ShurikeN ShinbuN - Page 15 - Хэлэлцүүлэг
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 15 of 34«1213141516173334»
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Чөлөөт талбар » ShurikeN ShinbuN (Сурвалжлагч Кокоро, Миш, Фузука,JxS)
ShurikeN ShinbuN
mish_eruОгноо: Ням, 2011-01-23, 1:36 AM | Дугаар # 1
10r salaa Vice Captain
Бүлэг: Уншигч
Бичлэг: 397
Урам: 13
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Энэ сонинд сонирхолтой ярилцлага сонин содон мэдээлүүд байх болно

Juuhii bol shine surwaljilagch buguud yariltslagaa uguurei humuusee. amjilt husie JXs


you can't fly if you only look up at the sky
you can't cross the ocean if you only gaze into it
 
Lord_KasugonoОгноо: Даваа, 2011-04-04, 6:34 PM | Дугаар # 211
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Миний ярилцлага хэзээ тавигдах юм бол оо?


Үүд нь нээлттэй байшин
 
ploОгноо: Даваа, 2011-04-04, 9:12 PM | Дугаар # 212
Arrancar
Бүлэг: Уншигч
Бичлэг: 212
Урам: 12
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
ene ih goe ym bna aa tehdee zarim humuusiih het urt boljee (yamar yaria ym be) biggrin
goe bolson bna aaaaaaaaa


tegelgui yadiin
 
BobiОгноо: Даваа, 2011-04-04, 9:53 PM | Дугаар # 213
Бүлэг: Removed





хэхэ бүгд яриа
 
kokoroОгноо: Даваа, 2011-04-04, 10:06 PM | Дугаар # 214
Бүлэг: Removed





Quote (Lord_Kasugono)
Миний ярилцлага хэзээ тавигдах юм бол оо?

Уучлаарай. Ойрд зав муутай байгаа юмаа. удахгүй оруулнаа.
 
ankhlanОгноо: Мягмар, 2011-04-05, 6:57 PM | Дугаар # 215
Human
Бүлэг: Уншигч
Бичлэг: 10006
Урам: 13
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
nadaas yriltsalag awuul taarana kk

 
Lord_KasugonoОгноо: Мягмар, 2011-04-05, 6:58 PM | Дугаар # 216
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Ер нь бүгдэнгээс нь. Кокоро ганцаараа ажиллаад байна. Энэ Миш гэж залхуу золиг хаана байна.?


Үүд нь нээлттэй байшин
 
saruulОгноо: Лхагва, 2011-04-06, 1:56 PM | Дугаар # 217
Human
Бүлэг: Уншигч
Бичлэг: 1413
Урам: 13
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
oirdoo shine yriltslaga nemegdeegui ym bn........... :\
 
Lord_KasugonoОгноо: Лхагва, 2011-04-06, 7:28 PM | Дугаар # 218
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Удахгүй минийх нэмэгдэх болно оо хохохохохо


Үүд нь нээлттэй байшин
 
ChopperОгноо: Пүрэв, 2011-04-07, 1:03 AM | Дугаар # 219
Arrancar
Бүлэг: Уншигч
Бичлэг: 196
Урам: 19
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
heseg idevhigui baisnii gaigaad hed heden hunii yariltslagiig suuld unshlaaa.....edniig unshihaar neeh goy bdiimaaa...... wink

 
kokoroОгноо: Пүрэв, 2011-04-07, 1:20 PM | Дугаар # 220
Бүлэг: Removed





ЗА УДААН ХҮЛЭЭЛГЭСЭН БОЛ УУЧЛААРАЙ. ЭНЭ УДААГИЙН ДУГААРААР ФЭЙРИ ОРДОНЫ ГАЛЗУУ ЭРДЭМТЭН. ШҮРИКЭНИЙ НҮҮР ЦАРАЙ , ШУДРАГА ЛОРД КАСУГОНО МААНЬ ОРОЛЦОЖ БАЙНА.

Кокоро: За эхэлхүү
Лорд Касугоно: тэгье. бэлэн
Кокоро: өөрийгөө танилцуулаарай
Лорд Касугоно: ШТ-ийн үнэнч бас жирийн нэгэн гишүүн Лорд Касугоно байна. Энэ сайт анх байгуулагдахад орж байсан гишүүн болоод 3 жил болчлоо
Кокоро: Лорд Касугоно гэдэг нэрний цаана ямар нэг эгэлгүй үнэн нуугдаж байна уу?
Лорд Касугоно: Байна аа. Гэхдээ эгэлгүй гэж хэлэхэд ахадсан л юм. Харин энгийн гэвэл болох байх. Миний анхны Монголоор уншсан болон ШТ-тай намайг холбож өгсөн мангатай холбоотой нэр байгаа юм. Мидори өдрүүд гэдгийг нь та нар мэдэж байгаа байх л даа. Гэхдээ манган дээрээ Касугано гэдэг л дээ. Би буруу санаад Касугоно гээд биччихсэн юм. Анх Мидориг уншсан түүх ч их сонин. Дотуур байранд байхад манай өрөөний банди МУИС-ийн байран дахь ахынхаа эзэнгүй орхисон компьютерийг авчирдаг юм байна. Би ч сонирхоод доторхийг нь нэгжиж гарлаа. Тэгсэн манга гараад ирдэг юм байна. Хоо гээд л уншиж байхдаа Манга.Дэлхий.ком сайтны талаар мэдэж авсан юм. Тэр нь одоо ШТ болсон шүү дээ. Нэг иймэрхүү
Кокоро: Энэ 3 жилийн өмнөх Лорд Казугоно гэж чухам хэн байсан бэ? одоо хэр өөрчлөгдсөн бэ?
Лорд Касугоно: 3 жилийн өмнө би их өөр байсаан. Манай хуучны гишүүд ч мэдэж байгаа байх. Сав л хийвэл хүний хичээл хийх талыг шүүмжлээд л, уулзацгаая ганц өдөр хичээлээ хая донтонгууд гэх мэтээр их үгээр иддэг байж билээ. Харин одоо өөрөө тэр хэлээд байсан донтогуудынхаа эгнээнд жагсаад явж байна
Кокоро: Энэ өөрчлөлтөнд чинь Шүрикэний хувь нэмэр байгаа гэсэн үгүү?
Лорд Касугоно: Мэдээж байгаа
Кокоро: Сонирхол юу вэ? ХОбби
Лорд Касугоно: Хэхэ. Аниме манганаас гаднах хоббигоо ярьсан нь дээр болов уу гэж бодлоо. Би түүх болон шинжлэх ухааны мэдээлэл их сонирхож судалдаг л даа. 10 жилд байхын л тийм байсан юм. Аан бас 10 жилд байхын гэж болохгүй юм байна. Яг 9-р ангиас хойш эдгээр зүйлсийг сонирхох болсон юм. Энэнд миний нийлдэг байсан рок андууд их нөлөөлсөн л дөө. Тэд нар их философилог зүйлс сонирхдог байсан юм
Кокоро: тиймшүү өөрийн чинь түүхийн мэдлэг их арвин юм шиг санагдсан. сонирхож судалдаг түүхийн чиглэл. .. бас рок амь хөгжимийн талаар ч бас .. ярьж хөөрий
Лорд Касугоно: Монголын түүхийн хувьд өөрийн эрхгүй л судлагдаад байдаг. Гадаад орны эртний түүхийг илүү сонирхдог. Ялангуяа МЭӨ 2000-МЭ10 зуун бол гайхалтай
Лорд Касугоно: Рок хөгжмийн тал дээр би үүнийг миний амьсгалах агаар мэтээр төсөөлж явсан үе саяхан. Цаг үргэлж саваагүйтээд л, нөгөө "үхлийн" хөгжмөө сонсоод л, Олон ч найзтай болж байсан. Одоо харин заримтай нь л холбоотой явдаг. Би өөрөө ч рок рок гэж улайрахаа больж дээ. Арай академик зүйл сонирхох болсон гэх юм уу даа
Кокоро: рок хөгжимийг гоц ухаантангууд сонсдог гэсэн. үнэн байхаа тэ хэхэ /зарим нь л гэсэн л дээ /
Лорд Касугоно: Магадгүй, би өөрөө тэгж ярьж явдаг байлаашд хэхэ. Учир нь хүнд рок тэр дундаа үхлийн метал болон готыг сонирхдог залуус нууцлаг оккулт, ертөнцийн үүсэл, хүн төрөлхтний амьд байх утга учир зэргийг их судалдаг юм. Гэхдээ миний танилын хүрээ тийм байсан байж мэдэх юм
Кокоро: Үхлийн талаар ярьмаар санагдчихлаа. үхэл гэж юу вэ? Амьд явах нь ямар утга учиртай вэ ?
Лорд Касугоно: Үхлийг амьдралын цикл гэж боддог. Хүн амьдраад үхэхдээ дараагийн цикл руугаа ордог. Тэгээд тэндээсээ эргэх холбоо хийгдэнэ дээ хэхэ. Буцаж амьдарна гэж л хэлэх гэсэн юм
Кокоро: Тиймүү би ч бас үхэл бол төгсгөл биш гэдэгтэй санал нийлдэг нэг л тойргийн нэг цэг гэж боддог
Лорд Касугоно: Тийм шүү. Амьд явах утга учир. Үүний тухайд би яг оноогоод өгчих зүйл надад алга. Хүн бүр л өөрийн гэсэн амьдралын утга учиртай. Зарим нь сайхан гэр бүл . Зарим нь хангалуун амьдрал. Зарим нь нэр төр гээд л яриад байвал барагдахгүй байх. Миний хувьд гэвэл би өөрийн нэрээ харъяалагдах хамт олондоо сайнаар дурсагдахаар зүйл хийж явах нь л утга учир болоод байна. Гэр бүл маань надаар бахархдаг байгаасай. Хамт олон маань миний талаар эерэг бодолтой байгаасай. Намайг үхэх үед араас минь олон хүн сайнаар дурсаасай л гэж . Энэ бол миний амьд явах утга учир юм даа. Арай зорилго шиг сонсогдож магадгүй. Гэхдээ миний хувьд амьдралын утга учир бол энэ.
Кокоро: Тиймшүү . энэ тухай эцэс төгсгөлгүй бодлууд урган гарж байдаг. Эцсийн мөчид чамд үхлээ сонгох боломж олджээ гэж бодий . яаж үхэх үү ?
Лорд Касугоно: Унтжаагаад л амгалан тайван нойрсох байх даа
Кокоро: Хийх дуртай болоод дургүй зүйлс
Лорд Касугоно: Хийх дуртай зүйлс гэвэл олоон. Би интернэтээр аяллаж өөрийн хоёр дахь амьдралаа үүсгэх дуртай. ШТ бол миний хоёр дахь амьдрал шүү дээ. 2 дахь гэр бүл . За бас чимээгүй орчинд ганцаараа суух хааяа сайхан шүү. Юу ч хийхгүй бодлогоширох дуртай. Дургүй зүйлс гэвэл бас олоон. Миний хийж байгаа ажлын хамт олон онцгүй бол би тэр ажилдаа дургүй болчихдог юм. Анх хичээл гэж л хэлдэг байлаа шүү дээ. Энэ асуултанд. Хэхэ. Одоо их өөрчлөгджээ.
Кокоро: Дуртай өнгө , үнэр амт гэж асуухгүй лдээ мэдээж дургүйг нь
Лорд Касугоно: Дургүй өнгө бол ногоон бас бор өнгө. Дургүй үнэр эхүүн үнэрийг жинхэнэ үзэн яддаг. Хөлсний үнэр нтр гээд байна аа байна. Амт гэхээр за байз. Энэ тал дээр бол муухай амттай зүйлд дургүй хэхэ
Кокоро: Эсрэг хүйсний хүн чинь ямар байвал нь чиний хувьд төгс вэ?
Лорд Касугоно: Эгдүүтэй бас даруухан. Даруухан гэдэгт иймээ тиймээ алцгар зангүй гэдгийг оруулж өгч байгаа юм. Тэрнээс таг дуугүй нөхөр бол хэцүүшд. Мэдээж гоо үзэсгэлэн бас хамаарна. Аан тийм эмэгтэй хүний эзэмших чадвар гэж байдаг даа. Тэр чадварууд байвал ч тасархай
Кокоро: нойронд сэргэг ханьдаа халамжтай үрдээ элбэрэлтэй олонд нэртэй орсон гарсан цай хоолтой гэдэг үү?
Лорд Касугоно: Эмэгтэй хүний эзэмших ёстой чадвар гэж байдаг. Оёх, наах, хоол хийх, гээд л . Тэрнээс гадна ухаан мэргэн байх хэрэгтэй. Ихэмсэг даруухан . Үзэсгэлэнтэй
Кокоро: Одоо үед эрх тэгш байдал гэж яридаг болоод эр эм ялгаагүй чаддаг байх хэрэгтэй гэдэг болцийн бишүү.
Лорд Касугоно: Ухаантай эмэгтэй эр нөхөртөө сайн зөвлөх, амьдралынх нь замыг чиглүүлэгч болж өгдөг. Бөртэ хатан Чингис хааны амжилтын нууц гэж би боддог юм.
Кокоро: Тийм шүү . Монгол хатад монголын түүхэнд их хувь нэмэр оруулсан тухай гардаг
Лорд Касугоно: Сүүлийн үед зурагтаар Ариунаа тэргүүтэй хэдэн хүмүүс Монгол хатан ухаан гэдэг сургалт гаргаад байна лээ. Би тэрийг үзээд шууд л санал нэгдсэн
Кокоро: Эр хүний байгаа байдлыг нь хараад эхнэр нь ямар хүн бэ гэдгийг мэдэж болмоор шигээ
Лорд Касугоно: Эмэгтэй хүн гэдэг дотроосоо гэрэлтэж байх хэрэгтэй. Сайн эхнэрүүд нөхрөө аюул болон уналтаас аварсан жишээ олон байдаг. Чиний хэлдэг бас үнэн шүү. Би ухаантай эмэгтэйг илүүд үздэг, биширдэг, хайрладаг, хүндэлдэг. Манай найз охин ч тийм гэж боддог
Кокоро: баяр хүргэе. Тэр хүнээ олсон бол чи азтай юма
Лорд Касугоно: Тийм шүү
Кокоро: Өөрт чинь хүн юу гэж хэлэвэл чиний дургүйг хамгийн ихээр хүргэх вэ
Лорд Касугоно: За байз янз янз байдаг юм аа. Заримдаа би ямар ч хүний уур хүргэхээр үгэнд инээгээд өнгөрдөг. Заримдаа энгийн үгэнд ч уур хүрээд байдаг юм.
Лорд Касугоно: Тэнэгт байх даа. Ихэвчлэн энэ үгэн дээр уцаарладаг юм
Кокоро: Лордыг уурлуулхад ийм амархан гэж үү
Лорд Касугоно: Тийм л юм шиг байна
Кокоро: НЭг онигоо яриач
Лорд Касугоно: Өө Саруулын төрсөн өдрөөр баахан онигоо ярьсан ш дээ. За бодоодхоё
Кокоро: ТХ тэгэхэд ч бодхоор гарж ирдэггүй онигоонууд ар араасаа гарж ирээд хөгжилтэй байсан шүү
Лорд Касугоно: тийм ээ. Би 100наагийн онигоог л сонсмоор байсан шүү. Аймар гармааргүй онигоо ярих гээд байсан
Кокоро: Хаха тх дандаа насанд хүрэгчидийн онигоо мэддэг гэсэн
Лорд Касугоно: харин тхх. Банкны захирлын хvv ааваасаа асууж байна.
-Ааваа. Та хvний мєнгє аваад буцаагаад хvнд тэр мєнгийг нь єгдєг. Тэгсэн хэрнээ яагаад ийм их мєнгє олдог юм бэ?
-Хvv минь хєргєгчнєєс очоод давсалсан гахайн єєх аваад ир дээ?
Хvv аваад ирлээ.
-За одоо аваачаад буцаагаад хийчих. Наад гар чинь тос болсон байгаа биз дээ. Ингэдэг л байхгvй юу. За нэг ийм онигоо л санаанд орж ирлээ. Гэхдээ нээх алиа биш ээ
Кокоро: Сургаал үлгэр юм бишүү
Лорд Касугоно: за бараг л
Кокоро: ХЭхэхэ. жоохон ч гэсэн инээчи
Лорд Касугоно: тэг тэг
Кокоро: Хамгийн ичиж үхмээр санагдаж байсан үеэ дурсдаа
Лорд Касугоно: Өө тийм зүйл ч их тохиолдож байсан. Сүүлийн үед болсныг нь яримааргүй байна. Би багадаа анх хотод орж ирчихээд л Нарантуул захаар аав ээж хоёртойгоо явж байлаа. Тэгээд л ээжийг дагаад л явж байснаа нэг мэдсэн холдчиж. Тэгээд л гүйж очоод л гарнаас атгаад л ёооё төөрчихлөө гэж бодлоо гэсэн чинь өөдөөс гар шидлээд байна аа. Гайхаад л дахиад л атгасан дахиад л шидэлдэг юм байна. Тэгээд та одоо яагаад байна гээд л дээшээ харсан чинь өөр хүн байдаг юм. Бантсандаа тэндээсээ зугтцан. Тэгээд цагдаа сэргийлэх болж байж аав ээж хоёроо олсон юм
Кокоро: Их айсан байх да
Лорд Касугоно: үгүй ээ. : анх удаа том зах үзсэн болохоор нэг их тэр талаар бодоогүй. сүүлд нь харин ээ гээд л цагдаагийн газрыг нь хайж олсон юм. гэхдээ бас ингээд төөрдөг байж гэж сэтгэл жаахан эвгүйрхэж байсан шүү
Кокоро: Ухаантай л хүү байж дээ . дээшээ харсан гэж байхыг бодуул нилээн бага байжээ
Лорд Касугоно: Тхх. Би бага байхдаа их тэнэдэг байсан юм аа. Тэр л орчноо мэдэрэхэд нөлөөлсөн байх
Кокоро: Анхны хайрын түүхээсээ хуваалцаач . Хэзээ хаана яаж яваад учирч байв да
Лорд Касугоно: Сурагчийн ширээнээсээ л олж байсан даа. Хэхэ. Нэгдүгээр ангид байхдаа суудал хуваарилтаар нэг охинтой суусан юм. Тэр охин ухаантай, бас даруухан бас хөөрхөн охин байсан. Харин би зожиг, дуугүй нэгэн байлаа. Тэгээд л сайн болчихоод 6-р анги хүртлээ хадгалж явсан юм. Даан ч түүнийгээ сайн найздаа зуучилж өгөөд үерхүүлчихсэн. Нэг өдөр манай найз бас сайн болчихсон гээд ирдэг юм байна. Би өөрөө сайн гэдгээ хэнд ч хэлдэггүй байсан болохоор тэгээд л дуугүй зуучилж өгөөд өмнөөс нь хайрын шүлэг бичиж, зураг зурж байгаад л нийлүүлж байсан юм. Бүтэн тэмдэглэлийн дэвтэр дүүрэн юм бичиж байсан шүү. Өөрөө сайн болохоор бичихэд ч амар, яг өөрийнхөө сэтгэлийн үгээ бичдэг байлаа. Манай найз ч бөөн баяр болоод л .....Нэг тиймэрхүү гунигт түүх л болж байлаа
Кокоро: ӨӨ ямар гайхалтай түүх вэ?
Лорд Касугоно: Харин одоогийн найз охиндоо 9-р ангид байхдаа сайн болсон. Тэгээд л одоо хамт байна даа
Кокоро: Хөөх удаж байгаа юм байна ш дэ
Лорд Касугоно: Тхх. Голд нь нэг хоёр удаа салж нийлсээн болоогүй. Одоо бол бид хоёрыг салгах зүйл байхгүй биз хэхэ
Кокоро: өө тийм юм байж байж л амьдрал шүү дээ. Та хоёр аз жаргал хүсье. Гурван Хүсэл
Лорд Касугоно: За байз. авдар архи дахиад нэг шил архи гээд байхгүй юу... хэхэ..Гэр бүл найз нөхдийг маань ямар ч өвчин тусдаггүй болгож өгөхийг хүснэ . Бас Монголчууд архи уухаа үүрд болиосоо гэж хүснэ. Сүүлийн хүсэлт нь би мөнх залуугаараа амьдармаар байна. Энэ 3 хүсэл л байх шив..Дэлхий дээрх бүх хүнийг өвчингүй болгохоор дэлхий маань хурдан сүйрнэ. Тийм болохоор цөөхөн хэдэн ойр дотны хүмүүсээ авлаа. Уг нь ч өөр зөндөө хүсэл байна л даа
Кокоро: Хэхэ. Кирачин мөн дөө
Лорд Касугоно: Кирачингийн хувьд ч сайн дэмждэг шүү. Миний хайртай дүр
Кокоро: 6н сарын нас үлджээ гэвэл нь юу хийх үү ?
Лорд Касугоно: Өө аймар их сайн үйлс хийж байгаад л үхнэ дээ. Тэгвэл хүмүүс араас маань сайн хүн байж дээ гэж бодох байх. Харин дэлхий сүйрлээ гэвэл хэхэ аймшигтай зүйлс хийнэ. 6 сарын дараа хөшөө барчих ч юм бил үү? Сайн үйлстэн гээд . хэхэ
Кокоро: ХБАТДОЛСМ гэсэн үсэгнүүдээр өгүүлбэр зохиолгодог уламжлалтай гэж байгаа
Лорд Касугоно: Миний Бие онгироо тэгээд хэнийг ч алмайруулах лайтай дарангуйлагч... нэг ийм л юм боллоо. Өө С үсгээ мартчихаж.. алмайруулах лайтай соёлыг дэлгэрүүлэгч гэчихэе
Кокоро: хэхэ. за за дарангуйлагч гэдэг үг ганц С үсгээс болоод шал өөр утгатай болдог байна ш дэ
Лорд Касугоно: Хэхэ энэ бол хувьсал. гэхдээ соёл гэдэгт юу ч орж болно л доо
Кокоро: Манга анимэнд ороод нэг дүр нь бол гэвэл нь ямар дүр болох вэ? болоод юу хийх вэ?
Лорд Касугоно: манга анимед ороод уу. Лайт болно. Тэгээд би хэзээ ч зурагтаар анх Л-ийг хараад алах гэж оролдохгүй байсан. Цаашдаа зорилгоо биелүүлнэ. Мухахахахаххахаха
Кокоро: Өөрийгөө амьтантай зүйрлэвэл ямар амьтан харагдаж байна
Лорд Касугоно: Морь. Тэр дундаа Мустанг. Азарга. Сүргийн толгойлогч. Хилэн хар азарга нтр. омголон сүрлэг
Кокоро: За надаас асуулт асуух алтан боломжыг олгож байна
Лорд Касугоно: Хаха алтан боломж уу
Кокоро: ТОголсын . ямар юмных нь алт байхав
Лорд Касугоно: Өөрийгөө амьтантай зүйрлэвэл яагаад?
Кокоро: Нохой
Лорд Касугоно: яагаад
Кокоро: би тэжээвэр амьтдаас нохойд хайртай. мөн нохой хүнд үнэнч бас сайн хань болж чаддаг шиг . би бас тийм гэх үү дэ. тэхдээ яаг ч нохой шиг гэхгүй лдээ. хэхэ
Лорд Касугоно: хэхэ
Кокоро: шал балай тайлбар болчлоо
Лорд Касугоно: үсэрхэг гээд л үү? хэхэ. Зүгээр болж байна
Кокоро: хаха тх тх би ч нилээн үсэрхэг шүү . хэхэ
Лорд Касугоно: Нохой хүний сайн найз. Үндэстэн бүр амьтдыг янз бүрээр тайлбарладаг. Заримыг нь бурхан гэж өргөмжилж байхад заримыг нь чөтгөр гэдэг. Харин ганц нохой дээр л бүгд үнэнч нөхөр гэж тэмдэглэдэг. Энэ амьтан яахын аргагүй хүнийг зовох ганцаардах цагт сайн хань болж чаддаг найз . Энэ талаараа адилхан шүү
Кокоро: Хэхэ баярлалаа . чи илүү гоё тайлбарчихлаа
Лорд Касугоно: Зүгээр хэхэ
Кокоро: За өөр асуугаасай гэсэн юм байна уу?
Лорд Касугоно: Байхгүй ээ
Кокоро: ЗА ярилцлага өгсөнд баярлалаа
Лорд Касугоно: Бас ярилцлага авсанд баярлалаа. Биднээс ярилцлага авч сэтгэлийн гүн рүү нэвтрэн бусадтай маань хуваалцуулдаг энэ ажлыг цаг заваа гарган хийж байдагт баярлалаа. Удахгүй ярилцлагаа ШТ-ийн хуудаснаас уншина гэж найдаж байна. За сайхан амраарай
Кокоро: Сайхан амраарай. Баярлалаа

 
ciboОгноо: Баасан, 2011-04-08, 0:20 AM | Дугаар # 221
Vizard
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 735
Урам: 34
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Quote (kokoro)
Тэр дундаа Мустанг. Азарга. Сүргийн толгойлогч. Хилэн хар азарга нтр. омголон сүрлэг

haha ene yagaad yaag minii durtai amitan bolchwoo ~~


 
kokoroОгноо: Баасан, 2011-04-08, 0:37 AM | Дугаар # 222
Бүлэг: Removed





Quote (cibo)
haha ene yagaad yaag minii durtai amitan bolchwoo ~~

bas neg setgelee ilchileh arga gej oilgoloo
 
ciboОгноо: Баасан, 2011-04-08, 0:39 AM | Дугаар # 223
Vizard
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 735
Урам: 34
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
oo guu guu bi ugaasaa morind hairtai eter

 
kokoroОгноо: Баасан, 2011-04-08, 1:02 AM | Дугаар # 224
Бүлэг: Removed





Quote (cibo)
bi ugaasaa morind hairtai eter

Haha. bantalt uu
 
ciboОгноо: Баасан, 2011-04-08, 1:10 AM | Дугаар # 225
Vizard
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 735
Урам: 34
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
morind hairtai n unenl um chin yariltslaga ogvol bi uul n ene asuultand yaag mori bolmoor bn gj hariulah gj bsiin mori goy shdee tal dunduur davhij bgaa mori yamar uzesgelentei haragddag geech erh choloonii belg temdeg mori bol ene delhii derh hamgiin saihan amitan, gol n morind saihan muuhai gj bhgui buh mori ov tegsh saihan bdag n nadad ih ontsgoi sanagddag. chi tsarai muutai mori harj bgaagui bizdee

 
Хэлэлцүүлэг » Чөлөөт цагийн форум » Чөлөөт талбар » ShurikeN ShinbuN (Сурвалжлагч Кокоро, Миш, Фузука,JxS)
Page 15 of 34«1213141516173334»
Search:

Хамгийн их уншсан 10 манга