BullshitDiary..../mine/this is my home so.... - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 1 of 161231516»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
BullshitDiary..../mine/this is my home so....
TabonishОгноо: Пүрэв, 2013-09-12, 7:42 PM | Дугаар # 1
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдхэн хоногийн өмнө би гэгч багахан зүйлээс жаргал мэдэрсэн азтай нэгэн болчоод байлаа. Хүн үхэх болхоороо юм ухаардаг гэдэг шиг л болчихсон юм шиг л байсансан. Тэр үед удахгүй дайн болох гээд бурханы авралаар би жоохон өмнө нь ч гэсэн ухаан орж байгаа царай юм уу гэлтэй л. Гэхдээ Ванга хэлэхдээ Сирийн иргэний дайн дуусаагүй байхад дэлхийн 3-р дайн эхлэнэ гэсэн гэдэг. Энэ бол гадуур байдаг Вангагийн хулхи мэдээлэл биш. Хэн нэгэн аавын хүү ээжийн охин үүнийг зогсоогоосой гэж хүсэж байна шүү. Хувь тавилан өөрчлөгддөг ш дээ. Гэхдээ 100 хувь итгэж байгаа гэсэн үг биш л дээ. За тэгээд хадуурах юм бол одоо иргэний дайн болж байгаа бүх орон Америктай доллараар наймаа хийхгүй гэсэн улсууд байгаа тухай саяхан олж мэдсэн юм. Тийм дээ одоо ч иргэний дайн гэдэг бол худал зүйл бүгд л зохиомол гэдгийг бүгд мэддэг болсон байх. Алан хядлагын бүлгүүд ч ардаа нэг нэг улсын санхүүжилтанд байдаг нь ил болждээ хөөрхий. За тэгээд бүүр хадуурбал Амеркийн бузар булайн талаар ярьмаар санагдана. Зэвсгийн наймаагүй бол тэр улс шууд уналтанд орно. Газрын баялагаа дууссан тэгээд бусад руу дайрч өлөн чоно шиг аашилж байна. Тэгэхээр баялаг ямар хурдан дуусаж болдогийг харж болхоор байтал яагаад үүнийг хэн ч олж харахгүй байна вэ? Байгалиа идэж дуусаад хүн хүнээ идэж дуусна. Одоогоор ийм л ирээдүй байна даа. ХҮн хөгжөөд хэр хол явж чадахыг би мэдэхгүй учир ингээд больё. Ямар ч байсан хөгжил бол гарц биш. За тэгээд би гэдэг хүн навс сэтгэлийн уналтанд орсон ч гэх юм уу гэнэт бүх юмнаас уйдсан ч гэх юм уу нэг л өдөр хоног жоохон уйтгартай болчихоод л байна.Завгүй гээд сайхан юм бодох зав гаргадгүй хэрнээ энэ их ажлын хажуугаар гуниглаж чадаад байхым гээч хаха. Зүгээр л хэд хоног юу ч бодолгүй амрахсан.
 
TabonishОгноо: Баасан, 2013-09-13, 7:27 PM | Дугаар # 2
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Захиалагч ямбатан байх нь хамгийн дүфф асуудал. Ядаж байхад би газар үзэж нүд тайлаагүй уучил харанхуй бүдүүлэг намайг... Туршлага байнга дутаад түлээрэл царайлахаас залхаж байна шүү сурах юм ная байхын тэгээд хүнд чинь бас зугаацмаар үе байнашд. Одоо бол Криминал Кайс тоглож хааяа нэг шожо уншихаас өөр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж байгаа юм алга. Ядаж Калл оф диютигээ олж тоголхийййййнс. Ямартай ч бүтэнсайнд хаданд мацаж бодлоо цэгцлэх хэрэгтэй. Ямар ч байсан энэ хэмнэлээр удаан явж болохгүй.

Заримдаа мөрөөдөл нилээн их золиос шаарддаг. Тэрийг нь төлсөн ч гэсэн асуудал овоорсоор. Хүмүүс яаж тэр бүхнийг ганцаараа давж өөрийнхөө хүчээр бүхнийг хийдэг юм бол? Энгийн нэгэн оёдолчны түүхийг уншисан. Түүнд хэн ч байгаагүй хэн ч итгэдэггүй зарим нь солиорсон гэж бодоцгоодог байсан. Гэхдээ мөрөөдөлдөө дэндүү үнэнч хүн байсан. Яаяа агуу тэсвэр тэвчээр хатуужил шүү. Тэгэж байхад би лаа шиг л урсах гээд байна даа. Эсвэл зүгээр л энгийн амьдрах, гэхдээ нэг хэсэг сайхан байж байгаад л уйдчихдагаас цааш донсогоонтой замаараа үсээ зулгаагаал явж байя
 
TabonishОгноо: Бямба, 2013-09-14, 12:26 PM | Дугаар # 3
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Бүх юм хэцүү юм шиг, хүйтэн, ханиадтай бас, ажил урагшилж өгөхгүй гэхдээ ганцхан баярлах шалтгаан байхад амьдрал болоод л явчих юм аа. Ялангуяа асуудал ихтэй байхад зарим зүйлс байгаагаасаа илүү сайхан байх юм. 
Ажилаа тараад нар жаргаагүй байхад төв зам дагаад алхахад тэнгэр янз бүр болж харагддаг. Заримдаа үнэхээр үлгэрийн ч юм шиг. Дараагийн цалин дээрээс олигтой утас олж аваад тэр болгоныг утсан дээрээ буулгамаар л байна. Гэхдээ одоо ч өвөл болж байна дөө. 5 гээд таг харанхуй. За яахав өвөл чамайг даваад л гарчихна. Тэгээд тэр тэнгэрийг харах гэж ажлаа өдөртөө багтаах гэж хичээн гэгэлзэж гүйх болно. Гэснээс Нокиа бариад од болохоос залхаж байна шүү
 
TabonishОгноо: Бямба, 2013-09-14, 7:40 PM | Дугаар # 4
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүссэн хүлээж байсан мөч маань ирж Линкин Паркийн Стев Аокитой хамтарч гаргасан дуу нь өнөөдөр арай гэж нэг юм гарлаа. http://www49.zippyshare.com/v/44943111/file.html
Би угаасаа дабстеп, электро хөгжим сонсдогдуу \яг ч улаан фен юм уу дуртай биш ч тохиромжтой үедээ сонсохоор сайхан байдагын\ болхоор энэ дуу үнэндээ л эрч хүчээр цэнэглэж өгч байна даа ёстой нээрээ ааааффффф шээээээт ай ам гоинг то дааая!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зиа энэ дуунаас үүдэлтэйгээр хорвоо дээрх ойлгодгүй нэгэн асуудлын талаарх бодлууд тайван байлгахгүй байна л даа. Байна шдээ тэээ яагаад хүн хүнийхээ хийсэн хөдөлмөрийг үнэлж чаддаггүймаа гэхэд дуугай байж болдгүйн бээ? Үнэхээр муу гэж байдаг бас хэлэхгүй бол болохгүй үе ч байдаг л байх. Гэхдээ нэг нэгнийхээ сонирхолыг заавал үгүйсгэж үстэй толгойгоо зулгаачих гээд байдаг гаруудыг үл ойлгоном. Миний зарчим бол их энгийн ш дээ. Миний юм минийх чиний юм чинийх. Энэ тал дээр хамгийн инээдтэй нь хүмүүс Жастин Бибэрийг үхтэл нь доош нь хийдэг ч яг тэрний чинь хүчээр ийм их алдарт хүрцэн л байна. Бүх хүмүүс над шиг 0 фак вас гивэн гээд явж байсан бол түүнтэй адил мянга мянган тийнэйжэр мөрөөдлүүдийн хамт үгүй болох л байсан. Хадууралт зоггссс.......
За тэгээд ер нь бол ЛП-г маань үгүйсгэсэн хэнийг ч болов арьсыг нь өвчиж цусыг нь юүлж ална гэдгээ л хэлэх гэсийм ..................гэхкүюү хахахаха
 
TabonishОгноо: Бямба, 2013-09-14, 7:46 PM | Дугаар # 5
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Залруулга
Үнэхээр баярласаны дээр хүмүүсийн хачинлаг аашилал бага зэрэг бухимдуулсан тул сэтгэлийн тогтворгүй хэлбэлзэлийн дагуу үелзсэн сэтгэгдэл.
 
TabonishОгноо: Ням, 2013-09-15, 7:51 PM | Дугаар # 6
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Нэг хэсэг диплом гээд нилээн хэдэн кино үзэж чадаагүй өнгөрсөнөө нөхөх гээд л, үстэй толгойноос их ажлаа ганц хоёр цаг мартах гээд л, нетээс HD-гээр үзчихэж болох юмыг Юнивишны Холливудад 4500 төг төлж илүү зардал гаргах гээд л .... G.I JOE 2 г үзэвээ. Миний эсэргүү тархи 2 л зүйлийг анзаарлаа. Америк угаасаа дээрэмчин гэдгээ харууллаа киноны эхэнд 2т нь Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн уулзалт бүх хүний толгойны өвчин ажээ. Гамшиг тохиохоос нааш бид нар юу ч болоогүй юм шиг л ангайгаад байж байна шүү дээ. Дэлхий нөөцөө бараг л дуусаж яах ч аргагүй мөхөлтэй нүүр тулах гэж байгааг цөөхөн хэдхэн хүмүүс л мэдэх байх. Миний хувьд зүгээр л логикоор бодход одоо хэдэн цөмийн цахилгаан станц байгаа билээ Тэндээс гарч байгаа хаягдал хаачиж байгаа билээ. Гээд бодход л дэлхий аль хэдийнээ мөхцөн баймаар. Модны хяргалтын хэмжээ нөхөн сэргээлтийн хэмжээг бас дангаар нь бодход л гамшиг нүдэнд харагддаг. Усны бохирдол, ан амьтадын сүйтгэл гээд явах юм бол эцсийн бүлэгт дэлхий уг нь зайлуул ямарч баялаг юмбдээ гэсэн бодол төрнө. Хачирхалтай нь би энэ сэдэвийн талаар ярьхад хүмүүсийн нийтлэг хариу үйлдэл  Яаанааа одоо тэгээд яаана аймар юм гэж хэлэнгээ өчигдөр дэлгүүрт харсан аятайхан хувцасаа авах мөнгө хэрхэн босгох талаар бодно. Хүнийг хэлэх ч яамай би тэгээд юу хийж чадах юм? ялгаагүй л хэрэггүй амьтан болж таарч байгаа биз. Яахав бид ингэсгээд л үхдэг юм байж тэгээд үйлийн лайгаа эдлэх гээд гамшиг болсон ертөнцдөө ахиад л төрөх байх даа.
Ингээд бодож явсаар байтал хүрч болох дараагийн нэг дүгнэлт бол хүмүүс аль хэдийнээ боолчлогдсон. Хэн боолчилоод байгааг үнэхээр мэдэхийн аргагүй. Харь гаригийн хүн аль эрт бид нарт шунал гэдэг өвчинийг халдааснаас эхэлсэн ч юм билүү. Угаас хүн гэдэг ямар нэг зүйлийн гэрийн тэжээвэр амьтан ч юм билүү. Эсвэл хүний шунал гэдэг хорлол дээр тоглож чадсан ямар нэг хүний гарт байдаг ч юм билүү. Бид бүгд мөнгөний хүлээсэнд автсан. Хичнээн сайн сайхан юм хийе ч гэсэн бүгд л мөнгө. Тэгээд л хүмүүс эргэн тойрондоо юу болж байгааг анзаарахгүй зөвхөн яаж ийгээд мөнгөтэйгөө л байж болох ертөнцийг төсөөлөн амьдарч байна. Ихэнх нь. Эдийн засаг улс төр эд нар чинь зүгээр хий хоосон зүйлс. Хөгжил дэвшил ч тэр. Тийм байтал тэр хий хоосонд тэмүүлсэн хүмүүсийн шунал одоогийн бидний хэлээд байгаа "хөгжилд" авчирсан. Харин тэр хөгжил биднийг эргүүлээд залгиж байхад би нет ухаад л сууж байдаг.
 
TabonishОгноо: Ням, 2013-09-15, 7:55 PM | Дугаар # 7
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Энэ сэдвээр цааш нь гүнзгийрүүлж бодох үнэхээр хэцүү. Толгой ч өвдөж эхэлнэ. Тэгээд нөгөө кино чинь байшингийн нүх сүв бүрээс нь буу цувсан Брүсс Виллсын ачаар ялалт одоохондоо манай талд ирж дуусжээ. Үргэлжлэл бий....... гээд л
 
TabonishОгноо: Ням, 2013-09-15, 7:56 PM | Дугаар # 8
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ингэхэд үргэлжилдэггүй кино гэж байхаа бүр байжээ
 
TabonishОгноо: Ням, 2013-09-15, 11:52 PM | Дугаар # 9
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Бас нэгэн багтарч үхмээр шөнө болох нь бололтой. Бас л ажлынхаа цагийг нь тулгачихаад өдөржин элийрчхээд, хүн төрөлхтөний сүйрлийн тухай номлол айлдчихаад ажлаа хийх ёстойдоо гэсэн нарийхан дуу хоолойг тархиныхаа хаа нэгтэйгээс сонсонгоо кино үзээд сууж байна. Кооооол оолл рааяяттт!! ай ловв май сэлффф !!!!!!!
 
TabonishОгноо: Даваа, 2013-09-16, 1:15 AM | Дугаар # 10
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
За үнэхээр залхмаар байна шүү. Энэ нэг гайтай хэмээгч үргэлж болж байх юм. Мэдэхгүйээ мухар сүсэг байж болох ч байнга болоод байхаар хүн итгэх юм байна шд. Би Уянгаа миний бие ямар нэг зүйлийг туйлын 100 гэж бодох л юм бол тэр зүйл бүтэхгүй ямар нэг асуудал гарч ирэх болно гэдэгтэй үнэхээр маргашгүй гэмээр байдаг. Арай тодорхой гэвэл яалтчгүй усанд орно гэж бодоод босход дор хаяж өөр хүн усанд орсон эсвэл ус тасарсан байдаг. Хэрвээ би маргааш яалтчгүй эрт босож чадна гэвэл тиймээ мэдээж хэрэг үгүй. Хэн нэгэнтэй уулзахаар төлөвлөсөн бөгөөд 100 хувь итгэлтэй байвал бүтэхгүй л гэсэн үг. Тийм учраас байнга дандаа эргэлзэж явах өвчин туссан болно. Гэхдээ новш гэж хүн яалтчгүй заавал тэгнэ гээд бодчихдог тэгээд тэр нь болдоггүй хамгийн новшийн мэдрэмж. Бүхнийг сайхнаар бодож болгож бүтээхийг хичээ бла бла бла надад бол нөлөөлөхгүй. Аз болоход өсвөр үеэ давж эмзэглэлийн далайд автахгүй л дээ. Уг нь иймэрхүү юм болоход дассан л юм шиг байсан саяны байдлаар бол хараахан үгүй бололтой. Ит сакс. Эндээс бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгах гэдэг эрх охин шиг сонсогдож магадгүй ч үнэхээр тийм биш шүү л гэж хэлмээр байна. Зүгээр л хуушуур иднэ гэж бодоод очиход байдгүй л байхгүй юу. За тэгээд Нууц гэдэг ном уншисан хүн бол би тэгэж итгэсэн болхоор энэ бүхэн болоод байгаа гэх л байх. Гэхдээ анхнаасаа тийм бодол тээгээгүй л байлтай. Гайхаад байх юм.
 
TabonishОгноо: Даваа, 2013-09-16, 1:19 AM | Дугаар # 11
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Өнөөдөр жоохон амарч өөртэйгөө жоохон зууралдсан гэсэндээ бичмээр юм их байсан ч үнэхээр би тэр их зүйлрүү орох юм бол гарч чадахгүй сүүлдээ эхэндээ ярьж байснаа няцаагаад утгаа алдана гэдэгээ мэдэж байна. Тархин дотор болж байгаа галзуу хүний өдрийн тэмдэглэл буюу миддл оф нов вэрэ-г эс тооцвол гэрийхэнтэйгээ гэртээ өнжих жаргалыг илүү ихээр мэдрэх болсон. Дэлхий битгий сөнөөсэй Умаменаллах
 
TabonishОгноо: Даваа, 2013-09-16, 6:17 PM | Дугаар # 12
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Мөнгөн дэнлүүн дотроос асах бүүдэгхэн гэрэл. Гэрэл дэнлүүндээ дэндүү хайртай учраас өөрийгөө бөхөөн түүнийг хайлуулахгүйг хичээнэ. Жижигхэн галын бяцхан дөл хичнээн халуунаар төөнөдөгийг дэнлүү сэтгэл хангалуунаар мэдэрдэг. Харин ганцхан зүйлийг тэд ердөөсөө ойлгодоггүй. Дэнлүү галийг бөхөөхгүй хамгаалах үүрэгтэй атал яагаад мөнгөн юм бол? Мөнгөн мөнгөндөө ийм нимэгхэн турьхан юм бол? Үргэлж хамт байх заяатай юм шиг хэрнээ бие биенээ аажимаар бөхөөх ........

Нэгэн найздаа тохиолдсон явдалыг сонсоод бичлээ. Гэхдээ яг яагаад мөнгөн дэнлүү гэж эхэлсэн шалтгаан нь ойрд би жоохон мөнгө муутай тэгээд цаасан дээр өөрийн мэдэлгүй мөнгө гээд биччихсэн сууж байнаа тэгэнгүүтээ юун балай юм гэж бодоод юу ч бодолгүй мөнгөн дэнлүү гээд биччихсэн тэгээд л яваад өглөө цаа чинь :P
 
TabonishОгноо: Лхагва, 2013-09-18, 0:38 AM | Дугаар # 13
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй

 
Энгийн нэг байдаг өдөр дуусахад 2 цаг гаран үлдсэн байна. Болдог бол цагаа бага зэрэг зогсоож байгаад гэртээ арай ахиухан баймаар л санагдаад. Угаасаа би гадуур дотуур явах сонирхол үнэн багатай нийгмийн идэвхи муутай дуу цөөтэй хүн. Үүнийхээ ачаар сайхан гэгч нь их зантай цол олон зүүж байсөөн яахав хүмүүс зүгээр нэг дуугуй хүн байна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Жишээ нь гудамжаар нэг хүнтэй алхаж байлаа гэж бодьё л доо. Хажууд юм яриал яваад байна. Би асуултанд нь хариулчихаал яваал байна. Тэгээд гэнэт надаас юу бодоод байгаа юм эсвэл надтай явах уйтгартай байна уу яасан бие чинь муу байгаа юм уу гэх мэтчилэн цувруулж өгнө. Тайлал хэсэг- За надад би гэдэг хүнд үнэхээр ярианы сэдэв олддгүй хичээсэн ч, бас би юу бодож явдаг вэ гэхээр замын түгжрээнд зогсож байгаа хүмүүс халууцаж байгаа даа хаха гэхдээ өвөл дулаахан байдаг л даа золигнууд чинь машинтай болох юм саан даан ч би одоохондоо лизингийн нөхцөл хангахгүй байгаа хэзээ нэгэн цагт гээд л явж байхаас өө тэнэг авгай хүүхдээ чирээд машины өмнө орлоолдоо аааах зам гарах нь хар төвөг хэзээ ч айхаа болихгүй  байхаа.... Товчхондоо би их дотогшоо хүн. Бодож байгаагаа гаргаад яриад байвал бусад шиг болох л байх. Гэхдээ тэгэх дэндүү гэмээнэ залхуутай ч юм шиг шаардлагагүй асуудал. Харин хангалттай ойлголцдог хэдэн найзууд байхад л болно. Тэгээд ч үнэтэй найзаа алдахад үгээр хэлшгүй хэцүү байдаг болхоор цөөхөн байсан нь дээр гэж боддог болчихсон. Нөгөөтэйгүүр хүмүүсийн ярьдаг явган хов үнэндээ сонин бишээ. Үнэхээр сонирхол татсан сэдэв байвал давтаад ч хамаагүй амаа урагдтал чалчих байх Гүэ тэгээд тэр сэдэвүүд нь хүмүүсийн сонирхолыг ерөөөөөсөөөөө таткуг нь яаанаа хахаха.
 
TabonishОгноо: Лхагва, 2013-09-18, 2:28 AM | Дугаар # 14
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Диплом бичиж байхад бүхнийг түрхэн зуур мартья гэдэг техник аймар сайн сурсан. Тэр нь дэндээд төгсөхгүй болонгоо алдсан л даа лоол Гэхдээ их хэрэгтэй техник 
 
TabonishОгноо: Лхагва, 2013-09-18, 11:26 PM | Дугаар # 15
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хүн тэгээл бүтэхгүй байхгүй юмандаа шунадагаас цааш эрэгтэй байсан бол гэж бодогдоод болхоом байлаа. Ядаргаатай цүнх пүүз энэ тэр бүгд эрэгтэй хүний юм таалагдана. Гэхдээ эмэгтэй хүний юм сонирходог эрэгтэй хүн байсанаас ч дээр л дээ. Тэгээд нэг эмэгтэй төрх орох гээд 5 см өсгийтэй гутал өмсөж хэдэн өдөр яваад өөрт нь бол тэнгэр дэнжигнэж байгаа юм шиг л байлаа ш д. Уг нь бол өмсөхөөр гоё л байгаам. Даанч бас л хэцүү шүү
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Энд тэндхийн сонин хачин » BullshitDiary..../mine/this is my home so.... (unshih yumgue zuer l zarimda odriin temdeglel bichmer bolhim)
Page 1 of 161231516»
Search:

Хамгийн их уншсан 10 манга