Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2017-12-17
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 10 of 16«12891011121516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-07-17, 1:13 PM | Дугаар # 136
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ихэээ хол их хол бүр хүрэхийн эцэсгүй хол.........
ХҮнд .. хамгийн бэрх .... Гэтэл хамар доор нь байсан бэлэн гоймон
Гүний усны цэнгэг хөх ба түүний дэргэдэх ногоон замаг
Яагаад болдоггүй бүхэл бүтэн систем ба түүний схем
Хааш яаш хааш яаш
Яажиг жаажиг
Тулгаа тойроод л байх
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-07-24, 7:58 PM | Дугаар # 137
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өөртөө итгэх итгэл гэдэг өөртөө өгөх хамгийн хэцүү эд юм. Бардах бардахгүйн цулбуураа зөв залж... аа түүнээс өмнө өөртөө бардах ямар нэг юм чаддаг байх хэрэгтэй. Юм чадахгүй өөртөө ч уг нь итгэл үзүүлж болно гэж мэргэн түргэн бүхэн л хэлж байна. Өөртөө итгэж байж л чаддаг болно ч гэж байна. Надаас бусадын хэлсэн үгс үнэн байх өө. Байдгаараа хичээгээд хийгээд байна аа гэдэг чинь бас өөртөө итгэх гэсэн үг биш. Бүүр нэг цаанаас итгэл алдарсан харц хаа нэг булангаас ширтэх шиг мэдрэмж хаана ч явсан дагаж, эргэлзэж ядан байгаа ганц тархийг минь бүүр булингартуулж орхих юм. Би гэдэг чи чи гэдэг би чамд итгэж болох уу?
 
TabonishОгноо: Даваа, 2014-07-28, 1:53 PM | Дугаар # 138
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өнөөдөр Дарк моде активайтед. "Уучлаарай таны юу гэх чинь надад огтхон ч падлий алга" царайгаа гаргачихаад хүн ойртохын эцэсгүй юм сууна. Гадаа хэдэн градус байгаа гэж бодоов? Манай өрөөний хөргүүр ажиллахгүй байна! Өөр юу хэрэгтэй юм бэ? 
Заримдаа цайны цагаар ажилчидаа унтуулаад Зүүдээр хооллодог болмоор юм. Яахав дээ эхлээд жоохон өлсцөгөөнө л биз. Гэхдээ хүн чинь дасаж амьдардаг л эд шүү дээ.
 
TabonishОгноо: Даваа, 2014-08-04, 3:29 PM | Дугаар # 139
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Нэг хүний баахан статусыг уншиж цайны цагийн 20 мин барав аа гэж. Тэ? Яадагын тэ? Болж л байна тэ? Тэ? гэж бичдэг хүн байна. Хүмүүс бас нэг үеэ бодход янз бүрийн толгойнд орсон бодсон сэтгэсэнээ бичдэг болжээ Тэ? Ямар ч л байсан өдрөөс орой хүртэл ажил дээрээ цагийг яаж барья даа гээд над шиг сууж байснаас л дээр шүү дээ. Хайлт хийгдэж байгаа би бол лоудинг хийсээр 10-аад сар боллоо. Ажил байна ш дээ болж бүтээд урамтай хүмүүс л өөрийн гэсэн тархитай бол гоё ш дээ уг нь. Гэхдээ бүтэхгүй нь их, хэрэгт орчих гээд юм болгоныг бодож тооцоолж, санаа зовж энэ тэр. Том хүмүүсийн амьдрал нэг тиймэрхүү. Гэхдээ энэ бол гунашил бишээ. Яаж ийж байгаад нийгэм дотроо нэг жижигхээн араа нь болоод эргэж л байна. Нэг л юм ойлгомжтой. Цаг салхи шиг л хийсээд өнгөрч байна. Хурдхан шиг л бүрэн бүтэн гэдэг мэдрэмж олж аваад энэ жижигхэн арааны орон зайг орхин одмоор. 
Яагаад гэдэг асуултынхаа хариултыг авах бүрд хариулт нь урам хугалах нь элбэг. Байж болох бүхнийг байж болохоор нь хүлээж аваад цаашаа асуултаа асуухаас л өөр арга алга.
 
TabonishОгноо: Даваа, 2014-08-04, 3:40 PM | Дугаар # 140
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өнөөдөр бүр яагааааад ч юм нэг юм бичмээр оргиод гэхдээ юу гэдгээ мэдэхгүй ангайгаад байх юм. За зүгээр л нэг улаан даашинзтай охин байлаа гэж бодьё. Дандаа улаан даашинз өмсдөг тэгээд гэртээ ганцаараа амьдардаг. Эцэг эхгүй болог. Мөнгө хөрөнгөний тал дээр санаа зовох хэрэггүй ээ энэ охин амид биш учраас би толгойн дотроо учрыг нь олчихно. Тэгээд байрных нь хүмүүс их л гайхдаг байж л дээ. Яагаад энэ охин Охин юм бол? Яагаад хүү байж болохгүй гэж? Тэгээд дэлгүүрээс мах аваад л ногоо аваад л нэг ундаа аваад л. Яах гэж байгаа юм бол? Гүй тэр хараад байгаарай үсээ нээх сүрхий 2 салаа сүлжчихсэн байна. Одоо үед ийм үстэй хүн байх уу? Байз байз байз бүр ҮХРИЙН мах байна ш дээ. Яаааж байгаа юм бэээээ? Бас гутлан дээр нь хэдэн ширхэг тоос байна ишшшш.....
Шар мэдээ нэг иймэрхүү л санагддаг. Ер нь л ТВ гийн мэдээнүүд гэмээр ч юм уу
 
TabonishОгноо: Даваа, 2014-08-04, 3:51 PM | Дугаар # 141
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хумс ургаад л өнөөдөр би ямар ч байсан амьд байна гэж бодов. Өнөөдрийн цаг агаар их сайхан л байх юм шиг байна. Хүмүүс зугаалаал. Өө 10,30-ын нэвтрүүлэг яагаад гарахгүй өөр юм гараад байна? За байз өглөө надад хоол өгсөн гэтэл одоо жоохон өлсөөд ч байх шиг. Яалт ч үгүй чанасан мах хамгийн сайхан нь. Ойрд их дуртай болоод байсан кино минь өнөөдөр дуусах байхаа. ТВ үзэхээс өөр юм хийхгүй над шиг хүн. Хүмүүсд гай л болж байна даа. Гэхдээ би хайраа олсон. Тэгээд хийх дуртай ажилаа олсон. Хэсэг зуур тэвчихэд л бүх юм сайхан болно гэдэгт итгэж байна. Өө дүү маань ороод ирлээ. Яасан юм бол доо их л урвагар байх чинь. Араас нь ээж ороод ирлээ. Бүр уйлаад нүд нь авах юмгүй болчихож. Нэг л таагүй мэдрэмж төрөөд байна. 

Эмч: Таны хүү чинь 2 жил коммд байлаа. Одоо үнэхээр ямарч найдвар алга.
 
TabonishОгноо: Даваа, 2014-08-04, 3:54 PM | Дугаар # 142
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Би анх бичиж эхлэхдээ ийм юмнууд бичье гэж бодоогүй л дээ. Бүү мэд. ХҮн гэдэг өөрөө гарч дуусаагүй манга шиг л юм даа. Гаххххххххххххх
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-08-07, 5:38 PM | Дугаар # 143
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Аль нь ч бүрэн биш дэндүү хагас дутуу зэрэмдэг өөрийнхөө мэдлэгийг бүр нэг яаая даа. Яахав эрэл хайгуулаа зогсохгүй байхад нэг нь ч гэсэн бүтэн болно гэдэгт найдаж байна. Тогтмол гэдэг бол амжилтын үндэсүүдийн нэг гээд нэг хэлээд үзье. Зиа тэр яахав долларын ханш жоохон буугаасай. Өсөх тусам авахыг хүсэж байгаа тэр хэдэн том гайхалууд нь бүр л холдсоор. Ядаж байхад бузрын үнэтэй юмсд шунан дурлах өөрийгөө нээрээ яалтай ч билээ. Ихэнх нь электроникс бүлгэлэлд хамрагдана. Миний мөрөөдөл тэдэнтэй цуг замрагдана. Бас нэг шинэ үг хэлээд үзье. 
Арагшаа харахад 3н ширээний цаана харагдах цонхны цаанаас бүүдгэр Богд уул дүнсийгээд урдуур нь өндөр кранууд шоронгийн төмөр аятай халхлан харагдах юм. Нөгөө талаас тэр шоронгийн төмөрний цаана жижигхээн цонхны ард би гэдэг хүн бас л хашигдсан аятай хөмсөгөө атиралдуулан сууна. 

i go blind shit, i go blind , i cant see well ahead , nal dowa jwo
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-08-07, 5:42 PM | Дугаар # 144
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүнд ямар бүрэн төгс ханамж гэж байх биш. Харин бүрэн төгс ханамжид хүрэх үед хүн хүн биш болох биз. Баярлах ч зүйлгүй гутрах ч зүйлгүй. Үнэндээ төгс гэдэг үг их гунигтай эд байна. Яагаад эерэг талийн утгыг илэрхийлдэг юм бол? Хүн мэдэхгүй зүйлээсээ айж мэдэхгүй зүйлийнхээ төлөө тэмцдэг. Мэддэг болчих юм бол ямар ч утгагүй болчих юм шиг. Ер нь яг юу гэх гээд байгаагаа сайн ойлгохгүй байгаа ч ТӨГС гэдэг бол огтоос хүсэх юм биш.
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-08-07, 5:58 PM | Дугаар # 145
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ихэнхдээ ажил дээр бичихээр нэгатив нь их юм даа. Хөдөө хээр талд, уулын орой дээр эсвэл хаа нэгтэй модон дунд сайхан интернет байдаг байсан бол Монголоо магтан дуулсан бичилт нилээн хэд байх байсан. Хархаас л хайр хүрэм эх нутгийг минь хайрганы каррьерээс авхуулаад л сийчих юм. Хайрлах энэрэх гэдэг зүйл нь багасаад байтлаа гол руу гаа баасаа цутгана -.- Гахх гаххх яг харж байгаад л бичихгүй бол энэ аягүй худлаа болоод байна учир нь надад юу ч мэдрэгдэхгүй байна. Гошшшшшшшш
 
TabonishОгноо: Пүрэв, 2014-08-07, 6:05 PM | Дугаар # 146
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Вооов гээчийг тоглож үзэх гэсэн чинь ерөөсөө ойлгодоггүй. Халв Блаад Варриор болоод нэг газар гарч ирээд ийшээ тийшээ жоохон гүйж байгаад гайхаж гайхаж гарлаа. Ойлгоё гэж хичээгээд тархины хэдэн нугалаагаа атирладуулмар болох гэтэр агт араа гээч амар заяа үзүүлэхгүй нь дээ.Тэрнээс болоод ажилаа ч олигтой хийж чадахгүй гэх мэтээр худлаа шалтаглаад өнөөдөр нэг иймэрхүү дэл сул өнгөрч байх шив.
 
TabonishОгноо: Баасан, 2014-08-08, 2:21 PM | Дугаар # 147
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хөгжим сонсоод алхах шиг тайвширал хаа байна? Гэтэл чих өвдөөд байх юм. Юу юугүй хатуу чихтэй л болчихгүй бол 0,0.....
Сайхан эрч хүчтэй дуу сонсоод пүүзээ жийгээд гарахад УБ дундуур бас нилээн л хэснэ дээ. 
Биеэ үхжиж буйг анзаараад дасгал хийж 5 мин гүйж нтр чадах ядхаараа л биеэ чийрэгжүүлэх, дор хаяж биеэ даадаг болноооо гэж......
 
TabonishОгноо: Даваа, 2014-08-11, 1:48 PM | Дугаар # 148
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Зүгээр бодол болон бодит байдал хоёрын эцэс төгсгөлгүй дайн л энэ дэлхий дээрх нийгэм гээчийг хүмүүний хөгжил гээчийг бүтээжээ. Нэг л зүйл тодорхой. Бүтээгч ба шимигчид гэсэн 2 төрөлд л хуваагдана. Гэхдээ төрөлхийн бүтээгчид гэдэг бол их ховор тохиолдол байсаар ирсэн. Бид, ихэнх нь шимигчид байсаар ирсэн байсаар ч байгаа. Гэхдээ би зүгээр нэг өөрийгөө ховдог хувхай шимигчийн төрлөөс арай өөр гэдэгт итгэмээр байна. Агуу бүтээл агуу хүмүүсээс сэдэл төрж ямар нэгэн юм хийх гэдэг нь шимигч шинж боловч хүний юмыг хуу хамж өөрийн эрх ашигийн төлөө ашиглагчидаас арай өөр биз дээ? Ингэж бодож болох уу л гэж. Өдийг хүртэл хийсэн бүтээсэн бүхэн намайг хөглөхөд хангалттайгаас ч илүү. Шинэ юм сэдэхийн аргагүй болтол нь ихийг бүтээсэн гэж зарим хүмүүс хэлдэг. Энд нэг ийм юм байгаа юм. Сэдэлээс санаа авч баяжуулагчид бас дотроо ангилалд хуваагдах байх. Гэхдээ юу үнэн бэ гэвэл хэрвээ чи Моцарт биш бол чи шимэгч.
 
TabonishОгноо: Даваа, 2014-08-11, 1:53 PM | Дугаар # 149
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ердөө байгаль дэлхийг шимж амьдарч байгаагаараа бол бүгд л юм.
 
TabonishОгноо: Даваа, 2014-08-11, 1:59 PM | Дугаар # 150
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2064
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Юу гээч нь энэ вэ? Намар болох гэж байна. Зун гэдэг чинь дуг хийхийн дайтай болж. Хаварт нэг гэгэлзсэн өдөр, зуны нэг зугаалгын өдөр тэгээд л бусад нь намар өвөл болчихсон юм уу даа. Энэ жил энд тэнд их цахилгаан цахисан юм шиг санагдаад байна. Бороо орохгүй хэрнээ цахилгаан цахилах үзэгдэл их байлаа. Монголд хуй салхи гээч юм боллоо. 2012 чинь 2014 эсвэл 2015 аа хэрвээ киноны драматикаар бодвол 2016 болж таарах нь. Гүй энэ чинь одоо ингээд л үхэх юм бол өнгөрсөн амьдрал минь бас жоохон утгагүй болох нь. Энэ хэрвээ үнэн байгаад удахгүй талийгч болж гэмээнэ өмнө нь ахиухан энжоудохгүй яав даа л гэе. Гэхдээ энэ бол 0,00000000000001 хувь миний тархинд наадаж байгаа үзэгдэл юмсанжээ.
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 10 of 16«12891011121516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга