BullshitDiary..../mine/this is my home so.... - Page 14 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 14 of 16«121213141516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
TabonishОгноо: Пүрэв, 2015-01-08, 7:31 PM | Дугаар # 196
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Нүүр номоо жоохон янзалж суутал 2011 онд Шинээр эхлэх гэсэн пост байлаа. Тэгэхээр би 2011 оноос хойш л эхлэл дээрээ эргэлдэж байна гэсэн үг байна. Эхлээд тэрийгээ ч мэдэхгүй эргэлдэж байсан бол одоо арай өөрөөр эргэлдээд энэ мөнхийн эргүүлгээс гарнаа л гэж үзнэ дээ. Зурхайнд сонирхолтой болхоор энд тэндхийн 2015 оны зурхай уншиж үзхэд энэ жил надад нилээн олон бэрхшээл тулгарах бололтой. Гэхдээ бэрхшээл бүрээс сурах ёстойгоо сурч чадахгүй бол хэзээ ч мөрөөдөлдөө хүрч чадахгүй гэсэн. Нөгөө талаас л бодоод үзвэл зүгээр хэн нэг хүний хүмүүст урам өгсөн ярилцлага энэ тэр юу байдаг юм түүн дээр хичээхгүй бол бэрхшээлийг даван дийлэхгүй гэх ухааны юм уншивал, уншивал ч гэж ер нь их тааралддаг болсон ш дээ янз бүрийн байдлаар, тэр үед хэтэрхий дөжирсөндөө ч тэр үү нэг их тоохоо байчихсан байна билээ. Харин "дин дон энэ жилийг барж идвэл мөрөөдөлдөө хүрч чадна" гэж байгаа маягаар бодхоор бас арай өөрөөр тусах шиг. Энэ бол зөвхөн миний л тохиолдол. Үүн шиг хүмүүс өөр өөрийнхөө ойлгох ёстойг харилцан адилгүй байдлаар ойлгоцгоодог юм шиг. Хэн нэгэн хаа нэгтэйгээс байж болох бүхэл аргаар дохио өгдөг юм шиг... ............................... aliens :P
 
TabonishОгноо: Даваа, 2015-01-19, 12:27 PM | Дугаар # 197
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Tsag hugatsaa gar holiin salaagaar ursaad alingaa aldaj bnaa nere. Ydj bhd gazar deerees gants 1cm hooroogui baij l noir soligdood unah yum.. hun ert bosoj bsn deeree l zugeer geed baihad l shono n goliij goltiison yum suuj bdg. Eniig oorchloh heregtei har uureer goliij goltiigood suuj bh heregtei. Ugui bol ene mahan tolgoinoos yum garj ogohguin.
 
TabonishОгноо: Даваа, 2015-01-26, 2:12 PM | Дугаар # 198
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өнөөдөр нэг л хуруу хөдөлж өгөхгүй байна. Тархи гэнэтийн хоосролд автчихсан бололтой. Хүн тархиа юугаар тэжээнэ үр дүн нь амьдралд шууд хамааралтай байдаг байх. Биеийн дасгал хийж сайхан биетэй болдог шиг тархины дасгал хамгийн чухал нь. Мэдээж цаг хугацаа хөдөлмөр их шаардана. Гэхдээ нийгмийн дундажаас чамайг ялгаруулж чадах зүйл чинь чиний тархи. Нийгмийн дундаж гэдэгийг 5 халтар цаасны хэмжээсээр хэлээгүй юм шүү. Чи ямар царай төрх, зан ааш, мөнгө хөрөнгөтэй байх нь чухал биш. Чи чи чигээрээ олон нийтийн хэв цэнзүүрт ууссан, урсгалд нь шигдсэн нэгэн биш байх нь л чухал. Яахав нэг хэвийн хүмүүсийн сэтгэлгээний дунд чи ганцаардаж болно, гэхдээ чи "өөрийнхөөрөө" өөр байснаар амьдралдаа харамсахгүй өөрийгөө ойлгож чаддаг нэгэн байх болно.
Гэнэт яагаад ийм юм бичээд байгаагаа мэдэх ч юм алга. Зүгээр хуруугаа компьютерийн гаран дээр тавьчихсан байхад өөрөө л ороод ирдэг шүү дээ.
 
TabonishОгноо: Мягмар, 2015-01-27, 11:08 PM | Дугаар # 199
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Худ шүү худ худ худ гэдгээ мэдэж амьдрах бас зүгээр. Мэдэхгүйгээ мэдэж амьдрах нь бас зүгээр. Өөрийнхөө сул талыг тоглоомын явцад дээшлүүлдэг скилл маягаар хөгжүүлээд явчихвал одоо худ байлаа гээд яахын. Маргааш ориг чайна болно. Одоо угийн ориг бараа хүртэл чайнад үйлдвэрлэгдэж байна яахы :P Тэгээд Монгол хүн тэгээд ХҮн болтлоо бас л мөлхөнө дөөөөө. Гэхдээ мэдэхгүйгээ мэдэхгүй, эсвэл хэт мэдээд өөрөөсөө зугтаж гүйж байснаас ядаж ориг чайна больё.
Цаг оройны 10 өнгөрч байна. Өнөөдөр сайхан цуйван амттайхан хийгээд ходоодоо баярлуулсанаас өөр нээх гийгүүлсэн юм алга. Гэхдээ өнөөдрийн цуйван ёстой янзтай болсон. Аргуун цуйван чиний нууцыг олсондооо мууухахахахахаха.!!
 
TabonishОгноо: Даваа, 2015-02-09, 1:43 PM | Дугаар # 200
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Амны билгээс ашдын билэг - Хүмүүсийн нууц таталцалын хууль гээчийг л аль хэдийнээ мэддэг болчихсон ард түмэн байж. Үүнийг гэнэт л ойлгоод ТАДАААА гэж байгаа юм биш л дээ. Яг энэ процессыг өөрөө мэдрээд байгаа багахан сэжүүрүүд илэрээд байгаа болохоор амьхандаа баярлаад хэхэ. Гэхдээ л яг хүмүүс шиг шууд бодоол хүссэн юмаа соронз шиг татаад байдаг болчихоогүй л дээ. Зүгээр л сэжүүр гарч ирсэн хэрэг. Тэгээд бодоожоор хүн болгоны бодол долгион гэвэл дэлхийг бүрхсэн далай шиг л том байж таараа. Тэр дундаас өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөртөө татхын тулд том долгион хэрэгтэй. Тэрийг хөгжүүлж чадаж гэмээнэ ээдээ нэг л биелчих гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна шүү.
 
TabonishОгноо: Пүрэв, 2015-02-12, 1:54 PM | Дугаар # 201
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Үд дунд босож ирхээр ч хамаг юм алагдчих юмдаа. За яахав өнөөдрийг нэг удаа алчихья. Хэдэн сошиал мэдиа дундуур скроллдож, үзчихмээр юм байвал үзээд, нэг хоол хийж идсэн болоод, ангайж хэвтээд байж байтал нэг мэргэн санаа төрөх ч юм билүү тээ гэж өөрийгөө хуурчихаад буцаад унтаад өгнөдөө. Босоод ирсэн нэг л хүзүү гоёотчихсон аятай би хөшчихсөн ч юм шиг. Дур хүрвэл хэдэн дасгал хийгээд сэгсэрчих юмсан. Үнэхээрийн энгийн бөгөөд залхуу өдөр, за байз "классик" залхуу өдөр гэе даа. хаха.
genet ywah bolow...agaaaaaar
 
TabonishОгноо: Лхагва, 2015-02-25, 2:40 AM | Дугаар # 202
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүний чин сэтгэлийг үгүйлж эхлэх үед магадгүй чи их азгүй бүтэлгүй урагшгүй заяагүй мэт санагдаж байж болох юм. Гэхдээ тэр цагаас хүний дотор сэтгэлд татагдаж эхлэвэл бүх зүйл эсэргээрээ гэдэгт итгээрэй. Гэхдээ зүгээр л уйдсандаа гансарсан хүмүүст бол нөлөөгүй үг байх. Итгэл үнэмшил бол хүний хамгийн хүчтэй зэвсэг бөгөөд цаг хугацаа бол нөөц. Үнэндээ улс гүрэн захирсан том хүн шиг хүний өөрийнх нь амьдрал аугаа том талбар байсаар байтал хүмүүс ихэнхдээ л элсэн цөл болгоод орхих нь олонтаа юм шиг. Тэр дотроо өөрийгөө түгжиж хаячихад гадаад ертөнцөд бурууг тохон суух. Нэг ёсондоо зэрэгцэн оршиж буй чи нэг тал нь хөгжихөд нөгөө тал нь аяандаа хөгжих гэх ч юм уу. Энэ бол миний дүгнээд суух жижигхэн зүйл биш ч гэлээ дотоод ертөнцийн дуу хоолойнд татагдсаар байх бодлын үзүүр одоохондоо энд салхилж байна. Салхи хаа хүрэх, үнэн худал эсэхийг мэдэхгүй ч энэ бүхэн нэг хариулт өгнө гэж найдсаар.
 
TabonishОгноо: Бямба, 2015-03-07, 3:04 AM | Дугаар # 203
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Phone update
technology buyu 21r zuunii sohrol...
ene talaarh zurag bichleg ene ter nileen uzegdeh bolsoon. Humuus ch like darahdaa daraad huleen zowshoortsgooj haragdsan. Gehdee unheer tgd sehel awsan n hed boldoo medehgui. Bi l ghd inged l shoniin 2 bolj bhd goliigood suuj bn. Zugeer minii hetruulge ihtei tarhi hayaa shizoo n hodolhooroo yanz buriin yumiig donsolgono l doo. Jishee n herwee hun ogt amid ertonts jinhen ertontsiig husehee baichihwal yah we? Buh hii hooson het realistic ruu temuuleed bhar hunii tarhi ylgaj chadamgui tiim hemjeend ochloo gj bodyo .. ern l ochchihson bh.... tgwel neg sergelen zalihai gar n .. za iim bn bi chmd ingeed diwaajingiin 'hii hoosong' ogyo orond n chi nadaa inge teg iimiim og tiimiim og. Ghdee ene bol odoo baihgui ch zuil bish l dee. Zugeer hun buhel amidralaa zarah ureh deer n tylgaad bodood uzie l dee. Chi nadad booroo ogwol bi chmg eejtei bsan dursamjind chin hurgej ogyo. Gedeg ch yumuu. Hunii amiig jishej unelene gdg ugasa hunii yos uhamsariin huwid "huuli bus". Zygeer iim uchraas muu sain gedegtee goln bish zuer l neg bodoj uzhed gemgui.
 
TabonishОгноо: Баасан, 2015-03-13, 7:14 PM | Дугаар # 204
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Hawriin odruud goyshde smile neg shn medremj torood bdg yum. Shoroon shuurgand durlasan gehgui ch salhind durtai durtai. onoodor ng tiim saaral gunigtai ch yum shig eswel dursamj sedersen ooroor bol odoo ba ireeduin hoorondoh zaag met. Bi tsaashaa ywahaasaa omno halit ergej harj bgm shig.
 
TabonishОгноо: Лхагва, 2015-04-01, 12:07 PM | Дугаар # 205
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Сэтгэлийн амар амгаланг ямарч үед байлгаж байдаг тэр аугаа их чадвар л гэгээрэл юм биш үү. Үнэхээр бүтэшгүй санагдаж байгаа болхоор тэгэж л бодлоо.
Бас нэгэн цагт үстэй толгойгоо зулгааж дуустал хайсан зүйл дараа нэг нартай шөнийн сартай өдрийн цагт өнхрөөд хүрээд ирэх. Заримдаа хэрэггүй болчихсон тэр үед яагаад тэгэж их гүрэлзэж байснаа бодон гайххад заримдаа арай гэж оллоо гэх мэдрэмж нь төв мэдрэлийн системээс өгөдсөөр байдаг. 
2 өөр өдөр бодогдсон зүйлсийг нэгтгэж нэг бичих гэсэн эвэлж өгдөггүй ээ.
 
TabonishОгноо: Баасан, 2015-04-24, 11:21 AM | Дугаар # 206
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүчирхэгжинэ гэдэг мааааааааааш энгийн зүйлээс эхэлдэг юм байна гэж бодлоо. Эсвэл угаасаа өөрөө маш энгийн зүйл ч байж болох юм. Бидний эргэн тойронд болж байгаа зүйлс, дотоодод маань болж байгаа зүйлсээс бидний ойлгодог гэж боддог ч ухаараагүй, ухаарсан гэж боддог ч ухамсарлаагүй үй түмэн ЧУХАЛ зүйл байдагийг хүмүүс нэг их тоодоггүй юм шиг. Яахав мэддэг гэж бодож байсан зарим нэг зүйлээ арай өөр өнцөгөөс харсан, харсан ч гэж дээ ямар нэг санаандгүй байдлаар арай өөрөөр мэдрэгдэхэд арай илүү гүнзгий ойлгож эхэлсэн юм шиг санагдсан тэр мэдрэмжтэй холбоотой байх.
 
TabonishОгноо: Пүрэв, 2015-04-30, 2:05 PM | Дугаар # 207
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Сүүлийн үед бүрхэг өдрүүд үнэхээр дарамттай санагдах боллоо. Энэ бол цэвэр тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудал л даа. Тэртээ тэргүй нэг л замаа олохгүй төөрч ядаж байхад тэнгэр чи юунд над дээр бүрхэнэ вэ? Аминчхан бодлоосоо өөрөөр бодвол уг нь одоо л сайн бороо орж байж зун цэцэг олон дэлгэрнэ. Цэцэг дэлгэрнэ. Дэлгэрсэн цэцгэн дундуур гүйгээгүй удаж байгаа ч юм шиг. Зүлэг ч олигтой ургаж өгөхгүй болчих гээд ГЛОБАЛ ВААРМИНГ....
 
TabonishОгноо: Ням, 2015-05-24, 2:53 PM | Дугаар # 208
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Би өөрөө өөрийгөө сайн ойлгож өгөхгүй яг ямар хүн болохоо мэдэхгүй хэвээр явсаар байхад хүмүүс аль хэдийн өөр өөрийн гэсэн тодорхойлолт гаргачихсан байдаг. Тэр дунд үнэн юм зөндөө л байдаг байх. Гэхдээ тэр бүхнээс үл хамаараад өөрийгөө нээж эхлэх нь аль нь үнэн худал болохыг нь гаргаад ирнэ. Өөрийгөө анзаарах тусам өдийг хүртэл дутагдалаа өөхшүүлсэнээс өөр хийсэн зүйлгүй явсаар иржээ. Яг өөрийгөө өөр хүнийг ажиглаж байгаа мэт ажиглах үнэхээр сонирхолтой. Тэгээд би ганцаараа түр зуур байх энэ хугацаа бас л чухал. Гүн утга бүхий ишлэл афоризм сургаал онч үгийг хэзээ ч битгий утгыг нь ойлгосон гэж бод. Нэг бол чи тэр үгнүүдийг мэдрэх ёстой үгүй бол юу ч ойлгоогүй л гэсэн үг. Одоохондоо нэг ийм л дүгнэлтэнд хүрлээ. Хэн мэдлээ өшөө цаашаа гүнзгий дүгнэлтэнд хүрэх ч юм билүү.
 
TabonishОгноо: Ням, 2015-06-07, 1:44 AM | Дугаар # 209
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Hun burt oor oor l bh. Gehdee amjiltand hureh zam, amjiltand hureh zurshil, amjiltand hursen humuusiin nuuts geh met zuileer ooriigoo tejeeh n utgagui sanagdah bolloo. Zuirlewel hun bolgon tsor gants gej heldeg hernee ygd ooriigoo busdiin adil uildwerleh geed bga yum be? Hun amiin "ooriigoo" uildwerleh uildwerjilt yawan yawsaar onoodoriin niigem uussen gej bodyo l doo .. mash uchir dutagdaltai l bodol zugeer l tegeed bodood uzie. Tgwel hun bur ooriihooroo ooriigoo hogjuulsen bol ymr delhii bh bsn bol? Baij bolomgui l asuudal ghdee zugeer l herwee.... humuus zugeer l bolomj olgood bodood uzeh asuudliig mynga tum buman uguisgeleer uguisgedeg. Baga zereg hazaichihlaa gehdee budeg badag orj irsen bodliin zurwas bailaa
 
TabonishОгноо: Даваа, 2015-06-08, 2:49 PM | Дугаар # 210
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Sain taluudiig n tur aznaad saar zang n harsan ch ter, uurlan durelzehees n emeeh hernee hairlah setgel torj, zarimdaa zugeer l henii buruu baih n hamaagui hairaar duusah n oilgomjtoi sanagdah... dotroos durelzen shataj hemlen alj bgaa yum alga, zugeer l ami taria aytai sudsaar buleehen ursaj zurhend huraad tegseniih n huchind amisgalaj bgagaa medreh.... semerch uragdsan setgelee bariad ter neg odor semeerhen ochood hajuud chin suusan. Nuur ood chin haraad huuhed shig ineeh todiid setgel bairandaa zurhendee ami oron arai ydan lugshij ehelsen......... zurag haraad torson setgegdelees.
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 14 of 16«121213141516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга