Хөшиг нээгдэж хөгжим эхэллээ
Нүүрэндээ инээд зүүсэн цогцос нааш цааш хольхино
Харахгүй байна уу намайг би инээж байна
Хэлэхгүй юу цаашаа тэр инээж байна
Тас хар голоороо ганцхан цагаан зураастай тайз
Тайзны голд нэгэн охин хуур тоглож
Талийгаачийн дэргэд цэцэг биш бялуу байлаа
Тэнгэрт саран мандааюу хартал хохимой толгой
Тээр доор харин тэсэж ядсан мануухай
Үзэгдэл эхэллээ байз хардаа
Хаанаас ч юм зэвэрсэн хааны титэм
Хөөгдөөж туугдаж буй мэт тайз тойрон өнхөрнө
Дээрээс нь харсан шулам инээдээ барьж ядхад
Тэндээс нэг эрлэгийн элч айсуй
Титэм доороос цухуйх өчүүхэн ялгадасны чинээ
Тэнгэрээс нурах аянганд зад үсрэх
Хараач хөөе хамаг байдаг бузарлаж
Хаашаа л харна өнөөхийн хар толбо
Бах нь ханасан шулам Бардам инээсэн эрлэг Бах нь ханасан мануухай 3
Балчир охин хуураа дарсаар харин цогцос бялуу хөгцөрсөөр
Үзэгдэл үүгээр дуусах гэж үү?
Үхээд ч гэсэн далдрах болов уу?Added (2012-03-10, 2:45 AM)
---------------------------------------------
neg zurag uzegdeliin tailbar bolgoj bichsen bolhoor yu gj bodogdoj bgaga heleere humuse