Форумдаа бага зэрэг дүрэмтэй болъё гэсэн миний санааг эсэргүүцсэн хүн байхгүй гэж бодоод, хэрэгжүүлж эхлэхээр шийдэв. A. Форумын дүрэм.
1. Шинэ сэдэв нээхдээ криллээр гарчигаа өгч байвал сайн. /Тэхдээ, хүмүүс олон сэдэв нээдэггүй болхоор, засаад байх хэцүү биш. Англи үгээр гарчиг өгөх бол.. заавал галиглах хэрэггүй/
2. Зөв форумаа сонгож сэдвээ нээгээрэй.
3. Тухайн сэдвийн хүрээнд л харилцана уу!
4. Хэн нэгнийг хараах, эвгүй үг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй!
5. Олон дараалсан бичлэгүүд /ахмад!/ хийхгүй, эдит ашиглана уу! /гишүүд.. автоматаар нэг болж харагддаг болхоор зүгээр/
6. Хаа хамаагүй газар чатлаж болохгүй. /Чөлөөт цагийн булан... Хүссэнээрээ чат!!!/
Одоогийн байдлаар өөр дүрэм болгочихоор юм санаанд орсонгүй.
Дүрэм зөрчивөл: Ямар ч шийтгэл байхгүй, гэхдээ та удирдагчид болон ахмадуудын тусын тулд дүрмээ дагахыг хичээгээрэй /тэд нар. форумыг эмхлэх, цэгцлэх ажлыг хийх болхоор../
B. Эмх цэгц
Форумдаа архив нээсэн /хамгийн доод талд байгаа/. Эндээс та хуучин бичлэгүүдийг харж болно.
Одооноос эхэлж нээсэн зорилго нь хуучирсан, эсвэл идвэхигүй байгаа... эс бөгөөс түгжигдсэн сэдвүүдийг архивлуу зөөнө.
P.S: Hall of Fame гэж нэг шинэ архив нээгээд, Шүрикэнтэй холбоотой шинэ бүтээл ч юму, арай онцгой. гоё сэдвүүдийг хийж байх талаар бодож байна. Саналаа хэлээрэй.
/Архивтай болсонтой холбогдуулан ахмадууд сэдэв устгах эрхгүй болсон. Сэдвүү архивлуу зөөгөөрэй.. устгангуут.. тийшээ шилждэг болгож болдоггүй бололтой/