээд утга шалтгаангүй хийсвэр ертөнцөд аялах мэт. Багш нар зураас бүхэн утгатай гэдэг . . . гэхдээ зураас болгоныг утгатай байлгаснаас зураг нь бүхлээрээ нэг утга илтгэвэл утгатай болох мэт  . . .  
    Урагшаа хар урд чинь утга учир чинь өмнө чинь зогсоно
    Уурлаад байх юмгүй ундаа задлаад наадхантайгаа хуваалц
    Утгатай утгагүй бүх зүйлд ямарваа нэг утга бий
    Уран яруу хичээх шаардлага ч байхгүй биз

Added (2014-10-09, 6:43 PM)
---------------------------------------------
http://www.animefreak.tv/watch....-online сонирхолтой анимэ байна. Кино нь 11 сарын 29 нд гарахаар боловч Япон хэл дээр японд гарах юм чинь интернэт дээр хадмалтайгаар дараа жилээс л гарах биз :/

Хичээл хийнэ гэдэг их гоё юм аа. Дуртай дургүй хийсний дараа авах мэдрэмж үнэхээрийн тасархай.

Added (2014-10-13, 4:46 AM)
---------------------------------------------
Өдөр хоног өнгөрөх тусам би их залхуу болж байна. Анх сүртэй нь аргагүй 22 21 кредит гэсэн чинь одоо 17 кр . . . дээрээс нь 2 дох өдөр хичээлгүй 3 дахад 5 пар бусад өдөр 2-3 пар  . . . .Үнэхээрийн залхуу болжээ. Хичээлээ хийхгүй байсаар байгаад цаг нь тулаад ирчихсэн байхад тоосон юм байхгүй аниме үзэж суух юм даа . . . Шөнө болж л байдаг гэсэн шиг л  . . .  хийж байгаа юм нь олигтой юм болохгүй бүр өрөөгөө ч цэвэрхэн байлгаж чадахаа больсон . . . . Би ёстой залхуурлын ирмэгт тулаад ирчихсэн доошоо унах гээд харж байгаа мэт . . . хэд хэдэн хүн над руу гараа сунгаж татах гэхлээр нь би бүр гарт нь хүрэхээс залхуураад, өөрөө унахыг хүсэж байгаа харин уначихаар би "би" биш юм шиг болох ч юм шиг . . . .  Өдөр хоног үнэхээрийн гоё өнгөрөх юм аа . . . FB орж баахан зураг харна, хүний баахан пост коммент тредд уншина. . . гоё шүү. 
        Миний одоогийн хүсэл бол нэг саааайхан чихэвч худалдаж аваад, утсаа засаад, сим-ээ сэргээлгээд чангалж байгаад "Bleeding out" сонсохсон.  Гэхдээ тэр хүртэл хаа ч байсан юм зай байна шүү~  . . . Зай байна өө цэнэглэхэд л хангалттай. Гэхдээ цэнэглэхийн тулд сум авах хэрэгтэй байдаг . . . Сум аа олчихвол нум олох гээд эрэлд гарж өгнө дөө. . . нумын ордныхон ямаршуу улс байдаг бол . . . улс гүрэн хоорондын холбоог их судалвал тагнуулч болчих болов уу ?    Хаха бодоод бодоод бодийн шийр 7-г заагаад эхэлнэ дээ . . . Заах гэснээс хүмүүс хичээл заахдаа над шиг л байдаг байх даа  . . . үнэхээрийн баяртайгаар инээмсэглэж байгаад заах юм руугаа анхаарлыг нь хандуулаад л шууд бусдыг ойлгох юм шиг өөрийнхөө "энгийнээр" бувтнаж гарахад миний бодол санааны байгаа энэ хэсэг шиг бусдын бодол санаа ойлгох болов уу . . . бодсон ч бодоогүй ч хүн болгон ижил боддоггүй . . . чиний бодож байгаа шиг бодож чадах онцгой хүн дэлхийд байхгүй. . . Хүн болгон онцгой . . . онц сайн төгсөх гээд зүтгэ  . . . эцэст нь төгсгөлийг нь чи өөрөө л дүгнэнэ тийм учраас миний дүгнэснээр төгсөх юм шиг төсөөлөөд энэ ертөнцөд төөр . . . төөрөлдөж чадсан бол би чамд толгойгоо ажиллуулж чадаагүйн улмаас чинь муулъя зэмлье гэхдээ чи миний эсрэг яаж ч чадахгүй . . . яаж ингэж сэтгэж чаддаг байна аа . . . сэтгэхүйг дутуу үнэлэх хэрэггүй . . .. үнэлэмжээ бусдынхтай ижилсүүл учир нь энэ бол хүмүүсийн нийгэм, чи эндээс хэзээ ч гарж чадахгүй  . . . гарах гарц хайгаад чигээрээ алхаад л бай . . . алхам нь 30 см харин өндөр нь 20 см . . . өндөрлөж чадвал доороос хайрахгүй . . . хайруулын таваг дээр өндөг шарж байхдаа өндөг хайруулын таваг хоёртой үнэхээрийн дотно нөхөрлөнө. . . Дотор давчдаж байна . . . донтох шахна . . . LOLegends . . . бусад чинь lol гээд гарч байхад чи ганцаар . . . silver . . . gold . . . => . . . challenger . . . үүний эцэст чи юу болж төгсөх вэ ? challenge хийсэн хүмүүсд чиний хэрэг байгаагүй . . . чи алга боллоо ч тэд тоохгүй гэхдээ чи яагаад үүний араас явна вэ . . . яваад л яваад л явган замаар улаан гэрлээр, ямар ч машин явахгүй нь хачирхалтай . . . хаа нэгтээ л чи байгаа гэхдээ чамайг яагаад би бодно вэ ?  . . . Ханасан байлгүй дээ, 7 хоногт 2 удаа тааралддаг, бие биенээ хараад дуугүй зөрцгөөе гэж бие биендээ өгсөн амлалтаа санаад . . . санаад л байна энэ эмэгтэйг. Эргэж буцалтгүй алхаж болдог тэр ухагдахууныг миний толгойд суурилуулаач. Үргэлж эргэж харахад чи тэнд алга. Чи тэнд тэд нартай хамт жаргалтай харагдана . . . чам руу харсандаа би харамсаж байна  . . . чи надтай учирсандаа харамсдаг . . . харамсал нь уй гашуудал биш зүгээр л дургүй хүрмээр зүйл . . . зүйл зүйлийн юм үзэж байна даа, зөвхөн зөрж өнгөрдөг болохоос биш . . . чамайг хараад би зугтана . . . очих газраа бодож эргэцүүлнэ . . . зүүн эргээд тэр хүний араар . . . дараа нь баруу эргээд хурдан алхаад . . . булан тойроод нөгөө шатаар . . . гадагш гараад шатнуудыг алгасан үсрээд . . . чиний очдог 4 5 давхарын 00 руу иргэж хараад чамайг үл олно . . . чамайг тэнд байгаасай гэж хэр их хүсэж байна гээч . . . тэр жижигхэн мөчийг буцааж болдог бол . . . тэнд хэлсэн үгээ буцааж авж болдог бол . . . бодийн шийр заагаад "Үгүй" гэж орилдоггүй байж . . . үгүй гэснээсээ болоод үг алдаж амлана . . . алджээ "чамд хэзээ ч саад болохгүй" гэж амлажээ . . . амлалтаа зөрчихгүй байхад л миний амьдрал сайхан байна . . . сайхан гэдгийг яаж тодорхойлдгийг минь чи мэдэхгүй . . . би дуртай хайртайгаасаа хагацаж, дургүй эсэргүүцдэг рүүгээ чиглүүлдэг . . . миний толгойны "ҮЙЛДЭЛ ГҮЙЦЭТГЭХ" гол систем нь эвдэрчээ. үүнийг засах хүн надад хэрэгтэй байна . . . гэхдээ энэ орон тоог хэнд ч би зарлаагүй, далд утга санаагаар илэрхийлнэ эм болгонд . . . гэтэл илэрхийлсэн эм болгонд би "үл бүтэх хүн" болж харагддаг нь үнэн билээ . . . илэрхийлээгүйнүүд нь миний найз гэсэн категори-д багтаад байдаг нь хачирхалтай . . . хачиртай талх хийж идмээр байна . . . ханах цэгтээ хүрчихвэл тэгээд л бүгд утга учраа алдана . . . хадгалаастай бодол санаа минь энд гараад ирлээ . . . ирцгээ, харцгаа миний түүхийг сонсоцгоо

Added (2014-11-16, 2:57 PM)
---------------------------------------------
Шөнө алхах ямар гоё гэж санана аа. Гадаа хэн ч байхгүй нам гүм. Ямар ч санаа зовох зүйлгүй. Хаашаа ч явсан нам гүм , анир чимээгүй. Гэрт хэн ч байхгүй үед бүх цонхоо хаагаад 00-ын өрөөнд ороод сууж байх үеийн анир чимээгүй. Хүссэнээрээ алхаж, дуулж, орилж, хашгичаад гүйж харайж, толгойгоо бодол санаа, мөрөөдлөөр дүүргэж төсөөлмөөр тийм л сайхан үе. Яг л ямар нэг программ зохиох гэж байж төлөвлөх шиг, аль эсвэл толгойгоо гашилгахгүйгээр дуртай хүссэн зургаа зурж байгаа мэт сайхан мэдрэмж. Энэ бүхнийг мэдрэх үнэхээрийн гоё байваа.

Added (2014-12-09, 3:01 AM)
---------------------------------------------
Өдөр болгон толгойд нэг сонирхолтой бодол орж ирэх юм. Энэ "ү" бодол хүсэл минь болж байгаа ч юм шиг, хариуцлагыг хаяаад тэр "ү"-рүү очмоор санагдаад байх юм. Амар амгаланг олох газар минь тэр юм шиг санагдаад байх юм. Бодоод байхад би бурхан, сүсэг бишрэлд итгэдэггүй ч "Дараагийн амьдрал гэж байдаг бол мөрөөдлийнх юм шиг амьдрал нь одоогийнх байх" гэж боддог. Илүү дутуу үггүй ямар ч санаа зовох зүйлгүй, хариуцлага байхгүй, өр төлөөсгүй, мэдрэмжгүй байх их хэцүү байх даа. Гэхдээ л тэр хүслийн газарт очихыг ямар их хүснэ гээч. Миний тархи үргэлж мэддэг юмаараа юмыг тайлбарлах гэж оролддог энэ зуршлыг хаячихвал ямар сайхан вэ ? Хэлж байгаа юм нь, бодож байгаа зүйл нь, хийж байгаа зүйл нь бүгд тэр "мэддэг зүйл"-ээр харьцуулагдаж чадах эсэх, боломжтой эсэхийг мэдэх гэж оролддог энэ тархи яг л Guardians - дээр гардах Santa шиг Сонирхож, түүнийгээ мэдэхийг оролддог бол мөн гоё оо. Хэрвээ хэн нэгэн надаас энэ зүйлийг тайлбарла даа гэвэл би "тэр шиг, тиймэрхүү юмны тэрэнтэй ижил шинжтэй гэхдээ жоохон тиймэрхүү" гэж "бөөрөнхийлж" хүний ойлгохоос тэс ондоо хариулт хэлчихээд тэрийгээ зөв гэж бодож маргалддаг. Яг тэр үед намайг хэн нэгэн нь зогсоож чаддаг бол тэр хүнээс суралцахсан. Гэхдээ яг үнэндээ тэр хүн тэр хүмүүс бөгөөд тэд нар нь намайг тойрон хүрээлсэн байдаг нь энэ оюун ухаанд багтахгүй байгаа юм даа. Хэзээ ч тэр муухай зуршлаас салж чадахгүй, түүнээсээ болж харамсах нь үнэхээрийн гутамшигтай. Яг энэ үед л би "ү"-рүү очих юмсан гэж хүсээд хүсээд очиж чадахгүй юм даа. Намайг ард хүлээд байгаа зүйл байхгүй атал ямар учраас энэ хорвоо дээр хүмүүст гай болж амьдарна вэ ? Гай болж байгаагаа мэдээд, ухаараад байгаа ч тэрний эсрэг хийж чадах зүйлээ ер хийхгүй юм. Яг энийг хийе гэхлээр тэр ядаргаатай "мэддэг зүйл" бага багаар миний эр зоригийг мохоож, нэг байдаг л чимээгүй, дуугүй, толгойгоо дохиод "за" гэж хэлэхээс өөр мэдэхгүй усан толгойтон болгох юм. Эсвэл би масо*ист юм болов уу ? Физик биеэ бус оюун санаа, сэтгэл, эр зоригоо мохоож өөрөөсөө та*шаал авдаг юм болов уу ? Өөрийгөө ичгэвтэр байдалд байлгаж, өөртөө үргэлж "үүнийг тэсч гарах юм бол туршлага болно" гэж боддог нь үнэхээрийн хэцүү. Яг энэ "хачин байдал"-д орсон байгааг минь мэдэх хэтэрхий амархан. Гараа атгаад, амаа муруйлгаж байвал тэгж байна гэсэн үг. 

Ер нь миний сул тал гэхлээр худлаа хэлж чадахгүй. Юу гэдэг юм бэ дээ зориудаар худлаа хэлж чаддаггүй. Харин зориуд бусаар, зуршлаар үргэлж худлаа хэлнэ. Хаагуур явж байна - найзуудтайгаа . . . яг үнэн хэрэг дээрээ ганцаараа ямар ч хэрэггүй зүйлийн араас хөөцөлдөн явж байх шиг. 

Худлаа хэлэх бараг урлагийн нэг хэлбэр гэж боддог хүмүүсийн хажууд энэ би гэдэг хүн "бодлогогүй" зүйл хийсээр байгаад амьдралаа баллаж байгаа нэгэнтэй адил. Адил ч гэж дээ, өөр бишээс хойш. 

Тоочиж ханалаа. Ер нь та нар орой болгон 1 -ээс 3 цагийн хооронд идэвхитэй сэрүүн байж чадах уу ? Youtube, Anime, Facebook, Manga, Тоглоом-д анхаарлаа хандуулаад асар их цагийг өнгөрөөж чадах уу ? Энийг чадвар гэж хүлээн зөвшөөрмөөр байгаа ч олонхын бодол энэ хүнийхтэй зөрөлдөөд, бие биенээ танихгүйгээр машин зам гараад явчихаж байгаа юм даа. Олонхийг эргэж хараасай гэж би хичнээн их хүсч арагшаа, тэдэн рүү ширтэвч тэд тэгэхгүй. 

Хаяадаа гадуур ганцаараа алхаж байхдаа ямар нэгэн онцгой хүн миний өмнө гараад ирээсэй гэж хүсэж мөрөөдөх юм. Харж явдаг хүн байгаа л даа. Гэхдээ тэр онцгой хүн гарж ирэхийг өдөр хоног тоолон хүлээж байгаа юм шиг урд хойдхоо харж явж байгаа нь галзуурч байгаагийн шинж үү ? Хүмүүс рүү эгцэлж ширтэж хараад, бусдын хийж байгаа зүйлийг дүгнээд, хажуугаар өнгөрөх машины № болон хүнийх нь царайг харж өнгөрөөд   . . . . ачааллаж байна . . . . тэр машины дугаар урдаа 0-ээр эхэлсэн, араас нь 2, ямар нэгэн тоо, ямар нэгэн тоо байвал машины маркыг нь харах хэрэгтэй. Hyundai эсвэл Sonata байвал зоолттой цагдаагийн машин, хэрвээ тэр машин нь жип бол цагдаагийн дарга ? . Бараг урдаа 0-ээр эхэлсэн л жип бол нэг бол хөрөнгөтэй, аль эсвэл цагдаа. 5649 гэдэг ч юм уу 5694 гэдэг ч юм уу дугаартай ranger rover байвал тагнуул эсвэл хэт баян хүмүүс/мафи?/ гэж бодоод хажуугаар өнгөрсөн машин бүрийг харж явдаг нь үнэн бөгөөд, энд дурьдагсан машин харах л юм бол нүүрээ буруулж нууцаар тэр машинд яг ямар хүн байгаа бол гэж ширтэнэ. Хальт жуумалзаад хажуугаар өнгөрөх хүмүүст "энгийн нэгэн" шиг харагдахыг хичээнэ. Тэгээд дотроо "хөлс дусалж байгаа юм шиг мэдрэгдээд" гэж төсөөлөөд алхдаг зуршилтайдаа их юм бодож байхдаа гайхаж, харин зуршил болж байх явцад баярладаг билээ.

Added (2014-12-09, 3:04 AM)
---------------------------------------------
Та нар Жеймс Хедли Чейз-ийн ном уншиж байсан уу ? Яг тэрүүн дээр гардаг шиг жуумалзаж байна гэж төсөөлөх үнэхээрийн сайхан. Тэр мэдрэмж намайг догдлуулаад, эрч хүчтэй болгодог нь үнэхээрийн сонирхолтой байдлаар амьдарч байгаа юм шиг санагддаг гэхдээ энэ нь жуумалзаж байх үедээ л болохоос бусад амьдралынхаа үйл явдлуудыг сонирхолтой гэж бүгдийг нь нэгтгэж дүгнэвэл ташаа мэдээлэл болох бил ээ. 
Сонирхолтой явдал гэвэл гражны дээр суугаад дээшээ хараад хэвтээд амьдралыг мэдрэх л байх даа.

Added (2014-12-09, 3:32 AM)
---------------------------------------------
Хайртай холбоотой ямар нэг юм сонсох болгонд тэр нэгэн хүнийг бодно. Тэр хүн эргэж над руу хараасай, эргэж нийлэх завшаан тохиолдоосой гэж бодогдох юм. Яг ч нийлээгүй л дээ. Яг ч салаагүй. Яг ч бүтчих юм биш. Яг ч бүтэхгүй юм биш. Тэр хүний төлөө далдаас юм хийж өгөхийг хүснэ, гэхдээ хийхгүй байгаа нь эр зориг минь сул байгаад л юм шиг.  Зөрж өнгөрөхдөө харц тулгардаг ч бид хэзээ ч мэндэлдэггүй. Бие биенээ найз-ын түвшинд таньдаг ч үг ч сольдоггүй. Интернэтээр ч харилцдаггүй. Энэ талд байгаа ч гэсэн ихэнхдээ fB Орохдоо тэрний timeline-г ухна гэхдээ ямар ч шинэ юм нэмэгдээгүй байна. тэрнийг нь мэдсээр байж л дээш доош нь ухаж үзнэ. тэрнээс гадна өөр хүүхдүүдтэй найзалдаг байсан ч тэрний хоосон Profile-ыг ухахдаа юм нэмэгдсэн байгаасай гэж үргэлж хүснэ. Гэхдээ шинэ юм нэмэгдсэн эсэхийг нь мэдэх гэж бусдынхыг нь үзэхийг оролдоно. Хүсэл нь хийж байгаа зүйлээс нь өөр байгаа нь илт. Хүссэн зүйлийнхээ төлөө зорихгүй байгаа нь би хир залхуу, хойрог юманд ханддаг болсныг харуулж байгаа мэт. Энэ хайр биш зүгээр л харж явдаг нэгэн түүх. Та нард ч гэсэн ийм зүйл болсон байх. /гол деталь хэсэг рүү нь орж болохгүйн учир нь миний хийсэн зүйл хүний хувьд байж болшгүй зүйл юм./

Added (2014-12-14, 5:11 AM)
---------------------------------------------
Зарим хүмүүсд чиний бичиж байгаа зүйл чинь үнэн шүү гэж хэлмээр л санагдаад байдаг юм. Бүр түүнчлэн яг надад наад зүйл чинь тохиолдож байсан, эсвэл би яг тийм явдалд оролцож байсан, эсвэл би нөгөө талын эсрэг дүр нь болж байсан шүү гэчихмээр л байдаг юм. Гэхдээ би тэгээд хэлчихвэл тэр хүн бичихээ байна гээд, хэрвээ би биччихлээ гээд надаас унаад байх юм байхгүй гэж бодсон ч эсрэгээр нь "би хэлэх ёстой хүн нь биш байх" гэж боддог ч . . . би хажууд нь байж хэлэх ёстой юм байна гэж дотроо хэллээ ч хэлж чадахгүй байдаг үеүүдийг дурсаад "хэрвээ би одоо хэлвэл өмнө нь хийж байсан юмнаасаа буцаж тэгш бус харьцааг үүсгэж, хүнд шударга бус хандах нь" гэж боддог. Гэхдээ үнэн хэрэг дээрээ би хүмүүстэй шударга ханддаггүйг хүн бүр мэдэх биз. Шударга хандсан тэр үеүүдээ бодохоор тэр үед ч ёстой шударгаар хандах гэж оролдоод оролдоод миний илэрхийлэх гээд байгаа зүйл нь биш, би түүнийг илэрхийлж чадахгүйг мэдрээд ёстой өөртөө урам хугарсан шүү. Эсвэл энэ яг тийм нэгэн if(yes,no) нөхцөл байх аа. Хэрвээ энэ хүүхэд ямар нэгэн өөртөө дүгнэлт хийх мөч гарах шаардлагатай бол тэр үе нь хүний зүрх сэтгэлд хүрэхүйц кино үзсэний дараа; эсвэл хэн нэгэн түүний тэр хачин зүрхийг хөдөлгөж чадах үед л гэсэн тохиргоо хийсэн мэт санагдах юм. Хүний амьдрал дүгнэлтээр дүүрэн байдагт би уйдсан үедээ л тэднийг хардаг. Гэхдээ намайг ийм байдлаар догдлуулвал арай өөр шүү <би яг одоо чиний асуусан болгонд зүрх сэтгэлээрээ хариулна> гэхдээ үнэн хэрэг дээрээ үүнийг нь тархи минь засж янзлаад <би яг одоо чиний асуусан болгонд зүрх сэтгэлээрээ хариулхаасаа өмнө тархинд нэг бодоод тэгээд "Залуу минь одоо ингэх ёстой" гээд дүгнэлтээр хариулаад > эцэст нь би бол нэг муу юу ч хийж чадахгүй, чиний зүйлд хүссэнээр чинь хариулж чадахгүй гэдгээ харуулна гэхдээ энэ процесс ахиад л <чиний зүрх сэтгэлд хүссэнээр чинь хариулахын өмнө ийм ийм зүйлс яг байна аа энэ нь миний бодлоор* иймэрхүү юм болох юм байна > гэнэ дээ. 
Гэхдээ эцсийн эцэст чамд анхаарлаа хандуулж байгаа юм шиг царайлж байгаа, анхаарлаа хандуулах гэж үнэхээрийн оролдож 2-ын хооронд ялгаа бий. Зүрх сэтгэлгүй чамайг хайхарч байгаа юм шиг багш нартай харьцах үнэхээрийн гоё. Тэгэж тэгэж байгаад нэг л өдөр жинхэнэ үгээ хэлэхэд чинь багш нь мм заза гээд цааш явна. Тэр багшид чи бодогдож болов уу ? гэж үү ? бүү мэд. Чи яг үнэхээрийн тэр багшид хүссэнээ хэлж чадсан болов уу ? үгүй л болов уу. Миний туршлагаар бол хүн болгонтой харьцахад автоматаар чиний урд нэг "инээмсэглэсэн маск" гарч ирнэ чи боддоо чи дүүтэйгээ харьцаж байгаа шиг бусадтай хэзээ ч харьцахгүй. Учир нь түүнтэй залхуу хүрсэн, шартсаны дараа уураа гаргаж байгаа юм шиг харьцана. Өдөр болгон үүнийгээ мэдсэн ч чи дотроо "би түүнд амьдралыг харуулж байгаа юм тэр бэлэн байх ёстой" эсвэл "би дараа хэзээ нэгэн цагт яг юу гэх гээд байгаагаа хэлнэ" аа бүр болохгүй бол "тэр намайг хайртай гэдгийг мэдэх юм чинь" гэж өөрийгөө хуурна. Гэхдээ яг үнэн хэрэг дээрээ чи өөрийгөө хуурж ч чадаагүй байна ! БИТГИЙ горьд чиний хүссэнээр бүх юм байдаггүй юм. Чи өөрийн гэсэн гарцаагүй энэ амьдралаас гарах цаг бол "тэр онцгой хүнтэйгээ учирхаар" л гэж битгий мөрөөд. Чиний мөрөөдөл чинь баян болох, гэр бүл нь аз жаргалтай байх гээд мөрөөдөөд л байж бай. Мөрөөдөл гэдэг бол хэзээ ч биелэгдэшгүй зүйл. Харин хүсэж болно л доо гэхдээ чи хүслээ биелүүлэх гэж нэг ч хуруугаа хөдөлгөөгүй байж ухаарсан юм шиг бүү аашил. Явж хийж чадах хоолоо хийж өгөөд, шөнө чимээгүйхэн унтаж үз. Чамд өөр хэлэх үг алга. 
миний бодлоор* гэдэг бол зүгээр л жинхэнэ бус миний оюун ухаан чадах ядахаараа л чиний ойлгохоор түвшинд тайлбарлан хэлж байгаа юм. (Тийм ээ. Чиний түвшинд гэдэг нь учиртай. Би чамайг сайн мэдэхгүй учир нь би чамайг анхаардаггүй анхаардаг байсан ч маргааш нь мартчихдаг учир. Хүндээр хүлээн авах хэрэггүй энэ бол зөвхөн миний л хийж чадах үнэхээрийн а*гийн зүйл ВХАХХАХАХА)

Энэ бичвэр бол арай өөр хэрэг ээ. Би нэг ч бодолгүй бодсон бүхнээ бичиж байгаа минь энэ. Хүмүүс ингэж унших юм бол уурлах байх гэсэн бодлоо даран даран байж ер нь ямар хамаатай юм бэ шууд л сонсож байгаа дууныхаа аянд уяраад хүссэн бүхнээ бич л гэж байна даа энэ тархи минь. Юу ч хамаагүй дуржигнуулан бичихээс өөр ямар зүйл гоё байдаг юм бэ ? бүү мэд. Чи энэнээс таашаал авж болно. Хэлэх гэсэн зүйлээ бичиж дуусгахдаа дарах тэр "өгүүлбэрийн төгсөгөлийн гол зүйл" чинь чиний жинхэнэ баярлаж байгаа шалтгаан. 

Хүссэн зүйлээ хэлэх их гоё байгаа биз дээ ?! энийг чи өөр юунаас олж чадах юм бэ ? Амьдрал үргэлжиллээ ч гэсэн дараагийн 5-10 жилийн хооронд чи ингэж таашаал авах нь мэдээжийн хэрэг. Заза энэ бичвэрийг энд түр орхиё.

Нээрээ гадуур алхах ямар гоё гээч ? Үнэхээрийн гоё микрофон олж аваад тэрүүгээр дууг нь хураагаад дараа нь гэртээ сонсох ямар гоё гээч ? Тэрийгээ сонирхолыг чинь татсан, сэтгэлийг чинь хөдөлгөж буй энэ кинон дээр үзэх ямар гоё байна гээч ? Хэлээд юу гэх вэ. 

Гэртээ ганцаараа хонох ямар сонирхолтой юм бэ ? Шөнө дуу тавиад чийдэнгээ асаагаад энэ нам гүмийг мэдрэх ямар гоё мэдрэмж вэ ? /Гэрт үргэлж гэр бүлийнхэн байдаг л даа. Нэг ч болтугай ийм өдөр ирдэггүй учир, ирсэн өдрүүдэд ингэж мэдрэх нь мэдээжийн хэрэг л дээ/ Энэ мэдрэмжийг мэдрэхсэн гээд үнэхээрийн хүлээж байсан мэт. Орилж хашгармаар байгаа ч сэтгэл хангалуун байгааг мэдрэх ямар сонирхолтой юм бэ ? Энэ буйдан дээр суугаад нэг ч хүдлэхгүй, маузаа газар чулуудаад, хэмнэл нь яг л амьралын тухай энэ мөчийг мэдрэх сайхан юм аа. Зөвхөн энэ мөчийг хуваалцах хүнтэй бол бүүр гоё оо. Хүмүүстэй харилцаж чаддаггүйг минь уучлаарай. Гэр бүлийнхэнтэйгээ байхлаар гутраад, уйдсан царайлаад. Найзуудтайгаа байхдаа зөвхөн тоглоом, зугаа цэнгэл ярьж. Сургуулийнхаа ангийн охидтой алхаж байхдаа үргэлж түүнд өөрийгөө харуулах гэж оролдоод. Хөвгүүдтэй нь хэрэгтэй хэрэггүй зүйлс ярьж алхаад, өө тийм FB youtube LOL дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Бусад хүмүүстэй юм ярих гэхлээр "чи хэзээ ч өмнө нь тэд нартай ярьж байгаагүй харин одоо ярих гэж оролдоод байдаг" тэд нар намайг яриач гэж яриандаа оролцуулахад нь шууд зугтаж гардаг энэ үнэхээрийн гоё мэдрэмжээ. Намайг өөрөөс минь хамгаалж байгаа юм шиг. ВҮҮХҮҮ ! Эцэст нь өөрийнхөө тухай баахан юм донгослоо. Одоо юу гэж донгосох бол энэ тархи минь. 

Энэ сайхан мэдрээд байгаа юмийг минь архи гэхэд хүнддэх мэт, энергийн ундаа гэхэд сурталчилгаа биш жинхэнэ органик нь юм шиг, сайн охинтойгоо хамт ууж байгаа амтат шүүс гэхэд үнэнтэй нийцэхгүй мэт, зүгээр л бал бурам гэхэд үнэхээрийн яг тохирох мэт үнэн сайхан мэдрэмж юм аа. . . би тамхи татдаггүй шүү, сорох ч дургүй үнэрлэх үедээ бүр уур минь хүрдэг гээд боддоо. Төсөөл дөө одоо би дээшээ тааз руу ширтээд амьдралын бал бурам, эр хүний жаргалыг мэдэрсэн юм шиг харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мангар юм шиг инээмсэглээд, нүд нь одоор гялалзаж байгаа мэт. Энэ бичвэрийг бүхэл бүтэн 54 минут бичсэн гэж бодохоор хахахаха энэ мэдэрч байгаа зүйлийг та нарт мэдрүүлмээр байна гээч.

Added (2014-12-22, 11:34 PM)
---------------------------------------------
Гадаа ямар дулаахан байна аа. Жоохон дулаалчихаад алхаад л алхаад л байхад даарахгүй, зогсож байгаа мөртлөө жоохон хөдлөөд байхад даарахгүй. Гэртээ орж ирээд сандал дээрээ суучихлаар хөлрөөд. Ер нь харзны усанд орох чинь их сонин мэдрэмж юм бил ээ. Тал биеэрээ орсон чинь шууд л бүхэл биеэрээ усанд шумбачихсан санагдаад живэх нь гэж бодож ч байх шиг. Толгойгоо дүрсэн чинь шууд л амь насаа ихээр бодож ч байх шиг. Уснаас гарч ирчээд минут хүрэхтэйгээ зэрэгцээд дотор халуу оргиод ч байх шиг. Очиж очиж дадлага хийж байсан газрынхаа ойролцоо очсон чинь бөөн дурсамж, мэдрэмж, ой санамж толгойд иргэлдээд нэг ч зүйл бодож чадахгүй мангар юм шиг инээмсэглэсээр байгаад гэртээ ирчихдэг юм даа XD  .  
Орой үдшийн цагаар хэн нэгнийг хүлээн бодол болж зогсох их сонирхолтой мэдрэмж юм бил ээ. Хүлээлт дууссан ч зүрх сэтгэл хөдлөхгүй, хүлээхээс өөр зүйл хийдэг байж гэж толгойн дотроо баахан хэллээ ч юу ч өөрчлөгдөхгүй. Өмнө нь хийж байсан зүйлээ санахаар итгээд итгээд үнэмшмээргүй, утга учиргүй үйлдлүүдийг багцалж хэлж чадахгүй юм байж оролдож оролдож байсаараан байгаад гэртээ ирчихээд, явуулахдаа   "Хаагуур тэнээд байна аа" гэсэн мессежнийхээ хариуг "Дар***-тай нэг зүгт явж байгаад л ирлээ. Дар*** гайгүй гэртээ орсон санаа зоволгүй, darou ? " гэдгийг мэдсээрэн байж ямар нэгэн хүнтэй ярих шаардлага гаргачихаад дараа нь хэн нэгэнтэй ярихгүй бол болохгүй санагдаад маргааш нь *****-т хамаг зүйлээ skype аар 1 цаг 30 минут гарам ярьчихдаг, яг л уншсан зохиолоо тайлбарлах гэж муухан багцлаад багшид хураалгадаг шиг. Тэгээд бас болоогүй ээ тэгэж ярьсан гэдгээ маргааш нь мартсан юм шиг "би сайн мэдэхгүй байна" гэж өөрөө өөртөө хэлээд хэлээд нэмэргүй нь мэдэгдээд л байгаа юм. "Сайн мэддэг юм шиг царайлаад, хийж чадахаа хий л гэж өөртөө сургамаар л байгаа юм даа"/яг л Fake it till you make it гэдэг шиг/

Added (2014-12-26, 1:19 AM)
---------------------------------------------
Баримтат кино. Амьд домог гэж хэлж болно. Jodorowsky's Dune (2013)
Үзлээ. Үнэхээрийн л нийгмээсээ өмнө сэтгэж чадсан хүн байна аа. Иймэрхүү хүмүүс л нийгмийг тэр чигт нь урагш хөдөлгөдөг мэт. Яг л Корбьюзе, Врайт эсвэл Тесла  шиг л хүн амьд байна гэхлээр л. Үзлээ харлаа толгойд баахан бодол шинэ санаанууд нүдэнд тусахаар орж ирээд л. Гоё мэдрэмж. Дахин давтагдашгүй мэт хачин сонирхолтой мэдрэмж. Бодоод байхнээ яг ингэж л төсөөлж байхдаа л аманд цус амтагдаад, жуумалзаад явчихдаг санагдаж байна. Эсвэл хэтэрхий өлссөн болохоор надаас гарч байгаа ганц л нүүрний хувирал байх л даа.

Added (2014-12-26, 11:16 PM)
---------------------------------------------
Өдөр 1 : Би чамайг дагна. Чи намайг танина. 
Би чамаас яг 20м зайд алхана. Чи яг 20 минут алхана.
Би чамд хэн гэдгээ мэдэгдүүлнэ. Чи танихгүй юм шиг л аашлана.
Би чамайг орчонд чинь орохоос 5 минутын өмнө чамайг алдана.
Чи намайг 5 хором өөр тийш харах зуур хананы цаагуур бултан чимээгүй алга болно.
Би чамайг алдсандаа харамсаж байгаа ч алдсандаа баярлана.
Харин чи надаас салсандаа баярлаж гэртээ юу ч хийдэг байсан тэрнээ хийнэ
Өдөр 2 : Би чамайг дагна. Чи намайг хараагүй.
Би чамаас 200м зайд автобусаар хөөнө. Чи яг 200 секундын өмнө өмнө миний хажууд байсан.
Би чамайг хөөж байхдаа олж харна. Чи намайг хаана байгааг мэдэхгүй.
Би чамаас түрүүлж орцны чинь хажууд очоод чамайг хүлээнэ.
Чи өөр замаар яваад ирэхгүй алга болно.
Би чамайг 30 минут хүлээнэ.
Чи надаас 30м зайд зогсоно.
Би чамайг олж харна.
Чи найзтайгаа гүүрэн дээр ярилцана.
Би жалганы эрэг дээр сууна.
Чи найзтайгаа наашаа харна
Би өөр тийшээ танихгүй мэт харна.
Чи найздаа баяртай гэж хэлээд гэр лүүгээ алхана.
Би чамайг араас чинь гэр лүүгээ орох хүртэл чинь ажиглана.
Чи гэртээ орсон цагт Би алхаад өөр зүг рүү алхана.
Өдөр 3 : Би чамайг дагана. Чи намайг харсан юм болов уу бүү мэд.
Би чамаас 2 минутын зайд. Чи надаас 20м-ийн өмнө.
Би чамайг дагаад л дагаад л.
Чи намайг мэдээд л мэдээд л.
Би чамд үг хэлэхийг ихэд хүснэ.
Чи надаас холдон одохыг ихэд оролдоно.
Би чамд уучлаарай л гэх гэсэн юм.
Харин чи надад юу ч хэлэхийг хүсээгүй.
Чи гэртээ орохын өмнө дэлгүүр орно.
Би чамайг холоос ажиглана.
Чи дэлгүүрээс гараад булан эргэнэ.
Би чамайг харж байгаад алдана.
Чи аль хэдийн гэртээ орчихсон.
Би аль хэдийн явчихсан.
Өдөр 4 : Би чамайг дагаагүй. Чи намайг дагасан.
Би чамайг хараагүй. Чи намайг ч хараагүй.
Би чамайг хүлээнэ. Чи нилээд удна.
Би чамайг хүлээсээр. Чи гэр лүүгээ явж байна гэнэ.
Би чамайг хүргэж өгье гэж хэлнэ. Чи ээгийтэй харина гэнэ. 
Би мм гэж тасласанаас хойш хүлээсээр л. Харин чи түүнтэй алхсаар л.
Би харна тэнд чамайг. Чи намайг хараагүй, шууд л орцондоо орно.
Би чамайг намайг хараагүй байгаасай гэж дотроо бодно
Чи . . . .   . . . . 
Би алхсаар л алхсаар л 
Чи . . . . . . . . 
Би алхсаар л 
Чи . . . .    . . . . 
Би ээгийгээс асууна. Чи юугаа хийгээд гадуур тэнээд байна аа гэж.
Тэр "хүргээд өгчихсөн. darou" гэнэ. 
Харин би "hai hai arigatou" гэнэ.
Харилцааг бодоод бодоод яг тодорхой нэрлэж чадахгүй байна. Харамсаагүй байгаа л гэдгээ хэлж чадах нь байна.

Added (2014-12-29, 9:26 PM)
---------------------------------------------
- Шинэ жил гарлаа. Баярлах хүсэл сонирхол байхгүй мөртлөө баярлаж байгаа хүмүүсийг хараад баярлаад байх шиг. Энэ яг яадаг өвчин бэ ? Баярлахыг хүсэхгүй хэрнээ баярлаж байгаа хүнийг хараад баярлана гэдэг эвшээх, инээхээс хурдан тархаад байх юм. Баярлаж байгаа хүнийг хараад яахлээрээ баярлаад байгаа юм бэ ? гэсэн сэтгэгдэл төрж байна. Хариуцлага үүрж байгаа хэрнээ ямар ч хариуцлага үүрэхгүй юм шиг санагдаад байх юм. Хийх юм ихтэй байж юмаа хийхгүй байгаа хэрнээ л хариуцлага мэдрэгдэхгүй юм. Ингээд үргэлжлэх мэдрэмж үнэхээрийн утгагүй юм байна.  - За хүмүүсээ анхаарлаа хандуулна уу ! Тайзан дээр Z гарч ирлээ ! . . . . Z . . .  За тэгээд та нар бөөнөөрөө амьдрал гэдэг зүйлийг анхааралдаа авна уу !  - Гадаа цас орж байна Гадаад дуу сонсож байна Ганган гацуур дээр тоглоом өлгөөстэй Ганц түүнд юу ч мэдрэгдэхгүй байгаа болохоос. Гадагш гараад алхая гэхэд нэг л юм дутуу байна.  Гэнэт тэр анзаарав "МИНИЙ ТОЛГОЙД ЯМАР Ч САНАА ОРЖ ИРЭХГҮЙ БАЙНА АА" Гэдэс нь хоржигнон дуугарна Гэндэнгийн тухай мэдээ сонсов Гэсэн ч өнгөрсөн зүйлийн талаар бодох сөхөө алга. Энэ хоосон мэдрэмжийг арчиж арилгамаар санагдаад байх юм Өдрийн тэмдэглэл бичих аргачлал (Z-н арга) Эхлэл : Сэтгэлд хоногшсон дуу тавь. Ямар нэгэн юм бич Өрнөл : Сонирхолтой зүйлийг дурс - ингэсэн байхад мушын инээмсэглэж байвал гол зорилго "инээмсэглэл"-г биелүүлсэн гэсэн үг Төгсгөл : Ямар ч хамаагүй зүйлийн талаар бич За энэ удаагийн дугаарт бөөнөөрөө мандарины хальсны туршилтын талаар ярилцъя аа. Анхны санаа - "мандарины хальс цэцэг шиг харагддаг юм шиг байна" гэж хүнээ сонссон учраас өрөөндөө цэцэг хийхээр төлөвлөв. Цаасанд Мандарины хальсыг голоор нь конопоор цоолоод шүүгээний хажуу талд скочоор наасан. 4 хоног өнгөрч байх шиг байна. Хальс нь үүнээс илүү хатахгүй бололтой. Цэцэг гэхэд Т.Мандарин(туршилтын мандарин) #1 хэрэгжсэн байна. Харин Т.Мандарин #2 цэцэг шиг гэхэд арай өөр болжээ. Зургыг нь FB дээр тавьчихъя.  Ингээд өнөөдрийн Z-н амьдрал булан өндөрлөж байна. Сонирхон суусан үзэгч та нарт талархлаа

Added (2015-01-02, 10:51 PM)
---------------------------------------------
Эхний удаа ороход голоор урсаж байгаа юм шиг, живэх гэж байгаа юм шиг үсрээд л гараад ирлээ. Гарч ирчихээд эхлээд Титаник, дараа нь хүмүүсийг дурсан санадаг юм бил ээ. 
Хоёр дох удаа ороход тэр мэдрэмж нь алга болоод, хэт даарсандаа үсрээд л гараад ирлээ.
Гурав дахь удаагаа орохыг хүсэхгүй л байна шүү, гэнэт л шийдэх л юм бол ахиад оччихыг эс тооцвол.
Ингэж л харзны усанд орсон юм даа.

Added (2015-01-19, 11:16 PM)
---------------------------------------------
1 сарын 14. Бичих юм алга.
1 сарын 20. Би хаана хамаарагддаг юм бэ ? Гэр бүл үү ? Найз нөхөд үү ? Эсвэл ирээдүйд танилцаж уулзах хүмүүстэй юу ? Эсвэл өнгөрсөнд танилцаж уулзаад, одоо бие биентэйгээ ярилцахаа больсон хүмүүстэй юу. . . у  үгүй юм байна аа. Хуучин ярилцаж байсан өнгөрсөнд найзалсан хүмүүс миний таньдаг хүмүүс болчихсон. . . үүнийг өөрчилж болох ч өөрчилсөний дараа тэсэж чадахгүй тэд нараас холдох биз. Таньдаг ч ярилцах дуртай, ярилцахыг хүсдэг гэхдээ яг ярих зүйлс нь хоорондоо нийлэхгүй болчихлоор яахын аргагүй баяртай гээд шүдээ зуун байж инээмсэглэх юм даа. Сайн найзууд байснаа  . . . за яах вэ тийм юм байдаг л хойно. Одоо сайн найзалж байгаа мөртлөө 7 хоногт 1 л удаа тааралдаж уулздаг найзууд хэхэ тэд нартай уулзаад юм ярья гэхлээр "шинэ" зүйл турших зүрх сэтгэл, оюун ухаан нь хүрэхгүй байдаг байна шүү хаха. Шинийг сэтгэж, шинийг зорьж ярилцдаг хэдэн хүн бий болсон боловч тэд нартай уулзах юу л бол. Уучлаарай гээд хэлээд хэлээд юуг ч өөрчилж чадахгүй байна хаха. Ингээд эцэст нь ирээдүйд танилцах хүмүүст хэлвэл "Би чамайг ирээдүйд мартах л болно. Мартахгүй байлаа ч яриа нийлэхээ больно. Бүр тэгдэггүй юм аа гэхэд чамтай дор хаяж 7хоногт нэг уулзаад шинийг сэтгэж чадахгүй байх л юм шиг байна" ТИЙМ УЧРААС ҮХЭХИЙН ХҮСЛЭН ОРГИЛЖ БАЙНА ХАХАХАХА. За тэр ч яах вэ үхэх байсан бол аль хэдийн мажийчихсан байгаа. Үхдэггүй юм аа гэхэд амьдраж байгаа биш амьд яваад байгааг л өөрчилчихвөл болоо. Тэгэхлээр ийм нэгэн санаа байна. Ямар нэгэн шинэ зүйл сэдэж ол. Системтэй эхлэх хэрэгтэй. 1-т таньдаг хүмүүс рүүгээ бүгдэн рүү нь нэрийг нь явуул. 2-т найзуудаасаа ямар байгааг нь асуу. 3-т сайн найзуудтайгаа уулзаж ярилц. 4-т уучлалтаа гуйхын тулд ямар нэгэн зураг зур. 
20 хоног өнгөрч байна. Таньдаг хүмүүс таньдаг хүмүүс хэвээр үлдэхээр боллоо. Найзууд маань найзууд хэвээр л байна. Сайн найзуудтайгаа уулзаагүй лав 7 хоночихлоо . . . эсвэл 10 хоночихсон уу . . . за тэр яах вэ . . . Нөгөө зураг юу болж байна ? нөгөө зураг уу тэр нөгөө юу л даа 1/3 хэвээр л байгаа. хэхэ мартчихаж. хэд хэдэн анимэ үзээд бүүр таг мартчихаж. Ингээд л otakumode эхлэх гэж үү ? шүдээ зуун байж үгүй гэж хэлэхээс. Ядарчихлаа. Асуултаа дараа асуу.

Added (2015-01-27, 11:38 PM)
---------------------------------------------
5:30 Том зааланд оочир. Хажуу ангид багш нь юм шиг лаглайж суугаад ном уншиж байгаа хүнийг хараад хүмүүс "Энд сууж болох уу" гэхэд нь "Тэг ээ тэг" гэж хэлж байх ямар сонирхолтой гэж санана. Тэрхүү хүмүүс өөртэй нь чацуу, ижил оюутан хүнээс зөвшөөрөл авч эзэнгүй ангид сууснаа мэдэж байгаа болов уу даа. Энэ мэдрэмж ихэд сонирхолтойг давтан хэлье дээ.
6:30 Гэрийн бараа хараад хөл хөнгөрөөд гэр лүү нисч ирээд шалан дээрээ налайгаад сууж байхдаа уурын тогоо хэт халсан мэт хөлөө халсныг мэдээд яг л 30аад минут хамаг хүчээрээ гүйсэн юм шиг. 
10:30 Буйдан дээр доош хараад "өчигдөр шөнө бут авжээ" гэсэн шиг царайлаад босч байсан гэж бодохоор ганц цаас авахын төлөө 5 цаг оочирлочхсоноо санаад энэ өдөр энэ 5 цаг зогссоноор дуусч байх шив. ~Тэгэхлээр одоо ингээд энэ шөнө эхлэж байгаа юм биз дээ~

Added (2015-06-30, 11:23 PM)
---------------------------------------------
The girl who kicked the hornet's nest - г хайж байна.     

Added (2015-10-04, 9:33 PM)
---------------------------------------------
Уншиж дуусгасан. Дараа нь дэлхийг нэг тойроод үзлээ. 79 биш 10 хоногт болдог юм байна. 
Anon гэж ямар сонин юм байдаг юм бэ ~~~~ Бүр мэл гайхлаа #RFC5537 Гээд хуультай ч юм байна.
Нэг маягийн зургуудтай ном оллоо хихи~ номын санг ухаж түнхжих гоё юм аа. Элдэв янзын ном гарч ирээд жаргалыг эдлэх шиг л болж байна. Диссертаци, судалгааны ажил, магистрын ажил, толь бичиг, уран зохиолын ном гээд бүгдийг нэрлэ тэр чинь байна лээ smile

Added (2015-10-22, 11:55 PM)
---------------------------------------------

  • Советский архитектур (~Солонгын surprised өнгөөр бөөлжих~)
  • 101 Things I Learned in Architecture School

Added (2015-11-28, 11:27 PM)
---------------------------------------------
N A C = Not A Chance

Added (2015-11-28, 11:50 PM)
---------------------------------------------
XO - Executive Officer

Added (2015-11-29, 0:09 AM)
---------------------------------------------
Mk - 37 Mod 0 (self guided), Mk -37 Mod 1 (wire guided) Mk - 14 , Mk - 45 (nuclear) , Mk - 34 (nuclear)
C O B - Chief Of the Boat
SUBLANT : Submarine Force,US Atlantic Fleet ; SUBFLOT ; SUBDIV , COMASWFORLANT , NAVSHIPS : Naval Ship System , COMSUBLANT
"Scorpion" , "Thresher" , "Seawolf" , "Nautilus"
French "Minerva"
Israel "Dakar"
Gibraltar
Sonar

Added (2015-11-29, 0:10 AM)
---------------------------------------------
Officer Of the Deck - O O D

Added (2015-11-29, 0:59 AM)
---------------------------------------------
Анимэ : Hyouka
Анги 5
Төрөл зүйл : Mystery (Учир битүүлэг явдал болон түүний тайлал)
Дүгнэлт : үнэхээрийн аймшигтай гэхдээ ямар нэгэн mystery тоглоомын эхлэл хэсэг
нь юм шиг нүдэнд үзэгдэм төсөөлөгдөж байгаа болохоор ;
Doubt (Manga; доубтыг хэдүүлээ эсвэл олуулаа нийлж тогловол үнэхээрийн учир битүүлэг);
Dont Starve(Компьютер тоглоом)(Тоглоомыг нь тоглоод, мэдрүүлэх мэдрэмжийг нь
мэдрээд, тэгээд нууцыг нь тайлсан талаар нь уншвал үнэхээр учир
битүүлэг мөртлөө хүний сонирхлыг татам)


Gintama . . . 5 хан анги үзээд донтох шахна
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » Z's diary. (/Starting July 10th/)
Page 1 of 11
Search:

Хамгийн их уншсан 10 манга