Quote (greenmole)
Хад чулуу элснээс өөр зүйлгүй, ганц нэг хатингаршиж чулуужсан моднууд энд тэнд ёртойно. асар уудам орон зай эзлэх энэ тивийг гадна дотны худалдаачид Самадигийн ертөнц гэх ба төв дунд нь сүрлэг том хэрэм цайз бүхий Барон хот сүдэрлэнэ. Уг газрын хязгаар нутгуудад нь орших жижиг хот суурингууд нь маш алслагдсан хийгээд хүн амьтан сийрэг, гадныханд харьцаа муутай тул зөвхөн худалдаачид, хөлсний ажил хайгсад болон элдэв ашиг хонжоо эрэгсэд гол төлөв хэрэн хэснэ. Барон хотод Урук-шара/грийнмоль би хихи/ хэмээх тайлгач хамба эзэрхэн суух бөгөөд түүнд ард түмэн нь уг дуугуй захирагдах бөлгөө...
Тэр нутагт эрдэнийн чулуу маргад бардмаараг тэргүүтнээн нэн баялаг. Гаднаас ирэгсэд бөс бараа хүнс хийгээд түүнд холбогдох түүхий эд арилжих бөгөөд төлбөр тооцоогоо сувс шүр гэх мэт үнэт чулуугаар хийх нь худалдаачид үлэмж их ашиг олон буцдаг байна. тэндхийн иргэд чулуу, төмрөөр маш чамин хийцтэй гоёл чимэглэл, зэр зэвсэг урлах ба уурхай олборлолт гол аж үйлдвэрлэл нь болно. Мөн ан амьтан адгуулж хүнс болон ахуйд хэрэглэх бөгөөд энд үржил шим муутайгаас ан амьтад их үнэ хүрдэг...