Веб хийх - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-11
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 1 of 11
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Сайн үйлсийн аян » Веб хийх
Веб хийх
doubt7Огноо: Даваа, 2011-08-22, 10:34 PM | Дугаар # 1
Бүлэг: Removed





Тэр цэцэрлэгийн вебийг хийж чадах эсэхийг асууж байсан..

Веб-н тухай мэдлэгтэй хүмүүс байна уу? biggrin

Би ерөнхийд нь судалж эхлэх гэж л байна.
 
TabonishОгноо: Лхагва, 2011-08-24, 4:55 PM | Дугаар # 2
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
button icon edr geed tusalj chadah yumn deeree tusalnaa happy
 
SpySecОгноо: Пүрэв, 2011-08-25, 4:21 AM | Дугаар # 3
Бүлэг: Removed





Та нар их сайхан зүйл эхлүүлсэн байнаа. Юуны өмнө санаачлан эхлүүлсэн болон гар бие оролцон дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа, та нар шүү гэж хэлмээр байна.

Вэбсайт хийх талаар өөрийн мэдэх зүйлсээсээ энд бичье, та нарт хэрэг болж юуны магад.
1. Вэбсайт
Вэбсайт нь домэйн нэр, хост, вэб программ гэсэн үндсэн 3-н хэсгээс бүтнэ.
Домэйн нэр нь одоо бидний browser дээрээ бичиж ордог нэр юм/shurikenteam.com , news.mn гм/. Энэ нэрийг авахын тулд жил бүр доторхой төлбөр байнга төлөх шаардлагатай болдог тул ямар нэр авахаа эхнээс нь үйлчлүүлэгчтэйгээ тохирох хэрэгтэй. /.MN-жилд 38,5$ .COM .NET ... - жилд 5-15$ / Мөн үнэгүй домэйн нэрнүүд байх ба эдгээр нь ихэвчлэн subdomain байдаг. жишээ нь: myweb1.ucoz.net , myweb2.ucoz.net гм ямар нэгэн ucoz.net гэх мэт домэйн нэрний дотор хэрэглэгчийн нэр нь явна гэсэн үг.
Хост гэдэг нь хэрэглэгчийн вэбсайтад хэрэглэгдэж буй вэб программ болон зураг, дуу гэх мэт мэдээллийг агуулсан тусгай интернэтэд холбогдсон сервер копьютерийн талбар юм. Хост бүр нь өөрийн гэсэн янз бүрийн үзүүлэлттэй байх бөгөөд түүнээсээ хамааран жилийн төлбөр нь бодогддог. Тиймээс хэрэглэгчийн вэбсайтыг хаанахын ямар хост дээр байрлуулахаа эхнээс нь бас тохирох хэрэгтэй болдог. Үнэгүй хостууд мөн байгаа ч тэдгээр нь бас ямар нэг талаараа хязгаарлалттай байдаг.
Вэб программ гэдэг нь хэрэглэгчийн вэб хуудасыг интернэтэд угсарч харуулдаг программ юм. Ямар ч программгүй бол тэр нь статик вэбсайт /дан HTML хэл дээр бичигдэнэ/ болох бөгөөд доторх мэдээллийг нь өөрчлөхийн тулд вэбпрограммист хэрэгтэй болно. Үнэгүй joomla гэх мэт вэб программууд байдаг. Эдгээр дээр вэбсайт хийхэд нилээд хялбар бөгөөд зардалгүй. Гэхдээ тэдэнд муу талууд нилээд байдаг /жишээ нь: энгийн хүн мэдээллийг нь сольж бараг чадахгүй, хакердуулах магадлал өндөр, ачаалал ихтэй удаан ажиллагаатай гм / Мөн мэргэжлийн вэб программууд байх боловч эдгээр нь үнэтэй. Танилцуулагын вэбсайт нь монголд мэргэжлийн компаниар өөрсдийнх нь вэб программаар хийлгэхэд 200$-500$ үнэтэй байдаг. Үүний давуу тал нь: Прошраммын код нь нууц учир хакердуулах магадлал бага, зөвхөн тухайн вэбсайтад зориулсан программыг агуулах учир хурд сайтай, мэдээлэл нэмэхэд word excel дээр ажиллаж байгаа мэт хялбар учир хэрэглэгч өөрөө байнга мэдээллээ сольж чаддаг.

2. Вэбсайт төлөвлөгөө
Вэбсайтаа хийж эхлэхээсээ өмнө дээр бичсэн 3-н зүйлийг хэрэглэгчтэйгээ тохирох хэрэгтэй бөгөөд түүнээс нь хамааран вэб төлөвлөгөө гардаг. Мөн хэрэглэгчээсээ ямаршуухан вэбсайт хийлгэмээр байгаа талаар нь дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй. Ямар ямар төрлийн мэдээлэл гарах шаардлагатай, хаана нь юу байх, яаж хоорондоо холбогдох гэх зэрэг нарийн мэдээллийг нь авч вэб төлөвлөгөөг гаргана.

3. Вэб угсаралт
Ерөнхийдөө вэбсайт угсарахад дизайн /өнгө үзэмж, зураг, товчлуур гм/, кодчилол гэдэг 2 үндсэн хэсэгт хуваагдах бөгөөд вэб программаасаа хамаараад янз янзаар хийгддэг. Статик вэб бол дан HTML код дээр бичигдэх тул дизайн кодчилол 2 нь зэрэг хийгдэнэ. Харин joomla гм үнэгүй вэб программууд нь ихэвчилэн templete дизайндаа ашигладаг тул дизайн бэлдэх шаардалага бараг гарахгүй, бэлэн дизайн авч хэрэглэнэ. Мэргэждийн вэбсайт хийлгэх бол дизайн болон кодчилолыг нь 2-ууланг нь тус тусад нь хийх ба цаг, хөдөлмөр их зарцуулна.

За би ерөнхийд нь биччихлээ. Хамгийн гол нь эхнээс нь сайн хэрэглэгчтэйгээ тохирох л хэрэгтэй байдаг юм даа. Мэдээж төлбөргүй хийх учраас аль болох үнэгүй зүйлсийг ашиглаж хийвэл сайн байх. Гэхдээ тодорхой хэмжээгээр энэ вэбсайт нь нэг байгууллагыг төлөөлөх учраас эхнээс нь тэдэнтэй сайн ярилцаад өөрсдийн хийж өгч чадах боломж бололцоогоо тайлбарлах хэрэгтэй болов уу. Миний хувьд та нарт хийлцэхэд чинь туслалцмаар байгаа ч яг одоогийн байдлаар зав их муу байгаа тул зөвлөгөө өгөхөөс хэтэрч чадахгүй нь бололтой. За тэгээд амжилт хүсье... wink
 
ErnoОгноо: Пүрэв, 2011-08-25, 6:04 PM | Дугаар # 4
Ghost
Бүлэг: 5-р салаа
Бичлэг: 5
Урам: 0
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Вэб хийхэд нь тусалж хамтаръя гэсэн саналтай байна. Урьд нь вэбдизайн хийжысан.
Програмчлах тал дээрээ бол тийм сайн биш ээ. Ямартай ч хамтарч хийе happy
 
doubt7Огноо: Баасан, 2011-08-26, 2:29 AM | Дугаар # 5
Бүлэг: Removed





SpySec, Зөвөлгөө өгсөнд баярлалаа. Одоогийн байдлаар би Drupal, Joomla, эсвэл Wordpress дээр суурилсан загвар веб өөрийн хост дээрээ хийгээд, цэцэрлэгийнхэнтэй ярилцах бодолтой байна. Учир нь тэдний хүмүүс веб-г нь хэрхэн хийх тухай ойлголт тун бага байхшиг санагдсан.

Тийм учраас "бид нар ийм юм ингэж хийх боломжтой байна. Та ямар мэдээлэл хаана оруулмаар байна" гэсэн саналыг нь үзүүлсэн жишээтэйгээ холбож авч байгаад тохирох загварыг ашиглан вебийг нь нээлттэй эх дээр хийх бодолтой байна.

Домайн- Домайны төлбөрийг нь цэцэрлэгийнхэн даагаад явчих боломжтой байх аа. Жилийн 30USD орчимд .mn домайн авсан нь дээр байх.
Хост- Тэдний сайт хэт том биш, маш олон зуун хүн зочлохгүй тул өөрийнхөө хувийн хостыг ашиглаж болно гэж бодож байна. Томруулах шаардлага гарвал өөр хост хайна даа

Нээлттэй эхийн CMS- Цагаан ордон Drupal-г ашигладаг. Тэд нарын хэрэгцээнд хүрч чадаж байгааг бодоход нээлттэй эхийн CMS тийм ч муу биш юм шиг? Тэхдээ мэдээж whitehouse-нхан шиг хэрэгтэй, хэрэггүй хэсэгээ нэмж, хасаж чадахгүй лдэ.. хэхэ

Тухай бүрт нь ашигласан програмынхаа хөгжүүлэлтийн багцыг шинэчлээд явчихвал аюулгүй байдал тал нь дажгүй байх аа. Мөн тогтмол хугацаанд нөөцлөлт хийж байх болов уу.

Erno, Thanks, ажил эхлэх үед таньтай холбогдоё.
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Сайн үйлсийн аян » Веб хийх
Page 1 of 11
Search:

Хамгийн их уншсан 10 манга