Хоосорлыг минь нөхөх юм юу ч алга
хэрэггүй л инээж хаацайлан өнгөрөөнө
хэнд ч хэлээгүй хэлэхгүй үгс дотор хольхиж
хаанаас нь ч харсан цагаан үнэндээ хар өдрүүд өнгөрнө
чихэнд хийсэж ирсэн хүмүүсийн яриа баас зуурж
харах харцны үзүүрт ирээдүйрүү минь нульмаж
чихээ таглаад хэсэг сууя гэтэр хорон үгс дотор маажиж
нүдээ аниад хэсэг хэвтюу гэтэл хананы цаанаас архины шил хоосорно
хамгийн эмэгнэлтэй нь юу гээч
хүний эрүүл ухаан балартсаар байна
харааж зүхсэн төрөө бид өөрсдөө л бүтээдэг
хахуул өгж авж байгаа нь өөрсдөө хэрнээ
хүссэн хэн ч болох хийе гэхэд нь хөөгөөд буулгадаг
харин тэр хүн хамгийн ялтан болдог
хүн юм хийж болохгүй байна энэ нийгэмд
хүний оюун хэрэгцээнээс ингэтлээ гарсан юм гэж үү
хар дарс хөлчүү ухааныг хараал идсэн алтны төлөө барж
харин маргааш юу үлдэх вэAdded (2012-02-04, 2:41 AM)
---------------------------------------------
эгэл өдрүүдийн урсгалаар явсаар ахиад хэн нэгэн болж чадаагүйгээ харлаа, хэд дахин бодовч би тийшээ явах ёстой тэхдээ хөл нөгөө тийшээ алхсаар. Хүлээх хэрэггүй хүлээлтээ хүлээсээр одоогоор сүүдэр бодол бид 3 аж төрөн амьдарч сууна
Added (2012-02-04, 2:46 AM)
---------------------------------------------
би яг яах ёстой юм бол амьдрал чамаас ганцхан л асууя ганцхан л хариулаач
хаа нэгтээ нар мандаж л байгаа, харин, над дээр тусах болов уу
хонгилийн үзүүрт гэрэл асдагдаа гэтэл минийх дэндүү урт бололтой
гэнэт гэнэт орж ирсэн гэмгүй сайхан бодлуудаа би өөрөөсөө зугтаалгаж
чи л яг үргээж орхино гээд хаа нэгтээ нууж орхидог
үнэндээ л би сайхан бодлуудаасаа айж бүтэхгүй гэдэг үгээр дарж
хүний төлөө гэж байгаа хэрнээ дотороо харин харуулсал дагуулсаар
нуух ч газар үлдээгүй бололтой эргэлзээ тээнэгэлзээ бүгдийг нь идчихэж
нүүх нүүдэлгүй болсон юм шиг нэг газраа зогссоор л..........................