Энэ удаагийн дугаараар Шүрикэн багын үүсгэн байгуулагч Ахмад Данзий саматай хийсэн сонирхолтой ярицалагаа хүргэж байна.
Кокоро: Энэ өдрийн мэндийг хүргэе. За эхэллээ шүү
Данзий сама: Ок.
Кокоро: өөрийгөө танилцуулаач
Данзий сама: ShurikenTeam-н ахлагч Данзий байна...
Кокоро: нас
Данзий сама: 23...
Кокоро: Таны нэр ямар утгатай вэ?
Данзий сама: Утга байхгүй аа. Гэхдээ нэг анимэшн дээр л гарч байсан нэр. Ямар гэдгийг нь санахгүй байна.
Кокоро: За өөрийгөө магтдаа. Өөрийгөө магтах нь бас тийм муу зүйл биш гэж байгаа
Данзий сама: юмыг жаахан нямбай хийх гээд байдаг
Кокоро: одоо муулдаа
Данзий сама: ер нь залхуу талдаа
Кокоро: Чөлөөт цаг гаруул юу хийх дуртай вэ?
Данзий сама: Ихэвчилэн манга л орчуулдаг. тэгээд зүгээр суунгаа суваг солих
Кокоро: Хийхийг үзэн яддаг зүйл
Данзий сама: дургүй зүйлээ хийх
Кокоро: Эсрэг хүйсний хүн чинь ямархуу хүн байвал нь таалагдхуу
Данзий сама: өөрөөрөө байдаг, дээрээс нь миний сонирхолыг ойлгодог, хүндэлдэг байвал маш их таалагдана шүү.
Кокоро: Ямар хоолонд дуртай вэ?
Данзий сама: Будаатай хуурга
Кокоро: 3 хүсэл
Данзий сама: . Ээжийгээ өвчин зовлонгүй урт удаан наслаасай гэж хүсдэг, хичээл хийхгүй байхыг хүсдэг, япон хэлтэй болчих юм сан гэж хүсдэг
Кокоро:Ээждээ ихэвчлэн юу гэж загнуулдаг вэ?
Данзий сама: Дандаа шил/компьютер/ ширтэж байхын. Наадах чинь /манга/ ямар ашигтай юм бэ. Дэмий юм хийгээд гэж их загнуулдаг даа.
Кокоро:Үр хүүхэддээ юу гэж сургана гэж бодож байна?
Данзий сама: Аав ээжийнхээ сургаж байсныг л сургах байх. Гэхдээ тухайн үе нь ямар байхаас шалтгаална даа
Кокоро:Хамгийн тэвчдэггүй зүйл
Данзий сама: Хэлсэн амандаа хүрэхгүй занг.
Кокоро:Хүн чамайг юу гэж хэлхийн бол хамгийн их гомдох вэ?
Данзий сама: Чам шиг хүн байхгүй байсан нь дээр байсан юм гэвэл тэгээд
Кокоро:Ганц онигоо яриач
Данзий сама: Нэг согтуу хүн дээр цагдээ ирээд: За амрыг ирье гэхэд согтуу хүн өөдөөс нь: Өө төрийн нохой гэжээ. Цагдаа уурлаад Та төрийн цагдааг доромжиллоо. Торгуулийн 3000 төгрөг гэв. Согтуу хүн 10,000 төгрөг гаргаж өгснөө нохой, нохой үлдсэн мянгад нь гөлөг гэжээ. Арай урт юм биччихэв үү.
Кокоро:Өөрийгөө амьтантай зүйрлүүл ямар амьтантай зүйрэлхүү? Яагаад?
Данзий сама: Шоколад, Яагаад гэвэл би өөрөө их шоколад идэх дуртай болохоороо.
Кокоро: Дургүй үнэр , амт?
Данзий сама: Саримасны амт, үнэрт /нэг удаа ханиад нь сайн гээд байхаар нь түүхийгээр нь идсэн чинь үхэх дөхсөн/
Кокоро: Манган дотор ороод дуртай дүрээ бол гэвэл нь ямар манганы ямар дүр болох уу?
Данзий сама: Бличийн 2-р салааны ахмад болно оо.
Кокоро: Дуртай дуу хөгжим.
Данзий сама: сонсоод л таалагдаж байвал сонсоно, таалагдахгүй бол сонсохгүй. Linkin park
Кокоро: Жишээлбэл сүүлийн үед сонссон гоё дуу чинь
Данзий сама: ФМ радио сонсоогүй удаж байна. Хамгийн сүүлд Гинтама үзэж байсан болохоор Yorozuya Blues http://www.youtube.com/watch?v=oOJf8Y4A6ug
Кокоро: Одоо яаг карманд чинь юу байна? Эсвэл цүнхэнд чинь?
Данзий сама: Цүхэнд: уруул өнгөлөгч, mini set(хурууны боолт, шүдний чигчлүүр байдаг), амны алчуур, гутал өнгөлөгч, баахан бал, өрөөний түлхүүр, флаш байна.
Кокоро: Ойрын болон холын зорилгоосоо хуваалцаач
Данзий сама: ойрын бол сургуулиа төгсөх болохын бол бас л сургуулиа төгсөх
Кокоро: Амьдралдаа баримталж явдаг зарчим
Данзий сама: . энэ асуултыг илагсъя.
Кокоро:6хан сар амьд явна гэвэл нь юу хийх вэ?
Данзий сама: Тэр үед л хийхийг хүссэн зүйлээ хийх байх. 6хан сар амьд ява гэдгээ гэрийнхэндээ хэлэхгүй ч байж магадгүй.
Кокоро : Одоо яг яаамаар байна?
Данзий сама : . Дахиад жаахан амармаар байна. Кокоро: Юунаас урам авдаг вэ?
Данзий сама: Бүх ажил санасанчилан бүтсэн үед, бас уншигчдын сэтгэгдлүүдээс. гэхдээ хичнээн олон сайшаасан сэтгэгдэл байсан ч нэг л муулдсан сэтгэгдэл байвал хэдэн өдөр :'( явдаг.
Кокоро: Монгол улсынхаа төлөө юу хийнэ гэж боджийно
Данзий сама: Сайн манганы едитор болж монголынхоо нэрийг гаргадаг юм билүү?
Кокоро:Хамгийн сүүлд хэзээ юунаас болж хоолны хордлого авж байсан бэ?
Данзий сама: Таван жилийн өмнө цагаан сараас буузны хордлого авч байсан. Түүнээс хойш жил болгоны цагаан сараар давтагдах шинжтэй болсон. Хордлого болвол шөнөжингөө унтаж чадахгүй их зовдог шүү :'(
Кокоро:Хамгийн их ичиж үхмээр санагдаж байсан мөчөө дурсаач
Данзий сама: 10жилд байхад ангийн багш дуртай дууныхаа нэрийг бич гээд. Тэгсэн манай ангийхан бүгдээрээ нэг дуу бичсэн байсан. Би ганцаараа тэр дууг нь мэдэхгүй, сонсоогүй байсан. Өөрийгөө цаг үеэсээ хоцорч яваад мэдээд их ичиж билээ. Түүнээс хойш нэг хэсэгтээ л фм-ээс салахаа байсан даа.
Кокоро: ХБАТЛОСМ гэсэн үсэг орсон өгүүлбэр зохиодоо
Данзий сама: Хэзээ нэгэн өдөр Бүх зүйЛ дурСАМж бОлОн үЛдэХэд ТА нАрТАй өнгөрүүЛСэн цАг ХугАцАА үүрд сАнАж явАХ бОлнО.
Кокоро: Шүрикен багыг байгуулах болсон шалтгаан
Данзий сама: Энэ тухай би мөн ч олон ярьсан даа. Шалтгаан их олон байна аа. Хамгийн чухлаас нь гэвэл Мангаг илүү олон хүмүүст хүргэх, бас нэг нь өөрийн чинь хийсэн зүйл олон хүн уншина гэхээр нэг л гоё санагддаг байсан.
Кокоро: Шүрикэн баг таны хувьд ямар байр суурь эзэлдэг вэ? зүйрлүүл юутай зүйрлэх вэ?
Данзий сама: Би өөрөө байгуулсан болохоор мэдээж томоохон байр суурь эзэлдэг. Зүйрлэх юм алга аа
Кокоро: Шүрикэн багыг сольё гэвэл нь юугаар солих вэ?
Данзий сама: юугаар ч солихгүй э
Кокоро: Шүрикэнийхэндээ хандаж юу гэж хэлмээр байна
Данзий сама: Манайхаан хайртай шүү :heart: Ийм сайн хүүхдүүд манай сайтанд байдаг маш их баярлаж явдаг.
АЖЛАА ХИЙЦГЭЭ ЗОЛИГНУУДАА
Кокоро: Эцсийн асуултаа өөрөөсөө асуугаад өөрөө хариулаарай
Данзий сама: Би яагаад ийм их алдаатай бичдэг юм болоо? Бага ангидаа зөв бичгийн дүрэм үзээгүй болоод л тэр байх.
Кокоро: Бас нэг эцсийн асуултаа надаас асууж болно
Данзий сама: Надаас ямар их юм асуудаг юм бэ, айн Кокоро?
Кокоро: Ахмад болохоор нь л . бага юм асуувал уншигчид маань гомдоно.
ЗА ИНгээд болоо. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.