Монгол улс - Page 10 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Баасан, 2016-12-09
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 10 of 19«12891011121819»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Чөлөөт талбар » Монгол улс (жаахан үндэсний хэв маяг сайтдаа байлгах хэрэгтэй байхаа :))
Монгол улс
TelliОгноо: Пүрэв, 2011-03-10, 3:06 AM | Дугаар # 1
Human
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 1969
Урам: 40
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Монголд Анимэ&Манга гаргахын төлөө!! Бас энэ талбарт зөвхөн криллээр бичээрэй ;)

Added (2011-03-10, 2:06 Am)
---------------------------------------------


I LoVe YoU! :-*
/MiDoRi/
 
Lord_KasugonoОгноо: Пүрэв, 2011-05-26, 10:33 PM | Дугаар # 136
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Сая Япон хэл дээр нэг хүүхэд самурайн тухай лекц тавилаа.
Самурай бүшидо ёсыг би бээр үнэхээр биширч гайхширч хүндэтгэж үзэх боллоо.
Юу вэ гэхээр Мейжигийн шинэтгэлийн дараагаар самурайнуудад тэтгэлэг олгохоо больсон гэнэ. Тэгээд самурайнууд амьдралаа залгуулахаар бизнес ихээр эрхлэх болсон гэнэ.
Нэг удаа нэгэн самурай зээлийн газар очоод бизнес эрхлэх гэсэн юм. Мөнгө зээлээч гэсэн гэнэ. Зээлдэгч хариуд нь барьцаа нэхэхэд миний нэр төрийг ав гэсэн гэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ зээлсэн мөнгөө буцаан өгч чадахгүй бол намайг олны өмнө элэг доог болго гэсэн утгатай юмсанж. Самурай хүнд нэр төрөө гутаалгах нь харакири хийж үхэхээс ч илүү шившигтэй зүйл байдаг гэнэ. Ингээд тэр самурай зээлээ авсан гэнэ. Мөн буцаан олгосон гэнэ.
Мөн Аки овгийн удирдагч Шогуны ордонд илд далайснаас үүдэн /Шогуны ордонд илд далайж болдоггүй/ түүнийг ёс дагаагүй гэж харакири хий гэж зарлигдсан гэнэ. Ингээд уг самурай харакири хийжээ. Харин түүний дагалдагч нар нь эзнэ шалтгаангүйгээр ингэж илд далайх хүн биш хэмээн үзэж түүний илд далайхад хүргэсэн самурайг алсан байна. Тухайн үед өшөө авахад харакири хийх шаардлагагүй байсан боловч нийт 45 самурай өөрийн эзнийхээ нэрийг цэвэршүүлэхийн төлөө нэгэнэ зэрэг харакири хийсэн байна.
Гайхамшигтай үнэнч сэтгэл байгааз.
Харакири хийх 3 үндсэн шалтгаан байдаг гэнэ. Үүнд:
1. Нэр төрөө сэргээх гэж /зөвхөн гэмгүй гэдэгээ батлахаас гадна бүшидо болон дэг журамаа зөрчсөн самурай өөрийн нэрийг цэвэрлэхээр мөн хийдэг байна/
2. Хэн нэгэн нас барагсдын араас туйлын ихээр гашуудаж байгаагаа илэрхийлэхээр.
3. Дайсандаа олзлогдож шившигт байдалд орохгүйн тулд.
Гайхамшигтай нэр төр, ёс суртахуун.
Мөн нэгэн түүх байдаг байна.
Нэгэн сургуульд сурагчид хичээлээ давтаж байж. Гадаа маш халуун байснаас үүдэн хүмүүс ухаан алдахад хүрээд байлаа. Гэнэт багш нь сурагчаа чи самурайн үр сад байж ингэнэ гэнэ ээ гээд хүүг зодож гарчээ. Цус нөжөндөө холилдон зодуулах хүү өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахин сууна.
Яагаад түүнийг ингэж хэрцгийгээр зодов. Шалтгаан нь дэндүү энгийн. Тэрээр хөлс нь хүзүү даган урсахад тэсэхгүй маажиж орхиж. Харин багш нь самурай хүн улс нийгэмдээ үнэнчээр зүтгэж өөрийн бие сэтгэлээ үл хайхрах ёстой. Сурах гэдэг бол улс орныхоо ирээдүйн төлөө зүтгэж байгаа албан үүрэг юм. Загатнаа гэдэг бол бие. Өөрийн загатнааг майжиж хүслээ биелүүлэх нь хувийн эрх ашигаа бодсон явдал. Хувийн эрх ашигаа бодох ийм хүн яавч самурай хүн /улс нийгэмд үйлчлэгч/ байж чадахгүй гэсэн гэдэг. Харин тэрхүү хүү хожимын Шогун байжээ.
Эндээс харахад япончууд, самурайнууд ямар мундаг ёс суртахуунтай, дэг жаягтай байсныг харж болно. Бид тэднээс суралцах хэрэгтэй.
Оюутнууд бид хичээлээ таслан, утнах тохиолдол их бий. Жаахан толгой өвдөхөд л шалтаглан хичээлээс чөлөө авдаг. Гэтэл энэ нь биднийг улс орныхоо төлөө гэсэн сэтгэлгүй гэдгийг тодорхойлж байгаа хэрэг болж байгаа юм байна.
Бид үндсэрхэг, эх оронч гэж ам бардам дуугардаг ч хэн нь ч эдгээр самурайнууд шиг байж чадахгүй нь тоогүй.



Үүд нь нээлттэй байшин
 
TabonishОгноо: Пүрэв, 2011-05-26, 11:04 PM | Дугаар # 137
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Монгол монголоороо байхдаа л хөгжинө
харин жинхэнэ монгол хүн гэж байхаа байсан
цус холилдоон ч биш ухамсарыхаа хувьд
түүнээс хэн нэгнээс үлгэр дууриал аваад байх шаардлагагүй л юм уг нь
даанч үнэхээр монгол монголоо алдсан.
 
jXsОгноо: Пүрэв, 2011-05-26, 11:46 PM | Дугаар # 138
Human
Бүлэг: Уншигч
Бичлэг: 1640
Урам: 27
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Samurainuud surhii yumaa
uug tiim l dee
hicheel taslah gh met zuils uurt hamaatai yum shig busdad hurtelgu ntr gj boddog bsan chini ene chini ireeduigee ballaj bga hereg yum bna shd


cant be naked anymore
ITS BANNED
 
VampyОгноо: Баасан, 2011-05-27, 4:15 AM | Дугаар # 139
6-р сарын шилдэг гишүүн
Бүлэг: Уншигч
Бичлэг: 1415
Урам: 72
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Lord_Kasugono, уншхад таатай байлаа бичсэнд баярлалаа
Монголчууд уудам нутагтайн болхоороо өөрийгөө ганцаараа амльдардаг гээд бодчихсон нийгэм гэж байхгү.


Хичээл
 
Lord_KasugonoОгноо: Бямба, 2011-05-28, 0:07 AM | Дугаар # 140
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Quote (TwO_nINe_NinE)
Монгол монголоороо байхдаа л хөгжинө
харин жинхэнэ монгол хүн гэж байхаа байсан
цус холилдоон ч биш ухамсарыхаа хувьд
түүнээс хэн нэгнээс үлгэр дууриал аваад байх шаардлагагүй л юм уг нь
даанч үнэхээр монгол монголоо алдсан.

Наад зүйлийн чинь эсрэгээр япончууд ажилладаг юм билээ. Тэдний хэрэглэдэг гол арга нь бэнчмаркинг. Гадны соёлоос сайныг нь аваад өөрийн соёлтойгоо нэгтгэн илүү сайн, шинэ соёл гаргаж ирдэг.
Үүний жишээ аниме, манга урлаг байна.



Үүд нь нээлттэй байшин
 
TabonishОгноо: Бямба, 2011-05-28, 1:08 AM | Дугаар # 141
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
уг нь зөв л арга л даа
харин бид бол бид шүү дээ
тэр бол япончуудын хийдэг чаддаг зүйл нь
харин бидний хувьд энэ хариулт биш л гэх гэсэн юм
 
Lord_KasugonoОгноо: Бямба, 2011-05-28, 6:38 PM | Дугаар # 142
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Бидэнд тэгээд хийж чадах зүйл гэж байна уу?
Өөрсдөө хийж чадахгүй юм чинь бусдаас будаа идэж л хөгжинө шүү дээ.
Тэрийг бэнчмаркинг гээд байгаа юм.
Гол утга учир нь өөрсдөө хийх гэж цаг удаж байхын оронд өнөөдөр европт ч юм уу америкт бага зардлаар бүтээгддэг болсон тэр зүйлийг шууд ашиглахыг хэлээд байгаа юм. Нэг ёсондоо дэм дэмэндээ дээс эрчиндээ.
Гол нь тэр зүйлээс нь бид илүү сайныг гаргаад тэдэнд нийлүүлэх замаар хөгжих ч юм уу? Эсвэл түүнийг нь илүү шинэлэг болгоод хөгжиж болно.
Тэрнээс бид бол Монголчууд гээд зүгээр суух нь тохиромжгүй мэт санагдах юм.
Японы менежмент бол бид мэтийн залхуу үндэстэнд яг тохирно хөдөлмөр цаг хугацаа хэмнэж өгч байгаа юм.



Үүд нь нээлттэй байшин
 
Usui_TakamiОгноо: Бямба, 2011-05-28, 11:01 PM | Дугаар # 143
Adjuchas
Бүлэг: Уншигч
Бичлэг: 95
Урам: 17
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Quote (Lord_Kasugono)
Японы менежмент бол бид мэтийн залхуу үндэстэнд яг тохирно хөдөлмөр цаг хугацаа хэмнэж өгч байгаа юм.

манай үндэстэн залхуу гэнээ? Би тэгж бодохгүй байна. Манай монголын ард түмэн эрт дээр үеээс өглөө эрт босож цайныхаа дээжийг өргөж өдрөөс орой хүртэл ажилж ирсэн. Энэ олон жилийн зуршил бид нарт одоо хүртэл байгаа байх. Одооноос өөрсдөө л эрт босж ӨГЛӨӨг ЗӨВ ашиглаж сурах хэрэгтэй байх. Улсын хөгжил иргэний зүтгэлээс Монгол Улс Үүрд Мандан Бадраг.!!!


Шургуу хөдөлмөр амжилтанд хүргэнэ
 
TabonishОгноо: Ням, 2011-05-29, 0:22 AM | Дугаар # 144
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Lord_Kasugono, тэр ч тийм л дээ.
гэхдээ хөгжил гэдэг заавал Америк эсвэл европ биш мөн гэвэл энэ их хөгжил сайн зүйлүү үгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал заавал тэрэнрүү зүтгэх нь чухал уу үгүй юу
хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн хийсэндээ дарагдаж үхэх нь тодорхой харин түүнрүү ингэж яарах хэрэг байна уу үгүй юу
миний хөгжилийн тухай ойлголт бодож явдаг үзэл арай жоохон өөр болхоор л ингэж санагдаад байх шиг байна.
бүх юм хэтэрхий хялбар болох нь зөв гэж үү?
том том улс орнууд үүнийхээ тулд атомын цахилгаан станц барьсаар гэхдээ хэзээ ч устахгүй цацраг идэвхт бодис үйлдвэрлэсээр тэгээд тэрийгээ тээх газаргүй болсоор

юу гэх гээд байна вэ гэхээр тэглээ гээд юу ч хийхгүй биш
хамгийн гол нь монгол уламжлал цусаа авч үлдэх л чухал
мөн үндэсний аюулгүй байдлаа хамгаалж чаддаг байх гэх мэт
ийм үзэл л бүх хүнд байх хэрэгтэй байна

Added (2011-05-28, 10:22 PM)
---------------------------------------------
мөн нэмж хэлхэд монгол хүний энэ үзэл япончуудыхаас өөр монголчууд аливааг саруул ухаанаар хардаг байсан зүгээр юу юугүй үхээд уналгүй ер нь тэр үхэл бол нүгэл гэж боддог тэгээл бөөн сүнс сүүдэр байдаг байх

 
Lord_KasugonoОгноо: Ням, 2011-05-29, 0:33 AM | Дугаар # 145
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Quote (Usui_Takami)
Энэ олон жилийн зуршил бид нарт одоо хүртэл байгаа байх.

Ингэхэд өөрөө өдөр бүр хэдээс босдог вэ? Миний бодлоор тэр цаг үе өнгөрсөн юм шиг. Хуучин сайн байсныг мэднэ ээ. Тийм болоод л эр хүн хэлсэндээ, нэр хугарахаар яс хугар гэсэн үгнүүд үүссэн байх.
299, том гүрний хөгжил муу зүйл дагуулж байна гээд зүгээр байж болох юм. Гэхдээ би энэ улсыг өдөр ирэх тусам ялзарч байгааг олж хардаг. Зурагтаар, цонхоор, бас гадуур явахдаа ч хардаг. Сайн хүмүүс мэдээж байгаа. Гэтэл муу нь илүүрхээд байна.
Ийм болгож байгаа гол дайсан нь бид өөрсдөө. Залхуу, гутранги, нэр төр гэдэг ч үнэндээ тийм биш, харицлагагүй.
Өнөөдрийн "Бид" "Монгол" гэж цээжээ дэлддэг ч үнэн хэрэг дээрээ нэрээ уландаа гишгэгчид. Үнэндээ би ч тэдний нэг. Тийм болохоор би ядаж самурай нар шиг нэр төрөө гэдэг, үнэнч байгаасай гэсэндээ самурай нарын жишээг оруулав.
Гол нь тэд жинхэнэ нэр төрөө эрхэмлэгчид. Ямар сайндаа эзнийхээ нэрийг цэвэрлэхээр дагуулиуд нь бүгд гэдсээ хүүлэх билээ. Тэр нь зүүн хавиргын доод хэсгээс хүйсээ дайруулан баруун хавирга хүртлээ хүүлээд сэлмээ сугалж хэд хэд бүлдэг ёстой.
Нэр төрөө алдах нь үхэхээс ч долоон дор гэж үздэг хүмүүс. Энэ талаар нь бид тэднийг үлгэрлэх ёстой. Их хаан маань маань хүртэл гавлуулж дөнгөлүүлж байсан ч хүний эрхэнд хөл сөгдөж үзээгүй хүн билээ. Бид түүнээс суралцах хэрэгтэй.
Энэхүү самурай ёсыг одоо үгүй болсон гэж байж болох юм. Гэхдээ байгаа. 2хон жишээ татвал:
Японы өмнөх ерөнхий сайд сонгуульд гарч ирэхдээ АНУ-ын цэргийн баазыг эх орноосоо гаргана гэж гарсан гэнэ. Тэрээр тэгж чадаагүй учир ард түмнээсээ уучлал гуйн хугацаанаасаа өмнө суудлаа тавьж өгсөн билээ.
Мөн нэгэн парламентын гишүүн нь хуралдаа согтуу ирээд түүндээ гэмшин маргааш нь суудлаа тавин нутагтаа очиж харакири хийн үхсэн байх юм.
Ерөнхийлөгч Элбэгдорж Япон улс руу айлчлал хийж очиход тэдний ерөнхийлөгч нэг зүйл хэлсэн нь миний бөгсийг улайлгаж орхисон юм.
1991 оны хувьсгалын дараа дэлгүүрт бараагүй болсон, хүүхдүүд нь сурах дэвтэр бичиггүй байгаа тухай Японы сурагчид нилээн хэдэн жилийн өмнө дуулаад өдрийн цай, зайрмагныхаа мөнгийг цуглуулан Монголын сурагчдад хичээлийн хэрэгсэл аван явуулсан байна. Гэтэл тэр нь УИДэлгүүрт зарагдаж байсан байна. Энэ тухай Япон улсын элчин сайдын яам мэдээд ЗГ-таа хандсан байна.
Японы ерөнхийлөгч манай ерөнхийлөгчид дээрхи зүйлсийг хэлээд ийм зүйл ахиж гарахгүй бол манай 2 улс сайхан харилцаатай байна гэсэн байна.



Үүд нь нээлттэй байшин


Lord_Kasugono - Ням, 2011-05-29, 0:37 AM зассан
 
TabonishОгноо: Ням, 2011-05-29, 0:42 AM | Дугаар # 146
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 2054
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
угаасаа энэ ялзралын тухайд дуусна аа аажим аажимаар бага багаар хэн юу өөрийхөө хүчээр хийж байгаа нь амьдарч чадаж байгаа жишээ олон байна цаашдаа ч нэмэгдэх болно
хүмүүсийн хандлага бага багаар ч гэсэн дээшилж байна
харин жоохон удаанаар тэр хооронд л хятад болчкуу бол ирээдүй цэцэглэж чадхаар байгаа гэж санагддаг
 
Usui_TakamiОгноо: Ням, 2011-05-29, 0:47 AM | Дугаар # 147
Adjuchas
Бүлэг: Уншигч
Бичлэг: 95
Урам: 17
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Баян хүний гараас юм авах ни
Барын аманд гараа хийсэнтэй адил шүү гэдгийг санах хэрэгтэй...
Би өглөө 4:30 гэж босдог 11 гэж унтддаг ...
Манайх шунал ни ихдчихсэн эвтэй байхдаа хүчтэй гэдэгээ мартчихсан ...
Энэ янз бүрийн тоглоом алаан хядаантай тоглоомоос болж байгаадоо боон хараалын үг ганц үг
хэлэх гэж 3 хараал холбож хэлнэ ...
ихэнх ни Коунтэр стаякаар өвчлөөд галзуугийн эмнэлэгт орохоор болцон ПС ний газарууд ихдчихсэн ...
лорд таны хувид монгол улсын хөгжил юун дээр гацаад байна?


Шургуу хөдөлмөр амжилтанд хүргэнэ
 
Lord_KasugonoОгноо: Ням, 2011-05-29, 2:10 PM | Дугаар # 148
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Иргэдийнх нь зорилгогүй, хувиа хичээсэн зан дээр л.
ЗГ-ийн гишүүд нь улсаа биш хувийн эрх ашигаа нэгт тавьдаг.
Тэмцэж байгаа ард түмнийх нь толгойлогч газар нутгаа биш, ядарсан ард түмнээ биш улс төрийн карьер хөөх гэж жагсаал зохион байгуулдаг.
Орой Сансар ороход боловсорч байх ёстой залуучууд нь архинд толгойгоо мэдүүлчихсэн байж байдаг. Тэдэнд зорилго ер нь алга.
Сургуульдаа ирэхэд хэдий боловсролтой залуучуудаар хүрээлэгддэг ч тэд хувь хувиа хичээж нийтээр ер хөдөлдөггүй.
Хэрвээ хувийн эрх ашигаа хөөхөө боливол нэгдмэл гэдгийг жинхэнэ утгаар нь харуулах мэт санагдах юм.
Тэр ПС-нд байгаа залуучууд шиг хүмүүст зориулж би тэр Шогуны тухай түүхийг оруулсан юм.



Үүд нь нээлттэй байшин
 
TelliОгноо: Мягмар, 2011-05-31, 1:48 AM | Дугаар # 149
Human
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 1969
Урам: 40
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Хэдүүлээ бусад залууст хүүхдүүдэд үлгэр дуурайл болох юм хийж байя тэгэх үү?? Энэ зун олон нийтийн ажил хийцгээе!

I LoVe YoU! :-*
/MiDoRi/
 
Usui_TakamiОгноо: Лхагва, 2011-06-01, 4:28 PM | Дугаар # 150
Adjuchas
Бүлэг: Уншигч
Бичлэг: 95
Урам: 17
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Мод тарихуу кк

Шургуу хөдөлмөр амжилтанд хүргэнэ
 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Чөлөөт талбар » Монгол улс (жаахан үндэсний хэв маяг сайтдаа байлгах хэрэгтэй байхаа :))
Page 10 of 19«12891011121819»
Search:

Хамгийн их уншсан 10 манга