2-r heseg
исафа нэг зүйлийг хараад зог туслаа. тэнд нэг хүн сууж байв. бор шар үстэй нүүрнийхээ урдуур бага зэрэг унжуулсан 16, 17 орчим насны хүү нүлээ анин хөдөлгөөнгүй сууна. түүний дагзнаас эхлээд сээр нуруу хүртэл маш олон кабелууд залгасан, мөн биеийн зарим нэг хэсгээс утас унжих ба түүгээр тунгалаг зүйл урсаж байв. жони: саиман чи сэрүүн байна уу? хэмээн эелдэг асуулаа. өнөөх хүү хөдөлсөнгүй. цонхоор нарны гэрэл үүлэн дээгүүр гулсан бүдэг бадаг орж ирэн тэр хүүгийн бие, царай яг л амьд хүн шиг харагдана. исафа нилээн гөлөрсний эцэст нэг юм ухаан орж: энэ хүн чинь яа....арай энэ ....
жони: тиймээ энэ бол XW-log хиймэл оюун ухаант хүн.
исафа: хүн гэнээ....? түүний бие нь....
жони: бие нь ч бас хиймэл л дээ, гэхдээ бодисын солилцоо явагдана, шархдвал нөхөн сэргээх чадвар сайтай, хумс үс ургана. гэхдээ бие дотор нь мэдээж механик эд анги байгаа маш хатуу төрлийн металыг тусгайлан гаргаж авч гавал болон...
жони өвгөн ярьсаар байсан ч исафад сонсох сөхөө байсангүй. тэр арайчүү биеэ эргүүлэн цонх руу ойртлоо. тэр үүлэн доор харагдах хотын ажиглах мэт болов ч ухаан санаа нь огт өөр зүйл бодож байв.
-үгүй ээ байж боломгүй, байх ёсгүй.. аль хэдийнэ ийм юм бүтээгдчихсэн байсан гэж үү.. энэ бол аймшиг хүн төрөлхтөн яг үүнээс л үргэлж айсаар ирсэн. хиймэл хүн..робот..үгүй ээ би тэнэг зүйл бодож байна, тэр хүн шиг байж чадахгүй тэр чин ердөө л компютер..
жони: хамгийн шилдэг компютер
исафа өвгөнийг хажуудаа ирснийг мэдээгүй байсан тул нилээн цочив. өвгөн нүүргэлтэн бараантах хот руу харан: роботуудыг одоо сүлжээгээр удирдах аргагүй болсон. тэд тусдаа бие даан хөдөлж сэтгэж байна, бид тэднийг хичнээн тоогоор хаана байгааг ч мэдэх аргагүй. дээд зөвлөл нэгэнт роботуудад ялагдаж байгаа учир эцсийн иимэрхүү аргыг хүртэл хэрэглэж байна. тиймээ роботын эсрэг робот.
исафа:роботуудын ганц зорилго бол хүн төрөлхтөнийг устгах. тэд өөрсдийгөө үйлдвэрлэж, өөрсдийгөө хөгжүүлж байна, өдий хүртэл бид тэднийг хязгаарлаж чадаж байсан ч одоо тэд биднээс нэг нүүдэл илүү сэтгэдэг болоод байна ийм үед таны энэ магтаад байгаа нусгай...бишээ XW-log юу хийж чадах юм бэ?
-намайг саиман гэдэг !
исафа гайхан эргэж харлаа. сандал налан хэвтэж байсан хүү өндийн суужээ
жони: саиман сэрчихвүү?
саиман нүдээ нээн исафа руу харлаа. исафагийн дотор зарсхийх шиг болж өвгөн рүү харав.
жони: аа энэ хүн бол одооноос эхэлж чиний хариуцагч болох...
саиман:исафа тийм биз би тэрний хувийн хэргийг үзчихсээн
тэр сандлаасаа босч шууд урагш зүтгэн залгаатай байсан кабелнуудаа тастаж хаяад цонхны урд жигд алхсаар ирэв.
саиман: та роботуудыг ерөөсөө мэддээггүй юм байна. тэднийг ойлгох хэрэгтэй шүү дээ харанхуйд байх хэн ч гэрэл гэгээг хүсдэг яг л хүмүүс насаараа аз жаргалыг хайдаг шиг.
исафа хүүг чөлөөтэй ярьж эхлэхэд гайхсан, үл мэдэг жихүүцсэн харцаар жони өвгөн рүү харав. өвгөний нүүрэнд багахан мишээл тодорсон байлаа.
өвгөн саиманы духанд хүрснээ: бага зэрэг хүйтэн байна, саиман бие чинь ямар байна?
гэсэнд саиман хоёр гараа атгаж үзсэнээ: би юу ч мэдрэлгүй их уджээ, одоо хүртэл сайн сэргээгүй л байна дахиад хүмүүсийн дунд орохын тэсч ядан хүлээж байна шүү
исафа: ю..юу хүмүүсийн дунд аа надаар даажигнахаа боль ийм зүйлийг гадагш гаргавал юу болохыг мэдэж байна уу..
жони: энэ чинь чиний хийх юм шүү дээ дээд удирлагаас XW-log ыг энэ орионд удаан байлгаж болохгүй гэсэн
исафа: энэ зэвэрсэн төмрийг чинь ямар ч системийн хамгаалалтгүй орчинд яаж хянах юм бэ?
саиман: надад зэвэрсэн юм байхгүй шүү тэгээд ч намайг системээр хянах боломжгүй тиймээс л гарга гэсийн байгааз
гээд өрөөний нөгөө хэсэг рүү эргэн явлаа.
жони түүнд жижиг схем өгөнгөө: за исафа хүү минь тэр одоо чиний мэдэлд орсон тэрнийг халамжлаарай бас химийн гаралтай юм өгч болохгүй болж өгвөл байгалийн гаралтай юм идүүлээрэй
исафа: та сая юу гэчихэв
тэднийг ингэж байх хооронд саиман цагаан подволк жинсэн өмд өмсчихсөн аягатай жүүс уусаар гарч ирлээ. робот гэж хэлэхээргүй энгийн л нэг царайлаг залуу гэмээр харагдаж байв. жүүсээ ёроолд нь хүртэл сорчихоод жонсонд бариулаад "явцгаая" гэхэд нь тэдний зогсож байсан газар доошлон явж шал хаагдлаа.