Штайнзийн хаалга гэдэг зохиогүй нэртэй хүүхэлдэй.
Япон хүүхэлдэйдүүнийг хараад байхад зохиогүй тэнэг тэнэг нэр их өгсөн байх юм аа. За тэр ч яахав.
Ёстой амьдралдаа үзэж байгаагүй тэнэг хүүхэлдэй байлаа шүү.
Эхний ангийг л үзэхэд харах царайны ажилгүй, амьдралгүй арчаагүй нийгмийн бүлэгт уруу татсан бусармаг хүүхэлдэй байж таардаг юм даа. Албаар Акихибара гэдэг Японы хүүхэлдэйнд донтогсдын дүүргийн бас хэдэн ажилгүй нийгмийн хог шааруудаар дүрүүдээ бүтээсэн байгаа юм шүү.
Та бүхэнд нэгэн тайлбар хийхэд Акихибара гэдэг нь хүүхэлдэйнд донтсон сурдаг сургууль гээд байх юм байхгүй, эрхэлсэн ажил гээд байх юм байхгүй урьд дурьдсан ОТАКҮ гэдэг Японы хамгийн их гадуурхагддаг давхраа амьдардаг газар юм.
Уг газар Япон хүүхэлдэйнд донтсон бүхий л сургуульгүй, ажилгүй тэнэг хулгайчууд амьдардаг.
Та нар тийм болохыг хүсдэггүй л юм байгаа биз дээ?
Гол дүр гэх лабораторын хувцас өмссөн Шар Хаднаас оргосон уу гэлтэй этгээд байна. Өөрийгөө Солиот Эрдэмтэн гээд нэрлэчихсэн галзуу этгээд. Гол дүр нь галзуу гэхээр ямар тэнэг хүүхэлдэй гэдэг нь тодорхой биз.
Утас нь унтраастай байхад өөрөө өөртэйгөө чанга чанга ярина, тас тас хийтэл мэдрэлтэж инээнэ, таарсан хүн болгоноос зугтана, зурагтын өмнө нүүрээ наагаад олон цагаар өөдөөс нь гөлийнө, хааяа зурагттайгаа ярьж гарна гээч. Хэт галзуу байж бас сохор ухаантай баагий. Мөнгөндөө нарийн гэж жигтэйхэн. Дандаа бэлэн хоол иднэ, цайны газар хоол идчихээд мөнгөө өгөхгүй зугтаана, бас болоогүй хүн барьцаалчихсан балмад этгээд гэж байгаа.
Хүүхэлдэйнд донтогсдын жинхэнэ тод жишээ болж чадсан нэг хулгайч байна. Бүдүүн, нүдний шилтэй, хүүхэлдэйн кинонд донтогч өөрөөр хэлбэл ОТАКҮ. Компьютерийнхаа араас хэзээ ч босноо гэж байхгүй, мөнхийн хүүхэлдэй үзэж, эмэгтэй дүрүүдэд нь хайр зарлаастай. Мөн дандаа садар садар юм ярьдаг гаж донтой хулгайч.
Монголд эхнээсээ ийм болоод эхэлчихсэн дүр зураг харагдсан.
Хөөрхийлөлтэй ч юм даа.
Дараагийнх нь Япон хүүхэлдэйн дүрүүдийг дуурайж тэнэгтдэг "косплэй" хувцас оёдог, ОТАКҮ нарт үйлчилж байдаг кафенд ажилладаг мэдрэлийн согогтой эмэгтэй. Гол дүрийн галзуу амьтны бүр боол нь болчихсон тэрний хүссэн бүхнийг нь хийдэг гээч. Хүний хөдөлмөрийг мөлжсөн хулгайч мэдрэлийн согогтойг нь ашиглаж ажиллаж олсон мөнгийг нь үрэн таран хийнэ. Мэдрэлийн согогтой охин "би барьцааны хүн нь" гээд итгэчихсэн байгаа юм даа зайлуул.
Бас нэг юм захихад хэрэв чи галзуу хүнтэй хоёулахнаа байх үе тулгарвал галзуу гээд тоохгүй байж болохгүй шүү. Галзуу хүн ч гэсэн бэлгийн гаж донтой байдаг юм шүү дээ. Эмэгтэйчүүдийг усанд орж байхад дайрч орон харж, эмэгтэй хүний эмзэг ариун хэсэгт нь бузар савраараа олны өмнө хүрнэ гэдэг эрүүл хүний хийх үйлдэл биш шүү.
Япончууд ч арчаагүй юм даа зайлуул. Ажилгүй, арчаагүй нийгмийн давхраануудынхаа тухай гаргаж хүүхэд залуучуудыг маань мунхруулах гэсэн юм байх даа???
Та нар намайг худалч гэж бодож байвал үнэнийг нь чаддаг юм бол бич л дээ! Ийм л ёс суртахуунгүй хүүхэлдэй үзэж байж юунд нь үхэж хатан өмөөрөөд байгаа моншнууд вэ???
- Энхтөр анимэ бол чөтгөр хуудасAdded (2014-08-15, 2:41 PM)
---------------------------------------------
миний хувьд хэтэрхий хэлбэрдсэн, ядаргаатай удаашралтай болохоос маш сонирхолтой, уйдамгүй анимэ