Шударга ёс юунаас эхэлдэг вэ? , Миний ирээдүйд амьдрах улс- Монгол, өдөр тутмын амьдралдаа нийгмийн харилцаанд орох шаардлага гарж л таарна. Ажилд орох, Эмнэлэгт үзүүлэх, Өөрийгөө хамгаалуулах... Энэ бүхнийг заавал л хийх болно. Энэ бүхнийг авах ёстой хууль дүрмийнхээ дагуу, элдэв саад бэрхшээлгүй авдаг болхын тулд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс энийг бичиж байна.
, Миний ирээдүй, хэдхэн жилийн дараа би дээд сургуульд орох болно. Тэр үед шалгалт өгнө, хүссэн сургуульдаа орхын тулд олон хүүхдүүдээс илүү гарч тэнцэх хэрэгтэй. Арайхыж орох гэтэл миний өмнүүр хэн нэгэн хүүхэд дайраад орчихвий? Олон ч хүний дурдатгал, номон дээр бичигдсэн байдаг. “Гадаадын сургуульд явах байтал нэг даргын хүүхэд оронд нь явчихсан” гэсэн үгнүүд, хэдий тэр олон жилийн өмнөх явдал ч, одоо цагт энэ нь бүүр ч ихэссэн гэж би боддог. Надад тохиолдоогүй болхоор сайн мэдэхгүй ч, тэгж ярьж байгаа хүмүүсийн үгийг би зөндөө сонссон. Ирээдүйг минь шийдэх тэр үед бусдын эрх мэдэл, албан тушаалаар дарагдаж балрахвий гэхээс айж байна.
, Эмч, Цагдаа, Татвар, Гааль гээд л олон байгууллага авлига, хээл хахуульд нэрвэгдсэн, бугшсан байдаг гэж ярьж, бичсэн олон зүйлс уншсан. Өөрөө хараагүй болхоор сайн мэдэхгүй байна. Тэхдээ, хүссэн хүсээгүй би энэ хүмүүстэй харьцах л болно. Өөрийнхөө авах ёстой үйлчилгээг, эдлэх ёстой эрхээ эдлэхийн тулд хэн нэгнийг гуйж, царайчилж явхыг би хүсэхгүй. Гарыг нь хүндрүүлэхгүй л бол миний хүсэлтийг биелүүлдэггүй байвал надад туйлын хүнд л байх болно. Хамгийн хэцүү нь, би хүссэн хүсээгүй авилга өгж байж л, өөрийнхөө хүсэлтийг биелүүлүүлэх болвол...
, Хэрвээ ийм нийгэмд би амьдрах бол, ирээдүй маань ийм бохир, заваан юм бол... Энэ дунд би өөрөө хүн чанараа алдахгүй байж чадах болов уу? Аргагүйн эрхэнд нэг зүйлийг бүтээхийн тулд, нөгөөгөөс нь хахууль авах болвол. Хэдий хүсэхгүй ч, бүхэлдээ ийм болчихвол яах вэ? Би айж байна.
Ирээдүй хойч үедээ эрүүл нийгмийг үлдээхийн тулд одооноос бидэнд тайлбарлаж, ойлгуулж өгөх хүмүүс хэрэгтэй. Хүүхдийн ертөнц гэдэг цав цагаан цаас гэдэг билүү? Тэгвэл энэ цаасан дээр, авилга, хээл хахуулийг зөв ойлголтоор зурж өгөх хүмүүс хэрэгтэй байна.
, Өөрийнхөө ирээдүйг би өөрөө бүтээнэ. Амьдрах нийгмээ ч би өөрийнхөө хүссэн шиг байлгамаар байна. Үүний тулд, миний мэдэх, чадах зүйл биш гээд суугаад байлгүй жижиг ч гэсэн чадах бүхнээ хийх болно. Үе тэнгийхэндээ, энэ хээл хахууль гэж ямар муу, аюултай зүйл болох тухай мэдэх болгоноо хуваалцаж байна. Хүн болгон хор хөнөөлийг нь ойлгосон цагт л авлигагүй нийгэм бүрэлдэх бизээ..
Шинэ-Монгол сургуулийн сурагч Г. Золжаргал
Danzii бичээд үз гэхээр нь бичсэн.. Даанч сэдвээсээ тэс хөндлөн юм болцон болхоос биш.. :P