За. Шүрикэн багын онлайн тоглоом- Цахим эргэлзээ эхлэхэд бэлэн боллоо Цин цин цин цин црийн...
Нийт 18 хүн тоглохоор болжээ / Хасагдсан/Алуулсан хүмүүсийг улаанаар бичих болно.. /
Man
Amka_shizuku /5-дах дүүжлүүр. Чоно байв./
Greenmole /Эхний аллага/
Ryuku /3-дах дүүжлүүр/
Diamond /Өөрийн хүсэлтээр хасагдсан/
Lord_Kasugono /4-дэх дүүжлүүр. Цагдаа байв/
Vampy /3-дах аллага. Цагдаа байв/
Mish_eru /5-дах аллага/
beSpiOcor
EyeGoScary
cibo /4-дэх аллага/
Acid_Confit/6-дах аллага. Эмч байв/
Eternal
003
CREAtor
KODY /Эхний дүүжлүүр/
Anaash /2-дах дүүжлүүр/
RIN /2-дах аллага/
2 чоно, 2 цагдаа, 1 урвагч туулай... болон 1 эмч... 12 туулай тоглох нь ээ.
Одоо дүрмээ хальт бичих гэж оролдоё.
Цагдаа: Надаас хэн нэгэн хүнийг чоно эсхийг асуух 2 боломж байгаа. Мэдээж асуухдаа PM ээр асууна.
PM ийн жишээ:
Quote
Цагдаа: Mr.x чоно мөн үү?
Zoloogg: Mr.x чоно мөн...
За ингээд.. Форум дээр цагдаа нар Mr.x г чоно гэж бодож байна гэх мэтээр шалтаг зохиож эхэлнэ дээ. /Харин шууд.. би цагдаа болхоор mr.x г чоно гэж мэджин гэж болохгүй/ Цагдаа нар эрхээ хэрэглэвэл.. Цагдаа эрхээ хэрэглэлээ.. л гэж форум дээр бичнэ. /Оносон оноогүй тухай юм бичкү/ Чоно: 2 чоно хоорондоо зөвлөлдөөд алах хүнээ надад оройн 8 цагаас өмнө мэдэгдэнэ.
Хэрвээ PM бичээгүй байх юм бол чононууд алхаас татгалзсан хэмээн үзэж шууд туулайнуудад дүүжлэх эрхийг өгнө.
Жишээ:
Quote
Чоно: Mr.y г алая.
Zoloogg: /Форум дээр/ 8 цаг болсон тул чонын алсан хүнийг зарлая. Mr.y үхлээ.
Эмч: Чоно хэнийг ална гэж бодож байна, чонын алах гэж байгаа гэж бодсон хүнээ надлуу 8 цагаас өмнө PM ээр явуулна. Хэрвээ PM бичээгүй байх юм бол эмч хэнийг ч эмчлээгүй гэж үзээд.. туулай автоматаар алуулна. Мэдээж эмч, чоно, урвагч болон өөрийгөө эмчилж болно.
Жишээ:
Quote
Чоно: Mr.z г алая.
Эмч: Mr.z г эмчлэе.
Zoloogg: /Форум дээр/ 9 цаг болсон тул чонын захиалгыг зарлая. Чоно Mr.z г сонгосон. Гэвч эмч мөн mr.z г сонгосон тул mr.z амид үлдлээ..
/Нэмэлт:Чонын захиалгыг 21.00 цагт зарлаж байхаар шийдэв. Энэ нь, туулай цаазлуулсны дараа, дараах тоглоомын үйл явцыг төлөвлөж байсан хүнд.. боломж олгохоор шийдэв... /
Урвагч туулай: Чононуудад тусалж, туулайнуудыг самууруулах үүрэгтэй. Урвагч туулай чононуудтай яаж ч харьцах боломжтой.
/Мэдээж илээр биш шүү дээ./ Туулай: Форум дээр л хэнийг хардаж байгаагаа, шалтгаанаа гэх мэт зүйлсээ бичнэ. Тэгээд оройн 8 цагаас өмнө дүүжлэх хүндээ санал өгнө. 8 цаг болход хамгийн их санал авсан нэг хүн дүүжлүүлнэ. Яг дараа нь чонын дүүжилсэн хүнийг зарлана. Ингээд дахиад ярилцаж эхэлнэ.
Анхааруулга: 1. Хүн болгон өөрийн авсан дүрээ нууцална уу.
2. Бие биендээ ятгасан PM бичиж болох ч... шууд задруулсан PM болохгүй /Цагдаа байна. Чоно бол Mr.x гэх мэт/
Бүх дүрүүдэд PM явуулсан тул PM аваагүй бүх хүн өөрийгөө туулай гэж бодно уу.
Ялах нөхцөл:
1. Чонын талынхан /Урвагч+Чононууд/>= Туулайнууд болсон үед /1 чоно, 1 урвагч, 2 туулайтай үлдэх гэх мэт/ үед Чонынхон ялна.
2. Бүх чоныг устгасан үед туулай баг ялна. /Урвагч туулай хамаагүй/
3. Чононууд хоёр удаа хүн алахгүй алгасвал туулайнууд ялна. /Энэ нь чононууд өөрсдийгө сэжиг гаргуулахгүй сайн талтай болоод.. туулайнуудыг өөрсдөөр нь дуусгуулж болох учраас/
Үүнээс өөр нөхцөл байхгүм байна. хэхэ.. /1чоно vs 1 туулай болвол чононууд ялна./
Санал хураалт:
Тоглоомонд оролцож байгаа бүх гишүүд саналаа өгөх боломжтой /Чоно, Туулай, Цагдаа, Урвагч, Эмч ..../ Санал авах хугацаа тухайн өдрийн 20.01 цагаас эхэлж маргаш өдрийн 20.00 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд та саналаа хэдэн ч удаа өөрчлөх боломжтой. Мөн саналаа өгөхгүй ч байсан болно. Туулайнууд өдөр бүр заавал хүн дүүжлэнэ. /Хэн ч хэнд ч саналаа өгөхгүй бол.. мм.. дүүжлэхгүй/
Тухайн үед тоглож байгаа гишүүдийн !!!+75 хувь нь нэг хүнд!!! шууд саналаа өгсөн тохиолдолд тэр хүнийг шууд цаазлана.
Идвэхгүй гишүүд:Форумд 3 өдрийн хугацаанд ганц ч бичлэг хийгээгүй /энэ тоог өөрчилж магадгүй/ гишүүдийг тоглоомноос хасах болно. Энэ нь идвэхигүй гишүүд дээр эргэлзэхгүй сайн талтай болно.
Ойлгомжгүй юм байвал асуугаарай