BullshitDiary..../mine/this is my home so.... - Page 6 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Бямба, 2016-12-10
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 6 of 16«12456781516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
TabonishОгноо: Бямба, 2013-11-16, 1:10 PM | Дугаар # 76
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Машинтай ч болоосой. Гэхдээ гражны асуудал гэж нэг үнэн гайтай асуудал гарч ирнэ л дээ гэхдээ яахав болох л байлгүй. Даааанч ёстой зээл гэж нээрээ нэг машинтай болчихоод амьдралаа эргэлдүүлэх мөнгөгүй сар болгон цалингаа соруулна гэж бодхоос бас л аргуу. Орлогын нэмэлт эх үүсвэртэй болоё гэхээр урдах ажилаа арай л амжихгүй юмаа. За яахав дараа жил хүртэл ажилаа гартаа оруулах хэрэгтэй тэгээд юм бодьё гэхээр тэр хүртэл автобусанд чихэлдэхээс бүр үнэн дээ л залхаж байна. Гол нь карманд байсан автобусны 500 төг хүртэл шуучаад байхаар уур хүрээд байх юм. Тэгээд гутал шалны алчуур болгоно. Гүэээ тэгээд нэг л өдөр болох л байх даа. Хамгийн гол нь юмны үнэ бүр арай л болжээ. Эсвэл ингэж байхын оронд цаг хугацааны машин олж авсан нь дээр юм шиг байна дөө.
 
TabonishОгноо: Даваа, 2013-11-18, 10:51 PM | Дугаар # 77
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
За хэн ч байсан материаллаг ертөнцийн шуналд автдаг л биддээ. Одоо авталтаасаа гарч байх шиг байна одоо оюуны шуналдаа автчихлөө гэж. Неолитик үеийг судлах гараагаа тавьчихсан л байна гэнэ шүү. Стоунхэнгэ эсвэл ж \монголоор яаж бичдэгийг нь мэдэхгүй юм\ хүмүүс янз бүрээр л тайлбарласан байх юм. Магадгүй аврага хүмүүсийн айл гэр болж тоглож байсан чулуунууд ч юм билүү? хаха гэхдээ энэ миний ярих гэсэн гол асуудал бишээ. 1950 билүү 70 аад ч билүү за ёстой он цагийг нь таг мартчихаж ямар ч байсан саяхан гэж хэлж болно америкад нэг эр ганцаараа насан туршдаа шүрэн ордон гээчийг барьсан гэлцдэг юм байна лээ. Асар том том шүрэн чулуу гэмээр зүйлүүдээр том том дүрс ширээ сандал хашаа гэх мэтийг хийчихсэн. Тэгээд тойруулаад маш том хашаа хийчихсэн байгаа юм даа. Хүнд харагдахгүйн тулд дандаа шөнийн цагаар ажиллаж байсан ба хэн ч түүнийг яаж хийж байгааг нь харж чадаагүй гэдэг. Үүнийг барих болсон шалтгаан нь сүй тавих гэж байсан 16тай ч билүү охин нь тэр өдрөө хаяад явчихсан гэсэн. Тэгээд гансарсан сэтгэлээр түүндээ зориулж барьсан юм байхөө. Тэрээр өөрөө хэлэхдээ энэ их амархан би стоунхэнгийг яаж хийсэн нууцийг олсон гэхээс өөр юм хэлээгүй. Ингээд бодохоор пирамидыг барьсан арга ч гэсэн адилхан байж болно. Бас нэг толгойнд орж ирсэн солиотой гэмээр зүйл бол адам ева 2 ын түүх үнэнийг хэлж байж ч болох юм. Гэхдээ яг шууд утгаараа ч биш л дээ. Яахав хүн төрөлхтөн цус ойртоод маагуу болчихсон гэмээр ч юм уу хахаха. Гол нь 5 н тивд өөр өөр өнгийн хүн байдаг тэгээд бид бүгд өөр гэдгийг хэн ч мэднэ. Заавал тэр утгаараа биш байж болно ш дээ. Юу гэмээр ч юм харагдах байдлаараа биш энергийнхаа хувьд цус ойртохтой холбоотой юм болсон ч гэх юм уу, ямар нэгэн үл ойлгогдом байдлаар хүмүүсийн оюун ухаан доройтсон байж болно. Тэрийг библи эргүү хүмүүсд ойлгуулах байдлаар нэг эцэг эхтэй цус ойртчихсон баачкаанууд гэж хэлэх гээд байгаа ч юм билүү:))))))) Ямар ч байсан нийгмээ дагаад ч юм уу сүүлийн үеийн хүүхдүүд нэг л арай эрт ухаан суугаад байгааг бас хүний оюуны чадамж алаг цоог ч гэсэн дээшилж байна аа гэж өөрийгөө баярлуулж болох талтай. Тэгээд бүр хадуурвал америк гэж нэг эргүүтчихсэн улс гарч ирэх юм шигээ. Эрлийзжсэн эхний хэдэн үе нь яахав сайхан төрхтэй ухаантай байдаг л юм тэгээд цаашлах тусам ёоёотой болж магад. Мал лав тэгдэг гэсэн тролололол
 
TabonishОгноо: Мягмар, 2013-11-19, 6:50 PM | Дугаар # 78
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Кпопыг үзэн ядагч солонгос савангийн дуурийг үзэн ядагч их байх өө. Хэрээс хэтэрч байгаа нь ч үнэн. Саяхан Тиара ирхэд л яалаа даа бурхан минь. Гэхдээ тэр дундуур намайг хавчуулахгүй байвал их баярлана. Нэг их сонсдог солиорчихсон олох хамтлаг байхгүй ээ. Киног нь ч тэгэж солиортлоо үздэггүй. Тэр хар мянган хамтлаг энтертайнментуудаас ганцханыг нь хүндэтгэж үзэн ихэнх дууг нь сонсдог гэж болох юм. YG хип хоп чиглэлээр гараагаа эхэлсэн энэ хүн өдгөө том өөрийн энтертайнментээ байгуулаад одоо топуудын нэг болчихсон байна. Эдний хамтлаг дуучидын авьяас бүтээлч чанар нь надад тодруулбал НАДАД таалагдаж нэг талаар инспирайшн эсвэл шинэ мэдрэмж төрүүлж чаддаг болхоор би сонсдог. БИ ба зөвхөн БИ. Жастин бибэр яаж од боллоо 90 хувийн үзэн ядалтаар. Гэхдээ юмыг ялгаж салгаж наанатай цаанатай чанартай чанаргүйн заагийг харж чадахгүй нүдэн балай чихэн дүлий бүгд тэнэг мангар гомо гэх нь харанхуй туйлширал. Тэгээд ч манай монголд БАЙДАГГҮЙ нэг зан бол бусдын сонирхолыг хүндэтгэх үзэл. ЗӨвхөн би л болж байвал БИ л энэ замаар урдуур нь гараад ард явж байгаа машинд гай болоод түгжрээ үүсгээд тэрнээс болж ажилын ярилцлаганд орох гэж байсан хүн алтан боломжоо алдаж гэрт нь өлсөөд байж байгаа хүүхдүүддээ талх авч өгч чадахгүй байдал л хүрэх нь НАДАД ОГТ ПАДГҮЙ! БИ Л КИНОНООСОО ХОЖИМДОХГҮЙ БАЙВАЛ БОЛОО. Мянга мянган ийм бодол хоорондоо ганц алхахгүй огтлолцож түгжрээ уур бухимдал бүтэлгүйтэл азгүйтэл авчирдагийг хэн ч тоохгүй. Зөвхөн замын хөдөлгөөн дээр ч биш энэ чанар нь хааааа сайгүй учираас монгол нэг иймэрхүү. Үнэндээ ямарч улс төрч гадны нөлөөнөөс илүү энэ хогийн зан чанар улсыг мөхөөж байна. "БИ"
 
TabonishОгноо: Лхагва, 2013-11-20, 1:22 PM | Дугаар # 79
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Үгэнд дээр нугалаа хийгчид миний юу гэх гэснийг ойлгохыг хүсэхгүй юм. Яг өөрийнх нь бодож байгаа логик зөв хэмээж дайрах....Нүүрэн номон дээр гай болж ганц коммент биччихсэн чинь молролын туйл гэж юу байдагийг харлаа....Гэхдээ ер нь хаа сайгүй нүдэнд харагдаад байгаа бас нэгэн үзэгдэл бас л өнөөх БИ тэй холбогдоод явчихаж байгаа юм. Мэдрэмж. Бие биенээ мэрж идэх нэг тал голд нь бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд урсгалаараа явж байгаа хэсэг хүмүүс буюу олонх нөгөө талд нь мэрүүлдэг гарууд. Соц нийгмийн хамгийн авууштай нэг зүйл нь БИД гэсэн үзэл. Тэр үеийн хүмүүс үргэлж бие биенээ магтаж өөрөөсөө өмнө өрөөлийг гэдэг сэтгэл давамгайлж байсан юм шиг. Нэг талаас нийгэм нь тэр нөхцөлийг бүрдүүлсэн гэж болох ч монгол хүний гүндүүгүй занд угаас шингээтэй юмсан. Нүүж яваа танихгүй айлд цай унд бариад л зогсож байдаг монголчууд. Зах зээлийн нийгэмд хүн өөрийхөө хүчээр өөрийгөө болгож явдаг энэ бол яах ч аргагүй гэхдээ хүний өчнөөн хөдөлмөр шингэсэн докторын ажлыг а б гүй хуулчихаад хүний юмаар хамгаалчиж байгаа энэ асуудал ардчилалын буруу юу? Үгүй л дээ. БИ-гийн буруу. Одоо ингээд бодоод үзье дээр үеийн хээгүй сайхан монголчууд явж байгаад өмнөх тэмдэглэлд "Тэгээд ч манай монголд БАЙДАГГҮЙ нэг зан бол бусдын сонирхолыг хүндэтгэх үзэл." авцалдахгүй байгаа биз. Цаг тооллынх нь хувьд өнгөрсөн ба одоо гэж 2 ялгаж болно. Эндээс юу хамгийн НОЦТОЙгоор авч хэлэлцэгдэх гээд байгаа вэ гэвэл ЦУСНЫ БОХИРДОЛ ба Оюуны бохирдол. БИ гээс хаашаа хүрэх гээд байсан бэ гэвэл энэ. Хүн л болсон хойно БИ гэх сэтгэхүй байлгүй л яахав. Гэхдээ хэрээс хэтрэлт сүйрэл л авчирна шүү дээ. Үүнд тайлбар хийх үүднээс нэг зүйл нэмэе. Хүн болгон бус олонх. Олонх ийм байгаа тохиолдолд  "БАЙДАГГҮЙ нэг зан бол бусдын сонирхолыг хүндэтгэх үзэл" гэсэн дүгнэлтэнд хүргэх хангалттай шалтгаан. Өөрөөр хэлбэл цусны бохирдол хэрээс хэтэрсэн. Хэний ч нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн энэ бол үнэн ба баримт!
 
TabonishОгноо: Пүрэв, 2013-11-21, 11:07 AM | Дугаар # 80
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
За ингээд би бүхнийг мэдэгч маскаа авч хаячхая<---энэ үгийг яаж бичдэгийг мэдэх юм алга...
http://www.youtube.com/watch?v=AG0jlKdB1s0 Сайхан дуу байлаа. Нэг хэсэгтээ л сонсмоор дуу байна. 
Таргалалтын шинж тэмдэг болох юу ч хамаагүй байнга идмээр санагдах шинж тэмдэг ойрд дэндүү хүчтэй илрээд байна. Өглөө эрт босож чадахгүй, идэмхий тарган, амжилтанд үл хүрэх зам руу л явж байна даа. Гэхдээ тарган хүн амжилтанд хүрдэггүй гэсэн үг биш би таргалчивал үнэн бүтэлгүй болно гэдгээ л мэдээд байгаа юм. 
Хүн ер нь юу хийхээ 100 хувь мэдэж тэрэндээ 100 хувь итгэлтэй байх нь Бетховэн гэх мэт төрөлхийн хүмүүсд л байдаг байх.
 
TabonishОгноо: Лхагва, 2013-11-27, 2:08 PM | Дугаар # 81
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өчигдөрийг ч бодход өнөөдөр дажгүй дулаахан өдөр байна гээд хэлчихэж болж байна уу? Үгүй юү?
Маргааш төрсөн өдөр боллоо гэж. Даанч би бол нэг их баярлахгүй л байна. Ахиад л нэг нас нэмчихлээ. Новш гэж.....Залуу нас дууссаар багассаар гэдгээ бодхоор л гол харлаад ... Дүү нараа хараад хөгширч байгаагаа мэдрэх ...хамгийн аймар нь жилээс жилд жижгэрсээр байгаа жаахан буурал өвөө эмээ 2 минь. Амьдрал надад хамгийн сайхан гэр бүл заяасан. Баярлалаа. Тэдний хүчээр л би гэдэг хүн ингэсгийгээд явж алдаж байна ш дээ. Харин одоо миний тэдэнд өрөө төлөх цаг болоод байдаг. Би гэж бээвийж бээцийсэн юм нэг л чадахгүй л байна даа. Гэрийхэндээ барих хамгийн том бэлэг бол өөрийгөө ямар ч цаг үед өөрийгөө авч яваад хүчтэй байж чадна гэдгээ батлах. Энэ хамгийн хэцүү нь яагаад гэвэл тэд хэзээ ч санаа зовохоо болино гэж байдаггүй. Дараа нь санааг нь зовоож байгаа асуудлуудыг багасгах. Үнэхээр чадлаараа л хичээж байна гэхдээ юмны үнэ бас арай дэнднээ. Гэхдээ бүх зүйлд БАЯРЛАЛАА гэж хэлье. Учир нь бүх зүйл шалтгаантай.
 
TabonishОгноо: Мягмар, 2013-12-24, 9:33 PM | Дугаар # 82
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
ХҮмүүс ч муухай юм дөө. За яахав за яахав гээд тэвчээд л байсан. Бухимдал ихдэхэд өөрийн биш зангууд гарч худлаа инээгээл яваад байсан. Тэснэ тэснэ гэхэд нээрээ яаж тэсэхэв дээ. Фаак юүү алл. Хэд хоногийн турш мартагнасан байсан бүх гомдол сэдэрч тэсэрч байх шиг байна. Нэг удаа хэдэн жилийн өмнө болчихож, Шүрикенийхэнд нэг их гомдож билээ. Данзий самад бол биш шүү. Магадгүй тэгээд мурикири хочтой болоход хүрсэн байх. Тэгээд нэг л мэдхэд өнөөдөр болчихож. Сайтын сүнс хааяа гүйдэг гүйдэл л болчихож дээ. Гэхдээ энэ гол нь биш. Тэгээд л хаяад мартах гээд хичээгээд зугтдагаасаа болж их олон зүйл, цаг хугацааг алдсан байна. Сайн ч бай муу ч бай, чиний зөв ч бай буруу ч бай за яахав гээд зугтах үзэгдэлийг хэзээ ч битгий үйлдээрэй- гэдэг сургамжыг өнөөдрийн энэ их бухимдал дотроосоо олж харлаа.
 
TabonishОгноо: Даваа, 2013-12-30, 9:09 AM | Дугаар # 83
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өөрийгөө тэнгэрийн гээд бодчихсон нэг авгайд үглүүлчихээд ажлаас нь салахын хүслэн болж байна шүү. Угаасаа энэ зураг таалагдахгүй тэгэхээр өөр хүнээр хийлгэх байх гэдэгт итгэлтэй байна. Шар хөдлөөд хиймээр байгаа ч үнэндээ дургүй хүрсэн учраас нээх хүчлээд ямар л олигтой бүтээл гарав гэж.. Хөдөө хээр талаар гүйгээд гал тойрч суугаад, эсвэл хэнтэй ч хамаагүй хотын гудамжаар алхаад сайхан гүйдэг ч юм уу. Ямарч мөнгөгүй болчихсон юм чинь явган аялал хийхээс өөр яахав. Дор хаяж 6 цаг унтчихвал... 
Хүмүүс ч тэгээд онцгүй юм дөө. Чаддагаар нь надруу манай ажлын газрын охин бид хоёр луу л бүгд бас дайрахыг нь яана. Бусдын чадахгүй байж худлаа худлаа гарууд их юм дөө. Уг нь хамт олон гээд их л дажгүй явж байсан чинь ганц хоёрхон хүнээс болж хамаг итгэл сүйрдэг юм байна. Хүн хүнээ л муухай болгодог. Угийн чөтгөр шүгэлчихсэн гэмээр хүмүүс байдаг. Магадгүй тэр бол тусдаа асуудал байх.
 
TabonishОгноо: Мягмар, 2013-12-31, 3:20 PM | Дугаар # 84
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Бүх зүйлийг мартаад сайхан баярланаа.
 
AcidОгноо: Лхагва, 2014-01-01, 9:20 PM | Дугаар # 85
Vasto Lorde
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 144
Урам: 6
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Эхэхэхэ хүний амьдрал руу өнгийх буруу санагдаж байгаа ч...... уншаааааад л байлаааааа!!!

Миний хувь төөргийн хэн зурдаг гэдгийг мэдэхгүй ч, тэр зурдаг хүний инээдмийн мэдрэмж бол агуу агуу...
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-01-02, 5:58 PM | Дугаар # 86
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Күэ одоо хүний нүдэнд биччихсэн юмыг яахав дээ. Энэ чинь бодлын жоохон хэлтэрхий миний амьдрал бүхэлдээ биш ямар. Зүгээр зүгээр. Угаас ийм юм нэг их унших хүн байхгүй. Харин унших хүн байгаад нь гайхмаар.
Энэ бүхнийг эргээд би өөрөө л уншина хүн уншисан ч тэгээд л мартагдана. Тийм хэзээ ч мартагдахааргүй юм байгаа биш хэхэ
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-01-02, 6:11 PM | Дугаар # 87
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүмүүс юманд сэтгэлээсээ хандах, нэгэндээ итгэх гэдэг зүйлсийг ихээхэн мартаж байгаа нь сая гэнэт харагдлаа. Нэг нэгнээ араар нь муулах үзэгдэл хов жив, өөрсдийн ахуйн амьдрал хэцүү байгааг гайхах, бусадтай барьцах атаархах гэх мэт. Яахав хүний мөс муудаж байна гэж хүмүүсийн ярихыг сонсох нэг өөр мэдрэх бас шал өөр. Цааш явах тусам бүх юмны лэвэл нь хүндрээд байх шиг. Гэхдээ хүний хурц мэс шиг үгийг сонсоод эмзэглэхээ байна гэдэг муу хэрэг байх аа? Яагаад ч юм бодит хүнээс илүү хийсвэрлэл сэтгэл хөдөлгөдөг болох нь гаж үзэгдэл үү? Хүн нэг л сонирхолгүй санагдаж шал өөр юм руу тэмүүлэх нь технологжсон нийгэмийн хар тал уу? Гэхдээ л СТ бол ЭПИК!!!!! Ямартай ч өөрсөд шигээ хүнийг хэмжиж хэмлэж байгаа ихэнх хүмүүсээс залхахын дээдээр залхаж байна. Өчүүхэн юманд новширч байгаагаа "сэргэлэнтэх" гэж нэрлээд байгаа нь бүүр сонин. Боддоо 2 эмэгтэй найз хамт явж хошин шог үзсэнийхээ төлөө лэсби болох? Заавал эрэгтэй хүн дагуулж явах байж л дээ. Хөгжим сонсохгүй байсан ч чихэвч зүүж элдэв ярианаас холуур өнгөрөх техникийг байнга хэрэглэх болсон. Яагаад ч юм өмнө нь би нүдээ боочихоод явдаг байсан юм шиг. Ялангуяа хүн жоохон доройтож хүч алдахад их мэдрэгддэг. Бас инээгээд л за гэж хэлээд бүгдийг хүлээн зөвшөөрч явсанаар буруутан болох? Лэвэл нилээн хүнд шатандаа хүрэхэд өөрийн эрхгүй уулга алддаг л юм байна ямарч хүн.
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-01-02, 6:18 PM | Дугаар # 88
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Шувтарч хаяад сонирхолтой юм хийе гэдэг бодолдоо дийлдсээн. Удахгүй сийлбэрийн сургалтанд явах төлөвлөгөө байна. Бас нэг олон жил бодсон юм байгаа. Ер нь хийж үзмээр юм дэндүү олон хүний нас дэндүү ахархан юм өө. Тэгэхдээ тэнгэрээс л нэг шүхэртэй нисчихмээр байгаа юм даа. За сансарт нисэхийг бүр байяа гэхэд. Мөнгө урсдаг түрүйвчтэй болохсон. Ааа нэг юм. Хэрвээ ажилаа үхтлээ хийгээд энээ тэрээ гэхэд түүндээ л бүхнээ зориулах эсвэл яг одооных шиг тухтай бүсдээ өөрийгөө хадгалах.. гэсэн 2 сонин сонголтон дээр ирчихсэн ч юм шиг...
 
TabonishОгноо: Ням, 2014-01-05, 8:59 PM | Дугаар # 89
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өнгөрсөнөөс сурсан орчин тойрноо үл тоомсорлох нэг ёсондоо игнорлох чадварыг ийм хэрэг болно гэж бодсонгүй шүү. Одоо байгаа муу муухайг игнорлож илүү ихийг мэдэх чаддаг болох хүсэл бүр авалзчихлаа. Бүтэхгүй юм ярьж байна даа гээд дотроо муушилзаж байсан хүмүүсд баталж харуулах тэр сайхан мэдрэмжийн төлөө, гол нь мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэх болно.
 
TabonishОгноо: Лхагва, 2014-01-08, 11:26 AM | Дугаар # 90
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Урам зориг нь чи ирэв үү гэсэн шиг хагасайнаас хойш халуурах юмдаа. Хамаг тэнхээ бараад хаячихлаа. Урьд залуудаа 38 нтрыг бол тоодгүй л байсансан. 20 давхаар огцом мэдрэгддэг юм байна нтр гээд миараад байхымааааааааксоооооооооо. 
Тэгээл хэдэн дуунаасаа л сэхэл авахын.   
Бодсон юм ная байхад бодсоор байтал өдөр дуусчихаад .......
Хүүхэд байхад өдөр удаан өнгөрдөг байсан байж болно. Бие махбодиос бас болдог л байх гэхдээ том боллоо гээд бүр ингэж хурдлах байсан юм уу....
Бүр юу ч хийж амждаггүй наасан. Ажилаа яая даа гэээээээл байж байтал сар улирал жил өнгөрчихсөн.
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 6 of 16«12456781516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга