BullshitDiary..../mine/this is my home so.... - Page 4 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 4 of 16«1234561516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
TabonishОгноо: Мягмар, 2013-10-01, 4:02 PM | Дугаар # 46
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүн хөгширхөөрөө хүүхэд шиг болдог гэж үнэн юм аа. Эмээ өвөө 2 цаг явах тутам хөөрхөн болоод байх юм. Өдөржин үйлдэлийг нь харж өнжсөн ч уйдхааргүй. Амттай юманд дуртай болж харж байгаа харц нь хүртэл цаанаа л нэг хүүхэд шиг. Бас амархан гомдоно. Хятдууд хаа очиж настай хүнийг их хүндэлдэг нь үнэхээр авууштай. Манайхан шиг хөгшин төгзөг гээд явж байдаг гарууд ч ..... Өөрсдөө тийм болно гэдгээ ухаарахгүй л тэнэгтэж байх юм. Нэг хятад хүнээс настай хүнээ яагаад ингэж их хүндэлдэг юм гэхэд удахгүй бид ч гэсэн ийм болно шүү дээ гэсэн. Бурхан минь наад захын хужаа ийм логиктой байхад нээрээ яагаад тэгэж боддоггүй юм болоо. Өндөр настангаа хүндлээд өөрөө өтөлхийн цагт бас хүндлүүлнэ л гэсэн үг шд.
 
TabonishОгноо: Лхагва, 2013-10-02, 2:29 PM | Дугаар # 47
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Бүх зүйлд баярлалаа хорвоо. Тулгарч байгаа асуудалдаа ч талархаж сурах хэрэгтэй гэдэг. 
Монголын зүйр цэцэн үгнүүд хэзээ ч оргүй байдаггүй. Тэр тусмаа хорвоогийн туйлын үнэнд дөхөх агуулгууд, зөв амьдрах зарчимууд гүнд нь байдаг байх. Одооноос эхлээд мөрдөх зарчим бол Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. За төрөө засах нь ч хаашаа юм ямар ч байсан өөрийгөө засах хэрэгтэй байгааг сая юу юунаас илүү ойлголоо. Хэнээс ч алдаа хайхгүй, юунд ч яарахгүй тайван болсон цагтаа өөрийгөө хүн гэж тооцож эхэлье. Одоохондоо бол өөрийгөө хүүр гэж үзээд хүн болохын төлөө хичээх хэрэгтэй. Яг одоогоор надад сэтгэл ч алга. За тэгээд өглөө 6аас босохоос л гараагаа эхэлье дээ. boxing
 
TabonishОгноо: Пүрэв, 2013-10-03, 12:22 PM | Дугаар # 48
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зиа канон гэж бас нэг сайхан ч юм шиг муухай ч юм шиг хэрэгтэй эд шүү. Дээр нэг оросын тагнуулуудын тухай баримтат кино үзэж байсан юм байна. Тэрэн дээр анхны канон бүтээгдэхээс 40 жилийн өмнө оросууд түрүүвч шиг жижигхэн канон хийцэн Америкуудыг тархидаад байсан байвал яаху? Өөр юу юу ч байсан юм билээ. Тэрийг нь амеркууд олж мэдчихээд нүд нь нээгдсэн юм гэсэн хөөрхийс. Нээрээ одоо юу ч хийчихсэн байх юм билээ. За зүгээр мэдэхгүй мөрөөрөө явж байсан нь аштай биз. Гэхдээ л аймар байгаа юм даа. Одоо дэлхийн хүн болгоны нууц бүртгэл гэж байдаг байлгүй. Тэгээд тэр хүн хаана юу хийж явж байгаа нь тэмдэглэгдээд л явж байдаг. Тэгээд өөрсдийнхөө ажлыг бүтээхэд аль хүнийг яаж хутгаад өөрсдөө яаж цэвэр гарах вэ гээл. Тухайн үед энгийн нэг иргэн зүгээр нь нэг кофе худалдаж авах гэж байгаа тэр агшин хүртэл хэрэг болж болно ш д. Яаа мэдэхгүй юм бас сая байгаа гэхээр дэлхий ч сонирхолтой гариг шүү.
 
TabonishОгноо: Пүрэв, 2013-10-03, 4:50 PM | Дугаар # 49
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зүгээр л бүр нэг юу ч хамаагүй яриал баймаар санагдаад байгаа хэрнээ ярих хүн байхгүй ч юм уу юу ярихаа мэдэхгүй байгаа ч юм уу. i am struggling ....
 
TabonishОгноо: Баасан, 2013-10-04, 2:15 PM | Дугаар # 50
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Гүэ өөртөө дэвшил гаргая гэсэн биш бүр өглөө бүр үхье гэж босож ирдэг боллоо. Хүн сайн идэж унтаж хүнд гай болохгүй явж байгаад үхвэл энийг амьдрал гэж хэлэх болов уу? Яг тийм хэмнэлд орчихвол сайхан ч юм шиг. Бас ямар ч асуудалгүй байгаад байхаар өөртөө асуудал үүсгэх үнэн дуртай шүү дээ хүн гэдэг амьтан чинь. Тэгэж бодхоор зүгээр асуудал дундаа сэлээд байж байсан нь дээр ч гэмээр юм уу. Ялангуяа тэгээд сэлээд явж байхад таарсан багахан аз жаргал хүртэй дэндүү амттай байдаг шд. Харин мөнгөний шуналын хорлолд л автахгүй бол яаж ч явсан амьдрал бол утгаа алдахгүй байх дөө. 

Ямар нэгэн кино үзээд асгартал уйлаагүй үнэхээр удчихжээ. Хамгийн сүүлд юу үзээд уйлаад салахаа байчихлаа? Гэрийнхэн бүгдээрээ үзээл би нуугдаал 00 орж гүйгээл байсанаа санаж байна.
 
TabonishОгноо: Бямба, 2013-10-05, 10:51 PM | Дугаар # 51
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүмүүсийн нүдээрээ харахгүй ч сэтгэлээрээ бүхнийг мэдэрдэг тийм гайхалтай ертөнцөд очиж үзээд ирэхэд 1 тэрбум евро гэсэн ч байдаг бүх чадлаа дайчлаад ч хамаагүй үхэхийнхээ алдад үзсэн ч хамаагүй очиж үзмээр байна. Тийм нэгэн ертөнцийг би хэдэн өдөр төсөөлөн бодлоолдоо. Муу санаатай хүн байлаа гэхэд бүх юм муухай санагдаж, сайхан сэтгэлтэй хүнд бүх л юм амар тайван мэт байх байх гээд бодхоор энэ ертөнцөд ч байж болох асуудал болоод байгаа юм. Бодол хүчтэй гэдэгт ерөнхийдөө итгэдэг гэхдээ хүчийг нь хараахан мэдрээгүй л байна даа.
 
TabonishОгноо: Даваа, 2013-10-07, 12:46 PM | Дугаар # 52
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүний амьдрал гэж ч гачин юм аа даа. Надад байдаг цөөхөн эрдэнэ шиг найзад маань ийм гай ч таарах гэж дээ. Хүний өмнөөс хэцүү санагдах чинь тамтай юм. Би зүгээр л хажуунаас нь хархаас өөр ямарч чадалгүй, юунд ч тус болж чадахгүй, ямар ч хэрэгцээгүй байх гэдэг бүүр ч хэцүү. Олигтой хэдэн үг хэлж ч чадахгүй гайхсандаа дуугай л байх...
Бүх юм түр зуурынх тийм биз дээ...
 
TabonishОгноо: Мягмар, 2013-10-08, 10:44 PM | Дугаар # 53
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өнөөдөр юу нь юм хамаг эрч хүч сороод нээрээ өдрийг яая даа гэж давлаа. Уг нь нойргүй хоносон илүү цагаар ажилласан барисан юм байхгүй шд гэтэл бүр арай л дэндүү. Би угийн тийм эрч хүчлэг хүн биш ч гэсэн бүүр юуу вэээээ? Ажлаа бол огт хийж чадсангүй. Цалин ядаж бүр юунаас болоод ч юм аймар хасагдаад 5нд буух ёстой байсан чинь буухгүй ер нь их бүүдгэр өдөр байлаа. За тэгээд өлссөөр гэртээ ирсэн чинь өнөөдөр цагаан хоолтой гээд одоо 2 өндөг чанаж идью гээд л сууж байна даа. 7 хоног тасралтгүй унтмаар л санагдаж байна шүү. Бас хажууд нь ШААТ ААП ЖАААВААААА!!!!!!
 
TabonishОгноо: Лхагва, 2013-10-09, 10:46 AM | Дугаар # 54
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зиа зиа энэ чинь одоо яадаг сүрхий бороо гэгч нь вэ? Дурак чинь хэзээ ороод байгаа юм бэ? 5 сард ингээд орж байсан бол баярлаж үхэхсэн. Өнөө өглөө эртлэн босож дасгал хийгээд ажилдаа сонор сэргэг ирж байгаа анхны гайхалтай тохиолдол тохиогоод байна л даа. Маргааш ч ийм нөгөөдөр ч ийм байвал би удахгүй олимпд явах байх өө.  Цалин өнөөдөр ч буухгүй шинжтэй. Утасны хугацаа дуусцан мөнгө бүр огт байхгүй би гэдэг хүн хорвоогийн хатуу хүтүүг туулсаар гэж донгодоод ч яахав гэхдээ л өнөөдөр өгөхгүй бол би лав яахчгүй л дээ гэхдээ л нтр
 
TabonishОгноо: Пүрэв, 2013-10-10, 11:07 AM | Дугаар # 55
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Алл Иззз Вэлллл. Гэдэг гоё үг сурлаа. 3тэнэг гэдэг кино үзээд ёстой сайхан эрч хүч авчихлаа. Өчигдөр оройны эрч хүч одоо хүртэл байсаар байна аа гэдэг надад бол ховорхон тохиох үзэгдэл. Тэр киног одоогоор хамгийн шилдэг кино гэж нэрийдэе. Бүх л юм гардаг сайхан кино. 3 цаг шахуу байсан ч нэг л мэдхэд дуусчихсан. Төгсгөл нь бүр үнэн тасархай. Заза ажилаа ч өнөөдөр хийгээд байж дээ
 
TabonishОгноо: Пүрэв, 2013-10-10, 11:26 PM | Дугаар # 56
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Болдог бол бүх мэргэжилтэй болохсон. Бүх юм миний сонирхолыг татаад бүгдийг хийж сурмаар санагдаад байдаг. Нэг сул тал нь удаан ямар нэг зүйлийг хийх сонирхол үнэн багасна. Гэхдээ яахав яаж ийгээд өөрийгөө сатааруулаад хийнэ л дээ. Энэ арай их шунал тиймээ. За байяа гэхэд нэг ганц том номын сан байвал би тэндээс хэзээ ч гарч ирэхгүй ч байж мэднэ. Хамгийн гол нь энэ хорвоогийн бүх нууц агуулагдаж байх ёстой.
 
TabonishОгноо: Бямба, 2013-10-12, 12:00 PM | Дугаар # 57
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Монголын оюутнууд үнэхээр жаргалтаймаа. Бусад оронд оюутнууд сургуульд сурахын төлөө үйлээ үзэж орж чадаагүй эсвэл хасагдах цаашдаа явж чадахгүй гэж бодход л амьдрал нь бүрхэгтэж амиа хорлох шалтгаан болдог байна. Гэтэл манайхан сайхан 4 жил шоудсаар байгаад л төгсдөг бараг л. Шоудах гэхээрээ заавал архи тамхийг хэлсэнгүй. Зүгээр цагийг хий дэмий үрж, өөрийн тааваар юу хүссэнээ хийсэн харин тэр нь ямар ч үр ашиггүй өнгөрч байгаа тэр хором мөч бүрийг тооцож болох юм. Хүн байгаадаа баярлаж амьдрах ёстойгоо тэр болгон мэддэггүй. Зүгээр л монгол хүн болж төрсөн нь ямар аз билээ.
 
TabonishОгноо: Даваа, 2013-10-14, 7:21 PM | Дугаар # 58
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
i hate people...
 
TabonishОгноо: Мягмар, 2013-10-15, 11:49 AM | Дугаар # 59
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зиа ингээд хөлдөж үхэлтийн эрин үен эхэлж байх шиг байна. Жил болгон өвөл үзэж байгаагүй юм шиг л байх юм. Ядаж байхад манай өрөөний халаалт ахиад л байхгүй нэг атиралдаж ороогдож суусан юм. 
Гравити гэж бас л өвөрмөц кино болсон байна билээ. Чанартай бүтээл. Хийморийн сан сайн тавиулж байгаад сансарт ниссэн ч яахав гэж бодогдсон шүү. Дэлхийг гаднаас нь харж үзэх мөрөөдөл биелэх болов уу?
Хамгийн өрөвдөлтэй хэсэг Жоорж Клүүнийг үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал байсан. Бас дэлхий дээр ирлээ гээд зүүдлээд хэвтэж байгаа бол яах вэ гэдэг айдас өөрийн эрхгүй төрсөн. Гэхдээ л аймшигтай түнэр харанхуйруу тэр чигтээ уусан одсон хичнээн хүн байгаа бол? ямарч барьцгүй ямарч итгэх найдах юмгүй. Хүн гэдэг өчүүхэн эд шүү дээ гэдгийг л мэдрүүлсэн кино байлаа. Ганцаарханаа сансарт эвдэрсэн хөлөг дамжиж амь тэмцэнэ гэдэг үнэхээр төсөөлөхийн аргагүй аймшигтай.
 
TabonishОгноо: Мягмар, 2013-10-15, 4:20 PM | Дугаар # 60
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүн ер нь яах гэж амьдардаг юм бол? Яг нарийндаа гээд бодох хүсэл бол үнэндээ алга. Магадгүй дэлхий хайртаасаа хагацсан өнчин зүрх...амиа хорлож үхлээ түргэсгэх гээд хүнийг үүсгэсэн юм болов уу? Гэж мэгээээл
Өөр ертөнцөд хүн байдаг бол гай болж миний заяаны хань тэнд байгаа бол очиж үзхиймсан хаха.
Лаяф гэнэт нэг л саармаг болоод манардаг нь эхэлчихлээ. Юу ч хиймээргүй зүгээр л гадуур алхаж баймаар. Даарч яваад халуун цай уумаар. Энд тэндхийн сонин хачинг зургийн хальснаа буулгаад ханаараа нэг нааж хэзээ нэгэн цагт гэсэн мөрөөдөлдөө автаад хэвтмээр.
Ядаж байхад нуруу өвдөөд тэнийлээ бөгтийж чадахгүй бөгтийлөө тэнийж чадахгүй... ЛОЛ чавка шиг юм яриад байдаг насс
Яг одоо ямар байгаа нь гэхдээ надад таалагдаж байна. Толгойндоо хий шахуулчихсан ч юм шиг. 
Хүн байна ш дээ тээ яах гээд байдаг юм бол???
Тэнд явж байгаа ягаан даашинзтай янзага аягүй шалбааг уруу гүймэр болж байсанаа цагаан туулайг хараад нүхрүү уначихав.
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 4 of 16«1234561516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга