Цаг нь болсон байх гэж бодож байна
Өмнө нь дурдаж байсан зүйлээ энд биччихье. Сонирхох хүмүүс байна байз. "Doubt" дуусчихсан ч гэсэн нэг жижигхэн doubt бидний дунд нууц хэвээр үлдсэн шүү дээ. Түүнийг одоо тайлъя
Doubt-н төгсгөлд Eternal бид 2 форумд бичсэн "BeSpiOcor, CREAtor 2 нэг хүн" гэдэг бол үнэн юм. Энэ жирийн үнэн маш гайхамшигтай том нууцыг хадгалж байгаа юм.
Үнэндээ "Doubt 4"-д ялах боломж 100% чононуудын гарт байсан. Гэхдээ чононуудын хувьд нэг том нууцаа хадгалж үлдэхийн тулд ялалтыг гартаа авсан. "BeSpiOcor, CREAtor 2 нэг хүн" гэдэг нууцаа хадгалахын тулд... BeSpiOcor нөхцөл байдлыг ойлгоогүй царай гаргаад чонын талд саналаа өгөөгүй тохиолдолд шууд чононууд ялах байсан...
Гэхдээ ийм явдал гарж магадгүй гэж мэдэж байсан учраас BeSpiOcor -руу өөр зүгээс дайралт хийж нэг бол энэ 2 account-тай нууцаа авч үлдэх, нөгөө бол чононууд ялагдаж Eternal бид 2-ын сөхсөн BeSpiOcor, CREAtor 2-ын тухай нууцын талаар хүн бүр баярласандаа мартаж болох гэсэн 2 хувилбар үлдсэн. Өнөөг хүртэл нөхцөл байдал 2 дахь хувилбараар өрнөсөн гэдгийг бүгд нэгэнтээ харж байна...
CREAtor-оо, BeSpiOcor-оо чи үнэхээр гайхалтай чоно байсан шүү. Туулайнуудыг бүгдийг нь дүүжлэх боломж чамд байсан ч чи сайн дураараа татгалзсан. Ялалт чиний гарт байсан. Туулайнууд бид зөвхөн нэр төрөө эрхэмлэх бардам занг чинь хөндөж байж ялалтаа өөрсдийн талд буулгаж авсан...
жич: сэдэв одоохондоо нээлттэй байж л байг. Ярианы сэдэв гаргасан тул... 