Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Баасан, 2019-09-20
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Archive - read only
Хэлэлцүүлэг » Архив » Архив » Fairy Shaft (ШТ-ийн хоёр жилийн ойд)
Fairy Shaft
Lord_KasugonoОгноо: Бямба, 2010-03-20, 9:20 PM | Дугаар # 616
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Шагнал: 0
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Тийм юм байна л даа. Гэхдээ хүлээж л байхгүй юу даа.


Үүд нь нээлттэй байшин
 
ciboОгноо: Бямба, 2010-03-20, 10:45 PM | Дугаар # 617
Vizard
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 735
Шагнал: 0
Урам: 34
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
uvaaaaaa!!!!!!!! 4r bulgees n hoish unshaaguu bsiin yamr huurhun umbee iostoi goe sanagdjiinaa
acid shig bichdeg bolhiisin..
bas acid eejiigee mair sain asrah heregtei shuu eejiigee sain bayarluul tegul hurdan bie n saijirnaa


 
ciboОгноо: Бямба, 2010-03-20, 10:49 PM | Дугаар # 618
Vizard
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 735
Шагнал: 0
Урам: 34
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
http://literature_club.blog.gogo.mn/?label=16923 end orhkumu er n manai saitiihan or l doo ter diamond etr
bichdeg humuusee?


 
AcidОгноо: Ням, 2010-03-21, 5:52 PM | Дугаар # 619
Бүлэг: Removed





osu!!! bayrlalaa! aimr hicheenee

neeree, ene blog deer fanfic tavij bolhiimuu? aimr otaku durtei boloh bh daa.

 
ciboОгноо: Ням, 2010-03-21, 11:18 PM | Дугаар # 620
Vizard
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 735
Шагнал: 0
Урам: 34
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
neere bi say setgel sudlaliin hicheeliin 1 um hiiged otaku gdgiig sain sudlallaa tgd ichij uheh shahav uuriiguu hamaagu otaku ntr gj bolkun bnle shu

 
AcidОгноо: Ням, 2010-03-21, 11:20 PM | Дугаар # 621
Бүлэг: Removed





harin tiimee.. ug ni humus nuudag gesen.. zaza zgeeree ingej yriltsaj baigaa um chini arai ch duurcheegui bgaa gesen ug bh
 
DiamondОгноо: Мягмар, 2010-03-23, 7:33 PM | Дугаар # 622
будаа тосгоны нинжа
Бүлэг: Уншигч
Бичлэг: 1827
Шагнал: 0
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
хаха отаку гэж хэлхээр яадийн?

Live by the Gun
Die by the Gun
This is thug life
R.I.P is Rap is Pac
 
AcidОгноо: Мягмар, 2010-03-23, 10:09 PM | Дугаар # 623
Бүлэг: Removed





аймр бүр хэнийг ч тоохоо байтлаа донтсон хүнийг хэлдэг юм.

эмнэлэгийн хэллэгээр бол:
1. эхний үе шат - тэсвэрлэл
мангаг олоод, хараад, гайхаад өнгөрнө
2. аюулт үе шат
мангаг уншаад найз хэдэддээ сайхныг нь гайхуулж ярин фэний зэрэг хүртэнэ
3. осолтой үе шат
сонголтын үе. цаашаа уншиж улам донтох уу? болих уу гэж бодогдоно. нийгмээс ичиж зовж эхэлнэ.
4. отаку
нийгэмтэй харилцаа тогтоохоо байсан. тогтоовол манга руу уруу татах нийгэмд хор хөнөөлтэй чиглэлээр л ганц хоёр үг солино. фэн арт хийж, манга зурах оролдлогууд эхэлнэ. их аюултай учир, эдгээр этгээдүүдийг тусгаарлах шаардлагатай гэнэ шүү.
5. үхэл
мэдээж олооон олооооон жилийн дараа.

эвгүй байгааз...

 
ChopperОгноо: Мягмар, 2010-03-23, 10:15 PM | Дугаар # 624
Arrancar
Бүлэг: Уншигч
Бичлэг: 196
Шагнал: 0
Урам: 19
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
хэхэ. яана аа. би 3-р шат өнгөрч яваа юм байна шд.

 
AcidОгноо: Мягмар, 2010-03-23, 10:17 PM | Дугаар # 625
Бүлэг: Removed





миний шалгнуур ч дээ.. туршлагаасаа хуулбарлан бичсэн юм хаха
 
T3nS@iОгноо: Мягмар, 2010-03-23, 10:50 PM | Дугаар # 626
Бүлэг: Removed





аль хэдийнээ отаку болж лдэ.. Гэрээслэлээ бичиж байхаас..
 
greenmoleОгноо: Мягмар, 2010-03-23, 11:20 PM | Дугаар # 627
Espada
Бүлэг: Уншигч
Бичлэг: 478
Шагнал: 0
Урам: 11
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
3р шат ... гайгүй ээ



Шемхамфораш
 
DiamondОгноо: Лхагва, 2010-03-24, 2:09 AM | Дугаар # 628
будаа тосгоны нинжа
Бүлэг: Уншигч
Бичлэг: 1827
Шагнал: 0
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
хннн... би бол али хэдийн манга зураж үзэх гэж сараачиж байсан. Гэхдээ найзууддаа ярьдаггүй. аа бас нийгмээс тийм ч тусдаа биш.
би тэгээд хэн болж байна аа. эхний шатуудыг алгасаад шууд эцсийн шатандаа орсон л юм шиг байна. тэгэхээр удмын отаку юм бол уу? хаха


Live by the Gun
Die by the Gun
This is thug life
R.I.P is Rap is Pac
 
AcidОгноо: Баасан, 2010-03-26, 8:35 PM | Дугаар # 629
Бүлэг: Removed





Бүлэг 9 \байх аа\

- Хмм... – Кира НүДийн төсөөлж байснаас хэд дахин хурдан байлаа. Гэтэл гэнэт Уми Нүдийн хамгаалалтыг эвдэлж дөнгөв.
ТАС!
НүД өөр лүү нь чиглэн нисч ирсэн хутгануудаас бултаж, 003-ын туршилтын өрөөний шилэн савнуудын цаагуур нуугдлаа. Тэр шилний цаанаас Уми, Кира хоёрын дүрсийг харан зогсонгоо хүзүүнээсээ сахиусаа тайлж авлаа. НүД олон тулаанд оролцдог байсан ч сахиуснуудаа хэрэглэх шаардлагатай тулгарч байгаагүй аж. Энэ удаа л тэр ийм гарцгүй байдалд орсон юм.

003 Гринмолыг лаан дээр барьж байлаа.
- Үгүй ээ. Боль л доо...
- Надад хэл гэж байна шүү.
- Би... чадахгүй ээ. Тэд намайг үүнийг мэдсэний төлөө газрын зураг болгочихсон. Харин би үүнийг хэн нэгэнд дэлгэвэл юу болно гэж бодож байна? Намайг тавь л даа. Гуйж байна... – Гринмол яахаа ч мэдэхээ байв.
- Хэл.
- Үгүй ээ...
- Хэлээч дээ. Эсвэл би чамайг шатаачихна шүү.

-Миш! 003 ийшээ явсан биз дээ? – Шизүкү олон хонгилыг холбосон өрөөний голд зогсон нэг хаалга руу зааж байлаа.
- Яагаад ч юм, бид тийшээ явбал бүтэлгүйтэх болно,- Миш хоёр гараараа духаа барилаа.
- Тэгвэл хаашаа юм бэ? – Этерналын тэвчээр алдагдаж эхэлсэн бололтой.
- Мэдэхгүй байна!! Юу ч ойлгохоо байлаа!! – Миш доошоо суув.
- Юу гэсэн үг вэ?
- Хэн нэгэн нь одоо шийдвэр гаргаж байх шиг байна. Гэхдээ хэн гэдгийг ойлгох арга алга!
- Муу 003-ыг дээ! Тэр дахиад л нэг юм сэдэж байгаа бололтой! Хурдан түүнийг олох хэрэгтэй байна!- Этернал нэг хаалгыг онгойлготол дотроос нь утаа савсаж эхлэв.
-Энэ лав биш ээ! – Шизүкү өөртөө хамгийн ойрхон байсан хаалгыг таттал цаанаас нь шувуу исгэрэх шиг боллоо.
- Үгүй ээ!!! – гэж газар суугаа Миш гэнэт ориллоо.
- Яасан? –Шизүкү түүн рүү эргэж харав.
- НүД!!!
- Юу? Босс яасан гэж? – Этернал хөмсгөө зангидлаа.
- Хурдан түүн дээр оч! Тэгвэл арай дээр байж мэднэ. Хурдал!! – Миш босч ирээд түүнийг ирсэн газар луу нь түлхлээ.
- Би яах ёстой юм бэ?
- Зүгээр л хурдал!!!

- Ахмад аа, бид нар энд Золооггийг олохгүй юм шиг байна. Тэр эндээс явчихсан нь үнэн бололтой, - Боби Данзийгийн мөрөн дээр гараа тавьлаа.
- Хах! Логгийн ордон тийм амархан нууцаа дэлгэнэ гэж бодоо юу? Энд хүмүүст харуулдаг өрөөнүүд бас өөр нууц танхимууд ч байдаг юм. Даанч, тэрийг нь олох арга алга. Яадаг юм билээ дээ? – Данзий хана тэмтэрч үзэж байв.
Гэнэт цаанаас нь хүн гүйж ирэх сонсогдлоо.
- Ингэж хэлмээргүй байгаа ч, өдрийн мэнд, ахмад аа! – Конфит хойноосоо Дэйвиг чирч явлаа.
- Хмм... – Данзий тулааны бэлэн байдалд орлоо.
- Хэй! Хэй! Би дайсагнах гэж ирээгүй шүү дээ! Бид нэг юм олж мэдлээ, -Конфит гараараа өөрийгөө халхаллаа.
- Юуг вэ?
- Хаанаас вэ гэж асуусан нь арай дээр байх. Эндээс! –Дэйви үүрчихсэн байсан Шокиг газар буулгалаа. Тэд хүүг бүхлээр нь хүлж, аманд нь алчуур чихчихсэн байв.
- Хэх! За, тэгээд юу вэ? – Данзий жаахан сонирхож эхлэв.
- Ммм... Ямар ч байсан СС бүлгэм танд Золооггийн эсрэг тэмцэхэд чинь тусална! Та-да! – Конфит Данзий руу гараа сунгав.
Юу ч ойлгохгүй байсан ахмад гарыг нь атгалаа.

“Чи одоо явж болно! Гэхдээ хувь тавилан чинь чамайг мөнхөд дагах болно!”
Касугоно Ногоон Нөмрөгтийн өөдөөс харж энэ үгийг эргэн санаж байлаа. Түүнийг гэрээсээ явахад нь ээж нь хэлсэн юм. Касугоно хэдий үүнийг зөвшөөрөхийг хүсэхгүй байсан ч, Ногоон Нөмрөгтийн хийсэн зүйлс түүнийг мөнхөд дагадаг байлаа. Бэдлэндэд ямар нэгэн гэмт хэрэг гарах болгонд тэр өөрийн эрхгүй өөрийгө буруутгадаг байлаа. Тэр л биш байсан бол хорвоо амар амгалан байх байсан юм шиг сэтгэгдэл төрдөг байсан гэж хэлж болох юм.
- Би чамайг үзэн яддаг гэж худлаа ярьмааргүй байна. Гэхдээ би цааш ингэж амьдрахыг хүсэхгүй байна. Сүнснүүд амьд хүмүүсийн дунд байх ёсгүй. Үүнээс болж хорвоогийн зүй тогтол нурж байна. Тийм болохоор л би энд ирлээ. Надтай тулалд, - Касугоно Ногоон Нөмрөгтийн нүд рүү ширтлээ.
- Би үүнийг л хүлээж байсан шүү дээ.
Касугоно өөрийгөө хөдөлж чадахгүй байгааг ойлголоо. Түүний бие өөрт нь захирагдахаа больсон юм шиг санагдлаа. Гэхдээ Касугоно энд ялагдах гэж ирээгүй. Тийм болохоор тэр хамаг чадлаа дайчлан, Бэдлэндийн тэнгэрт хураад байсан үүлнээс харшин дээр аянга буулгалаа. Ногоон Нөмрөгт тэнгэрийн дуу тачигнахыг ашиглан, Касугоно руу дөхөж ирлээ. Аянга харшийг дундуур нь хуваах шиг болж, тэр хоёр гэв гэнэт доош нурж уналаа. Касугонод энэ бүхэн яг л удаашруулсан бичлэг шиг санагдаж байв. Ногоон нөмрөгт түүний хүзүүг боож эхэллээ. Энэ мөчид Касугоно түний чадвар нь усны хувиралт гэдгийг ойлголоо. Амьдрал бэлэглэгч ус ийм хүний гарт ч байх шиг. Амьдрал хүмүүсээр тоглох дуртайг ээ.
ШАЛ!!
Тэр хоёр харшны доод талд байдаг нуур луу хамаг хурдаараа уналаа. Ийм байдалд Ногоон Нөмрөгт юу ч хийх чадальай байв. Касугоно түүнийг зогсоохын тулд чадахаараа их салхи гаргаж усыг хөлдөөж эхэллээ. Ногоон Нөмрөгт түүнийг зогсоохыг оролдоход, Касугоно урт хутгаа сугалж аваад яг зүрх рүү нь шигтгэв.
Рүюкийн аманд цус амтагдаж эхэллээ. Тэр одоо л хэдэн зуун жилийн дотор мартсан байсан мэдрэмж гэж юу байдгийг саналаа. Хараал сарнисан ажээ. Тэр одоо хагас нурсан байшин, нуурын усыг, чийгийн үнэрийг мэдэрч байв. Рюүк сүүлийн хүчээ шавхан өөрийг нь хүрээлж байсан юм бүгдийг нурааж эхлэв. Ус чулуун дотор ч байдаг. Тийм болохоор Рүюк одоо бүхнийг захирч байлаа. Тэр ганц хуруугаа л хөдөлгөн харшнаас үлдсэн байсан бүхнийг дээрээсээ нураалаа. Тэр үхэх ч гэсэн, Ворстыг өөртэйгээ хамт там руу авч явахаар шийджээ.
Касугоно анх удаагаа л ийм их сүр хүчийг харсан юм. Ногоон Нөмрөгтийн чадварт хязгаар байхгүй юм шиг санагдлаа. Касугоно өөрийнхөө биеийг ч захирч чадахгүй усан доогуур орж, улам л гүнзгий хэсэг рүү орж байлаа. Тэр энэ үед хөл гараа ч хөдөлгөж чадахгүй, зүгээр л үхдэл шиг живж байлаа. Уушиг нь агаар нэхэн шатах шиг хорсож эхэллээ. Тэр амьсгаа авахгүй байхыг хичээсэн ч байгаль дэлхийг дийлж чадсангүй. Уушиг нь усаар дүүрэхэд Касугоно хутгалуулж байгаа юм шиг өвдөлт мэдэрлээ. Гэхдээ тун удахгүй тэр юу ч мэдрэхээ байлаа. Зөвхөн харанхуй. Мөнхийн харанхуй.
\дараа энэ хэсгийг арай тодорхой бичнээ, тусад нь бичихгүй бол аймр сунжрах гээд бн\

НүД Уми Кира хоёрыг хамт байхад нь дийлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо. Уми дахиж нэг дайрахад, тэр өөрийгөө Кирагаар халхалсан ч Кира түүнийг шууд бариад авлаа. Кира хүн биш, киборг байсан болохоор НүДийн сахиус түүнийг яаж ч чадахгүй байв. Гэнэт Кира түүний хооронд Этернал гарч ирлээ. Этернал мэргэжлийн хулгайч байсан болохоор, гэнэт гэнэт довтлохдоо тун сайн байлаа.
- Би чамайг яв гээ биз дээ?
- Миш намайг энд байж бай гэсэн, - Этернал Кираг өөрөөсөө түлхэж дийллээ.
- Яагаад?
- Би яаж мэдэх вэ дээ?

- Ок! Банди минь! Надад хэлээдэх! Золоогг хаана байна вэ? – Конфит сандланд хүлчихсэн байсан Шоки руу тонгойлоо.
- Хэлэхгүй!
- Тэгвэл тэр энд байхгүй байгаа юм байна тэ?
- Хэлэхгүй!
- Ойлголоо. Тэгвэл тэр энд байгаа юм байна.
- Үгүй!
- Ок. Тэр энд байгаа нь ойлгомжтой боллоо.
- ...
- Тэр ил өрөөнд байгаа юу?
- Үгүй!
- Аанхаа! Золоогг нууц өрөөнүүдйин аль нэг газар байгаа юм байна.
- Үгүй!
- Тийшээ нь эндээс орж болох уу?
- Үгүй!
- Тэгвэл хажуу талын өрөөнөөс юм байна шүү дээ.
- Ү-ү-үгүй!
- Нууц хаалга шаланд байгаа юу?
- Үгүй!
- Хаха! Нууц хаалга байдаг юм байна шүү дээ! – Конфит гараа ташаандаа аваад инээлээ.
- ...- Шоки шал руу ширтэж санаа алдлаа.
Хэдэн минутын дараа тэд тэр хаалгыг нь олдоод, хүчээр онгойлгочихоод Золоогиийг хайж эхлэв. Данзий нэг өрөө рүү шагайж үзэхэд тэнд орон дээр нэг хүн цаашаагаа хараад унтаж байлаа.
- Хаа! Золоогг! – Тэд бүгдээрээ түүн рүү гүйлээ. Данзий хамгийн түрүүнд очоод хөнжлийг нь татаж авахад тэд доор нь... Анааш сайхан унтаж байгааг олж харлаа.
- Энэ бас хэн бэ?- Боби түүнийг шинжилж үзэв.

- Миш! Миш!!! – Шизүкү хувхай цагаан царайлчихсан зөнчийг босгохыг оролдлоо.
- Шиз... Уучлаарай...
- Юу вэ? Миш!
- Уучлаарай! Би их тэнэг зүйл хийж!
- Миш! Надад нэг сайн тайлбарлаад өг дөө!
- Бид нар хэдийнээ ялагдчихаж...

эхэхэхэ... ёстой гунигийн бүлэг боллоо доо... ядаж байхад гоё бичиж чаддаггүй ээ..

 
AcidОгноо: Бямба, 2010-03-27, 10:30 PM | Дугаар # 630
Бүлэг: Removed





ооо лайтай. намайгаа бүр тоохоо байжээ.
 
Хэлэлцүүлэг » Архив » Архив » Fairy Shaft (ШТ-ийн хоёр жилийн ойд)
Search:

Хамгийн их уншсан 10 манга