Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2017-11-23
[ Шинэ бичлэг · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 1 of 212»
Archive - read only
Хэлэлцүүлэг » Архив » Архив » Шүрикэн багийн орчуулгын зарчим ver z1.0 (энэ талаар ярилцах нь чухал гэж бодсон тул шинэ сэдэв нээв.)
Шүрикэн багийн орчуулгын зарчим ver z1.0
T3nS@iОгноо: Даваа, 2011-05-30, 1:05 AM | Дугаар # 1
Бүлэг: Removed





Зохицуулагчид болохгүй гэж үзвэл нөгөө сэдэвтэй нэгтгээрэй.

----

Шүрикэн багийн орчуулгын зарчим Ver: z1.0
Ерөнхий
1. Манга орчуулгын ажлыг хийж байгаа нь сайн дурын мэт боловч өөрт “цаг баримтлах, багаар ажиллах, амлалтандаа хүрэх, компьютер болон хэлний мэдлэгээ сайжруулах” зэрэг чадварыг эзэмшихийн тулд дуртай зүйлээ хийж байгаа хэмээн хүлээн зөвшөөрнө.
2. Шүрикэн багийн үндсэн гишүүн нь орчуулгын багийн гишүүд байх бөгөөд бусад бүртгүүлсэн хэрэглэгчдийг Шүрикэн багийн нэг хэсэг гэж үзэхгүй.
3. Хариуцлага алдсан гишүүдийг “ХУДАЛЧУУД ХЭРЭГГҮЙ” зарчмаар хасах болно.
4. Олон хүн биш, цөөн ажиллаж чаддаг гишүүдтэй байхыг баримтлал болгоно.

Салааны хувьд:
1. Шүрикэн баг нь орчуулгын 4 хүртлэх салаанд хуваагдана. Салаа нь манга орчуулга, мэдээ мэдээлэл, өөрсдийн уран бүтээл зэрэг бүх төрлөөр ажиллаж болно. Салаа бүрийг 1 удирдагч ерөнхийд нь зохицуулна. Шаардлагатай тохиолдолд дэд зохицуулагч томилж болно. Салааны удирдагчид багийн удирдлагыг бүрдүүлнэ.
2. Салаа дотроосоо манга гаргалтын хуваарийг баталж гаргана. Уг хуваариа мөрдөх үүргийг хүлээнэ.
3. Салаанд гишүүн элсэхдээ салааны удирдагчын зөвшөөрлөөр элсэж орно. Салаа бүр гишүүн элсүүлэх аргачлалаа өөрсдөө боловсруулж гаргана.
4. Салаанууд гаргаж буй мангануудыг хариуцан авна.
5. Салаа нь нэртэй байхыг зөвшөөрнө. Мөн өөрсдийн саналаар багийн удирдлагын зөвшөөрлөөр бусад нэмэлтийг хэрэглэж болно.
Гишүүний хувьд:
1. Өөрийн хариуцаж авсан ажлаа цагтаа хийж гүйцэтгэх ёстой.
2. Шүрикэн багийн гишүүн гэдгээ ойлгон форумд спамдах, ёс бус үг хэллэг хэрэглэх зэрэг байдлыг гаргахгүй.
3. Салааны ахлагчын зааврыг дагаж ажиллана.
4. Өөрийн дааж авсан ажлаа хийж чадаж байвал бусад салааны туслах хүсэлтийг хүлээн авч болно.
5. Өөрийн салаанд тогтмол хийж буй ажилгүй боловч, өөр салааны тогтмол гаргалтанд оролцож болохгүй. Зөвхөн өөрийн салаа нь тогтмол гаргалт хийх боломжгүй үед түр ажиллаж болно.
6. Дараа нь эргэн холбогдох шаардлага гарч болзошгүй тул салааны удирдагч хүсвэл өөрийн холбогдох мэдээллийг үнэн зөвөөр өгөх үүрэгтэй.
Салааны ахлагчийн хувьд:
1. Өөрийн хариуцаж авсан салааны ажлыг тогтмол хариуцаж байх үүрэгтэй.
2. Багийн хуваарийг гаргаж, биелүүлж ажиллана. Хуваарын гаргалт бэлэн эсэхийг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд нөхөлтүүдийг зохицуулах ёстой.
3. Багийн гишүүдийн ажлын ачааллыг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд чөлөө өгөх зэрэг ажлыг хариуцна. Үүнээс болж гаргалтын хуваарьт орох өөрчлөлтийг мэдээлнэ.
4. Салааны ахлагч нь манга гаргалтын ажлын хувьд гишүүнтэй адил хэмжээнд байна.
5. Хариуцлага алдвал гишүүнтэй адил хэмжээнд шийтгэгдэнэ.
6. Гишүүдийн холбогдох мэдээллийг тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд сайтын үйл ажиллагаатай холбоогүйгээр ашиглах, цааш нь тараахыг хориглоно.
Хариуцлага:
1. Гишүүд салаанаас хөөгдөж болно. Хэрвээ хөөгдсөн тохиолдолд бусад салаанд элсэх хүсэлт гаргах эрхтэй. Энэ хугацаанд гишүүний статусаа алдана.
2. Салаа бүр дотроо хариуцлагын дүрэм гаргана. /Доор өөрийн хариуцах салааны дүрмийн хувилбарыг хавсаргав/
3. Салаа хувиараа зөрчсөн бол салааны оноог хасна. Салааны оноо нь манга гаргах эрхийн тоо, шинэ манга эхлүүлэх эрх гэх мэт зүйлд нөлөөлнө. Мөн салааны оноог салаа хооронд зарлагдсан тэмцээнд ашиглах боломжтой.
4. Тогтмол чанартай ажиллаж буй салааг салааны оноогоор урамшуулна. /Урамшууллын системийг дараа гаргана./
Бусад:
1. ...
--------
.... –р салааны дотоод дүрэм.
1. Салааны бүх үйл ажиллагаа Орчуулгын зарчмыг баримтлана.
2. Салаанд гишүүн элсэх нь форумд илээр тавигдсан байгаа бичил анкетийг үндэслэн салааны ахлагчийн шийдвэрээр элсэнэ.
3. Салааны гишүүн нь 10 удаа хуваариа биелүүлсэн бол нэг од нэмнэ.
4. Анх элсэж буй гишүүн 2 одтой байна.
5. Хуваариа зөрчих үед нэг од хасна.
6. Одгүй болсон гишүүн салаанаас хөөгдөнө.
7. Салааны гишүүд нь бусад салааны 1-с илүү ажилд туслахыг хориглоно.
8. Бүх хийж буй ажлаа форум дээр тэмдэглэж, ахмадад мэдэгдэж явна.
9. /болон бусад/

---

Санаа оноогоо хэлээд, бас хэн хэнийг салааны ахмадууд болгомоор байгаагаа саналаар өгнө үү.
 
T3nS@iОгноо: Даваа, 2011-05-30, 1:10 AM | Дугаар # 2
Бүлэг: Removed





Тодруулгууд

2. Шүрикэн багийн үндсэн гишүүн нь орчуулгын багийн гишүүд байх бөгөөд бусад бүртгүүлсэн хэрэглэгчдийг Шүрикэн багийн нэг хэсэг гэж үзэхгүй. - Гагцхүү "Шүрикэн гэр бүлийн" нэг хэсэг байх болов уу.

1. Шүрикэн баг нь орчуулгын 4 хүртлэх салаанд хуваагдана. - Гишүүдийн тоо цөөн байвал эхлээд 3 салаатай байхад болох байх.
 
Lord_KasugonoОгноо: Даваа, 2011-05-30, 2:25 AM | Дугаар # 3
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
За ингээд ахин гишүүнчлэлд хамрагддаг байжээ.


Үүд нь нээлттэй байшин
 
003Огноо: Даваа, 2011-05-30, 3:53 AM | Дугаар # 4
7-р сарын шилдэг гишүүн
Бүлэг: Удирдагч
Бичлэг: 993
Урам: 56
Төлөв: Одоо холбогдоогүй
Би бээр хуучин байр сууриндаа хэвээр үлдэж болохсон болов уу~~~???
Уран бүтээл хэсгийн ахлагч бөгөөд орчуулгын салаанд харьялалтайгаар, Тэгээд тэр орчуулгын салааныхаа ахлагч нь болох эсэхийг багийн бусад гишүүд шийдэг. Ахлагч болохгүй гишүүн болж явна~~~!!!

Харин дээрх зарчимд нэмэрлэх санаа оноо болон шүүмжлэх зүйлс одоохондоо алга~~~!!!
гэвч 10 удаагийн хичээж байж авсан одоо нэг удаадаа алдаа гаргаад алдана гэдэг бол жоохон харамсалтай юм~~~!!!


Ер нь бүх жил Сэйнэн манганы жил!
Орчуулах манганы каталог
Ажлын ирц~~~!!!
 
ciboОгноо: Даваа, 2011-05-30, 5:30 AM | Дугаар # 5
Vizard
Бүлэг: 2-р салаа
Бичлэг: 735
Урам: 34
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
uul n zov l shem bn ghdee neeh hoono moono gheer hatuu sonsogdood bnaa.
nileen hatuu > __ > shemee saihan zuraad tailbarlaad ogooch tensai


 
Lord_KasugonoОгноо: Даваа, 2011-05-30, 10:10 AM | Дугаар # 6
Human
Бүлэг: Зохицуулагч
Бичлэг: 3148
Урам: 50
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Яады яады. Хатуу байсан нь дээр. Хөө хөө


Үүд нь нээлттэй байшин
 
AcidОгноо: Даваа, 2011-05-30, 1:42 PM | Дугаар # 7
Бүлэг: Removed





7-н сар гартал ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гэж тохирсон шүү дээ.
тэр үедээ л системээ шинэчилэх үгүйгээ ярьж, шийдвэр гаргая
 
T3nS@iОгноо: Даваа, 2011-05-30, 4:11 PM | Дугаар # 8
Бүлэг: Removed





Quote (Acid)
7-н сар гартал ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гэж тохирсон шүү дээ.


Хаана? линк байна уу? Тэгвэл энүүгээрээ хэн хаана юу хийгээд байгаа нь сайн мэдэгдэхгүй байдлаар л явцгаая даа.. ТЛР орчуулагдаж байгааг лав би орчуулгын форумаас сайн олж мэдэж чадаагүй.. Таны хувьд энэ нь зүгээр бололтой.

Quote (003)

гэвч 10 удаагийн хичээж байж авсан одоо нэг удаадаа алдаа гаргаад алдана гэдэг бол жоохон харамсалтай юм~~~!!!


Хэрвээ өөрөөсөө шалтгаалахгүйгээр хугацаандаа амжихгүй болвол чөлөө авах этр гэсэн арга замууд байгаа шт. Хөлбөмбөг дээр 90 минут гүйчихээд ганц тохойдчиход дараагийн тоглолтоос чинь хасчихдагтай л адилхан..

Quote (cibo)
uul n zov l shem bn ghdee neeh hoono moono gheer hatuu sonsogdood bnaa.


Сайтаас хөөхгүй орчуулгын хэсгээс л хөөх болохоор дажгүй байлгүй дээ.. "Танайх олон гишүүнтэй байж гаргаж байгаа нь бараг л байхгүй" гэсэн үгийг та лав нэлээн хэдэн хүнээс сонссон буй заа. Ядаж л өөдөөс нь бид нар ... гишүүнтэй гэж ажилладаг хүнийхээ тоог хэлж чадах болмоор байна.
 
DiamondОгноо: Даваа, 2011-05-30, 5:23 PM | Дугаар # 9
будаа тосгоны нинжа
Бүлэг: Уншигч
Бичлэг: 1827
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
зөв зөв аль болох шалавхан л энэ системдээ орий юун долоон сар 6-сарын-1 ээс эхлий хаха

Live by the Gun
Die by the Gun
This is thug life
R.I.P is Rap is Pac
 
AcidОгноо: Даваа, 2011-05-30, 5:31 PM | Дугаар # 10
Бүлэг: Removed





Quote (T3nS@i)
Хаана? линк байна уу? Тэгвэл энүүгээрээ хэн хаана юу хийгээд байгаа нь сайн мэдэгдэхгүй байдлаар л явцгаая даа.. ТЛР орчуулагдаж байгааг лав би орчуулгын форумаас сайн олж мэдэж чадаагүй.. Таны хувьд энэ нь зүгээр бололтой.

энэ тал дээр өмнөх сэдэв дээр бичсэн байгаа. одоо тэр сэдэв нь архивт байгаа
тэгээд 6-н сард нэг юм туршиж үзээд, бүтэхгүй бол системээ солино гэж хэлсэн биз дээ?
ингэж байж ШТ яагаад зогсонги болцныг олж мэдэх гээд байна. бүгд завгүй байнаас ингэв үү, эсвэл систем алдаатай байв уу? гэдгийг тогтоох гээд байна.
гал түймэр гарцийм шиг яараад байхын. хүн болгоны саналыг дагаад байвал системээ долоо хоногт нэг солих хэрэг гарах байлгүй. шал дэмий наашаа цаашаа шилжмээргүй байна шүү. өмнө нь салааны системтэй байсан гэдгийг санаж байгаа биз дээ?

харин тэр ТЛР-ийн тал дээр. бодитой юм хийснийхаа дараа Лорд Фүзүк нар орчуулгын форум дээр тайлагнах байлгүй дээ. хараахан бичих юмгүй байгаа болохоор чимээгүй байгаа биз
 
DiamondОгноо: Даваа, 2011-05-30, 5:35 PM | Дугаар # 11
будаа тосгоны нинжа
Бүлэг: Уншигч
Бичлэг: 1827
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
Гал түймэрийг гархаас нь өмнө анхаардаг биз дээ энэ бас л монголчуудын нэг сонин зан дандаа цагыг нь тулгахаараа хийдэг гал гархаар боссоноос гал гархаас өмнө босцон нь дээр биздээ

Live by the Gun
Die by the Gun
This is thug life
R.I.P is Rap is Pac
 
T3nS@iОгноо: Даваа, 2011-05-30, 5:37 PM | Дугаар # 12
Бүлэг: Removed





Quote (Acid)

харин тэр ТЛР-ийн тал дээр. бодитой юм хийснийхаа дараа Лорд Фүзүк нар орчуулгын форум дээр тайлагнах байлгүй дээ. хараахан бичих юмгүй байгаа болохоор чимээгүй байгаа биз


Би андуураагүй бол тэр хоёр давхардаж ажиллаж байсан тухайгаа бичсэн байсан. Хийхээсээ л өмнө бичиж байсан баймаар юм..

Quote (Acid)
өмнө нь салааны системтэй байсан гэдгийг санаж байгаа биз дээ?


Тэр үед 13 салаа, 10 гишүүнтэй байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Бүгд хуваагдчихсан учраас бүрэн ажиллаж чадах салаанууд байгаагүй учраас сольсон билээ.

---

Энэ өөрчлөлт маань зөвхөн салааны системээр ажиллах бус, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООТОЙ болох гэж байгаа гэдгийг анхаарч үзнэ үү.
 
DiamondОгноо: Даваа, 2011-05-30, 6:02 PM | Дугаар # 13
будаа тосгоны нинжа
Бүлэг: Уншигч
Бичлэг: 1827
Урам: 45
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
тэгээд ч тэр салаа чинь 13 хэсэгт хуваасан байсан 1-р салаа манга орчуулга 2-р салаа аниме орчуулга 3-р салаа уран бүтээл гэх мэт сайн санахгүй байна
тэгээд яагаад энэ салааны систем нь амжилт олоогүй гэхээр хүмүүс нь салаандаа хуваагддаг байсан тиймээс явахгүй байсан тэгээд ч хүн болгон л эхний 3 салаанд орчих юм бол лаг нэр хүндтэй болчих юм шиг л боддог байсан байх яагаад гэвэл 13 салааны 13 дахь салаанд Шибо бид 2 оос өөр хүн байдаггүй байсан хаха
харин одоогийн энэ систем бол салаандаа хүмүүс нь хуваагдана тэгхээр бүх талын юм хийдэг олон салаатай болно


Live by the Gun
Die by the Gun
This is thug life
R.I.P is Rap is Pac
 
kokoroОгноо: Даваа, 2011-05-30, 7:36 PM | Дугаар # 14
Бүлэг: Removed





za zarchim todorhoi bna. odoo turshij uzeh l uldeh shiw. aigaad tsaargalaad bh zuil bhgui gej bodoj bna. minii huwid odoogiin nuhtsul baidlaar type bolon clean hiih bolomjgui bgaa uchir orchuulga hiiye gej bodoj bna. mun neg zuil todruulj asuuhad ajliig hyanah bag gej tusad ni garguul deer uu? eswel hoorondoo soliltsoj hyanah uu ?
ezest ni ajildaa orii humuusee.
 
Usui_TakamiОгноо: Даваа, 2011-05-30, 9:22 PM | Дугаар # 15
Adjuchas
Бүлэг: Уншигч
Бичлэг: 95
Урам: 17
Шийтгэл: 0%
Төлөв: Одоо холбогдоогүй
дэмжиж байнаа оролдоод үзий залхуурахгүй хийе dry

Шургуу хөдөлмөр амжилтанд хүргэнэ
 
Хэлэлцүүлэг » Архив » Архив » Шүрикэн багийн орчуулгын зарчим ver z1.0 (энэ талаар ярилцах нь чухал гэж бодсон тул шинэ сэдэв нээв.)
Page 1 of 212»
Search:

Хамгийн их уншсан 10 манга