Shurikenteam in 2010 сэдэв тийм ч амжилт олсонгүй. Өмнөх алдаан дээрээсээ суралцаад, одоогийн төлөвлөгөөгөө илүү нарийн, биелэх магадлал өндөр байлгахаар төлөвлөж байна...
/Доорх саналуудаас таны таалалд нийцэхгүй юм байвал бичээрэй, хэрвээ эсэргүүцэл гарахгүй бол, бүгд зөвшөөрсөн гэж үзээд, шууд хэрэгжүүлж эхлэх болно/
1. Ажиллаж буй манганууд болон гарах хугацаа.
Энэ бол манганууд дээр ажиллаж буй хүмүүс. /Одоогийн байдлаар бүх хүнээс мэдээг нь авч дуусаагүй байгаа, энэ зургийг тогтмол шинэчлэх болно./ Тэр нэргүй дугаарууд бол шинээр гаргахаар ажиллаж эхэлсэн манганууд.. Одоогоор нууцалж үлдээв..
Таны анзаарснаар, гарах хугацаан дээр хоосон зай байгаа биз? Ажиллаж буй хүмүүс хоорондоо зөвлөлдөөд, аль өдөр надад татах линк өгөх боломжтойгоо хэлнэ үү. :)
1.а) Миний санал: Мангаг татах линк бэлэн болсноос хойш 2-3 хоногийн дараа сайтад тавьж баймаар байна. Энэ нь mediafire линк болон онлайн уншигчид тавьхад бэлэн болгох, мөн хэрвээ төлөвлөсөн хугацаанд амжихгүй болсон тохиолдолд бусад хүмүүс хурдан хугацаанд нөхөж гаргаснаар төлөвлөгөө тасрахгүй болох юм. /Бас чанарын шалгалт ч хийгдээд амжина./ Дэмжиж байна уу?
1.b) Air gear, Angel densetsu, 090_Eko to ishho зэрэг Атагугийн орчуулдаг, Данзий ахмадын бичилт хийдэг манганууд зогсох аюулд ороод байна. Хэн? яаж? үргэлжлүүлэх үү? Хамгийн гол асуудал бол Атагугаас орчуулгаа авах /дэвтэр дээр бичдэг/. Бичилт хийх хүн олж байгаад энэ мангануудын гаргах өдрийг төлөвлөх үү? /Яаралтай бичилт хийх хүн олох хэрэгтэй./
1.c) Тусдаа хүснэгтэд байгаа манганууд бол богино хэмжээний, хуваарьт оруулгүйгээр хурдан хугацаанд дуусгах хэрэгтэй манганууд.
2. Форумын эмх цэгц болон зохион байгуулалт
Та анзаарав уу? Сүүлийн үед манай форумд орогчдын тоо идвэхитэй өсөж, амьдрал буцалж байдаг болсон билээ.
Иймэс ч илүү олон хүнийг оруулах, мөн орж байгаа хүмүүсийнхээ тав тухыг бодолцон форумдаа тодорхой хэмжээний хязгаарлалттай, эмх цэгцтэй байх хэрэгцээ гарч байгаа болвуу?
2.а)
Энэ мэт юмыг янзлах хэрэгтэй болсон болов уу?
2.b) Мөн тодорхой форумуудад чатыг хязгаарлаж /ор тас хориглох биш/.. бага зэргийн форумын дүрэм гаргамаар байна.
2.c) Хэрэгцээгүй болсон сэдвүүдийг агуулах архив нээх, ахмадуудын форумд зөвхөн ахмадууд л ордог болох.. гэх мэт зохион байгуулалтын бага зэрэг өөрчлөлт хийх.
Дэмжиж байна уу? Цэвэрлэгээг бол сайн дурын 2-3 ахмад /болохгүй бол би ганцаараа/ хийчихнэ.
3. Сайтын тулгамдсан асуудлууд болон зарим нэгэн хүнийг ажилд томилох нь.
Болно биздээ гээд байлгаад байж боломгүй зүйлс.
3.a) Сайтын тэмплэт бол хамгийн гол асуудал болоод байна. :) Веб дизайн чиглэлээр сурдаг/эсвэл чаддаг хүн олох хэрэгтэй байна. uCoz дээр тэмплэйт тавих нэлээн ярвигтай юм шиг байлээ. /Man аас асууж үзнэ.. Чаддаг байж магадгүй./
3.b) Лого: Анх 003 хийж эхэлсэн, Дараа нь EyeGoScary хийлгэсэнь хамгийн сүүлд beSpiOcor загварууд гаргасан билээ. Одоо түргэн арга хэмжээ авахгүй бол бид нар логогүй үлдэх магадлалтай байна. /Энэ талаар beSpiOcor болон 003 нар тусгайлан анхаарна уу!/
3.c) Credits хуудсыг жигдлэх болон шинэ хуудастай болох: Энд хамгийн доод талд credits хуудасыг жигдлэх зорилгоор нэг .psd тавьсан байгаа. Манга дээр ажиллагчид татаж аваад, хэрэглээрэй! Мөн энэ ногоон хуудсыг солих саналтай хүмүүс олон байна. Шинэ логотой болсныхоо дараа логотойгоо авцалдуулж хийж болох юм.
3.d) GFXer буюу сайтын дизайнертай болох. Bobi, 003, beSpiOcor зэрэг хүмүүс шаардлагатай үед сайттай холбоотой элдэв зургуудыг хийх ажилд томилмоор байна.
Өөр энэ ажлыг хийх хүн байна уу?
/Өнөөдөртөө ингээд зогсооё.. санал сэтгэгдэлээ өргөнөөр хуваалцана уу/
/2-14нд танилцуулна гэсэн төлөвлөгөө маань энэ.. Дахиад хэд хэдэн юм байгаа лда, бага багаар тавьж байхгүй бол.. хэт их юм болох байх/