BullshitDiary..../mine/this is my home so.... - Page 8 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 8 of 16«126789101516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-02-13, 11:32 AM | Дугаар # 106
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Би яг хаврын синдром болж байх шиг байна. Сэтгэл санааны уналт босолтын давтамж, хугацаа бүр хэрээс хэтэрсэн тогтворгүй. Зүгээр л юууу ч хийлгүй гэртээ хэд хоног хэвтмээр ч юм шиг. Эсвэл гэнэт хиймээр юм овоороод очмоор газар олшироод харамсалтай нь алийг нь ч хийх эрх мэдэл алга. Хүний хүнээ зарж дээр доороо орох бол хүний угийн шинж чанар ямар ч нийгэм байсан яг л хэвээрээ тэгээд л нэг бол баян хахаж цацсан новш, нөгөө бол үгээгүй ядуу халтар гээд л хэн ч хэн ч болж төрсөн ямар ч ялгаагүй юм даа. Ер нь бол өөрсдийгөө VIP гэж боддог хүмүүс бусдыгаа энгийн хүн хэмээгээд тэдгээр энгийн хүмүүсийн дунд хэзээ ч хооллохгүй гэдэг юм байна лээ. Би бас л үхтлээ баян болчихвол тийм хогийн болох болов уу?
 
TabonishОгноо: Бямба, 2014-02-15, 2:04 PM | Дугаар # 107
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Иллуминати гэх мэтийн нууц бүлгэмүүд нилээн их байдаг байж болох талаар нэг бичлэг Ютүбээс олж үзлээ. Байдаг гэдэгт бүрэн дүүрэн итгэсэндээ ч биш ...гэхдээ ер нь итгэдэг л дээ. Нүдээр харж чихээр сонсоогүй болхоор 100 хувь биш л гэсэн үг. Тэдгээр бүлгэмүүд ямар зорилготой оршдог юм бол? Дэлхийг буруу замруу оруулах гэж нэтийн сүгүүд ихэнхдээ үзэцгээдэг. Бодоод байхад алдарт гараад байгаа хүмүүс эрх мэдэл бүхий хүмүүс хүч хөдөлмөрөөрөө гарах нь ч байна бас үгүй нь ч байна. Нэг хүн дээшээ гарахын тулд дан ганцаараа зүтгээд бүтэхгүй гэдгийг хүн болгон мэднэ. Тэгээд бүлгэм болдог. Тэгэхээр нууц бүлгэмүүд байх хангалттай шалтгаан байгаа гэж бодож байна. Ямар шалтгаанаар байгууллагддаг ч бай ямартай ч сайхан л эд биш байх. Харин анх байгуулагдаж шалтгаан нь сайн сайхны төлөө байсан байж болох. Иллуминати чинь өөрөө хүний эрхийг дэмжих агуулгатай байсан гэдэг л юм байна лээ. Иймэрхүү мэдээлэлтэй хүмүүс эх сурвалжаа ч юм уу надруу явуулж туслаач. Төсөөлөл дотроо хэд хонох гэсэн юм.
 
TabonishОгноо: Даваа, 2014-02-17, 11:54 AM | Дугаар # 108
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зиа эмээгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн найр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Гэртээ их том ширээ засаад өмнөх өдрөөс нь өчигдөрийн 11 цаг хүртэл бэлдэж хийсэн таваг дүүрэн идээ будаагаар ирсэн зочидыг үхтэл нь чихэж аваад, араас нь даацтайхан хэдэн хундаг татуулж өгөөд сэтгэл хөдлөлийг нь тулгаж өгөөд явууллаа даа. Бас багтья гэвэл 60 гараад хүн багтдаг л юм байна.  wacko
Хүн насныхаа сүүлд хөдөлмөрөө хийсэн бүтээсэнээ үнэлүүлэх үнэхээр сайхан. Ирээдүйд би гэдэг хүн тэгээд хүнд хэрэгтэй хийсэн юмтай байхнуу гүй юу? Гэрийнхэнээсээ нэг л суга нь би л оргиод байгаа юм даа
 
TabonishОгноо: Лхагва, 2014-02-19, 6:00 PM | Дугаар # 109
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Анодэр факад ап дей бат пийсфүл дей
2 жижигхэн шувуу борооны тогтсон усанд тоглоод байж байлаа. Гэнэт хар үүл ахин бүрхэж хүчтэй аадар асгасанд нөгөөх 2 шувуу нөмөр бараадан нислээ. Аадар төд удалгүй зогсож ахиад л тэнгэр цэлмэхэд нар хэдийнээ харих гээд улбар туяа татуулж байлаа. Борооны үнэр, ногооны үнэр хоёрыг салхи уянгалаг хөгжим аятай найруулан сэнгэнэхэд хорвоогийн хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг энэ биш гэж үү хэмээн өөрийн эрхгүй уулга алдмаар. Майхан дээр тогтож хонхойх усыг өргөж асгаад буцаад эмээгийхэндээ дээлэнд шумбах тэр дулаахан зөөлхөн мэдрэмж дэндүү тансаг. Яг энэ л мөчид хорвоо дэлхий түр амсхийж ахиад багахан ч гэсэн хугацаанд яг энэ наран жаргаж буй байгалийг харан баясмаар...
 
TabonishОгноо: Баасан, 2014-02-21, 12:26 PM | Дугаар # 110
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Нэг хэсэг амтанд нь орсон төмрийн хахиралдаан маань урьдынх шигээ сэтгэл сэргээхээ байлаа. Ахиад л хөгөгүй хөгжим шиг давсгүй хоол шиг дараагийн байгаа олтол үлбийж явах болж байна. Зүгээр ажлаа нэг өдөр таслаад гадуур гудмаар зураг аваад хөгжим сонсоод юу ч болоогүй юм шиг ямар ч бодох асуудалгүй юм шиг модтой чихэр хүлхээд алхах нэг өдөр гаргах хэрэгтэй бололтой.
 
TabonishОгноо: Мягмар, 2014-02-25, 12:26 PM | Дугаар # 111
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ажилруугаа бөглөрөөд явж байлаа. Өнөөдөр бүүдгэр байсан болхоор ч тэр үү толгойнд нэг ийм бодол орж ирсэн. Нэгэн цагт нар тэнгэрт хосоороо болжээ. Хэдэн зууны туршид ганцаараа байсан нар үнэхээр их баярласан боловч дэлхий дээрх хүмүүст 2 нар тамын тогоо мэт халууныг авчиржээ. Үүнийг харсан нар хүмүүсийг өрөвдсөндөө өөр дээр нь ирсэн тэр нэгэн нарыг үлдээгээд өөрөө замхарсан одсон гэдэг. Түүнээс үлдсэн ганцхан хэлтэрхий нь сар болон үлдэж дэлхийн мөнхийн дагуул болсон. Тэгээд нарыг эзгүйд дэлхийг гэрэлтүүлэн хүмүүсийг хэзээ ч гэгээгээр дутаагаагүй. Гагцхүү хөрсөн цогцос шиг цэв хүйтэн амьгүй мэт.

Шинжлэх ухааны үүднээс бодвол нар өөрөө замхрана гэдэг нь дэлбэрэх болж байгаа юм тэгэхээр өөрөө төдийгүй нөгөө нараа дэлхийтэй юутай хийтэй нь л устгах байх л даа хаха тэгэхдээ яахавдээ ийм бодол орж ирсэн л юм.
 
TabonishОгноо: Лхагва, 2014-02-26, 11:40 AM | Дугаар # 112
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Гүэмөн хавар шүү.
Бүр нисдэгийн даваан дээр цасаар дарах.
Гэхдээ л сэтгэл сэргэм байна шүү. Сэнгэнэсэн салхи удахгүй үгүй болж гааны амт тархинд мэдрэгдэх хүртэл ахиад өчнөөн сар хүлээх болох тул одоо л сайн мэдэрч ав гэсэн шиг. 
Хичээх хэрэгтэй.. үр дүн нь гарна гэдэгт итгэх хэрэгтэй. Гэхдээ дэмийрэл замд тээглээд, гуниг хөтлөөд явчихгээд байх. Дутуу хэлсэн үг бүр үнэ цэнэгүй байдаг шиг дутий хийсэн ажил бүр юу ч биш. 
Нэг л хүн эсвэл нэг л үг. Бүүр хол байдаг тэр нэг уулын оройд тусах нарны туяа. Яагаад ер нь бүгд гэнэт ийм болчихов. Инээсэн хэрнээ инээгээгүй бөгөөд ардуур гүйсэн амнууд. Бяц гишгээд гарах хүч бурханд л байдаг болов уу. Тайвширлаар....
 
TabonishОгноо: Бямба, 2014-03-01, 1:35 PM | Дугаар # 113
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Заз хангалттай өөрийгөө сатааруулах гэж элий балай юм шиг байхаас үнэндээ залхаж байна. Ерөнхийдөө бол зөвхөн комын араас. Бүр байтлаа амьдрал ком дотор л өрнөдөг болох нь. Хаав лейм ис даат. Зүгээр л одоо нэтээс хүртэл залхаж байна гэж үү? Ваав тийм сайхан зүйл тохиох гэж байна гэдэгт итгэхийг хүсэж байгаа ч бас л вээгүй. Итгэлгүй л байна. Энэ бүхнийг найздаа ярьж гэрийхэндээ ярьж өөр хэн ч хамаагүй танихгүй хүнд ярьж тэгээд л бас бичмээр санагдах юм. Яагаад?
 
TabonishОгноо: Лхагва, 2014-03-05, 11:33 AM | Дугаар # 114
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Компьютерийг ингэж хэмжээ хязгааргүй хэрэглэх нь ирээдүйд биед маш муу нөлөөтэй гэдгийг ер нь мэдээд байгаа хэрнээ яах ч арга алга. Үнэхээр л технологжисон хар тамхи гэдэг л энэ байх. Бодит ертөнцийг ер нь л бол тоохоо байгаад байгаагаа анзаарч байна. Хүмүүс юу хийх гэж яарч тэмүүлж байна тэнд гар утас компьютер байж л байна. Бодоод үзье л дээ хүн өмнө нь чөлөөт цагаа яаж өнгөрөөж юу хийж аз жаргал мэдэрдэг байлаа? Би зүгээр л бага насаа дурсахад энэ бүхэн төсөөлөгдөнө. Усаар байлдаж чиртаадаж элсэн дээр заваарах гэх мэт. Гэтэл одооний хүүхдүүд төрөөд л утасны лок тайлаад байж байх. Гадаа тоглохоосоо илүү гэртээ дэлгэцэнд нүүрээ наагаад байж байх нь илүү санагдаж тэр хэрээр хор биенд нь нэвчисээр байгаа. Манай үе ч яахав 10 жилээ төгсөхийн алдад л комьпютер гээч зүйлийг тоншиж үзэж байсан харин дүү нар маань арай харамсалтай байна.
 
TabonishОгноо: Баасан, 2014-03-07, 10:39 PM | Дугаар # 115
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Gunigtai bn. Bie sultai egchiigee hodoo tomiloltoor ywuulchaad yugaa bodoj suuhuu. Ungursun zun l hagalgaand orson. Gnt owdood unachihdag huniig her udaan ywah n medegdehgui hol ywuulchaad yu bodoj suuh we. Zugerr l yg odoo ih gunigtai.
 
TabonishОгноо: Даваа, 2014-03-10, 6:41 PM | Дугаар # 116
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Тэнэгрэл бүр дээд цэгтээ туллаа.
Би их мартамхай. Одоо улам бүр тийм болоод байгаа ч юм шиг. Хөгширөөд хачин зөнөг эмгэн болох вий гэж боддог. Гэхдээ хүмүүсд хэлхэд энгийн л зүйл мэт. Үнэндээ надад чихэвч байгааг санаад авахгүй гэж бодож байгаад нэг мэдхэд авчихсан л явж байдаг. Хамгийн энгийндээ. Хүнтэй уулзана гэснээ бол тэгээд бичихгүй л бол санахгүй. Яахав байдаг л зүйл гэхдээ цаг хугацаа зүгээр л хажуугаар урсан өнгөрөөд байгаа нь энэнтэй холбоотой ч байж болох юм. Зүгээр л "энгийн үзэгдэл" гэж тодотгох хэрэггүй. Үүнд гол нь биш цаг хугацаа бүрийг амьдарч чадахгүй байгаа нь гол нь. Ер нь бол хүмүүс ингэдэг тэгэдэг гэдэг талаас би огт бодохоо больсон. Би гэдэг хүн яагаад ингэж байна тэгэж байна л гэж бодно. Хүн болгоны шалтгаан өөр болхоор хүн болгон өөр байдаг. Арай жижиг хайрцаган дотроо ярьвал. 
Би багадаа онцгой хүн байхыг их хүсдэг байсан гэхдээ цаг ирэх тусам алтан дундаж гэдэгээ мэдэрч тэдний нэг болдог. Яаааг ийм байдалаар нийгэмийн олонх бүрэлддэг юм шиг. Яагаад гэвэл би ч гэсэн яг тэгж бодож эхэлсэн. Хүн өөртөө бууж өгдөг. Миний сонирхол дуртай зүйл дургүй зүйл юу ч байсан олон хүнтэй адилхан болоод ирхээрээ өөрийгөө зүгээр л нэг бусдын нэг гэж хаяад бууж өгдөг юм шиг байна. Гэхдээ энэ ирмэгт ирээд бууж өгөхгүй шүү гээд гүрийгээд л зогсож байгаа ч маш олон шалтгаан тийм бишээ гээд л зулгаагаад байх шиг. Гагцхүү ганцхан хүслээсээ зуураад тийчлээд байх шиг.
 
TabonishОгноо: Баасан, 2014-03-14, 11:53 AM | Дугаар # 117
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Шоудаж архи ууж мансуурч кайф авах. Залуу хүн гэхээрээ л ийм байх ёстой юм уу? Нетийн араас ч зөв боловсон амьдрах тухай их л олж унших юм. Хэрэгжүүлж байгаа нь ч олон л гэх юм. Гэхдээ эргэн тойронд тийм биш л байна даа. Нэг ганц гоё юм болхоороо л архидах юм. Бодит байдалтай эвлэрхийг хүсэхгүй бачимдаад нэг л мэдхэд дасал болон тэндээ юу хүсэж байгаагаа мартан амьдрахдаа архийг хань татдаг юм болов уу даа.
 
TabonishОгноо: Баасан, 2014-03-14, 12:07 PM | Дугаар # 118
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Эвлэрлийн гунигт өдрүүд хэд хоног болж өнгөрөв. Зүгээр л их ядраад гэртээ хариад унтаад ажил дээрээ ч хараатайгаа дуутайгаа унтаад л. Ядаж өнөө өглөө арай л чоглог босож ирлээ. Хүн хорвоогийн бүх асуултыг олохгүй байсан ч амьдарч болно гэсэн. Надад л зориулсан үг бололтой. Гэхдээ яагаад? Яагаад мэдхийг хүсээд байгаа хүслээ дарж байж тайван амьдрана гэж. Би лав чадахгүй.
Хараад байхнээ би "би лав" гэдэг үгийг их хэрэглэх юм. Хувиа хичээсний шинж үү? Мэдэхгүй..
Хүний хамгийн том дайсан нь хүн өөрөө гэнэ бас. Тийм л дээ намайг сүйтгэж байгаа бүхнийг би өөрөө л хийдэг.
Гүн ухааны үгсээ хол бай надаас!!!!!!!
Хүн алдаж оноод өөрийнхөөрөө амьдрах л сайхан. Тэгээд дараа нь тэр үгний үнэ цэнийг ойлгодог. Гэхдээ урьдчилаад ойлгочихсон зөв замаар явж буй хүмүүс байдаг. Тэд бол ухаантай хүмүүс. Харин би тийм биш. Би бол залхуу, удаан бүр маааш удаан, ууртай, ойлгомжгүй ааштай, үл тоомсорлогч, мангар, буруу хэмнэлтэй, зөв гэдгийг мэдээд байгаа хэрнээ хийдэггүй буруу гэдгийг нь мэдээд байгаа хэрнээ шунан дурладаг буруу ирлэсэн сүх шиг гайтай хүн. Бусдаас чамгүй өө эрнэ, шүүмжилнэ. Нэг л өдөр бүхнийг мэдэгч болчихсон юм шиг ааш гарна. Мэдээж Монгол хүний Бренд араншин бардамнал байлгүй л яахав. Тэгээд гэнэт дэлхий дээр нэг ч муу зүйл үгүй болсон юм шиг учиргүй сайхан ааш ч хөдөлнө. Гол нь надаас гардаг энэ бүхнийг ерөнхийдөө яваандаа мартчихдаг. Хүнд санаандгүй байдлаар муухай үг хэлсэнээ ч ойлгохгүй яваад л өгнө. Санаатай хэлсэн байсан ч гүн байна уу хөнгөн байна уу бүгдийг нь мартаад өөрийгөө цайруулаад л амьдрана даа. Албаар хүчээр мартаад байгаа ч юм биш. Гэхдээ аль замыг сонгох вэ гэдэг их сонин.
 
TabonishОгноо: Бямба, 2014-03-15, 11:58 AM | Дугаар # 119
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Жинхэнэ гадуур алхаж салхинд гарч байдаг өдөр байна даа. Жилд ийм өдөр дэндүү цөөхөн байтал ажил дээрээ тэнэг мал шиг л сууж байх гэж....
Мөнгө бүр яагаад ийм хүчтэй золиг вэ?
 
TabonishОгноо: Мягмар, 2014-03-18, 1:30 AM | Дугаар # 120
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өмнөх хэдэн постоо уншаад энэ надаас гарлаа гэж үү гэж бодлоо Зоолиг гэж дандаа л гутранги байх юм. Яг энэ моментийн төлөө би үүнийг бичиж эхэлсэн  ш д. Ерөнхийдөө өөртөө хийх анализны хугацаа маань дөхөж байна. Удахгүй нетийн нэгээхэн хэсгээс арчиж хаях цаг айсуй
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 8 of 16«126789101516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга