BullshitDiary..../mine/this is my home so.... - Page 9 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Бямба, 2016-12-10
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 9 of 16«1278910111516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
299Огноо: Баасан, 2014-05-02, 1:58 PM | Дугаар # 121
Gillian
Бүлэг: Уншигч
Бичлэг: 59
Урам: 0
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Нэг нэвтрүүлэг үзээд сэтгэл үнэхээр хөдлөөд байх юм. Хүнд өөрт нь тохиолдож байсан мэдрэгдэж байсан мэдрэмжтэй давхцаад ирхээр өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байх шиг байна. Өдийг хүртэл ерөнхийдөө байнга л ялагдаж, бүтэлгүйтэж, уурлаж цухалдаж, цөхөрч зүгээр л нэг урсгалаараа баймаар санагдах үе олон байсан ч тэр нэг мөрөөдлийн төлөө ахин дахин унаж тусах одоо бол нэг бодлын амьдралын утга учир юм шиг. Өөрийгөө энэ реалити шоунд оролцож байна гэж төсөөлхөөр бүр амар эсвэл нэг анимены гол дүр ч юм уу. Шившиг болж хөгөө чирж бүхнээс зугтааж дүнкүү царайлж байсан үе их олон. Энэ бүхнийг даваад гараад ирсэн гэвэл худлаа одоо ч гэсэн өөрийгөө ялж чадахгүй байсаар л... тэгээд өөрийгөө ялаад гараад ирлээ гэхэд бас бэрхшээл их ......ингэж байхаар зүгээр л хэвийн амьдрах сонголт надад байна. Гэхдээ тэглээ гээд яах юм бэ? Улам зоригжих л хэрэгтэй. Тэсэх хэрэгтэй. Тэгээд чадах хэрэгтэй!!! Одоо л дөнгөж эхлэх гэж байна шүү дээ. Тэр чигтээ бүтэлгүйтсээр байгаад үхсэн ч яадаг юм. Зорилго хүчтэй байхад дараа төрөлдөө ч гэсэн биелүүлэх л болно!!!!!!!!!
 
TabonishОгноо: Бямба, 2014-05-03, 8:43 PM | Дугаар # 122
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэн нэгэн намайг нам цохиод өгөөсэй!!!!!!!!! Ахиад л нэг ямар ч үр бүтээлгүй өдөр......энэ л гол асуудал юм даа.......ийм маягтайгаар үхсэний чинь мөрөөдөл...........................................өөртөө үнэхээр уур хүрч байна.
 
TabonishОгноо: Даваа, 2014-05-05, 11:26 AM | Дугаар # 123
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
ӨНөө өглөө бүр арай гэж босоод гараад гүйдэг баатар 5 ч хүрэхгүй мин гүйгээд л үхдэг юм байна. Гэхдээ яах вэ цаашид лэвэл апп хийх гараагаа тавьж орноосоо ховхорч чадсан. Дөнгөж нар мандсаны дараа хүн амьтан байхгүй ганцаараа гүйх гэхдээ гоё юм байна. Даанч удаан гүйж чадаагүй л болхоос. Цаашдаа сайжирна гэж найдаж байна. Өглөө болгон ховхрох л хэрэгтэй. 
Яг хаанаас эхлэхээ мэдэхгүй юм. Юу хийхээ бүдэг бадаг төсөөлж байгаа хэдий ч яг хаанаас яаж эхлэхээ ойлгохгүй байсаар л. Дээрээс нь ажлаа үнэхээр хиймээргүй байна аааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
Өнөө өглөө нэг санаа төрсөн л дөө тэр чигтээ тэрийгээ бодмоор байхад ажил гэж нэг юм аааагххххххх. Хэрвээ би одоо ажилаасаа гарчихвал яах бол? Гол нь тууштай бодсон юмаа хийх болов уу? Хийлээ гэж бодоход ямар нэг үр ашигаа өгөх болов уу гээд "бодит байдал" гэдэг хар гайтай нүүр туллаа.................зүгээр л ажилдаа дургүй болж байна. Ямар ч л байсан одоо тэгэж санагдаж байна. Одоохондоо эрсдэл гаргаад гүйхэд хараахан бэлэн биш байна гэж бодож байгаа болхоор нэг хэсэгтээ тэсэх л болж дээ.
 
TabonishОгноо: Мягмар, 2014-05-06, 4:50 PM | Дугаар # 124
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ядрааад байна гээд суугаад л байхаар ядраад л байх байхдаа бодвол.
Гэхдээ өчигдөрөөс хойш үнэхээр ядарч байна.........Ядарсан үед бүх юм ямар ч утга учиргүй, тархины хувьд жингүйдсэн байдалтай, цаг хугацааны урсгалаар урсаад л.......
 
299Огноо: Баасан, 2014-05-09, 12:36 PM | Дугаар # 125
Gillian
Бүлэг: Уншигч
Бичлэг: 59
Урам: 0
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Buruu zurag ogch buruu hana oruuleed estoi hiiij bgagui aldaagaa hiileedeeeee tgd akt bichuultsn T_T
neg yumiig olon dahin oorchilhoor baahn yuman dund manaraad unen hariutslgagui aldaa gargalaaa.........................
hunii hiisen yum nuraalgah unen muuhai medremj....10aaaad m toosgon hana..................    
 
TabonishОгноо: Даваа, 2014-05-12, 5:37 PM | Дугаар # 126
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ёстой нэг учир нь олдох юм алга аа............................
Гайхаж суусаар 3н жилийг ардаа хаялаа гэж
Одоо тэгээд суугаад байвал суугаад л байх юм байна
Перфект моментыг хүлээсээр суугаад л байх янзтай
Темплэ ранн бас хүний амьдрал аягүй алж байгаа байхгүй юу 10 сая метр гүйх гэж хамаг цагаа барж байна шдааа.....
Энэ янзаараа нэг л толгойдоо харанхуй агуй тээсэн хүн болох гээд байна даа хүүхэд минь яаана!
 
TabonishОгноо: Мягмар, 2014-05-13, 4:09 PM | Дугаар # 127
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Нэг сайхан линкин паркын тоглолт үзээд сэнсэрсэн юм буудалынхаа орлуу живэх юмсан.......
 
TabonishОгноо: Лхагва, 2014-05-14, 11:06 AM | Дугаар # 128
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
За зүгээр л өөртэйгөө эвлэрээд өөртөө тохирсон арга замаар нойроо ялан дийлье. Эхний 7 хоног бол эрт унтаад эрт босох шаардлагагүй 7 хоног. Дараа 7 хоногт нь эрт унтаад жооооохон эрт босно тэрний дараа эрт унтаад эрт босох тухай асуудалыг авч хэлэлцэнэ. 
Тийм биз дээ. Би ямар киноны гол дүр, гайхамшигийг бүтээгч түүхэн мөнхрөх хүн биш энгийн л нэг жирийн л нэг хүн шүү дээ. Өглөө шууд 6 мургаа гэж тэнэгтэж байхаа болилоо. Хичнээн өөртөө итгэлтэй байсан ч гэсэн цаана ахиад нэг "чи" чимээгүйхэн эрт босох хүсэл үнэхээр алга гэж байх л юм бол бүтдэггүй юм байна. Темпл Ранн тоглож байхдаа ойлгосыын хахах. Тэгэхээр өөрөө өөртэйгөө 2 талаас харилцан тохироод 100 хувь санал нийлсэн бүтэмжтэй талаасаа эхлэх нь надад тохирсон арга юм байнөөөө.
 
TabonishОгноо: Баасан, 2014-05-16, 12:37 PM | Дугаар # 129
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Шөнийн 3-30д ажлаасаа гараад явахад бас л хөл хөдөлгөөн ихтэй байна лээ шүү...Агаар их цэнгэг байсан бүх юм нэг л гоё угаачихсан юм шиг өнгөтэй өөдтэй харагдаад л. Тэргэл сар гарчихсан наагуур нь зулын голын зулчихсан хөвөнг дэлгээд тавьчихсан юм шиг үүл сиймийгээд л.
 
TabonishОгноо: Мягмар, 2014-05-20, 4:07 PM | Дугаар # 130
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Бодит байдал гэдэг хүнийг бас их эргэлзүүлэх юм даа. Монголд ш дээ монголд гэж бодхоор хүмүүс ойлгож нааштай хүлээж авах болов уу? цаашид хөгжих боломж олдох болов уу? Буруу сонголт хийчихвэл яах вэ? Хэрвээ өөр доторх ноён эргэлзээгээ сэрээчихвэл хорвоогийн түмэн эргэлзээг надад санал болгоод эхлэнэ... Ямар нэг зүйлийн төлөө тууштай тэмцэх чанар бас л их хэрэгтэй эд. Гэхдээ буруу зүйлийн төлөө бол асар том асуудал л болж таарах байх. Энэ зөв үү буруу юу? зөв үү буруу юу? гээд хэд хэдэн сар өнгөрөөд нэг л мэдэхэд нас дуусдаг нь ихэнх хүмүүсийн амьдралын хэв маяг байх. Эсвэл тоглоомны цаанаас өгсөн даалгавар шиг тэдэн төгрөг олоод тийм юм худалдаж аваад тэгээд тэрийгээ тийм юманд ашиглаад тийм ашиг ол гээд л нэг тоглоомнууд байдаг даа. Ихэнх хүмүүсийн амьдралын хэмнэл тэнд байх юм. Дийлэнх гэдэг хүний өөр төсөөллийг үгүй хийдэг эд. Ялах уу? ялагдах уу? Энэ бол тухайн хүний сонголт ч гэлээ сонголтонд нөлөөлөх нөлөөлөл асар хүчтэй талруу нь хандраад хаа нэгтээ өөрийнхөө жинхэнэ хүслийг гээх.. хүмүүс тэгдэг хүмүүс ингэдэг ... бид нар ингэж л амьдрана ба ёстой.. миний сонголт алдаа бол уучлаарай би нэг алдаа хийчихье.
 
TabonishОгноо: Баасан, 2014-05-23, 4:12 PM | Дугаар # 131
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Надад нэг тийм цаашид юу болох талаар жижкээн хинт өгдөг......байзбайз байз энэ англи монгол хольж ярьдаг зуршилаа засах гэж их хичээж байгаа юмсан. Тэгээд эцсийн эцэст англи ч үгүй монгол ч үгүй ямаа болоод байх юм. Тэгэхээр
Надад ирээдүйн талаарх бяцхан сануулга ч юм уу, зөв шийдвэр гаргахад минь тусладаг ямар нэгэн зүйл эсвэл хүн байдаг бол ч.... бүгд л хүсэх байх... за яахав амьдрах хугацаанд 5 ширхэг ч юм уу, гол нь би тэр сануулгыг нь яг сайн ойлгож хүлээж авах хэрэгтэй. Юмыг яаж мэдхэв дээд тэнгэрээс сануулаад байхад ангайгаад өнгөрч байдаг ч юм билүү
 
TabonishОгноо: Баасан, 2014-06-06, 11:59 AM | Дугаар # 132
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өнгөрсөн бүх хугацаанд дороо эргээд л зогсоод байсанаа ойлгох үнэхээр муухай байна. Залхмаар ч юм шиг. Гэхдээ яг одоо ядарсан байгаа болхоор л ингэж санагдаж байгаагаа мэдэж байгаа ч гэсэн ажил үнэхээр залхмаар санагдаж байх чинь. Асуудал л нь надад л байна түүнээс ажилд гол учир нь байгаа юм биш. Өөрөөсөө залхаж байна. Дэндүү удаан залхуу ямар ч ахицгүй байсаар үнэндээ л залхаж байна. Ойлгохгүй байна ЕРДӨӨСӨӨ Ч ЮУГ Ч ...............................................................
 
TabonishОгноо: Мягмар, 2014-07-08, 12:28 PM | Дугаар # 133
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
зиа тэгэхээр бодлын хүч бодлын хүч бодлын хүч.............Өөртөө үнэмшилтэй байлгах үүднээс багаас нь эхэлнээ. Энэ бол туршилтын сар.
Ямар ч байсан энэ сар ажилдаа хоцрохгүй ээ дандаа нэг хэдхэн мин хоцроод салдаггүй юм. 
Ямар нэгэн нүдээ энэ комьпютерын туяанаас хамгаалсан шил авах.....Гайгүй байгаа дээр нь л бас цалин буух дөхөж байгаа болхоор вишлистэндээ хийчихье
За тэгээд бодож байгаад юмсыг бодлын аясаараа удирддаг болно доо мухахахахаха
 
TabonishОгноо: Мягмар, 2014-07-08, 12:29 PM | Дугаар # 134
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Бас түм буман шороо шиг бодлоосоо тархиа аврах хэрэгтэй!
 
TabonishОгноо: Лхагва, 2014-07-09, 1:07 PM | Дугаар # 135
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
хүн мөнгөгүй удаан байгаад ирэхээр илүү дутуу шунал бас багасадаг л юм байна. Яг надад юу хэрэгтэй вэ гэж тал талаас нь нухацтай авч үзэж байгаад л ....... гэж худлаа яриад яах вээ? Би нээрээ бугуйвчинд амиа тавих юм аа......Ямар ч мөнгөгүй байсан таалагдвал тэр дор нь зохицуулаад авахгүй л дээ чааваас бас тэгэхдээ өөр юу ч биш бугуйвч авах хүсэл буурахгүй юм байна гэдгийг л ойлголоо.
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 9 of 16«1278910111516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга