BullshitDiary..../mine/this is my home so.... - Page 15 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 15 of 16«1213141516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
TabonishОгноо: Баасан, 2015-06-12, 5:16 PM | Дугаар # 211
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Гэнэт л цаг хугацаа яаж өнгөрч яаж өөрчилөгдсөнийг хуучин лаптопоо ухаж үзээд мэдрэв. Өсвөр насандаа хэсэг эргэж очиход нэг шаал өөр би байсан ч юм шиг. Цаг хугацаа нь тэгэж таарсануу эсвэл дандаа л тэгэж санагддаг байсану мэдэхгүй бүх юм үнэхээр шинэ содон байжээ. Интернет гээч зүйлийн гайхамшигаар Юүги О гийнхоо зургийг олж авсандаа үхтэлээ баярлаж байсанаа санаж байна. Дуу татах байтугай дэлхийн түг түмэн одод дунд төөрч яг юунд нь дуртай байгаа эсэхээ ч мэдэхгүй мэгдэж яваад дурласан хэдэн дуугаа олж авхын жаргал үнэхээр сайхан байж. Тэр дундаас манга бол төгс нээлт байж билээ. Анх удаа майл ирж байсан, татах суулгах энэ тэр гээд л зүгээр л цоо шинэ ертөнц. Физикийнхаа хичээлийг таслаад интернет кафе орж байсанаа санаж байна. Дунд анги л байсан байх. Энэ бүх мэдрэмж үнэхээр нандин юм. Одоо бүх юм угаасаа ийм л байсан мэт болж, эсвэл хүн угаасаа л авьяас чадвараар бялхаж төрдөг ч юм шиг, заавалчгүй сүрхий мундаг байж бусдаас ялгарах нь чухал ч юм шиг их сонин сонин үзэгдэлүүдийг надад өгөөд байна. Энэ үеийн онцлог л гэх юм уу даа мэдэхгүй. Тэр ч яахав. Эргэн дурсахуй сайхан байлаа. Өөр юу ч гэхэв.
 
TabonishОгноо: Лхагва, 2015-06-17, 11:03 PM | Дугаар # 212
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Soyliin filosofiin bagsh helehdee hunii mon chanar bol "daisagnagch". Ugn yum buhen 2 taltai. Odiig hurtel tuuhiig harahad ingj helhees ch oor argagui. Kino zohiol shuleg tuulis aldartai buteeluud deer sain huniig baij boloh hamgiin hertsgiigeer tamlan zowoogch muu tal n "hun torolohtonii" huwid urwagch bolon bugd tuuniig uzen yaddag bolowch yg bodit bdal buhniig hultsen tewchigch enerengui sain uilst hun hun torolhtonii urwagch bolj hemeegeed jigshigddeg. Yum buh 2 taltai. Haramsaltai n bid daisagnagch tal deern amidarch baigaa bololtoi. Hichneen sain shn burhan buddha baigaa gej boddog ch setgeliinhee gund tuuniig huleen zowshoorch tiim ariun hun zugeer l chinii hajuud baij baina gedegt itgedeggui. Itgehguigeer barahgui tiim huniig jigshine. Sain saihan zow amidraliin tuhai amniihaa zorgoor baaj l baidag l humuus shude bid. Neg heseg n zowhon ooriigoo awrahiin tuld gegeerliin garnaas barih gj molhoj bhd jinhen amar amgalang olson humuus bas tsoon ch gsn baina. Tedgeer humuus bol ooroo ooriigoo delhiid horij tugjsen horigdoluudiin heleer urwagchid bolj taaraad bh shig bga yum. Ugn bol hench tiim ontsgoi bish hernee bie bieneesee iluu ontsgoi gesen medremjiig awah gj hicheetsgeeh bolj.
 
TabonishОгноо: Мягмар, 2015-06-30, 0:05 AM | Дугаар # 213
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Songodog hogjimd minii oilgohgui olon hel baih yuma. Gewch odiig hurtel nadad hamgiin tom ertontsiig haruulsan n songodog ursgal. Haashaa howohoo medehgui eswel dawalgaand tsohiulaad ch bgam shig baritsgui sanagdaj ehleh ch gsn ayandaa ter dawalgaa chmg neg asar uudam ruu awaachih bolno. Nuser bogood hund hiigeed tom. Hund gedeg ugnii araas ygad ch yum har baraan gdg ug dagaldah yum shig baiwch uguie. Tuunguugeer tosoologdoj bolj bnle. Bi bol aylagch.
 
TabonishОгноо: Даваа, 2015-07-13, 10:29 PM | Дугаар # 214
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зүгээр л чи хэн ч болж болох тийм боломж байна гээд өөр юу ч бодолгүй төсөөлөөд үз. Хэдэн хоромын сайхан мэдрэмжний төлөө ч бай, хожимын амьдралдаа хийх алхамын төлөө ч бай бодоод үз. Бодохдоо баялагаар бод. Хэтэрхий баялаг учраас хэтэрхий үнэшилтэй юм шигээр мөрөөд. Ингэж мөрөөдөхөд баяжуулах баялаг чинь дутуу бол эсвэл мөрөөдөх зүрх зориг чинь дутаж үнэмшилгүй санагдаж байвал одоохондоо тэр мөрөөдлийн талд нь ч атугай хүрэх боломж алга байна гэсэн үг хэмээж би өнөөдөр тунгаав.
 
TabonishОгноо: Даваа, 2015-08-03, 3:53 PM | Дугаар # 215
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Энэ жилийг тэр чигтээ гантай жил болох нь дээ гэж айж байтал наадмаас хойш хангай дэлхий хураа харамгүй хайрлалаа. Одоохондоо хур борооны дараагаар газар дэлхий өнгөө хурдхаан засаад авах хүч чадалтайгаа байгааг мэдрэх сайхан байна. Их борооны устай нэг жилд нэгээс илүү таарч байгаагүй болхоор энэ жил хэдэн ч удаа нэвт шалба норов. Энэ зуны сайхан үйл явдалуудын нэг байх. Түүнээс миний өгсөж байгаа уулын наад талын толгой дээр гарах ч дөхөөгүй мэт явцгүй байсаар. Миний дурлан байж сонгосон замнал маань үнэхээр л нэг зэгэл саарал харагдаж байна одоохондоо. Гэхдээ эхлэл болгон хэцүү гэдэг шүү дээ. Баахан мотивац үгнүүд цуглуулж харж байгаад л дайраад байгаа. Нар гарна гэдэгт итгэж байна.
 
TabonishОгноо: Пүрэв, 2015-08-13, 1:16 PM | Дугаар # 216
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Цаг хугацаанаас зугтаж эсвэл гүйцэх гэж, уралдаж хамаг сэтгэлийн тэнхээгээ барах хэрэггүй юм байна гэдгийг хааяа нэг санах юм даа. Яг одоо байгаа хоромдоо амьдрах... тэгээд нэг мэдхэд цаг хугацаа аймшигтай хурдан ниссэн байхыг анзаарах аймшигтай. Эцсийн эцэст бүхнийг хүлээн зөвшөөрөх л тайван байх арга юм шиг байна. ТЭНГЭР ШИГ БАЙ гээд байдаг биз. Гэхдээ тэнгэрт ч гэсэн хаа нэг жижигхэн бараан үүл энд тэнд сэмрэн бороо ороод л байдаг биз. Бас бүрхэг сэрүүхэн өдөрт би дуртай ч дандаа л үүлшээд байвал нарыг харахыг хүснэ. Тэгээд нар үнэхээр гоё санагдаж нартай өдөр баяр хөөрөөр дүүрэн байх авч нартай өдрүүд үргэлжилээд байвал уйдаад л эхэлнэ. Юу вэ гэхээр бидний амьдралд хандаж байгаа хүмүүсд хандаж байгаа бүх зүйл их бага, янз бүрийн байдлаар энд тэнд давтагдсаар л байдаг. Бүх юм шал өөр өөр юм шиг хэрнээ яг л ижилхэн ч юм шиг. Тэгэхээр л эерэгээр сэтгэхээр бүх юм гэгээлэг болдог гэдэгийн тайлбар нь байж болох юм. Мөн ойлгох ухаарах хоёрын хооронд байх асар том ялгаа.
 
TabonishОгноо: Даваа, 2015-08-17, 9:10 PM | Дугаар # 217
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Чи бод доо. Чи өдийг хүртэл амьдарчихаад дэлхий ертөнц гэж юу болох талаар өчүүхэн ч мэдлэг байхгүй. Нийт мэдээллийн сантай харьцуулбал юу ч мэдэхгүй гэдэг утгаараа. Сар Ангараг дээр пирамид байх таамаглалыг гаргаж өгсөн нийтлэлүүдээр нийлээн хэссэний дараа дэлхий дээрх пирамидуудын тухай бас хэсэг харлаа. Надад түм буман асуулт таамаглал байхад энэ нийгэмд тэсэж үлдэхийн тулд би яг эсрэг зүгрүү нь явах болчихоод байгаа нь бухимдалыг минь их л буцалгах юм. Хүссэн зүйлийнхээ төлөө тэмц мэмц ЖАААСТ ДҮҮҮҮ ИЙТТ     гээд байгаа хэрнээ л тансаг амьдралруу яваа андаа гэж байгаа аятай. Нэг л их далайн эргээр амарч амаа нэттэй холбоод л ажилаад байх хүсэлийг хүмүүсд төрүүлж, АППЛ аар тоноглоод Ламборжини унахгүй юм аа гэхэд дэлхийн энд тэнд очиж кофе шопоос инстаграммдах гэх мэт. Энэ бол ерөнхий нэг ухуулга яваад л байна л даа. Яг үнэндээ яг юу хүсээд байна вэ гэдгээ мэдрэх сувгийг нь блоклоод л байгаа ч юм шиг. Миний нэг оройн хийрхэл бүхэлдээ зөв байх үндэсгүй л дээ. Гэхдээ эдгээр бодлын хөврөөн оргүй хоосноос үүсээгүй нь мэдээж. Би ч гэсэн аялаад л энд тэнд юм үзээд нээх зүдрэхгүй мөнгө олоод байхыг хүсэлгүй л яахав. Энэ бол биеийн шунал. Үүндээ л бүрэн идэгдэвэл хүн болсоны утгаа алдчих юм шиг санагдаж байна.
 
TabonishОгноо: Баасан, 2015-08-21, 11:44 AM | Дугаар # 218
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Uuruu uurtuu itgene gdg sonsogdoj baigaa shigee tiim ch amar zuil bish yum. Hun ooroo ooriihoo itgeliig aldsanaar mash buruu zam ruu orchihood teriigee ch medelgui buh yum iim l baih ystoi met amidardag baihn. Ooroo oorteigoo ajillah tuhai bysalgah oorteigoo yariltsah gdg minii omnoh nimgen medlegees shal oor bolood irj bn. Odoonii nimgen medlegt ... medleg gehee boliyo ... bi yu ch medehgui.. oilgolt gey... odoonii bytshan oilgolt min dusal dusalaar nemegdej bgaa gdgt itgeed edgeer bodold oorchlolt garsan gj naiday. Mash ochuuhen zuil deerch hun ooroo oortoo hudal heldeg. Hun gj olniig hamruulj ooriigoo halhlaad ch yhw. Bi ooriigoo anzaarch ehleh mochid ilt medegddeg yum bnle. Unheer t1 n bi ooroosoo busad bugdiig anzaarahiig hicheedeg bj. Tged ooriigoo harahguigeer yaj ooriigoo oorchloh yum. Togloomchgui iim bodluud omno n torj l bsn. Yaaag ijilhen harin level n jhn ahisan gj naiday. Uun deer ch gsn bi NAIDAJ l bn. ITGEJ bn bish. Uchir n bi oortoo ogt itgedeggui hun.
 
TabonishОгноо: Бямба, 2015-08-22, 12:54 PM | Дугаар # 219
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Бүр мөсөн ангижрья. Түр хугацаагаар ч атугай эргэн тойрон, хамгийн гол нь гадны нөлөөллөөр миний дотор үүссэн бохирдолоос салья. Миний зөв миний буруу хэнд ч хамаагүй тэр нэг хий хоосон огторгуйд хөвөөд. Хэнд ч биш зөвхөн надад л чухал, зөвхөн өөрийгөө л юу ч үгүй нүцгэнээр мэдрэх тэр заадасд орьё. Нам гүмхэн харанхуйд би өөрийхөө гэрэлийг асааж жингүйдэл дундуур сэлмээр байна.
 
TabonishОгноо: Бямба, 2015-08-29, 10:07 PM | Дугаар # 220
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Би байна ш дээ зүгээр л хүн. Эргүүлэгт гацчихсан хүн. Гарах гарц эрээд байна уу ганц нэг залиар өөрийгөө хуураад байна уу? Өөрийгөө хуурсаар өдийг хүрсэн болхоор өөртөө би итгэх эсэхээ ч шууд хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ядаж л би бууж өгөөгүй л байна. Цаг хугацаа өнгөрөх тусам улам л давчуу хүнд. Тэгээд би яах юм бэ? Мэдэхгүй ээ. Зүгээр л хоёулаа цугтаа алхаад л байя. Тхх миний дотор хоёр би. Нэг нэгнээ хуурах эсвэл нэг нь нэгнээ хуурах гээд л байж байдаг. цугтаа л алхая. Угаасаа ч би хөөж дийлэхгүй, өөр арга ч байхгүй. 

Бид 2н барьсан буудал нэг л хар саарал. Хаалга болгонд нь харуусал гоморхол гомдол цөхрөл төрөл төрлөөрөө бий. Их амархаан. Хэнд ч байсан намайг энэ буудалд хонуулах их амархан. Зүгээр л хаалганы дугаарыг нь л хэл тэгээд л би тэнд байхгүй мэт хаалгаа цоожлоод чимээ аниргүй хэд хононо. 

Хүн болгоны зүрхэний нэг мухарт байдаг тайз. Минийх буудал, чинийх?
 
TabonishОгноо: Бямба, 2015-09-12, 9:17 PM | Дугаар # 221
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Чи хаана явна? Би хаана явна?
Хүн болгонд өөрийн эрхгүй бусадтай, ялангуяа өөрөөсөө "дээгүүр" гэж үнэлэгддэг (яг үнэндээ яаж үнэлээд байгаа нь заримдаа их эргэлзээтэй) хүмүүстэй өөрийгөө харьцуулж эморч суух үе тааралдаж л таараа. Тэгээд би яах вэ? Зүгээр л энд тэндээс буюу тархины нугалаа бүрээс мянга мянган шалтаг шалтгаанууд урсана. Зогсоож дийлхийн аргагүй хүчтэй давалгаа ар араасаа ирж цохиод сэхээ авах боломжгүй "чи бол байдаг л энгийн новш" гэсэн давтамжаар дайрна. Зарим шалтгаан нь бурханы зурсан зургаар ч гэлтэй юу яахын аргагүй мэт санагдах авч ямарч үед гарц байдаг гэдэгт итгэдэггүйтэй холбоотойгоор тэрүүхэн тэндээ шалтагийнхаа ард үлдчихнэ. Эндээс л хүний дотоод оюуны хүчний хэмжээ харагдаж эхэлдэг байх. Миний хувьд ийм ийм учраас би чадаагүй, надад боломж угаасаа байгаагүй, би бол ийм л ядмагхан шүү дээ, гэсэн үгсийнхээ доогуур шургасан үхчийсэн хулчгар гэдгээ ойлгох бүр юм бүхэн оройтчихсон юм шиг санагдаад л тэгээд энэ цикл хэзээээ ч дуусахгүй. ГЭХДЭЭ одоо үнэхээр надад энэ циклээс гараад урагшилахаас өөр сонголт үлдээгүй юм шиг санагдаж байна. Би өдий болтол зугтсаар иймд нь тултал явжээ. Эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх, тэгээд бага багаар ахих. Энэ бүхэн туйлын зөв зам уу үгүй юу мэдэхгүй гол нь тэр чухал биш болоод уджээ.
 
TabonishОгноо: Лхагва, 2015-10-14, 5:12 PM | Дугаар # 222
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өө тэгээд өдөр хоног өнгөрөөд, нэг мэдхэд 2016 он гарахнээ тэгээл цагаан сар хавар болж байтал зун болох гэж байгаа юм шиг хуйсагнаж байснаа дараа жилийн өнөөдөр болчихсон л сууж байх жишээний л байх. Цаг хугацааг үнэхээр яалтай ч билээ. Өөрөө үхэх гэж байгаа юм шиг үсчиж янз бүр болохгүй бол нэг л мэдхэд уучлаарай цаг чинь дууссан гээд Рюүк намайг ирж авах байх. Одоогоос 10 жилийн дараа ямар байх бол гэдэг таамаглахад бас л асуудалтай. Надад яг одоо л байна. Яг өнөөдөр л байна. Өчигдөр өнгөрч маргааш ирээгүй. бүүр нэг гар эвлэхгүй бичих юм олдохгүй байх чинэээээээээээ
 
TabonishОгноо: Лхагва, 2015-10-28, 2:46 PM | Дугаар # 223
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
яаж ч бодсон биелэшгүй юм шиг санагдаж байна. Ямар нэг зүйл биелэх хүртлээ биелэшгүй юм шиг санагддаг гэдэг үгэнд итгээд яваад байхаас хэхэ. Зутарч байна шүү вилл повер доройтоод үнэхээр дотроосоо зутарч байна. Нэг тийм хийж байсан бүхэн минь зүгээр л өөрийгөө хуурч байсан юм шиг мэдрэмж төрж одоо болтол өөртэйгөө ойлголцож уусан нэгдэж чадаагүй гэхээр өдий хөөрхөөөн олон жилийн эрэл хайгуул минь юу болох вэ?
 
TabonishОгноо: Лхагва, 2016-02-17, 3:14 PM | Дугаар # 224
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ямар нэг зүйлд ахиц дэвшил гаргах гэдэг асар их цаг хугацаа шаарддаг юм байна. Өмнө нь сонсож байсан ойлгодог мэддэг гэж боддог байсан зүйлсээ ахин дахин мэдэрч ойлгох юм даа. Хамгийн гол нь тэвчээр хичээл зүтгэл л юм. |Ямар ч авьяас нтр хамаагүй, ямарч шалтаг шалтгаан хамаагүй зүгээр л тэвчээртэйгээр тууштайгаар зүтгэхээс өөр замгүй бололтой. Цөхрөнө гутрана гуниглана тэглээ гээд яах юм бэ? Цаг урссаар л байна. Тэнхээтэй байх гэж энийг л хэлдэг бололтой. Юу ч болж байсан урагшаа тэмүүлнэ гэдэг нэг сайхан мотивац аваад л болчихдог зүйл биш юм байна. Магадгүй би энэ бүхнийг хүмүүсээс хожуу ухаарч байж болох ч тэр чухал биш. Би өөрөө өөрийхөө зохиолыг бичиж буй хүн. 100 хувь биш юм аа гэхэд би өөрөө л бичих гэж оролдохгүй бол нэг л өдөр авьяас чадвар над дээр бороо шиг асгахгүй. Сонгосон зам маань маш их уналтаар дүүрэн байна. Цаашдаа ч гэсэн үргэлжлэх хандлагатай. Гэхдээ үүн дээр өргөлт өгөхгүй байхыг л хичээх хэрэгтэй юм байна. Эцэст нь ерөөсөө л ЮМ БАЙНА.
 
TabonishОгноо: Мягмар, 2016-03-01, 6:09 PM | Дугаар # 225
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Цаг хугацаа чинь одоо х2 байсанаа х4 хурдтай болчихсон юм ууууу даааааааааааааааааааааааа.
**************************************************************************uuck
6н оны гурван сар ааааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Are u *ucking kidding me...............................
i just cant even гэдгийг энд л хэрэглэх байх миний бодлоор ая дооонт кнооов. 
Маш хүчтэй урсгалтай голд юм уу мөрөнд юм уу бүү мэд туугдаж үхэх гэж байгаа хүн шиг л мэдрэмж дээрээс ингэж унаж ирэх гэж. За тайван бодох гээд үзье,,,,,,, эхлээд нэг жижигхээн кофе зуурч ирээд сууя
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
За тэгэхээр бодьё л доо. Бүтээж гавьсан юм алга. Мөнгө цуглуулсан юм бүр ч алга. Хүмүүс цаана чинь 2 3н хүүхэдтэй болоод амьдрал нь буцлаад байна гэж хүмүүс бас мэр сэр мэрэлдэнэ. Гэхдээ юу гээч, энэ чинь миний зохиол шүү дэээ. Би өөрөө гол дүр нь гэлэээ. Тэгсэн энэ зохиол нэг л хөлдүү байна аа. Өнгөрсөн 1 жилээс авах ганцхан юм нь зарим нэг зүйл дээр, тодруулбал ур чадвар дээрээ бага зэргийн гэхдээ жижигхэээээээн ахиц гаргасан гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэрнээс өөрөөр......................байхгүй дээ. Тэгэхээр л үнэн гуниг сонсогдоод байгаа биз. Гэхдээ яг миний перспективээс тийм ч гунигтай өнгөрөөгүй. Үр дүн багатай л гэмээр юм байна. Хэдийгээр энэ маягаараа яваад байхад надад одоо бол асуудалгүй ч, ирээдүйн би-д цаг хугацааны машин олдвол өнөө мөдгүй орж ирж намайг хутгалж алах байх. Тэгэхээр яах вэ? Яаааах ч аргагүй юм шиг энэ урсгалаас гарч, циклээс холдохийн тулд юу хийх ёстой юм бол оо? Толгойнд орж ирж байгаа юм алга...... Алдарт Хүч хуудаснаас ямар нэг юм олдох нь уу харья,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
хаха би одоо амьдралын утга учраа фейс хуудаснаас олох гээд байгаа юм байх даа,,,,,, гэхдээ юу ч гэсэн шинэ сэдэл өгөх нь үү хархад юу нь болохгүй байх билээ. 

1. Зиа хамгийн эхэнд шахуу ХУВИЙН ДЭГ ЖАЯГГҮЙГЭЭР АМЖИЛТАНД ХҮРНЭ ГЭЖ ҮГҮЙ гэнэм. Дахахахаха миний хувийн дэг жаяг уу дахахаха аргагүй юм байна аа амжилтгүй байгаа нь аргагүй. ГЭХДЭЭ дэг жаяг гэдэг нь заавал хувцасаа жимбийтэл эвхэнэ гэсэн хүрээнд хэмжигдэхгүй л дээ. Тэгсэн ч гэсэн надаа дэг жаяг гэдэг үгний Д нь ч алга. Ямар нэг дэг жаягтай больё гэвэл юу байх вэ? түр орхия.

2. ХЭРВЭЭ АМАРХАН БАЙСАН БОЛ ХҮН БҮР Л ХИЙЧИХ БАЙСАН. Энэ их амттай үг байна шүү.

3. МАРГААШ ГЭДЭГ ӨДРИЙГ МАРТ, ЗӨВХӨН ӨНӨӨДӨР ГЭДЭГ ӨДӨР Л БИЙ. Яг мартчихсан чинь дэлхий сөнөчихвөл яаана :)))))))))))

4. ХЭРВЭЭ ЧАМД ЭХЛЭХ ЗОРИГ БАЙГАА БОЛ АМЖИЛТАНД ХҮРЭХ БОЛОМЖ БАЙНА. Яг бодоод байсан би яг эхэлсэн үү? гэдэг их сонин л асуулт л байна л даа. Эхлээгүй юм шиг байна. 

5.    ӨӨРИЙН НЭГДҮГЭЭР БҮЛГИЙГ БУСДЫН ХОРЬДУГААР БҮЛЭГТЭЙ БИТГИЙ ХАРЬЦУУЛ. Энэ их үнэн үг шүү

Тэгэхдээ ер нь бол би бууж өгсөндөө биш зүгээр л нэг хэвийн байдлаасаа яаж бүтээлчээр гарах вэ гэдэг сэдэл хайж байгаагаа өөртөө сануулах хэрэгтэй юм шиг байна. Ихэнх постууд нь яагаад бууж өгч болохгүй вэ гэсэн санаанууд яваад байна. Сүүлдээ би өөрөө ч юу билээ би чинь яагаад байгаа билээ гэж бодох шиг.

6. ГЭРЛИЙГ ХАРХААС ӨМНӨ ЧИ ХАРАНХУЙТАЙ ТЭМЦЭХ ШААРДЛАГАТАЙ.     За ингэсгээд зогсоё доо. 

Ер нь бол юм энгийнээс л эхэлдэг. Нөгөө л нэг эрт босож сурхаасаа л ахин дахин эхлье дээ. Маш уртааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааар санаа алдах. Тэгээд мөнгөө сайн цуглуулах. 4 Сар гэхэд эрт унтаж эрт босдог ба тодорхой хэмжээний хуримтлал үүсгэнэ гэж бариа хийе. Том барианы хажуудах жижиг жижиг бариа хийж өөртөө урам олгож байя.
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 15 of 16«1213141516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга