BullshitDiary..../mine/this is my home so.... - Page 5 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-11
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 5 of 16«12345671516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
TabonishОгноо: Мягмар, 2013-10-15, 8:09 PM | Дугаар # 61
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Сүүлийн үед би өөх ч биш булчирхай ч биш болчихоод байгаагаа мэдрээд бичилтээс харагдаад байна. Тэмдэглэл хөтлөх хэрэгтэй юм гээч. Хүмүүс автобусны буудал дээр 1 дугаарын Улаанхуаранг хүлээгээд дагжин чичирч зогсож байлаа. Тэд юу бодож байсан бол? Би лав ядаргаатай магистрынхаа хичээлд яаж суунадаа, цаг гучин минутыг барж идэх эсвэл бүр орхих талаар ахиж бодоод ч шийдэгдэхгүй асуудалыг бодож зогсоно. Энэ миний хүсэл байгаагүй ч өөрийнхөө хүссэнээр болгож болно. Сурч болно. Хамгийн гол нь өөртөө аль болох хавь ойрын юмыг хамж авах нь чухал. Заримдаа их шийдэмгий оргилуун юу юугүй бүхнийг бүтээгч мэт мэдрэгдэж нөгөөтэйгүүр хорвоогийн тоосыг арай ядан хөдөлгөгч саарал бүүдгэр бүндгэр. Огцом хэлбэлзэлийн заалт дээд цэгтээ тулахад амьдрал үнэхээр давчидмаар. Доод уналтын заагт удвал угаас үсдэж гаргах нэг юм хэрэгтэй. Дээд хязгаартаа л удаан тогтоож ёстой үл барам. Үгүй тэгээд хүний муухай шунал гээч аллага хийж ханахгүй туучий юм. Яаая гэхэв дээ хэний ч юм санаанаас ургасан зохиолын гол дүр биш болхоор болох л байлгүй. Гэхдээ нэг хэвийнээр. Хэрвээ би хэн нэгний зүгээр л нэг солиотой бодлын хэлтэрхий бол яах вэ?
 
TabonishОгноо: Пүрэв, 2013-10-17, 7:20 PM | Дугаар # 62
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ямар нэгэн зүйлийн төлөө тууштай зүтгэж шунан дурлахыг хүмүүс биеэ тоосон, санаатай, амиа хичээсэн гэж хардаг... Бүх зүйлс золиос шаарддаг гэхдээ энэ бүр хэрээс хэтрээд ч байгаа юм шиг. Скрүү эвэрибоди.

Итгэж болох хүн ганц хоёр. Энэ гэхдээ бүр хангалттайгаас ч илүү. Мөрөөдөлдөө хүрсэнийхээ дараа эргэж хараад би чадлаа гэж хэлэхэд баяр хүргээд хараад зогсож байх ганцхан хүн байхад л болно. Бусад нь юу ч гэж байсан хамаагүй. Ганцаараа зүтгэсэн ч болох ч энэ хорвоод хүмүүс хуваалцах л гэж төрдөг биздээ. Арай л утгагүй болчихно. Тэртээ тэргүй тус болох бол тээг болохгүй явж хүмүүс үнэхээр чадахгүймдаа. Эцсийн эцэст чадахгүй ч байсан, сүүлдээ хэн ч биш болсон ч гэсэн би чадах бүхнээ л хийсэн гэж бодход дэндүү өег байх болно.
 
TabonishОгноо: Баасан, 2013-10-18, 12:29 PM | Дугаар # 63
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зарим нэг хүмүүс нь наргиж цэнгэээл өөрсдөдөө хөөрхөн хөөрхөн инспирайшн өгцгөөгөөл нөгөө талаар нь хүмүүс өдөр хоногийн хоолоо олох гэж явна. Өдөр хоногийн хоолоо олох гэж явах гэж байгаа хүмүүс гэхээр л үгээгүй ядуу хүмүүс биш юм байгаа юм ш дээ. Дэлхийн нийт иргэдийн ихэнх нь тэгэж амьдардаг. Тэр хүмүүстэй харьцуулахад гайгүй амьдралтай хүмүүс нь дэндүү цөөхөн. Гэхдээ энэ бол тайзан дээр тавигдаж байгаа Амьдрал гэдэг жүжгийн хэсэг. Тайзны ардуур юу болдогийг ёстой төсөөлөх ч аргагүй биз. Хүн нүдээ хуурч л амьдардаг. Ихэнх нь. Бүх бузар булайтай хутгалдсан хүмүүс л мэдэх тийм ертөнцийг ихэнх нь харахыг ч хүсдэггүй. Өөрт нь хамаагүй асуудал юм байх. Боддоо би үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг. За яахав нэг зохиомол жишээ авч үзье.

Тэр нэгэн эмэгтэй..нөхөр хүүхэдтэй боломжийн амьдралтай. Түүнийг А гэе.
Тэр нэгэн эмэгтэй..нөхөр нь хүнд өвчтэй 3 хүүхэдтэй..хүнд амьдралтай. Түүнийг Б гэе.
А хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд харих замаараа дэлгүүр орох гээд явж байв. Ганц хүүдээ амь нэгэн эмэгтэй түүндээ л гэж өчнөөн юм авах гэж яваа. Гэхдээ боломжын амьдралын завшаанаар өөрийгөө ч гэсэн сайхан баярлуулчихаж чадна. Тэгэх ч болно. Зүүн дөрвөн замаас уруудаад СР-В гаараа хурдалж явлаа. Их дэлгүүр дээр ирээд машинаа байрлуулчихаад явж байтал зам дээр нэгэн эмэгтэй ухаан мэдрэлгүй хэвтэж байх юм. Жигшиж зивүүцэн архинд амиа тавьсан гачин юм хэмээн бодоод дэлгүүрлүү дээгүүр нь алхах нь холгүй орлоо. Их дэлгүүрийн 1-р давхарын төв кассны дэргэд нэг хүүхэд уйлан суух юм. Харваас халтар энэ яг саяны архичины хүүхэд гэж бодон өөрт нь баас наалдах гэж байгаа аятай бушуухан лифт рүү алхлаа.

Б хамаг бие нь хөндүүр орноос өндийхийн эцэсгүй сэрлээ. 3н хүүхэд нь ойрхон төрсөн 3н бяцхан ангаахайнууд нь хоолоо нэхэн орилолдоно. Том 5 настай дунд нь 3 настай бага нь 8 сартай. Харин нөхөр нь эмнэлэгт. Хүнд амьдралыг жоохон ч гэсэн зогоох гэж хаа нэгтэй балгадаг. Тэр өдрийн нэг нь өчигдөр байсан. Үнэндээ энэ 3н хүүхэд өөр өөр эцэгүүдтэй. Хайрлан сууж ханиласан нөхөр нь гэрлээд жил ч болоогүй байхад авто осолд орж хүн биш ургамал шахуу болчихсон юм. Гэхдээ л тэр өдийг хүртэл түүнийгээ хаяж чадаагүй... Хүүхдүүдээ хооллох ёстой учир босхоос өөр аргагүй... Хэдэн сарын өмнө хүнээс зээлсэн мөнгөө өгөх ёстой.......Их дэлгүүрт худалдагч хийдэг найзаасаа зээлсэн мөнгөнийхөө ядаж талыг өгөхөөр орлоо. Дунд хүүгээ дагуулаад явж байтал хаа нэгтээ харсан хүн гараад явж байх юм. Гэнэт пал гээд л явчихав. Хүүгээ ч мартаад тэр хүний араас ухаан жолоогүй гүйлээ........

үргэлжлэл бий. 
Миний зохиол бичдэг ч гэж юу байхав гэхдээ утгыг нь ойлгомжтой гаргахыг хичээнээ.
 
TabonishОгноо: Ням, 2013-10-20, 0:45 AM | Дугаар # 64
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Нөгөө талаас нь бодход үнэхээр залхуутаймаа. Юунд зориулж энийг бичиж дуусгана гэж. Ер нь яагаад бичиж эхэлсэн юм бээ
Ирээдүйд унших би анхааралтай сайн сонс - Нэг хэсэг сэтгэл донсолгож байсан зүйл маргааш нь ялааны баасны төдий ч сэтгэгдэл төрүүлэхгүй байх нь чиний гол зан чанар онцлог байдал алдаа дутагдал заримдаа ашигтай байдал. Детектив кино зохиол сонирходогийнхоо хувьд хараал идсэн ээдрээг бүтээхийг хүссэн ч үнэхээр ингээд одоо хүсэхгүй байна.

2014-8-11 Яаж үргэлжлүүлэх байсанаа төсөөлж байна. Их ээдрээтэй хэрнээ нээх удахгүй дуусгаж орхих эхлэл байж. Зүгээрээ би өөртөө л бичиж байгаа. Эргээд уншихад төсөөлөгдөж байна. Энэ хангалттай биз дээ.
 
TabonishОгноо: Ням, 2013-10-20, 11:59 PM | Дугаар # 65
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өдөржин унтчихаад босож ирэхэд бүх юм 0 дээрээ тавигдчихаж. Амьдрах сонирхол, ажил хийх эрч хүч, ирээдүйрүү тэмүүлэх тэмүүлэл ядаж л 1 ч гэсэн хүсэн хүлээж байгаа юм алга. Түр зуурынх гэдгийг нь мэдэж байгаа ч 0 фак вас гивэн.
Ийм үед нэт найз болдог доо гэж бодоод орсон ч ямарч нэмэр болсонгүй. Буцаад унтдаг хэрэг. Заримдаа зүүдэн дотроо 7 хоночихоод гараад ирдэг болоосой гэж боддог. Учир нь заримдаа гэнэт бүх юмны утга алдагдчихдаг. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд миний биеийн байдал сэтгэл санаанд шууд нөлөө үзүүлдэг. Нойрны манараа жоохон халууцахад л амьдрал шал тэнэг санагдана гэж юу байсан юм хаха. Тийм болхоор л би биеэ сайн гэгч нь чийрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Хамгийн эхний алхам эрт босох. Өдийг хүртэл бүтэлгүйтэхдээ ямар ч ахиц туршилга хуримтлуулсангүй. Үнэхээр хорвоо өнөөдөр нэг л бишээ.
 
TabonishОгноо: Мягмар, 2013-10-29, 3:12 PM | Дугаар # 66
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зиа хэд хоног Даубт тоглож байгаад ухаан санаагаа тэнд зориулсан байсан боловч үхчихлээ гэж...
Түрийвч утсаа дараалан алдсан хүн сонсвол үлгэр юм шиг нэг өдөр болж өнгөрсөн юм. Яаж ч бодсон өршөөлийн хууль арай л өрөөсгөл юм шиг. Гарах ёстой хүмүүс нь гардгүй ч юм шиг мэдэхгүй юм. Би лав харанхуй болоод тайван явж чадахаа байлаа. Ядаж манай ойролцоо байдаг автобусны буудал нүүснээс хойш бүр эл хуль.

Энэ бүх юм цахимжаад байгаа нь бүр огтоос таалагдахаан байлаа. Манайх хамгаалалт гэж юу л байв гэж чааваас. Бүх орнуудын нүдэн дээр хамаг чухал бичиг баримт нь байдаг биз. Өчигдөр мэдээгээр архив цахимжиж байгаа тухай гараад л байсан. Тэрийг нь хятадууд хуулбарлаж аваад хаа нэгтээгээс жинхэнэ нь энэ байна үнэндээ монгол улс манайх гээд суучихвал яаху? Яахав шууд ингэхгүй ч гэсэн иймэрхүү үр дагавартай байдал үүсч болзошгүй гэж бодогдоод байдагын хааяа. Тийм болхоор л оростой аль болох эв түнжитэй байх хэрэгтэй юм байгаа юм даа.

2014-8-11---- 21 оны хувьсгалыг яаж хийж вэ? Сиймхий дээлтэй ч гэсэн монголчууд маш хурц ухаантай байж. Орос ч гэсэн том гүрэн аль болох давс хужирыг нь тааруулахгүй бол аюул ч бас бий.
 
TabonishОгноо: Баасан, 2013-11-01, 9:45 PM | Дугаар # 67
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Гав ганцаараа юм шиг мэдрэмжийг мэдэрч үзээгүй хүн гэж байхгүй байх. Бүх юм тархинд оюун санаанд л байдаг гэдгийг яг цагаа тулахаар хэнч ойлгоддоггүй. Хэн ч... Ганцаардахгүйн тулд байнга чангаар ярих хэрэгтэй гэдэг инээдтэй хэрнээ үр дүнтэй аргыг нэг киноноос сурлаа. Бүх хүнд яршигтай байсан ч гэсэн хэзээ нэгэн цагт хэн нэгэн ойлгох л болно. Энэ ямар кино вэ?
Киног өөр дээрээ тусгаж авдаг зан чанартаа үнэхээр баярладаг. Үнэхээр мэдрэгдэх шиг л болдог. Кино бол хуурамч гэхдээ мэдрэмж хэзээ ч хуурамч биш. Аа тий өөрөөсөө битгий айгаарай!
All is well smile
 
TabonishОгноо: Бямба, 2013-11-02, 11:58 PM | Дугаар # 68
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
11 сарын 26 бол хэний ч мартах ёсгүй өдөр. Чингис 4нд төрсөн гэж ер нь хэн хэлээд байгаа юм бээ ааааш
За яахав энэ удааадаа уурлахаа больё. Учир нь ажилд орсоноосоо хойш анх удаа 2 хоног дараалж тайван унтах гэж байна ш дээ. Гүэ тэгээд нэг бодлын үнэхээр утгагүй юм аа. Ажил гэр ажил гэр хааяа нэг элийрээд тэгээд л үнэхээр болоо гэж үү? Цаг урсаад нас яваад хөгширөөд байгаагаа мэдрээд байгаа болхоор заримдаа үнэхээр утгагүй ч юм шиг. Асуудал юундаа байгаад байна гээд бодхоор ямар нэг төвлөрөх томоохон сэдэв алга болчихож. Ажилаал хичээгээл тархи бас амралт авмаар л санагдсан юм байгүй. Ажил дээр ерөөсөө төвлөрхөө байлаа. Тэгээд бодоод байх тусам хийж үзмээр юмнуудад мөнгө хамгийн гол цаг хэрэгтэй юмаа. За тэднүүсийг ч яахав хийхдээ л нэг хийнэ. Гэхдээ л нэг том сэдэв хэрэгтэй байна. Юу байж болох вэ? Эрч хүчийг дүүргэгч сонирхолтой сэдэвийн аянд мордлоо. smile
 
TabonishОгноо: Лхагва, 2013-11-06, 1:35 AM | Дугаар # 69
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ер нь энэ өөрийнхөө тав тухтай байдлыг бодсон нэг тал минь намайг алж байнаа. Сүүлийн үед бүр нэг хэмнэлд орох тусам яаж ийгээл нэг явж л байвал болоо бусад нь ямарч пад байхав гэсэн янзтай болчих гээд байдаг болчихлоо. Явж явж өөрийнхөө үзэн яддаг жанрын хүн болох гээд ч гэж болоод байгаа нь огт таалагдахгүй байна шүү. Ядаж байхад яг ингээд хэлэхээр тоох хүн байхгүй маа. Эртээдээс хойш өөртөө бага ч гэсэн дэвшилт гаргах гэж их л бодож байгаа юм гэхдээ сайжрах муужрах хоёр тийшээгээ зэрэг яваад байгаа ч юм шиг. Шийдэл олох хэрэгтэй!!!!
 
TabonishОгноо: Даваа, 2013-11-11, 1:45 AM | Дугаар # 70
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Их хачин. Маргааш болох гэж байгаа гэж бодхоор бачимдаад уур хүрээд хаашаа ч хамаагүй тэмпэрээ цацчих гээд байх юм. Гол нь шалтгааныг нь мэдэхгүй байна л даа. Тэгээд бичиж байгаа юм аа огтхон ч бодохгүй гар өөрөө хөдлөөд байх юм. За унтаж л хэвийн байдалдаа орохоос гэхдээ л маргааш нэг муу юм болох  ч юм шиг бурхан минь аварч өршөө
 
TabonishОгноо: Даваа, 2013-11-11, 2:20 PM | Дугаар # 71
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зио зорилго гээгдчихлээ гэж. Гэв гэнэт юу хийх ёстой яах ёстой ер нь юу болоод байгаа юм  гээд л хачин хачин юм бодогддог нь эхэлчихлээ ёоо яршигтай шүү. Гэхдээ нас яваад өдөр хоног нисээд хийх юм нь харин хасагдахгүй шал дүфф юм аа. Хүссэн юм ба бодит байдал 2н зөрчилдөөн ойрын хэдэн өдөр бүр арай л ширүүн тэмцэлдээд тархи бүр гасалчихлаа. Энэ миний шунал гэсэн үгүү? энэ амьдралын хэв маяг биш өөрийг хүсээд байгаа нь шунал уу? Гэхдээ уг нь баян тансаг биш нэг өөр хэв маяг байлгамаар байдаг гэтэл наад зах нь энэ өгөршисөн бие хаа нь өглөө ч босож чадахгүй олигтой хөдлөж ч чадахгүй хүч тэнхээ гээд байх юм алга байнга л нэг ядарсан хүн угхххх.
Тэгээл тэмцэх гэхээр өөрийгөө ялна гэж бүр алаан болхым байна дийлэх эсэх нь ёстой хэцүүхэн л байна шүү:
Улаан булангаас эрч хүч эрүүл бие зөв хэвшилий төлөө тэмцэгч Хөх булангаас тухтай сандалаас босохыг үл хүсэгч
Эхний роунд Хөх тал яллаа.....23851 роунд хөх тал яллаа....
 
TabonishОгноо: Лхагва, 2013-11-13, 0:05 AM | Дугаар # 72
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Аягүй их мундаг бодол төрөөдөө хаха юу гэхээр таван цаас байлаа гэж бодход 5 хоног юу ч идэхгүй бол 5 цаас байсаар байна. Эхний удаадаа өлбөрөөд үхчихгүй дараагийн удаа идэж болно тэрний дараа болохгүй нтр хахаха гэхдээ энэ бол хоолны тухай яриа биш шүү мөнгө бүр ч биш. 
За тэрч яахав дээрээс хойш хийх гээд бодоод байсан нэг зүйлээ хийж эхлүүлсэн дээр бололтой. хийх юм нь багадаад ирхээр толгойд од эрхэс эргэлдээд бөөөөн юм бодогдоод байх юм  тэгээд гай болж эморно. Тэгэхээр одоо нэг күүүүл нь гэмээнэ күүүүүл нэр бодож олох хэрэгтэй. Энэ бол миний дизайнер хүнийхээ хувьд хэн бэ гэдгээ харуулах шалгуур гэж хэлж болох юм эндээс өөрийхөө гэсэн хэв маягийг жоохон ч гэсэн нээх байх гэж бодож байна. Гэхдээ ер нь өөрийнхөө барагцааг авцан л даа. Их л хурц өнцөг ба өнгөнд автсан болхоо ухаарсан зүгээр л өөрийн эрхгүй тийм юм хийчихээд байдаг Үүнийг өөрийгөө чиглэлээ олох эсэх гэдгийг хэлж мэдэхгүй л юм_ юутай ч хийх хэрэгтэй хийх ч болно
 
TabonishОгноо: Лхагва, 2013-11-13, 0:14 AM | Дугаар # 73
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өөртэйгөө хийж байгаа энэ дайнд ялахын тулд өглөө л босож сурах хэрэгтэй тэгэхгүй ядарчихааар хамаг юм сөргөөр бодогдоод хүний зорилго зүйл дуусгачихгээд байх юм. Улам илүү болох хэрэгтэй тэгэж байж төсөөлөл дөх ертөнцөө бүтээнэ. Тайван амгалан орчин....орой бүр гэртээ харих замдаа түгшиж эргэн тойрон хараал хэлдэггүй Арай нэг өөр орчин өөр өнцөг. Мөрөөдөлдөө л амьдрана бодит байдал гэж энэ гээд баяр болсон ч юу болсон ч гудрах албатай юм шиг Жоохон бацаанууд авгай шиг биш ХАмгийн гол нь сайхан орчинд хүн жоохон ч гэсэн сайхан болж сэтгэл нь уужирч хэлэх ярихаа цэгнэж байхад нь нөлөөлөхүйц орчинг бүрдүүлэх........гэхдээ яг одоо бол хүчин мөхөсдөж байна гэхдээ чаднаа чадах хэрэгтэй заавалч гүй
 
TabonishОгноо: Лхагва, 2013-11-13, 0:16 AM | Дугаар # 74
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
комфорт зон оосоо салж чадахгүй байгаа арчаагүй зангаа гээх хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
 
TabonishОгноо: Пүрэв, 2013-11-14, 1:03 PM | Дугаар # 75
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүн 200 насалдаг байсан бол гэхдээ биеийн байдал нь яг иймэрхүүгээрээ яахав жоохон удаан хөгширдөг тэгэхдээ тархины хурд нь одоогийнх шигээ байсан бол сайхан байхгүй юу? За ядаж би хаха. Олон сонирхолдоо зэрэг хөтлөгдөх шиг тэнэг юм гэж хаа байхав. Хэл л сурмаар болох юм тэр дундаа хятад латин хэл, скайтбоардаар явж сурмаар байх юм, төрөл бүрийн л юм сурмаар байдаг. Зиа тэгээд амжсан ч амжаагүй ч бага багаар эхлүүлэхгүй бол оройтох нь байна. Өвөл мөсөн дээр скайтбоардаар нисж үхсэн анхны хүн болмооргүй байгаа болхоор дулаартал хүлээе. Хятад хэлийг бол багаа багаар ахиулах боломж байна. Латин хэлийг харин яах ёстойгоо нэг л мэдэхгүй байна. Дээрээс нь магистрын хичээлүүд байна. Учрыг нь олох хэрэгтэй ингээд ирэхээр л цаг нь багадаад нойр нь ихдээд асуудал үүсээд байгаа юм даа. Тэгээд нойроо дийлэхгүй.
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 5 of 16«12345671516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга