1-р боть Иноүэ Такэхико
Би ахлах сургуульдаа сагсны секцэд явдаг байлаа. Сагсаар шальдаггүй сургууль байсан боловч сагсан бөмбөгт маш их дуртай байсан тул өдөр шөнөгүй бүхнийг умартан тоглодог байсан юм. Би ямар нэгэн зүйлд дуртай гэж хэлэхэд жаахан ичиж худлаа хэлэх юмуу эсвэл хэлэхгүй өнгөрөөх тохиолдол байдаг ч сагсан бөмбөгт дуртай гэж хэлэхдээ хэзээ ч ичиж байгаагүй юм.
2-р боть Иноүэ Такэхико
4 сарын 22, даваа гараг, цэлмэг
Өнөөдөр ойролцоох цэцгийн дэлгүүрээс жижигхэн цэцэг худалдаж аваад өрөөндөө тавьчихлаа. Тэгтэл өрөө маань нэг л өөр... Тийм жижигхэн цэцэг өрөөг минь ийм бүлээн дулаан уур амьсгалтай болгочихлоо гэж үү?
Токиод ногоон ургамал бага болохоор ийм жижигхэн цэцэгийг харахад үнэхээрр баярлах сэтгэл төрдөг юм байна. Токиогийн давуу таль нь энэ юм байна.
3-р боть Иноүэ Такэхико
Үргэлж захидал илгээдэгт баярлалаа.
Бүгдийг нь уншдаг шүү. Урам зориг ордог. Талархаж байна.
Сүүлийн үед "Сагсан бөмбөгт дуртай болоод байгаа", "Дунд сургуульд орохоороо сагсны секцэд явна", "Ахлах сургуульд ороод сагсны секцэд орсон" ийм захидлууд их олон ирдсэг болсон
Би тун баяртай байна. Сагсан бөмбөг сайхан спорт шүү! Хичээгээд байгаарай!
4-р боть Иноүэ Такэхико
NBA шилдэг тоглогч L.A LAKERS №32 Magic Johnson-той уулзаж ярилцлаа. Миний хувьд Magic бол бурхан л гэсэн үг. Уулзахын урьд шөнө бараг унтаж чадсангүй.
Энэ уулзалтыг зохин байгуулсан бүх хүмүүст талархаж байна. Дээр нь үргэлжийн сайхан инээмсэглэлээрээ угтаж ярилцсан Magic-т талархаж байна.
5-р боть Иноүэ Такэхико
1992 оны Барселоны олимпийн эрхийг Японы шигшээ баг авч чадсангүй. Азийн аварга хятадтай хийсэн тоглолтоос харахад чадварын зөрүү хол ялгаатай байлаа. Энэ чигээрээ Япон 2дахь удаагаа олимпид оролцож чадахгүй юм болов уу!? Хятад, Солонгосын багийг ялаад ази тивээ төлөөлөн оролцох боломжгүй гэж үү!? Хичээгээрэй япончуудаа!!
6-р боть Иноүэ Такэхико
Сүүлийн үед доорх асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй сандрах юм. "Юу сонирхдог вэ?" гэсэн асуулт. Ойрдоо бараг сагс тоглоогүй.
Уралдааны дугуйгаа өрөөнийхөө интерьерийг сайжруулах гээд тавьчихсан. Кино бол шуугиан тарьж буйг нь үзэж байгаа. Тийм болохоор "Кино сонирхдог" гэж хэлэх хаашаа ч юм. "Завгүй болохоор байхгүй" гэж хэлмээргүй байдаг. Ямар нэгэн зүйл олохгүй бол болохгүй нь дээ.
7-р боть Иноүэ Такэхико
Саяхан сагс тоглолоо. Ойрдоо тоглоогүй болохоор тэр өдрөөс хойш 4, 5-н өдөр хамаг бие хөндүүрлэж өвдөөд үхэх дөхлөө. Анх удаагаа л ийм өвдөлтийг мэдэрч байна. Иймэрхүү янзаар л хүн хөгширдөг юм байх даа. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм даа.